| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01582/И |
| Дугаар | 192/шш2025/07396 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 192/шш2025/07396
2025 09 22 192/ШШ2025/07396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, Туул ван*******,,-д холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь манай компанийн өмчлөлийн *******,*******,,, орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүй, ямар ч гэрээ хийлгүй амьдарч байгаа болно. Тус байранд гэх хүн "Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ" байгуулсан бөгөөд одоо гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ зөрчиж өөр хүн амьдруулж, түрээсийн төлбөр төлөхгүй байна. Иймд ХУД, 19-р хороо, Туул ван 29 дүгээр байр, 172 тоот орон сууцнаас ыг албадан гаргаж өгнө үү. Компанийн зүгээс гэрээ зөрчсөн болон орон сууц суллаж өгөх талаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж, уулзаж байсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэв.
3. Гэрч О.Цанжидмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: *******,*******,, 29 дүгээр байрны 172 тоот байрыг манай дүү авна гээд мөнгийг нь өгсөн байгаа одоо тэр байрандаа амьдарч байгаа хэнд мөнгийг нь өгснийг мэдэхгүй хэнээс худалдаж авсныг нь мэдэхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хөлслөгчийн анкет, байр хүлээн авсан хуудас, түрээсийн төлбөр төлсөн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, шаардлага болон мэдэгдэлийн хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн.
5. Хариуцагч: нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг О.Цанжидмаатай хийсэн байгаа ... гэтэл д холбогдуулж нэхэмжлэл гаргаад байдаг ... учир нь энэ байранд амьдарч байгаа учраас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ... Одхүүгийн Ачитзул, , Одхүүгийн Сэлэнгэ гэж эгч дүү 3 байдаг. Хариуцагч талын хүсэлтээр О.Цанжидмааг гэрчээр асуухад энэ байранд амьдарч байгаа талаараа тайлбарладаг ... орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү ... гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нь О.Цанжидмаатай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх №100/23-CS22 дугаартай гэрээ байгуулсан байна. /хх-ийн 7-8/
4.2. Энэхүү гэрээгээр нь *******,*******,, 29 дүгээр байрны 3 дугаар орц 5 давхар 172 тоот 70, орон сууцыг О.Цанжидмаад хөлслүүлэх, О.Цанжидмаа нь түрээсийн төлбөрт сар бүр 1,320,000 төгрөгийг төлөхөөр, талууд гэрээний хугацааг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 сар хүртэл байхаар харилцан тохирсон байна.
4.3. Нэхэмжлэгч , хариуцагч О.Цанжидмаатай нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
4.4. Хэдийгээр нь О.Цанжидмаатай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан боловч тухайн орон сууцанд О.Цанжидмаагийн дүү хариуцагч амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч О.Цанжидмаагийн өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4.5. Нэхэмжлэгч нь *******,*******,, 29 дүгээр байрны 3 дугаар орц 5 давхар 172 тоот 70, орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 14-15/
4.6. Харин О.Цанжидмаа, нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох *******,*******,, 29 дүгээр байрны 3 дугаар орц 5 давхар 172 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр өөрсдийн эзэмшилдээ авчээ.
4.7. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч -ийн зөвшөөрснөөр үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацааны турш өөрийн мэдэлж эзэмшиж, ашиглаж байгаад Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний хугацаа дууссанаар нэхэмжлэгчид буцаан шилүүлэх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байна.
4.8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
4.9. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө хариуцагч ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
4.10. Хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсхүл Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг үргэлжлүүлэн сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүнийг хууль ёсоор тухайн орон сууцыг эзэмшиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.11. Иймд хариуцагч ын хууль бус эзэмшлээс *******,*******,, 29 дүгээр байрны 3 дугаар орц 5 давхар 172 тоот хаягт байршилтай орон сууцыг чөлөөлж шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
5.1. Хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэлэнгэ, нарт хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан.
6. Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэлэнгэд 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэлэнгэ нь өмгөөлөгч Б.Зулбаярыг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд мөн өмгөөлөгч Б.Адъяабаярыг нэмж өмгөөлөгчөөр авсан, нь О.Сэлэнгэд олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцсон болно.
7. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлээгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болохыг тэмдэглэлээ.
8. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн өмчлөлийн *******,*******,, 29 дүгээр байрны 3 дугаар орц 5 давхар 172 тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагч Одхүүгийн Ачитзулын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ