2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/11431

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 09

191/ШШ2025/11431

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар байр ** тоот хаягт оршин суух******* ******* (РД:ЧЗ*******)-гийн нэхэмжлэлтэй,

 

1987.12.15-1995.01.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.******* нь 1987.12.15-1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие Түүхий эд борлуулах газарт 1987.12.15-ны өдөр пүүлэгчээр ажилд орсон. Тус газар 1990 онд татан буугдаж ******* ******* компани болсноор пүүлэгч болон ундааны үйлдвэрт нормчноор ажилласан. Ажиллаж байсан талаарх баримтыг шүүлгэхэд баримт гарч ирээгүй. Тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байна. Иймд ******* ******* компани-д 1987.12.15-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн бичиг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг, Худалдаа, бэлтгэлийн яамны түүхий эд борлуулах газрын даргын 1988.06.15-ны өдрийн 59 дүгээр тушаал, Д.******* тодорхойлолтыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар: гэрч Д.******* мэдүүлэг, Нийслэлийн архивын газраас ******* ******* ХХК-ийн 1987-1995 оны баримтаас С.*******д холбогдох лавлагаа, Улсын бүртгэлийн газраас С.*******гийн ХААТР-ын маягт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ******* ******* ХХК-ийн 1987-1995 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс С.*******гийн 1987-1995 оны нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гэрч Д.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгосон баримтыг гаргуулсан болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Хүсэлт гаргагчийн ажилласан жилийг тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4.С.******* нь 1987.12.15-1995.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

5.Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.

 

6.С.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт ...Газрын даргын 1987.12.12-ны өдрийн 115 тоот тушаалаар пүүлэгчээр авч ажиллуулж СНЗ-ийн 411 дүгээр тогтоолоор тус газар нь татан буугдсан тул 1990.09.01-ний өдрөөс пүүлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс ******* ******* пүүст пүүлэгчээр 1992.02.01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу байгууллагын нэр өөрчлөгдсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс 1993.02.16-ны өдрийг ******* ******* компанид пүүлэгчээр, 1993.02.16-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл ******* ******* компанийн ундааны үйлдвэрт нормчноор ажилласан, 1995.01.01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож Нийгмийн даатгалын 153495 тоот дэвтэр нээв. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч н.******* 1995.03.08 гэж бичсэн байна.

 

6.1.Худалдаа, бэлтгэлийн яамны түүхий эд борлуулах газрын даргын 1988.06.15-ны өдрийн 59 дүгээр тушаалаар С.*******г засварчны үүрэгт ажлаас чөлөөлж пүүлэгчээр томилжээ. Мөн шүүх хуралдаанд гэрчээр дуудагдаж, асуугдсан Д. ... С.*******г арьс ширний үйлдвэрт анх ажилд орсон цагаас хамт ажилласан, С.******* арьс ширний болон ундааны үйлдвэрт 10 гаруй жил ажилласан. гэж мэдүүлжээ.

Мөн гэрч Д.******* хөдөлмөрийн дэвтэрт ... 1987.02.24-ний өдрийн 44 тоот тушаалаар няравын үүрэгт ажлаас нь чөлөөлж Худалдаа бэлтгэлийн яамны шийдвэрээр Түүхий эд борлуулах газрын мэдэлд шилжүүлэв, Газрын даргын 1987.03.05-ны өдрийн 24 тоот тушаалаар Түүхий эд борлуулах газар эдийн засагчаар томилон ажиллуулав. гэж бичигдсэн байна. Иймээс гэрч Д.******* С.*******г арьс ширний үйлдвэрт анх ажилд орсон цагаас хамт ажилласан гэх мэдүүлгээр С.******* нь 1987.12.15-ны өдрөөс Түүхий эд борлуулах газарт пүүлэгчээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

6.2. Түүнчлэн; С.*******гийн ХААТР-1 маягт буюу хүн амын регистрийн картад ...Түүхий эд боловсруулах газар 1987 онд ажилд орсон гэснийг 1988.04.28-ны өдөр бүртгэсэн, мөн 1991.09.25-ны өдрийн гэрлэснийг бүртгэх ХААТР-15 (А) маягтад эхнэр С.******* ******* ******* пүүст пүүлэгчээр ажилладаг, ХААТР-11 маягт буюу 1991.07.19-ний өдрийн овогтой төрсний бүртгэлд эх С.******* ******* ******* пүүс-пүүлэгч гэж, 1994.12.23-ны өдрийн овогтой төрсний бүртгэлд Эх С.******* ******* ******* ком нормчин гэж бүртгэгдсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1987.12.15-1995.01.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******г 1987.12.15-ны өдрөөс 1990.09.01-ний өдрийг хүртэл Түүхий эд борлуулах газарт пүүлэгчээр, 1990.09.01-ний өдрөөс 1992.02.01-ний өдрийг хүртэл ******* ******* пүүст пүүлэгчээр, 1992.02.01-ний өдрөөс 1993.02.16-ны өдрийг хүртэл ******* ******* компанид пүүлэгчээр, 1993.02.16-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл ******* ******* компанийн ундааны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА