2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/07095

 

 

 

 

 

 

 

 

2025 09 11 192/ШШ2025/07095

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 15 892 536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 15,892,536 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 15,892,536 төгрөг гаргуулахыг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн 12,676,667 төгрөгт *** улсын дугаартай lexus ***маркийн машиныг тооцон нэхэмжлэгч ***д өгч, үлдэгдэл 3,215,869 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгөөс 237,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 118,706 төгрөгийг, хариуцагч ***аас 118,706 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ