Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Д.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Цнь 2018 оны 01-р сард Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Далан гэх газраас хохирогч Ж.Ч, Ч.Б нарын 2 үхэр буюу малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: би Дэлгэрэх суманд машин янзлахаар очоод сумаас урагш 70 км-т байх айл руу явах замдаа  банкны зээл төлөх болоод айлын үхрүүдийг туусан. 2 үхрийг ганцаараа мотоциклтой туугаад махлаад зарж борлуулсан. Хохиролд 3600000 төгрөг төлсөн.. гэсэн мэдүүлэг, 

 

Шүүгдэгч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна ...сумаас урагшаа 18 орчим километр газарт байдаг “Далан” гэх газарт 20 гаран тооны үхэр явж байсан ба тухайн үед би банкинд зээлтэй байсан болохоор энэ үхрээс хулгай хийж мөнгөтэй болж зээлээ даръя гэж бодсон юм. Тэгээд тэр үхрээс мухар хар бяруу, хүрэн бярууг тасдаад хөөсөн юм... Тэгээд тухайн 2 бярууг хөөгөөд хойшоо хөдөө гэрийнхээ зүгт явж байгаад гэрээсээ урагш 2 орчим километр газарт “Хүрийн говь” гэх газарт очиж хонхор бууц гэх газарт оруулан бугуйлдаж барьж аваад тухайн бярууг хоёуланг нь би ганцаараа янзалсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Чэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэрэг гарсан үед манай охин яриад таны үхрийг Д.Цгэх залуу хулгайлсан байна, тэгээд үхрийн чинь хохирол төлбөрийг төлье гэж байна... гэж байсан... Миний хувьд хохирол төлбөрөө авчихсан болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01-р сарын сүүлээр манай хүргэнЛээжийн нэг үхэр болон манай нэг үхрийг алга болсон байна гэж хэлсэн юм ...ээжийн болон манай үхрийг Цгэх залуу хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь хохирлын мөнгө болох 3 500 000 төгрөгийг манай эхнэрийн дансанд хийсэн байсан ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ц.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын Цгэх залуу надтай яриад би танай үхрийг авчихсан юмаа түүний өртгийг нь төлж өгье гэж ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед үхэр алдсаны дараа манай сумын Цгэх залуу надтай яриад би танай үхрийг авчихсан юм аа түүний өртөгийг нь төлж өгье энүүгээрээ зохицье гэж гуйгаад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

            Гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01-р сарын сүүлээр 02-р сарын эхээр байх гэж бодож байна... намайг очиход манай сумын Б гэх залуу болон Цгэх залуугийн хамт машины тэвшин дээр үхрийн мах ачсан бололтой зогсож байсан... тухайн үед тэр хоёртой уулзахад л машины тэвшин дээр мах ачсан бололтой үхрийн мах ил харагдаж байсан хажууд нь хар байсан байх үхрийн шир харагдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

  

            Гэрч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинаа авахад тэвшин дээр нэг үхрийн мах ачсан байсан. Тэгээд би Цахаас энэ юун үхрийн мах юм бэ гэж утсаар асуухад хот билүү аймагт явж байна хүнээс авсан юмаа чи хот орохдоо авч яваад зараад өгөөрэй гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...худаг дээр очоод Д.Цтүлхүүр гаргаж ирээд уг худаг дотроос үхрийн мах гаргаж машин дээр ачсан юм... , ...тухайн үед би Цаас яагаад худагт махаа хийсэн юм бэ гэхэд ачиж авч явахад замд ойрхон гээд энд махаа хийчихсэн юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг /...хх-ийн 48 дүгээр хуудас/,

 

            Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цнадад 2018 оны 02-р сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна... 1 үхрийн мах, хар зүсмийн үхрийн толгой, 4 шийртэй нь хамт авч ирж өгсөн... Цын надад авч ирж өгсөн хар зүсмийн үхрийн толгой эвэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ий 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №66/01 дугаартай: “...Мухар /эвэргүй/ хар зүсмийн гунж, хар зүсмийн хязаалан үхэр нийт 2 тооны үхрийг 2018 оны 02-р сарын байдлаарх зах зээл дээрх үнийн судалгаа... 1 700 000 төгрөг" гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

           Шинжээч томилох тогтоол /хх-ийн 27/

            Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

          

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Цнь 2018 оны 01-р сард Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Далан гэх газраас хохирогч Ж.Ч, Ч.Б нарын 2 үхэр буюу малыг хулгайлан хохирогч нарт  1 700 000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... би Дэлгэрэх суманд машин янзлахаар очоод сумаас урагш 70 км-т байх айл руу явах замдаа  банкны зээл төлөх болоод айлын үхрүүдийг туусан. 2 үхрийг ганцаараа мотоциклтой туугаад махлаад зарж борлуулсан. Хохиролд 3600000 төгрөг төлсөн ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Далан” гэх газарт 20 гаран тооны үхэр явж байсан ба тухайн үед би банкинд зээлтэй байсан болохоор энэ үхрээс хулгай хийж мөнгөтэй болж зээлээ даръя гэж бодсон юм. Тэгээд тухайн 2 бярууг хөөгөөд хойшоо хөдөө гэрийнхээ зүгт явж байгаад гэрээсээ урагш 2 орчим километр газарт “Хүрийн говь” гэх газарт очиж хонхор бууц гэх газарт оруулан бугуйлдаж барьж аваад тухайн бярууг хоёуланг нь би ганцаараа янзалсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Чэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэрэг гарсан үед манай охин яриад таны үхрийг Д.Цгэх залуу хулгайлсан байна, тэгээд үхрийн чинь хохирол төлбөрийг төлье гэж байна... гэж байсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01-р сарын сүүлээр манай хүргэнЛээжийн нэг үхэр болон манай нэг үхрийг алга болсон байна гэж хэлсэн юм гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын Цгэх залуу надтай яриад би танай үхрийг авчихсан юмаа түүний өртгийг нь төлж өгье гэж ярьсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед үхэр алдсаны дараа манай сумын Цгэх залуу надтай яриад би танай үхрийг авчихсан юм аа түүний өртөгийг нь төлж өгье энүүгээрээ зохицье гэж гуйгаад байсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01-р сарын сүүлээр 02-р сарын эхээр байх гэж бодож байна... намайг очиход манай сумын Б гэх залуу болон Цгэх залуугийн хамт машины тэвшин дээр үхрийн мах ачсан бололтой зогсож байсан... тухайн үед тэр хоёртой уулзахад л машины тэвшин дээр мах ачсан бололтой үхрийн мах ил харагдаж байсан хажууд нь хар байсан байх үхрийн шир харагдсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинаа авахад тэвшин дээр нэг үхрийн мах ачсан байсан. Тэгээд би Цахаас энэ юун үхрийн мах юм бэ гэж утсаар асуухад хот билүү аймагт явж байна хүнээс авсан юмаа чи хот орохдоо авч яваад зараад өгөөрэй гэсэн юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...худаг дээр очоод Д.Цтүлхүүр гаргаж ирээд уг худаг дотроос үхрийн мах гаргаж машин дээр ачсан юм... , ...тухайн үед би Цаас яагаад худагт махаа хийсэн юм бэ гэхэд ачиж авч явахад замд ойрхон гээд энд махаа хийчихсэн юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цнадад 2018 оны 02-р сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна... 1 үхрийн мах, хар зүсмийн үхрийн толгой, 4 шийртэй нь хамт авч ирж өгсөн... Цын надад авч ирж өгсөн хар зүсмийн үхрийн толгой эвэртэй байсан...” гэсэн мэдүүлэг, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ий 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №66/01 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Цад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Иймд шүүгдэгч Д.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Цнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.

Хохирогч  Ж.Ч, Ч.Б нар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Цнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

        

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

ийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Цад мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                       Х.ГАНБОЛД