Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/02621

 

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/02621

******* аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг *******-Ө******* сум, ******* баг, *******-******* тоотод оршин суух, Т******* овогт Л******* О******* /РД: , , /-ын,

 

Хариуцагч: ******* аймгийн *******-Ө******* сум, баг, тоот хаягт оршин суух, Х овогт Д Б/РД: ,/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 11,250,000 төгрөг болон өөрийн хөрөнгөөр барьсан 1 машины гражийн бичиг баримтыг Л.О******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.О*******,

Хариуцагч Д.Болд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Ббид 2 арван жилийн нэг ангийн найз билээ. 2014 онд "Гэгээ" Сургуулийн зүүн талд 6 машин багтах үргэлжилсэн хоорондоо тасалгаагүй граж барьсан. Мөн өөрийн хөрөнгөөр тусдаа нэг машины граж барьсан. Ингээд 2017 онд гражийн гэрчилгээг авахдаа би тэр үед 3 сараар Солонгос улс руу явдаг байсан учир найз Болдын нэр дээр гаргасан. Анх тохирохдоо гражийг хэрвээ зарахаар болвол 50%, 50%-иар авна гэж тохирсон. Би 2023 онд Солонгос улсаас ирээд хэд хэдэн удаа гражийн талаар ярих гэж оролдсон боловч одоо болохоор утсаа авахгүй мөн эхнэр Даваасүрэн нь оролцож чиний юм гэж юу байгаа юм гэж хэлээд Болдтой уулзуулахгүй утсаар яриулахгүй байна. Энэ 6 машин багтах гражаас гадна залгаа 1 машины граж нь миний өөрийн хөрөнгөөр барьсан граж байгаа болно. Энэ гражийн гэрчилгээ нь мөн Болдын нэр дээр байгаа ба 6 машин багтах гражийн хамт гарсан. Уг 6 машин багтах гражийг барихад Болдоос суурийн блокны 800,000 төгрөг гарсан. Өөр хөрөнгө гараагүй. Харин миний зүгээс 6 машин багтах гражийг барихад дараах зардлууд гарсан байна.

 

- дээврийн хавтан зөөсний хөлс-600,000 төгрөг, кран-150,000 төгрөг, газар ухсан тракторын хөлс 600,000 төгрөг, суурийн блок өрүүлсэн хөлс 450,000 төгрөг, бүс бетон цутгасан болон ажилчдын хөлс 400,000 төгрөг, дээврийн хавтан худалдаж авсан хөлс 7,000,000 төгрөг, краны хөлс 250,000 төгрөг, 2017 онд 6 машин багтах гражийн газрын хураамж 1,800,000 төгрөгийг төлсөн. Эдгээр нь бүгд нийлээд миний гарсан нийт хөрөнгө 11,250,000 төгрөг болсон. Энэ дээр ажилчдын хоол хүнсний мөнгө ороогүй болно. Иймд Болдоос 6 машин багтах гражийг барихад гарсан 11,250,000 төгрөг болон өөрийн хөрөнгөөр барьсан 1 машины гражийн бичиг баримтыг О******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...О*******ын нэхэмжлэл нь бодит үнэнээс зөрүүтэй байна. Миний бие 2003 онд түс гарааш байх газарт барилгын хог хаягдлыг цэвэрлэж гарааш барих зориулалтаар суурь нэмж хийж хана хаалганы материалыг би гаргаж О******* гагнах шавюар хийх дээврийн хавтан тавих ажлуудыг хийсэн. Энэ граж барих ажлыг дуусгаад О*******т 2 гарааш би өөрөө 4 гараашийг эзэмшихээр ярилцсан. Гэвч гараашны зориулалтыг өөрчлөх, үйлчилгээний зориулалтаар ашиглах саналыг О******* гаргаж гараашны дээврийн хавтанг даацийн хавтангаар сольж тавьсан. Энэ ажил цаашид зориулалт өөрчлөгдсөн учраас хөрөнгө их шаардагдсан тул үргэлжлүүлэн барих боломжгүй олж зогсон өдийг хүрсэн. Иймээс 6 машины гарааш нь бүрэн дуусаагүй бөгөөд гараашны гэрчилгээ гараагүй, хоосон ашиглах боломжгүй агуулах хэлбэрээрээ байгаа болно. Гараашны гэрчилгээ гэдэг нь: Гарааш барьж ашиглах боломжтой бүрэн гүйцэт барьсан аюулгүи байдлыг хангасан нөхцөлд олгодог тиймээс тус гарааш нь тодорхой нөхцөлүүдийг бүрэн хангаагүй тул гараашны гэрчилгээ авах боломжгүй байсан одоо ч мөн хэвээрэй байгаа болно. Энэ гараашны зориулалтаар газрын гэрчилгээ Бминий нэр дээр 2015 онд гарсан бөгөөд өнөөг хүртэл газрын татвараа төлөөд явж байгаа болно. Харин Л.О******* нь дээврийн хавтан хаалганы гагнуур зарим холбогдох ажлын хөлс төлсөн нь үнэн боловч өөрийн хөрөнгөөрөө бүрэн барьсан мэт бичин нэхэмжилсэн нь ор үндэсгүй болно. Надтай огт уулзаагүй утсаа авахгүй байна гэдэг нь мөн үндэслэлгүй байна О*******тай би 3 удаа утсаар ярьж 4 удаа биеэр уулзсан. Харин миний хувьд О*******аас нэхэмжлэх зүйл байна. Тухайлбал амаар тохирсон ажлаа гүйцэт биелээгүйгээс үүссэн хохирол, өөрөөр хэлбэл: Дээврийн ажил дутуу хийгдсэн цаашид гараашаар болон өөр зориулалтаар ашиглах боломжгүй хэвээр байгаа. Анх ярилцсан гарааш барих ажлыг үйлчилгээний зориулалтаар ашиглах санал гаргаж төлөвлөсөн зардал ихсэж ажил зогссон. Үүнээс улбаатайгаар гарааш барьж дуусган зарлагаа нөхөх, олон жилийн орлого олох түрээслүүлэх боломжоо алдсан учир түүний нэхэмжилж буй 11 сая гаруй төгрөгийг төлөх үндэсгүй харин Л.О*******аас алдсан хугацааны алдсан боломж мөнгө нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Мөн Л.О*******ын би өөрөө хөрөнгө оруулж барьсан гэх машины 1 гарааш нь миний хөрөнгөөр бариулсан суурь болон өрсөн хана хаалган дээр О******* өөрөө дээврийн хавтан тавьж бас бус шавар хийж гагнах ажил хийгдэж бүтсэн бүрэн бус гарааш юм. Энэ гараашийг цаашдын хамтын ажиллагаагаа бодож тухайн үед түүний машин болоод эд зүйлээ хадгалах зориулалтаар өгсөн юм. Мөн Л.О******* нь гараашны газрын гэрчилгээг өөрийн эхнэр Туяад үзүүлээд буцааж өгнө гээд надаас авсан боловч өнөөг хүртэл буцаан өгөөгүй байгаа. Энэ нь гарааш барих ажилд сөрөг нөлөө үзүүлсэн. Отгонбаярын тавьсан хавтан нь анх тавсан байрлалдаа яг анхны байдлаараа хэвээрээ байгаа... гэжээ.

 

Зохигчийн шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Л.О*******ын Д.Болдод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ гражийн маргааныг харилцан тохиролцож цаашид хамтран ажиллахаар боллоо. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О******* нь хариуцагч Д.Болдод холбогдуулан 11,250,000 төгрөг болон өөрийн хөрөнгөөр барьсан 1 машины гражийн бичиг баримтыг Л.О*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.О*******, хариуцагч Д.Бнар нь эвлэрлэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд: энэ гражийн маргааныг харилцан тохиролцож цаашид хамтран ажиллахаар боллоо. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тохиролцжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.О*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдоос улсын тэмдэгтийн хураамж 35,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О*******т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.О*******ын хариуцагч Д.Болдод холбогдуулан гаргасан 11,250,000 төгрөг болон өөрийн хөрөнгөөр барьсан 1 машины гражийн бичиг баримтыг Л.О*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран ажиллахаарх эвлэрлийн гэрээ байгуулж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л.О*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Болдоос улсын тэмдэгтийн хураамж 35,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О*******т олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА