| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 167/2018/0078/э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Баярмаагийн Алтаншагайд холбогдох эрүүгийн 1819001540069 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь
аймгийн Сайншанд суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Хар-Овоот гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Баярмаагийн Алтаншагай /ЕЮ00230411/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Алтаншагай нь 2018 оны 05-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 47-54 УБИ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 2.3.б, 9.1, 9.2 дугаар заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Золбоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Алтаншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... гэв.
Шүүгдэгч Б.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Золбоогийн мотоциклийг хөдөө үлдээж би хөдөө гэрээсээ ээжийн эзэмшлийн 47-54 УБИ улсын дугаартай Тоёота Креста маркийн авто машиныг унаад Золбоог жолоочийн хажуу талын суудалд суулган явсан. Бид хоёр хөдөө гэрээс гараад 10 километр яваад Ханги боомтын нүүрс тээврийн сайжруулсан шороон замд нийлээд хойноос урагш чиглэлтэй явж байтал замын эргэлттэй хэсэг таарсан. Би тухайн хэсэг дээр машины доод тал нь шороон замд тулж магадгүй гээд замын хамар дээгүүр нь яваад эргэх үйлдэл хийж байтал гэнэт шороо бужигнаад явчихсан. Нэг мэдэхэд машин замаас гарчихсан машины урд хэсгээр эвдрэл үүсэж урд салхины шил хагарсан 4 дугуйн дээр зогсож байсан... Би осол болох үед 60 орчим километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна... Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Хохирогч Б.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Алтаншагай бид хоёр ярилцаж байгаад Б.Алтаншагайгийн аав, ээжийн саяхан худалдаж авсан Япон машинаар явахаар болсон. Тэгээд бид 2 гэрт буцаж очиж бензин хийх сав авчихаад 14 цаг өнгөрөөгөөд Ханги боомт руу явсан. Манайхаас боомт 30 гаруй километр зайтай байдаг бөгөөд боомтоос хойш нилээн дөхөж яваад гэнэт далбилзаад явчихсан, нэг мэдэхэд газар хэвтэж байсан... Ойролцоогоор 60-70 километр цагийн хурдтай явсан. Гэхдээ би хянах самбар руу миль хараагүй... Алтаншагай зогсоох арга хэмжээ аваагүй, зогсоох арга хэмжээ авах боломжгүй, хурдан хугацаанд болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч С.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын Мандал боомт руу гарчихаад Монгол руу орж ирж байхад миний 89224647 дугаар руу сүүлийнх нь дугаар 1514 билүү, 1415 дугаартай утаснаас залгаад “Наба ахаа авраарай шагай байна, хуссан замын хажуугийн замаар машинтай явж байгаад ойччихлоо” гэхээр нь боомтоор нүүрсний хуссан замын хажуугаар явж боомтоос зүүн зүгт 10-аад километр зайтай хойшоо хараад зогсчихсон цагаан өнгийн Тоёота Креста маркийн автомашин нилээд эвдэрчихсэн зогсож байсан. Тэр машины баруун талд жаахан зайтай хоёр хүүхэд дээшээ хараад зэрэгцээд хэвтэж байсан... Алтаншагай унаж яваад онхолдсон гэдгээ өөрөө болон Золбоо хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч Б.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтаншагай, Золбоо хоёр Алтаншагайгийн гэр рүү цуг мотоцикльтой яваад буцаж гэрээр ирж канистр, мөнгө төгрөгөө авах гэж ирэхдээ Алтаншагайгийн аав, ээж хоёрынх нь хүнээс худалдаж авсан цагаан өнгийн Япон машинтай ирээд “Мотоцикль болохгүй байна, бид хоёр машинаар явчихаад ирье” гэж хэлээд Ханги боомт руу 14 цагийн үед явсан. Машинаа Алтаншагай барьчихсан, жолоочийн хажуу талд Золбоо суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас /
Шинжээчийн 2018 оны 05-р сарын 24-ний өдрийн 184 дугаартай: “2018 оны 05-р сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн №2743 дугаартай өвчний түүхээс Б.Золбоогийн биед хэвлийн хөндийн цус алдалт, дэлүү эдийн няцрал, няцралын улмаас мэс заслын аргаар дэлүүг авсан байдал, сээрний 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, баруун суудал ясны хугарал, зүүн 10 дугаар хавирганы хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Золбоогийн биед учирсан хэвлийн хөндийн цус алдалт, дэлүү эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Сээрний 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, баруун суудал ясны хугарал, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хамрын таславчийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Няцралын улмаас мэс заслын аргаар дэлүүг авсан байдал Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11, 56.6-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Шинжээчийн 2018 оны 05-р сарын 23-ны өдрийн 20 дугаартай: “...47-54 УБИ улсын дугаартай Тоёота Креста маркийн автомашиныг жолоодож явсан Б.Алтаншагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2 “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а. замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.3.б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б, 9.1, 9.2 дугаар заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болсон байна. Б.Алтаншагай нь жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь цагдаагийн ерөнхий газрын лавлагаанд бүртгэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын талаар гарсан шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2 “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а. замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.3.б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Алтаншагай нь 2018 оны 05-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 47-54 УБИ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 2.3.б, 9.1, 9.2 дугаар заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Золбоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Алтаншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Золбоогийн мотоциклийг хөдөө үлдээж би хөдөө гэрээсээ ээжийн эзэмшлийн 47-54 УБИ улсын дугаартай Тоёота Креста маркийн авто машиныг унаад Золбоог жолоочийн хажуу талын суудалд суулган явсан. Бид хоёр хөдөө гэрээс гараад 10 километр яваад Ханги боомтын нүүрс тээврийн сайжруулсан шороон замд нийлээд хойноос урагш чиглэлтэй явж байтал замын эргэлттэй хэсэг таарсан. Би тухайн хэсэг дээр машины доод тал нь шороон замд тулж магадгүй гээд замын хамар дээгүүр нь яваад эргэх үйлдэл хийж байтал гэнэт шороо бужигнаад явчихсан. Нэг мэдэхэд машин замаас гарчихсан машины урд хэсгээр эвдрэл үүсэж урд салхины шил хагарсан 4 дугуйн дээр зогсож байсан... Би осол болох үед 60 орчим километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна... Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Алтаншагай бид хоёр ярилцаж байгаад Б.Алтаншагайгийн аав, ээжийн саяхан худалдаж авсан Япон машинаар явахаар болсон. Тэгээд бид 2 гэрт буцаж очиж бензин хийх сав авчихаад 14 цаг өнгөрөөгөөд Ханги боомт руу явсан. Манайхаас боомт 30 гаруй километр зайтай байдаг бөгөөд боомтоос хойш нилээн дөхөж яваад гэнэт далбилзаад явчихсан, нэг мэдэхэд газар хэвтэж байсан... Ойролцоогоор 60-70 километр цагийн хурдтай явсан. Гэхдээ би хянах самбар руу миль хараагүй... Алтаншагай зогсоох арга хэмжээ аваагүй, зогсоох арга хэмжээ авах боломжгүй, хурдан хугацаанд болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын Мандал боомт руу гарчихаад Монгол руу орж ирж байхад миний 89224647 дугаар руу сүүлийнх нь дугаар 1514 билүү, 1415 дугаартай утаснаас залгаад “Наба ахаа авраарай шагай байна, хуссан замын хажуугийн замаар машинтай явж байгаад ойччихлоо” гэхээр нь боомтоор нүүрсний хуссан замын хажуугаар явж боомтоос зүүн зүгт 10-аад километр зайтай хойшоо хараад зогсчихсон цагаан өнгийн Тоёота Креста маркийн автомашин нилээд эвдэрчихсэн зогсож байсан. Тэр машины баруун талд жаахан зайтай хоёр хүүхэд дээшээ хараад зэрэгцээд хэвтэж байсан... Алтаншагай унаж яваад онхолдсон гэдгээ өөрөө болон Золбоо хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтаншагай, Золбоо хоёр Алтаншагайгийн гэр рүү цуг мотоцикльтой яваад буцаж гэрээр ирж канистр, мөнгө төгрөгөө авах гэж ирэхдээ Алтаншагайгийн аав, ээж хоёрынх нь хүнээс худалдаж авсан цагаан өнгийн Япон машинтай ирээд “Мотоцикль болохгүй байна, бид хоёр машинаар явчихаад ирье” гэж хэлээд Ханги боомт руу 14 цагийн үед явсан. Машинаа Алтаншагай барьчихсан, жолоочийн хажуу талд Золбоо суугаад явсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/0184 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Боржигин овогт Баярмаагийн Алтаншагайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Алтаншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах үндэслэлтэй боловч ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ........., үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Золбоо нь мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Алтаншагай нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ... шийдвэрлэлээ.