| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0084/э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Э.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Энь 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Тын нүүрэн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: . Т намайг хүнтэй уулзаж байхад хэн бэ гээд байхаар нь маргалдсан. Тэгээд түлхэж унагаагаад нүүр лүү нь өшиглөсөн. гэв,
Хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед би Эгэх залуутай маргалдаж байгаад хойшоо Бгийн бөөний тийшээ гүйж явж байгаад унасан чинь Эирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн...Эбид хоёр машинаас буусан чинь Энамайг газар унагаад нүүр лүү 4-5 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Т хойшоо зугтаад гүйсэн чинь нөгөө зүс таних ах араас нь гүйж очоод Тын газар унагаачихсан өшиглөж байхаар нь би очоод салгаад....нөгөө ах Т 2 буугаад тэр ах намайг хажуунаас орох юм бол ална шүү гээд, тэгээд харсан чинь тэр ах Тыг газар унагаачихсан өшиглөж...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ЭТыг цохисон чинь Т бултаад хойшоо гүйсэн чинь Эараас нь гүйж очоод Тыг унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “...Т.Тын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Т.Тын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруу алганы зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0196 дугаартай дүгнэлт,
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Энь 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Ттай маргалдан нүүрэн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: . Т намайг хүнтэй уулзаж байхад хэн бэ гээд байхаар нь маргалдсан. Тэгээд түлхэж унагаагаад нүүр лүү нь өшиглөсөн....... гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн...Эбид хоёр машинаас буусан чинь Энамайг газар унагаад нүүр лүү 4-5 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Т хойшоо зугтаад гүйсэн чинь нөгөө зүс таних ах араас нь гүйж очоод Тын газар унагаачихсан өшиглөж байхаар нь би очоод салгаад.... харсан чинь тэр ах Тыг газар унагаачихсан өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ЭТыг цохисон чинь Т бултаад хойшоо гүйсэн чинь Эараас нь гүйж очоод Тыг унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 02/0196 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан байдал болон хэргийн нотлогдсон байдал, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шүүгдэгчээс 900000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь хавтаст хэргийн 56, 57 дугаар талд авагдсан хүсэлтээрээ нөхөн илэрхийлсэн, хохирогч нь тохиролцсон ч хохиролтой холбоотой баримт хэрэгт хавсаргагдаагүй байх тул хохирогчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч Э.Энь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 500000 төгрөгийн торгох ялыг 1 нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь 900000 төгрөгийн нэхэмжлэлээ шүүгдэгчид холбогдуулан дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД