| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03664/И |
| Дугаар | 312/ШШ2025/02612 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/02612
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******гийн гудамж, МПМ цогцолборт байрлах, ******* корпораци ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1-р баг, ******* 1 хороолол, 1 байр, тоотод оршин суух, ийн /РД: , утас: /-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 323,776.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.ос зээлийн гэрээний үүрэгт 323,776.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатархүү шүүхэд гаргасан тайлбартаа: Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 323,776.34 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан 323,776.34 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, дугаар зүйлийн .1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан 323,776.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,363 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 5,181.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА