| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03620/И |
| Дугаар | 192/шш2025/07329 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 192/шш2025/07329
2025 09 17 192/ШШ2025/07329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох,
Гэрээний үүрэгт2,337,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний үүрэгт2,337,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн ,,,,,,,,, барилгын дотор сантехникийн угсралтын ажил хийхээр ЛГ/2024-010/ тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь нийт 174,180,000 төгрөгийн ажлыг бараа материалаа гарган хийх байсан ба урьдчилгаа хүссэн учир 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 43,000,000 төгрөг нийт 93,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр бараа материал авахаар тохирч "Такай хөгжил констракшн"-ийн Тээвэр хөгжлийн банкин дахь MN500019009130000410 тоот дансанд шилжүүлэн авсан.
Нийт 245 хоногийн хугацаанд гэрээний ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч 60 хоног ажил гүйцэтгэн гэрээт ажлын 16.85%-ийг гүйцэтгэн орхин явсан нь дундын гүйцэтгэлийн актаар баталгаажиж байна. Гэрээний хугацаанд 10,071,800 төгрөгийн бараа материалаар 19,280,250 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гүйцтэгч талд тухайн дүнгээр гүйцэтгэлийг олгож баталгааны 5% болох 1,467,603 төгрөгийг хасаж тооцолгүй олгосон байна. 2024 оны 5 дугаар сарын-ны өдрөөс хойш гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хийгээгүй учир урьдчилгаа олгосон 93,000,000 төгрөгөөс гүйцэтгэлд орсон бараа материалын 5% хассан дүнг оруулж тооцон 9,057,050 төгрөгийг хасаж тооцоход 83,942,950 төгрөгийн авлага үүссэн.
Мөн багаж борлуулсан төлбөр 140,000 төгрөг, бараа материал дутаасан 176,950 төгрөгийг авлагаар бүртгэж тооцохоор дундын гүйцэтгэлийн актад харилцан тохиролцсон. Иймд "Такай хөгжил констракшн" ХХК-аас нийт 84,259,900 төгрөгийн бодит авлага үүсэж байна. Гэрээний үүргийн биелэлтийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан нь "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4.1.12, 4.4.18, 8.1 дүгээр заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-иар алданги тооцох эсхүл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн% буюу 25,277,970 төгрөгийн торгууль шаардах эрх үүссэн гэж үзэж байна. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "Такай хөгжил констракшн" ХХК-тай ЛГ/2024-068/ τοστ Зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр олгосон. Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу сарын 2%-ийн хүүтэйгээр мөн гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу 2024 оны 8 дугаар сарын ы08-ны өдрийн байдлаар 200,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр гэрээний 2.4-д заасан Р.Амарзаяагийн Хаан банкны 5011113289 тоот дансанд бүрэн шилжүүлж хүүгийн хугацааг тоолж эхэлсэн. Дээрх хугацаанд зээлийн хүү болох 16,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын-ны өдөр Р.Амарзаяагийн 5011113289 тоот данснаас манай компанийн данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээл болон хүүгийн төлөлт хийгдээгүй байна. Гэрээний 2.2-т заасан хүүг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд тооцоход 4 сар 6 хоног төлөөгүй байх ба 16,800,000 төгрөгийн хүү бодогдсон байна.
Иймд ЛГ/2024-010/ тоот гэрээний үлдэгдэл төлбөр 84,259,900 төгрөг, гэрээний 4.1.12-т заасан Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан тохиолдолд энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн%-иар торгууль шаардах/ торгуулийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож 25,277,970 төгрөг, ЛГ/2024- 068/ тоот гэрээний үндсэн зээл 200,000,000 төгрөг, гэрээний 2.2-т заасан хүүгийн төлбөр 16,800,000 төгрөг нийт6,337,870 төгрөгийг "Такай хөгжил констракшн" ХХК-аас гаргуулж манай хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Такай Хөгжил Констракшн ХХК нь Люксвүүд Групп ХХК-тай 2024 оны 03 сарын-ны өдөр ЛГ/2024-010 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингэхдээ Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй "Эко-400" амины орон сууцны Загвар-46 барилгын 27,28,29,,,,,,,65 дугаартай 10 ширхэг барилгын дотор сантехникийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон. Ажил эхлээд 02 сар өнгөрч байхад Люксвүүд Групп ХХК-ийн төслийн талбай дээр өөрчлөлт орох болсны улмаас тодорхойгүй хугацаагаар тухайн ажил хойшилж зогссон байдаг. Тус гэрээний нийт дүн нь 174,180,000 төгрөг байсан бөгөөд үүнээс манай компани урьдчилгаа төлбөр болох нийт 93,000,000 төгрөгийг авсан бөгөөд бараа материалын 5 хувь болох 9,057,050 төгрөгийг хасч үлдэгдэл 83,942,950 төгрөгийн өглөгтэй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний 4.1.12-т заасны дагуу тохиолдолд хувийн торгууль ногдуулахаар заасан бөгөөд төслийн талбай дээр ажлаа орхиж явсан өөрчлөлт орохоор болсон тул тодорхойгүй хугацаагаар ажил зогссон болохоос манай компани ажлаа орхиж яваагүй тул алданги болон торгуулийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн 2024 оны 08 сарын 08-ны өдөр ЛГ/2024-068/ дугаар бүхий 200,000,000 зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед ажил зогссон байсан тул биднийг дэмжиж зээл олгосон байдаг. Хэрэв ажлаа хаяж явсан тохиолдолд зээл олгохгүй байсан. Тус зээлийн гэрээний хугацаа нь 2024 оны 08 сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 7 сар 24 хоног байна. Үүнээс үндсэн төлбөр болох 200,000,000, хүү,200,000 төгрөг нийт 231,200,000 төгрөгнөөс 16,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 215,200,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 83,942,950 төгрөг нийт9,142,950 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, зээлийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн протокол, дундын гүйцэтгэлийн акт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.
5. Хариуцагчаас: нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбар болон итгэмжлэлийг ирүүлсэн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Буянжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан6,337,870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гэрээний үүрэгт2,337,870 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан:
Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 109,537,870 төгрөг, зээлийн гэрээний төлбөрт 232,800,000 төгрөг нийт2,337,870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. /хх-ийн 1-2, 49-50/
3. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй тул гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 84,259,900 төгрөг, гэрээнд зааснаар 25,277,970 төгрөгийн торгуул нийт 109,537,870 төгрөг гаргуулна ... зээлийн гэрээний төлбөрт 232,800,000 төгрөг гаргуулна ... гэж тайлбарласан.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбартаа: ... ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс 83,942,950 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа ... торгуулийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй ... зээлийн гэрээний төлбөрт 215,200,000 төгрөг байгаа ... нийтдээ9,142,950 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө үлдэгдэл төлбөрийг төлөхгүй ... гэж маргаж байна.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2024 оны 3 дугаар сарын-ны өдөр №ЛГ/2024-010 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх-ийн 8-11/
7.2. Энэхүү гэрээгээр хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй Эко-400 амины орон сууцны хотхоны Загвар-4б барилгын 27,,,,,,,,, барилгын дотор сантехникийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 174,180,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
7.3 Иргэний хуулийн3 дугаар зүйлийн3.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
7.4. Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
7.5. Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөх, хариуцагч нь гэрээнд заасан сантехникийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.
7.6. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс 93,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа талаар талууд хүлээн зөвшөөрч, энэ талаар мараагүй.
7.7. Харин нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 93,000,000 төгрөгөөс гүйцэтгэлд орсон бараа материалын 9,057,050 төгрөгийг хасаад үлдсэн 83,942,950 төгрөг дээр багаж борлуулсны төлбөр 140,000 төгрөг, бараа материал дутаасан 176,950 төгрөгийг нэмж нийт 84,259,900 төгрөгийг буцаан гаргуулна гэж,
хариуцагч нь 83,942,950 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, багаж борлуулсны төлбөр 140,000 төгрөг, бараа материал дутаасан 176,950 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
7.8. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.
7.9. Хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ заасан хугацаандаа, зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээнд заасан үүрэг биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс шаардах эрхтэй.
7.10. Харин нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээтэйгээ холбоотой багаж борлуулсны төлбөр 140,000 төгрөг, бараа материал дутаасан 176,950 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, бараа материал дутаасан, борлуулсан болох нь нотлогдохгүй байна.
7.11. Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.12-т Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан тохиолдолд энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар торгууль шаардах эрхтэй гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.18-д Гэрээний 2.1-т заасан хугацаанд гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй, тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
7.12. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар хариуцагчаас 25,277,970 төгрөгийн торгуулийг гаргуулна гэж тайлбарласан.
7.13. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан байна.
7.14. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алданги, торгууль шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой 25,277,970 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй.
7.15. Иймд хариуцагч -иас 83,942,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас /140,000+176,950+25,277,970/ 25,594,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хоёр. Зээлийн гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
8.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нар нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр №ЛГ/2024-068 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 6-7/
8.2. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 200,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
8.3. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар зээлдэгч Р.Амарзаяагийн Хаан банкны 5011113289 тоот дансанд 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 190,000,000 төгрөгийг, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /хх-ийн 21, 22/
8.4. Иргэний хуулийн2 дугаар зүйлийн2.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.
8.5. Энэ гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
8.6. Нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин харицагч нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
8.7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
8.8. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 200,000,000 төгрөг, зээлийн хүү 16,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагадаа 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны хүү 16,000,000 төгрөг нийт 232,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн2 дугаар зүйлийн2.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Талууд зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаж гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 16,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Мөн Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Зээлийн хугацаа нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай гэж заасан бөгөөд энэхүү хугацаа нь 7 сар 24 хоног байх тул хариуцагч зээлийн гэрээнд заасан хүү /нэг сарын 4,000,000 хүү х 7 сар, 24 хоног/,200,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байснаас 2024 оны 12 дугаар сарын-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн 16,000,000 төгрөгийг хасч тооцон /31,200,000-16,000,000/ зээлийн хүүнд 15,200,000 төгрөгийн төлөхөөр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчаас үндсэн зээл 200,000,000 төгрөг зээлийн хүүнд 15,200,000 төгрөгийг нийт 215,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 17,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
8.11. Иймд хариуцагч -иас /83,942,950+215,200,000/9,142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх /140,000+176,950+25,277,970+17,600,000/ 43,194,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэлэлээ.
9. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,027,589 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,653,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн3 дугаар зүйлийн3.1, 205 дугаар зүйлийн 205.1, мөн хуулийн1 дүгээр зүйлийн1.1,2 дугаар зүйлийн 282.3,2.4-т тус тус зааснаар хариуцагч -иас 299,142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,194,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,027,589 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,653,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ