Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын прокурор  А.Дүүрэнбилэг

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шүүгдэгч М.Энарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

М.Э

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч М.Энь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт эхнэр Д.Отэй маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч М.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр эхнэр ажлынхаа газрын хүмүүстэй аялалд яваад орой ирсэн. Намайг очиход  эхнэр согтуу байсан. Тэгээд машинд суугаад явж байхдаа хаалга нээх гээд байхаар нь би биеэ барьж чадахгүй эхнэрээ алгадсан. Тэгээд эхнэр гэрт ирээд явна гээд байхаар нь явуулсан. Тэгээд маргааш нь 14 цагийн үед гэрт ирээд ажил руугаа явсан гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 19-ний өдөр 08 цагийн орчим ажлынхаа хамт олонтой амралтын газар очоод амарч байгаад 21 цагийн үед Шандад ирсэн. Би тухайн үед ажлынхантайгаа архи уусан байсан. Тэгээд нөхөр Элуу залгаад намайг ирж ав гэж хэлээд ажил дээр байж байсан манай нөхөр ирээд намайг архи уулаа, дандаа ингэж байх юм гэж маргалдаж байгаад машинд суугаадМ цуг явдаг болохоор манай машинд цуг суусан. Тэгсэн чинь манай нөхөр Эминий баруун талын нүд лүү гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь би урдаас нь эсэргүүцэж ноцолдож байгаад манай нөхөр машинаа бариад гэрийн гадаа зогссон чинь манай эдийн засагчМ явах гэхээр нь биМыг хамт манай гэрт орьё манай нөхөр намайг зодно гэж хэлээдМтай цуг гэртээ ороод буцаад гарах гэсэн чинь манай нөхөр Эгаргахгүй гээд миний толгой руу гараа атгаж байгаад цохихоор нь биМтай хамт гарч яваад найз Аын гэрт очиж хоносон...” гэсэн мэдүүлэг, 

 

           Гэрч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ЭОийг чи яагаад явж байхад хаалга нээгээд байгаа юм бэ гээд Оийн баруун талын шанаа хавьцаа гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг,

 

           Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “...Д.Оийн биед тархи доргилт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0185 дугаартай дүгнэлт /хх- ийн 24 дүгээр хуудас/

 

           Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-12/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 22/

           Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч М.Эт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  шүүхэд ирүүлсэн ба М.Эт холбогдох  эрүүгийн хэрэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ял оногдуулах шүүх хуралдаан явуулж хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул шүүх М.Эт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэхээр 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 166 тоот захирамжаар  шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч  Д.О нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар нөхөр Эыг дуудаж машинаар нь харих замдаа машины хаалга онгойлгосноос  маргалдан  түүний нүүрэн тус газарт шүүгдэгч М.Энь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч болон  хохирогч Д.О, гэрч Б.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэдийгээр шүүгдэгч М.Энь 2018 оны 05 сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оийг зодсон  үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэлийн шинжийг агуулаагүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг бус харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүнийг хөнгөн гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Д.О нь цагдаагийн газарт  “...миний гарын сарвуу, хавирга хугарч, толгойг 3 удаа хагалсан, нүд хөхрүүлэх, тогооны залгуураар мөн миний хамрыг сэтлэн удаа дараалан зодсон ...” гэж гомдол гаргасан боловч 2018 оны 05 сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ” Би нөхөртэйгөө эвлэрч байгаа болохоор урд өмнө нь болсон асуудлаа тусгуулмааргүй байна”, 2018 оны 06 сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “урьд өмнө зодож байсан талаар ярьмааргүй байна...” гэж мэдүүлсэн ба энэ талаар шалгасан баримт хэрэгт авагдаагүй байна.

 Иймд шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал нь  шүүгдэгчийн хувийн байдал , шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж шүүхээс үзлээ. Иймд өмгөөлөгчийн торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Эт аймгийн пркурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2.М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Э торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6.Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.АДЪЯАСҮРЭН