| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/10512/И |
| Дугаар | 192/ШШ2025/07279 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/07279
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэгт хариуцагч * нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох * үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 6,125,000 төгрөгийн 3,125,000 төгрөгөөс хариуцагч * татгалзаж багасган, нэхэмжлэгч *үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг мөнгийг *мын ХААН банкны * тоот дансанд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг, 500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 500,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 500,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 112,950 төгрөгөөс 56,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 31,475 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН