Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/02608

 

 

 

 

 

     

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ***************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************-д холбогдох 26,954,666.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт 26,954.666.77 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 26,954,666.77 төгрөгөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,995,792 төгрөгийг төлж, үлдэгдэл 24,958,874.77 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* банк ХК-иас нэхэмжилсэн 26,954,666.77 төгрөгөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,995,792 төгрөгийг төлж, үлдэгдэл 24,958,874.77 төгрөгийг *******аас гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн төлбөр 26,954,666.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 24,958,874.77 төгрөг болгон бууруулж, хариуцагч ******* 24,958,874.77 төгрөгийг ******* банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,723 төгрөгийн 141,372 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 141,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******ад холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 26,954,666.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч 24,958,874.77 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг баримтлан ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,723 төгрөгийн 141,372 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 141,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА