Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч*******атцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,

Хохирогч*******,*******,

Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Ц. Мөнхтуул шүүгдэгч Б. Н, Х. Б, Н. Г түүний өмгөөлөгч Д. Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт *******

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ******* овогт*******,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт*******

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,************** нар нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 2017 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ХААН банкны хажууд нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж,*******ыг хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 2017 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ХААН банкны хажууд*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нь миний төрсөн өдөр байсан учир би найз нарынхаа хамтаар Оргил бааранд орсон. Надтай хамт *******, Г, нар байсан бөгөөд бааранд сууж байгаад орой 24 цагийн үед гарсан байх. Эхлээд баарнаас бид 2 гарсан. Баарны үүдэнд би Б гэж дүүтэйгээ тааралдаж уулзаад баарнаас ******* Г нарыг дуудаад гаргаад ир гэж хэлж оруулсан чинь ******* гарч ирсэн. Б нь Гийг олсонгүй бааранд алга байна гэж хэлж ирсэн.Сүүлд нь сонсож байхад Г нь 00-д ороод гарч ирсэн юм байна лээ.

Ингээд бид нар баарны гадаа зогсож байхад эхлээд *******, дараа нь гэр лүүгээ явсан. Б бид 2 баарны гадаа зогсож байхад Г нь бид 2 дээр ирээд намайг Б 2 найзтайгаа нийлээд намайг зодчихлоо гээд бид 3 хамт Бын араас явахад надаас түрүүлж Г, Б нар нь очсон би араас нь очиход Б, Г нар нь ХААН банкны хажуу талд зууралдсан байдалтай байхаар нь салгаад нь би Бтай уулзаад чи яагаад миний найзыг зодож байгаа юм хамт зодсон 2 найзаа дууд гэхэд Б нь би ганцаараа байсан гэхэд нь би битгий худлаа яриад бай гэхэд Б нь би Б та 2-г хүндэлнэ харин Гийг хүндлэхгүй гээд Г, Б нар нь хоорондоо маргалдаад байсан. Тэгж байгаад Б нь миний баруун мөрний дээгүүр давуулж Гийг нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж авсан. Би тэгэхэд нь Быг боль гээд цааш нь түлхэж байхад хажуугаас Быг Б нүүр лүү нь 2-3 удаа цохиж авсан бас гар луу нь 2 удаа цохих шиг болоход Б нь Бд би чиний цохихыг тоолоод байж бая чи цохиж болно гээд байхаар нь би Быг цааш нь түрээд хашааны булан дээр очоод Бд ахын дүү яагаад байгаа юм гэхэд Б нь Номгон пизда минь чамайг ингэнэ гэж бодсонгүй, чи намайг яаж байгаа юм та арай ч дээ гээд намайг зөөлөн алгадаж миний үснээс залгаагаад байхаар нь би хавсарч унагаад Баа би чамайг зодмооргүй байна чи яагаад байгаа юм чи зүгээр болоод өг гэхэд Б нь орилж байгаад намайг зод зод гээд байсан. Тэгэхэд хажуу талд Бын найз нар байхаар нь тэд нарт хандаж та нар наашаа зогсож бай та нарын хэн чинь хамт зодсон юм гэж хэлээд өөдөөс нь ганц хоёр алхахад тэр найзууд нь гэх залуучууд зугтаад явсан. Б нь миний араас намайг пизда минь гээд хүрээд ирэхэд нь нэг удаа алгадаж авсан. Тэгэхэд Б нь дээшээ хараад газар ойчиж, газар хэвтээд босохгүйгээр намайг пизда минь гээд байж байхад Г ирсэн чинь Б нь хувцаснаас нь зуурч газар унаад тэр 2 газарт зууралдсан байхад нь цагдаа ирээд бид нарыг авч явж цагдаа намайг болон Гийг эрүүлжүүлж Б, Б нарыг явуулсан. Г, Б бид 3 гурав санаа зорилго нийлж Быг бүлэглэн зодоогүй. Харин эхлээд Г нь зодуулж дараа нь Б нь миний мөрөн дээгүүр Гийг цохиж авахад нь Г нь эргүүлж цохиж авахгүй наадах чинь намайг цохиод байна гээд байж байхад хажуугаас Б нь Быг чи миний ахыг яагаад цохиж аваад байгаа юм гээд цохиж авсан. Ингэхэд нь би салгаад цааш дагуулж явж уулзахад миний үснээс зулгааж дараа нь найз нарыг нь та нарын хэн чинь миний найзыг цохиж зодсон гээд өөдөөс нь 2-3 алхам алхахад тэд нар зугтааж Б нь миний өөдөөс Номгон пизда минь гээд ирэхэд нь би нэг удаа алгадаж авсан. Үүний дараагаар газар хэвтсэн байхад Г ирэхэд Б нь хувцаснаас нь зуурч газарт унаад зууралдаж байхад цагдаа ирсэн. Миний хувьд Бын түрийвч хэрхэн яаж алга болсныг нь мэдэхгүй байна. Би бодохдоо тэнд зууралдаж байхад унаж алга болсон юм байлгүй гэж бодож байна. Гэхдээ цагдаа нар ирээд бид нарыг авч явах үед Б нь миний түрийвчийг Бээ чи авсан шүү гээд орилж байсан. Миний хувьд Бээс чи түрийвчийг нь авсан юм биш үү гэхэд би аваагүй гэдэг юм. Мөн тэр түрийвч алга болсон гэхэд нь бид нар телевизээр зарлуулсан боловч хүмүүс авч ирж өгөөгүй. Мөн тухайн үед олон хүмүүс байсан учир түрийвч нь газарт унасан байхад аваад явах боломжтой миний хувьд тэр түрийвч байсан эсэх мөн тэнд хэн нэгэн авч байхыг нь хараагүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй надад учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний хувьд Быг таньж мэддэг учраас аль болох салгаад явуулчих санаатай байсан ч өөрөө болохгүй байсан юм. Мөн би Быг нүүрэн тус газарт нь зүүн гараараа баруун хацарт нь нэг удаа алгадаж авсан. Харин куртикний хувьд хэзээ нь яаж урагдсан талаар мэдэхгүй бодвол тухайн үед зууралдаж байхад урагдсан байх. Бас би нэг удаа алгадаж авснаас өөрөөр цохиж зодоогүй. Бын нүдний хөхрөлт нь зүүн нүдэнд нь байсан би баруун хацарт нь нэг удаа алгадаж авсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 97-100/

... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа. Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд зодооныг салгасан. Түүнээс хамтарч зодоогүй Быг зодох санаа сэдэл байхгүй. Харин зодолдолгүй салаасай гэж бодсон ба Быг сайн дүү нарынхаа нэг гэж боддог байсан. Өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 221-222/

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би баарнаас гарч ирээд найзуудаа хүлээгээд байж байхад Г, Б хоёр зодолдож байсан. Бын хувьд манай хамаатан, Г бол миний найз учраас би хэнийх нь ч талд оролгүй салгаж, Гийг цааш нь түлхчхээд Быг дагуулаад хашааны булан руу явсан. Миний дүү боль, гэр рүүгээ яв гэж Быг би зөндөө гуйсан, үгэнд орохгүй болохоор нь нэг цохисон. Найзууд нь бүгд миний ард хараад зогсож байсан, надад зодооныг дэвэргэх бодол байгаагүй. Би Быг хавсарч унагахад намайг үсдэж дарсан. Босоод үгэнд орохгүй болохоор нь ах нь чамаас холдлоо гэж хэлчхээд явсан. Б ард орилоод байсан, Г очоод боль гэж зууралдаж авахад цагдаа нар ирсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөр байна гэв.

Шүүгдэгч*******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Миний бие тогтоолтой танилцлаа надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ..2 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Г, ******* нартай Быг бүлэглэн зодоогүй. Харин Быг боль ахыг яагаад цохиж зодоод байгаа юм гэхэд болохгүй байхаар нь 2-3 удаа цохиж авснаа хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад миний бие ******* ахын гэрээс гараад гэр лүүгээ явах гээд төв зам дээр явж байхад ******* ахтай тааралдсан чинь ******* нь надад ах нартай чинь жоохон юм уучлаа ******* ах чинь бааранд байгаа гэхэд нь би ******* ахтай уулзах гэж Оргил бааранд очиж уулзсан. Тэгээд явах гээд байж байтал Г ах хүрч ирсэн. Тэгэхдээ намайг Б 2 найзтайгаа нийлээд зодчихлоо гэж хэлж байсан бөгөөд Г ахын зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэгтэл Б ХААН банкны хажууд хүрээд ирсэн. Б руу бид нар явсан. Эхлээд Г очиж араас нь би миний араас Н ах гэсэн дараалалтай очиж Г нь Бд чи намайг хамт зодсон 2 найзыгаа дагуулаад ир гээд нэг цохиж авч байгаа харагдаж байсан. Би яг хаана нь цохисныг нь мэдэхгүй байна. Ингэхэд нь Н ах очиж Г, Б нарыг салгах гэхэд Г Б нар нь харилцан бие биеийгээ заамдсан салахгүй байсан чинь Н ахын дээгүүр Г ах руу Б нь 2-3 удаа нулимж мөн цохиж авахад нь би хажууд нь салгах гэж зогсож байгаад Быг чи боль гээд баруун гараараа нүүр лүү нь буюу зүүн шанаа хавьд нь цохиж авсан чинь Б нь Бээ би тоолж байгаа шүү пизда минь гээд намайг заамдаж авсан. Тэгэхэд нь би цээжин тус газарт нь нэг удаа цохиж авахад намайг бас цохиж би эргүүлж цохиж бие биеийгээ харилцан 2-3 удаа цохиж авахад Н ах салгаад Баа чи эрүүл дээрээ ярь чи согтуу байна гээд цааш нь салгаад явахад Б нь Н ахыг Номгон пизда минь чи намайг яаж байгаа юм чи намайг өмөөрөх байтал яаж байгаа юм гээд орилоод цааш явсан. Ингээд Н Быг цааш авч яваад уулзаж байхад Б нь Н ахыг үсдээд авсан Н ах болохоор боль Баа чи эрүүл дээрээ ярь гээд хоорондоо юм ярьж байгаад Н ах нэг алгадаж авч Б нь газарт унаж байгаа харагдсан. Би яг юунаас болж унасан талаар нь нарийн сайн хараагүй. Тэгэхэд Г ах тэр 2 дээр очиход Б нь Г ахыг хувцаснаас нь татаж газар унахад нь дарж үстээд тэр 2 бие биетэйгээ зууралдсан байхад цагдаа нар ирсэн. Миний хувьд Быг бүлэглэн зодсон зүйл байхгүй. Г ах руу нулимж цохиж аваад байхаар нь боль чи эрүүл дээрээ ярь гээд зөндөө хэлээд байхад үгэнд орохгүй би чамайг хүндэлнэ чиний Н ахыг чинь хүндэлнэ харин Гийг хүндлэхгүй гээд миний үгэнд орохгүй болохоор нь цохисон юм. Миний хувьд Бын нүүрэнд буюу зүүн шанаа тус газарт нь баруун гараараа 1-2 удаа, зүүн гарынх нь булчинд бас 2-3 удаа, цээжинд нэг удаа цохиж авсан. Б нь миний нүүр шанаа руу цохиж байсан боловч миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзаж байна. Миний хувьд Бын түрийвчийг хэрхэн яаж алга болсныг нь мэдэхгүй байна. Би бодохдоо тэнд зууралдаж байхад унаж алга болсон юм байлгүй гэж бодож байна. Н ахтай зууралдсан байхдаа Б нь миний түрийвчийг Гээ чи авчлаа та нар авчлаа гэж орилж байсан. Мөн тэр түрийвч алга болсон гэхэд нь бид нар телевизээр зарлуулсан боловч хүмүүс авч ирж өгөөгүй. Миний хувьд яг түрийвч байсан эсэхийг нь мэдэхгүй бас уг түрийвчийг аваагүй. Тухайн үед олон хүмүүс байсан учир түрийвч нь газарт унасан байхад хэн нэгэн аваад явах боломжтой гэж бодож байна. Сүүлд нь цагдаа дээр ирээд би өөрийнхөө биед байгаа зүйлийг бүгдийг гаргаж үзүүлж байсан. Бын хувцас урагдсан талаар ярьж байсан яг яаж байгаад урагдсан талаар нь мэдэхгүй байна. Түрийвчийг бид нарын хэн ч аваагүй. Миний хувьд энэ хүмүүсийг таньж мэддэг учраас аль болох салгаад явуулчих санаатай байсан ч Б нь үгэнд орохгүй байснаас болж цохиж авсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 102-104/

...Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж ‘танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Өмгөөлөгч авахгүй. Монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 226-227/

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Шүүгдэгч******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн найз Н ******* ,,бид нар Оргил баар ороод нэг , нэг пиво захиалаад дараа

нь дахин нэг, нэг пиво авсан тэгээд бүжиглэж байж байгаад *******, Н, 3 түрүүлээд гарсан байсан би нойл орчоод араад баарны гадаа байж байгаад Б гэдэг залуутай таарсан тэгээд юу байна гээд мэндэлсэн тэгсэн Б намайг чи энд юу хийж яваа юм гэж хэлсэн. Тэгэхээр би уур хүрээд миний хаана юу хийж явах чамд ямар хамаатай юм гэж хэлсэн тэгээд бид хоёр заамдалцаад авсан. Намайг цохиод авсан тэгээд бид салгаад би цаашаа яваад хамт явж байсан Нд би хүн зодуулчихлаа гээд хэлсэн тэгээд бид хоёр Б Нийн дүүтэй тараад ахыг нь хүн зодчихлоо гээд бид 3 хамт Оргилын ар талд очсон тэгсэн Б байж байсан тэгэхээр нь би очоод Бын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн Н Б бид хоёрыг салгаад холдуулах үед Б миний нүүр лүү нулимаад цохиод авсан тэгээд Б хажуугаас орж ирээд Быг түлхээд нүүр лүү нь цохиж байсан тэгээд Б газар уначаад орилоод байсан.Бтай хамт явж байсан нэг залуу нэг охин хоёр нь болиоч гээд би тэр охинтой яриад байж байсан.Б орилоод байсан тэгэхээр нь би Б очсон тэгсэн намайг зуураад газар унагаасан тэгээд бид хоёр газар зууралцаад байж байхад цагдаа нар хүрээд ирсэн юм. Би 5 шил пиво уусан байсан цагдаагийн газар ирээд согтуурал хэмжих багаж үлээхэд 1.41% гарсан. өөрийгөө хянах чадвар байсан. Бид хоёр урд өмнө нь нэг удаа маргалдаж байсан гэхдээ өчигдөр баарны гадаа тараад Б намайг чи юу хийж яваад юм гээд байсан ууг нь Б надаас дүү намайг урд нь та гэдэг байсан хүүхэд л байсан тэгсэн чи гээд л том том дуугараад байхаар бид хоёр маргалдсан тэгсэн намайг барьж аваад цохиод авсан юм. Тэгээд л би хамт явж байсан хүмүүстээ хэлээд тийм зодоон маргаан болсон юм. Би миний зүүн нүд хавдаж хөхөрсөн зүүн талын ташаан дээр мөн хөхрөл үүсэн байгаа би шинжээч томилуулан үзүүлнэ. Би Бын нүүр лүү цохисон удаа байгаа түүнээс болж бэртэл үүссэн байхаа. Ер нь бол олон хүмүүс байсан миний хувьд таньдаг хүн байгаагүй. Бид хоёр ноцолдоод хувцсыг нь урсан зүйл байгаа гэхдээ би түрийвчийг нь аваагүй тэр үед түрийвч нь газар унасан байх боломжтой байхаа би бол аваагүй. Н бид хоёр цагдаа дээр ирээд биед байгаа хүн юмаа хүлээлгэж өгөөд орсон бид хоёрын биеэс тийм зүйл гараагүй. гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/,

... Миний бие тогтоолтой танилцлаа надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ..2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Надад хэрэгтээ холбоотой нэмж мэдүүлээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 94-95 /

... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа. Монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй зүйл ангиа зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч байхгүй учраас одоо мэдүүлэг өгөхгүй.Өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 231-232/

Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 08-ны өдөр найзуудтайгаа Оргил бааранд орсон. Би нойл орчхоод баарнаас гарахад Б хоёр залуугийн хамт зогсож байсан. Би мэндэлчхээд явах гэхэд Б намайг чи юу хийж яваа юм гэсэн тэгэхээр нь би чи намайг чи гэдэг болсон уу гэхэд хоёр залуугийн хамт Б миний зүүн нүд рүү цохисон. Би нүүрээ дараад тонгойход шилэн хүзүү болон нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Би нүүрээ дараад цаашаа гүйж Н дээр очиж хэлсэн. Тэгэхэд Б Булган төвийн хажуугаар гараад явж байхад намайг зодсон хүмүүсээ олж ир гэж хэлээд би нэг цохисон. Тэгэхэд Н, Б хоёр ирж салгасан. Н ахын дүү дуугүй бай гээд Быг аргадахад орилоод байхаар нь Н хавсарч унагаад нэг алгадсан. Пиздануудыг ална гээд орилоод байхаар нь би очиж бид хоёр барилцаж аваад байж байхад цагдаа нар ирсэн гэв.

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие тогтоолтой танилцлаа надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ..1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би өмгөөлөгч авч байгаад мэдүүлэг өгье гэх мэдүүлэг. / хх-ийн 106-107/

... Надад тайлбарлаж өгсөн эрх үүргээ ойлгож мэдсэн надад асууж тодруулах зүйл алга. Миний хувьд надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ..1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа . Намайг хохирогчоор тогтоож надаас мэдүүлэг өгсөн тэгэхэд бүгдийг үнэн зөвөөр ярьсан учир дахин энэ талаар мэдүүлэх шаардлага байхгүй гэж бодож байгаа учир одоо мэдүүлэг өгөхөөс эрхээ эдэлж татгалзаж байна. гэх мэдүүлэг/ хх-ийн 108-109/

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Оргил баарны үүдэнд Гтэй таарч мэндэлчхээд юу хийж яваа юм гэхээр нь юу ч хийгээгүй, чи юу хийж яваа юм гэсэн чинь чи намайг чи гэдэг болоо юу гэсэн. Тэгэхэд нь чи согтуу байна, боль гэж түлхчхээд тэй хашааны хажууд тамхи татаад зогсож байтал Г намайг ирж цохисон гэв.

Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цэг өнгөрч байхад “Оргил” бааранд ганцаараа орсон. Өмнө нь би энгийнхээ хүүхдүүдтэй хамт жоохон пиво ууж байгаад тарсан байсан. Тэгээд би бааранд орж жоохон суух гэж орсон юм. Ин.гээд би Оргил бааранд танил гэж залуутай тааралдаж хамт сууж пиво уухаар болж пиво захиалаад гадагшаа гараад тамхи татах гэж баарнаас гарах гээд явж байхад баарны үүдэнд хаалганы зүүн талд Г зогсож байгаатай тааралдаж мэндэлсэн. Ингээд намайг чи юу хийж яваа юм гэхлээр нь би бас өөдөөс нь чи юу хийж яваа юм гэж асуусан чинь Г нь надад чи намайг чи гэдэг болсон уу гэж хэлээд уурлахаар нь би чи согтуу байна эрүүл дээрээ уулз гэж хэлчхээд цаашаа алхаад зогсож тамхи асаах гэхэд намайг зодчихлоо гэж орилж хүрч ирээд миний араас шанаа тус газарт цохиж авсан. Ингэхэд би тэй хамт зогсож байсан. Би эргэж хараад барилцаад авсан байж байсан чинь Н ах ирээд намайг алгадаж аваад чи миний найз нартай яаж яриад байгаа юм гээд надтай зууралдаад байж байхад хажуугаас Г нь намайг цохиж өшиглөөд байсан. Тэгэхэд Н нь дүү Бийг дуудаад байсан. Тэгэхэд дүү Б нь ирээд надад чи миний ах нартай хэрэлддэг болсон юм уу зодолддог болсон юм уу гээд ах нараа өмөөрч намайг боож байгаад нүүр лүү 3 удаа цохиж авсан. Тэгэхэд нь би Бээ чи намайг 3 удаа цохиж авлаа би тоолж байгаа шүү гэхэд хажуугаас Г нь над руу дайрч миний хувцсыг ураад миний халаасанд байх түрийвчийг авах гээд дайраад байсан. Тэгээд намайг Б нь дахин нэг цохиж авах үед би ухаан алдаж газарт унасан тэгээд сэрэхэд би цасан дээр дээшээ хараад хэвтсэн цагдаа нар намайг тойроод зогссон байсан. Намайг цагдаа нар машинд суулгаад эмнэлэгт хүргэж ирсэн. Мөн намайг цагдаа нар машинд суулгаж байхад манай ээжийн дүүгийн эхнэр нь ирсэн байхаар нь би эгчид Г миний түрийвчийг авчихлаа аваарай гэж хэлсэн. Тиймээ би гадаа гарахдаа тэй гарсан. Дотор бас гийн найз охин гээд нэг охин байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Намайг зодож байхыг /80932992/, гийн найз охин, нар харсан. Намайг Оргил баарны хажуу талд байх хуучин эвлэлийн хорооны байрны хажуу тал Булган худалдааны төвийн хойд талд зодсон. Ертөнцийн зүгээр гэсэн үг. Тэнд хүмүүс тамхи татдаг юм. Зодоон болж байхад гараад ирсэн байж байсан. Би болсон явдлыг сайн санаж байгаа. Надад нэг их согтсон зүйл байхгүй байсан. Би өөрийнхөө биеийг хянах чадвартай байсан. Би Оргил бааранд очихоос өмнө ангийнхаа , ,, нартай Буян нэртэй караокед байсан. Ингэж байхдаа 5-лаа нэг шил архи хувааж ууж байгаад дуусгаагүй гараад явсан. Би ангийнхаа хүүхдүүдтэй уулзахаас өмнө архи уугаагүй эрүүл байсан. Би ангийнхаа хүүхдүүдийн утас хаягийг нь тодруулж байгаад хэлье.******* бид 2 энэ зодоон болохоос өмнө РС-тоглоом тоглож байгаад намайг хэл амаар доромжилж цохиж авч тухайн үед тодорхой хэмжээний харилцан зодоон болж өнгөрч байсан. Миний хувьд*******, *******,******* нарыг РС тоглоом тоглож байгаад таньдаг болсон. Намайг Н алгадаж авч байхад баарнаас гарч ирсэн. Миний алдсан түрийвч нь загсан нүдтэй түрийвч байсан дотор нь гадаад паспорт, жолооны түр үнэмлэх, иргэний үнэмлэх, 225,000 төгрөг бэлнээр, Төрийн болон ХААН банкны виза карт, 50 доллар, 50 рубль. зэрэг байсан. Миний түрийвчийг Г нь авч байхыг , , бас гийн найз охин харсан гэсэн учир нь намайг эмнэлэг дээр байхад тэд нар ирсэн. Тэгээд би түрийвч алга болсон талаар хэлэхэд болон түүний найз охин нар Г авч байсан гэж хэлсэн. Би Гийг авч байхыг нь хараагүй гэхдээ миний түрийвчийг авах гээд дайраад байсан чинь хажуугаас Б намайг цохиж би ухаан алдсан. Би өмсөж явсан куртикээ 160,000 төгрөгөөр худалдаж авсан гэхдээ хуучин байсан учир 120,000 төгрөг, түрийвчээ 200,000 төгрөгөөр, 50 долларыг 2445 төгрөгөөр үнэлж 122,250 төгрөг, 50 рублийг 54 төгрөгөөр бодож 2700 төгрөг, 750 төгрөгөөр бодож 3750 төгрөг гээд нийт 676,145 төгрөг болон иргэний болон гадаад паспортыг дахин авах мөнгийг нэмж нэхэмжилж авна. Эмчилгээнд нэмж гарсан зардлыг баримтыг нь бүрдүүлж байгаад тухайн үед нь нэхэмжилж авна. Би гомдолтой байна. Намайг энэ хүмүүс анхнаас дээрэмдэх гэж намайг зодсон. Учир нь намайг зодоогүй байхад зодсон гэж худал хэлж намайг зодож миний түрийвчийг авсан юм.гэх мэдүүлэг / хх-ийн 36-39/,

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гомдолтой байгаа, зодуулсны улмаас хамар мурийсан хүний өмнөөс эгцэлж харахаар эвгүй, эмчилгээ хийлгэмээр байна гэв.

Хохирогч Н. Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 10 дугаар сарын 8-нас 9-нд шилжих шөнө Оргил нэртээ бааранд найз болох *******,, Н нарын хамтаар орсон. Уг бааранд миний танил Б нь бас байсан. Ингээд орой болж баар хааж баарнаас гарах үед манай найзууд надаас түрүүлээд гарсан. Би тэд нарыг гарах үед нь 00-д ороод гарах гээд явж байхад баарны үүдэнд Б нь 2 танихгүй залуугийн хамтаар тааралдаж уулзаж мэндэлсэн чинь Б нь нэлээн согтуу миний өөдөөс чи энд юу хийж яваа юм гэж хэлэхэд нь би чи одоо миний өөдөөс чи гэдэг болоо юу гэсэн. Учир нь би Баас 8 насаар ах өмнө нь намайг ахаа гэж дууддаг байсан юм. Үүнээс болж маргаан болоод Б нь хамгийн эхлээд миний зүүн нүд рүү гараараа цохиж би нүүрээ дараад тонгойход дээрээс миний нуруу шилэн хүзүү зэрэгт цохиж зодсон хамт байсан 2 залуу нь бас намайг цохиж зодсон байх гэж бодож байна. Тэгэхэд нь би зугтаад найзууд дээрээ очиход *******, нар нь явчихсан. Н нь ганцаараа зогсож байсан. Би зодуулсан талаараа найз Нд хэлж байхад Б нь зам дээр такси барих гэж зогсож байгаад намайг хараад хүрээд ирсэн. Ингээд Н, Б бид гурав Бын араас очиход Б нь 2-3 хүний хамтаар явж байхаар нь би Б дээр очоод барьж аваад намайг хамт зодсон хүмүүсээ олж ир гээд тэнд байлгаж байгаад би Бын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж авахад манай найз Н болиулсан чинь Б нь Нийн хажуугаар миний нүүр лүү нулимж мөрөн дээгүүр нь давуулж нүүр лүү цохиж авахад хажуугаас Б нь чи ингэж болохгүй гээд Бын нүүрэн тус газарт нь цохиж авч байсан. Ингэхэд Быг Н цааш нь салгаад аваад явсан. Тэгээд Н нь Бд чи ингэж болохгүй гэж байгаад нэг удаа нүүрэн тус газарт нь алгадаж авахад Б нь газар унаад дээшээ хараад орилоод байхаар нь би хажуугаас нь явж очиход Б миний хувцаснаас татаж унагаж бид 2 зууралдаж харилцан зодолдож байхад цагдаа нар ирж салгаж Н бид 2 саатуулагдсан юм. Энэ хэрэг Б нь надтай маргаж намайг цохиж зодсоноос болсон. Би тэр 2 залууг танихгүй нэрийг нь мэдэхгүй яаж цохиж зодсоныг нь хэлж мэдэхгүй гэхдээ Б нь миний нүүр лүү цохиж намайг тонгойсон байхад дээрээс цохиод байсан би ганцхан Б намайг цохиж зодоогүй байх гэж бодож ингэж мэдүүлэг өгсөн. Тэрнээс би тэр 2 залууг намайг цохиж зодож байхыг хараагүй. Зодсон гэж бас хэлж чадахгүй. Шинжээчийн дүгнэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 43-45/,

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв

Гэрч Ж. гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний хувьд*******,*******, ******* нарыг танина. Харин******* гэдгийг нь сайн танихгүй. Би энэ хүмүүстэй ах дүү төрөл садны холбоо байхгүй. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн орой би Оргил бааранд суусан. Ингээд би найз охин ийг дуудаж ирж баар хаахаас өмнөхөн гаднаас бааранд Б.тай орж ирж надтай уулзаад******* ах ирсэн гээд би Б.ын хамтаар******* ахтай очиж уулзаж жоохон хамт сууж пиво ууж байхад баар хаах болж бид нар бүгдээрээ гарсан чинь******* ах нь өөрийнхөө куртикийг мартсан байна гээд буцаж орж би хамт ороод буцаад гарсан чинь гадаа*******тэй******* нь уулзаад зогсож байхад******* нь чи ах захаа мэдэхээ байжээ гэхэд******* нь та тэгээд хүний ах шиг байдаг юм уу гээд цээж рүү нь түлхсэн чинь******* нь өнхрөөд ойчиж******* ах бид хоёр “Булган” худалдааны төвийг араар нь тойрч Оргил баарны ар талд Улсын бүртгэлийн хэлтсийн баруун талд хашаан дотор явж очиход тэнд нь Б, Н нартай хамт байсан. Ингээд******* бид хоёрын араас******* нь намайг Б зодчихлоо гээд орилж хүрч ирээд Б ахтай барилцаад авахад Н ах салгах гээд дундуур нь орж салгах гэхэд Г нь Бээ ахын дүү ахыг нь Б зодчихлоо гээд хэлэхэд Б гэдэг нь салгаж Быг авч цааш нь яваад цохиж аваад байсан. Тэгэхэд Б нь чи намайг тэд цохилоо гээд тоолж цохиулж байгаа сонсогдсон би хаана нь хэдэн удаа цохиж авсныг нь мэдэхгүй. Тэгэхэд миний хажууд манай найз охин , Н , Г нар байсан. Энэ үед нь болохоор миний утсыг авч яваад цагдаа дуудъя гээд явсан байхгүй байсан. Ингээд Бээ нь Быг цохиж байхад нь Н нь явж очоод Бд ахынхаа найз нараар оролдох цаг болсон юм уу гээд цааш нь хашааны буланд шахаж байгаад Быг алгадаж аваад байсан. Тэгэхэд нь би та болиоч гэхэд намайг Н нь чацганууд минь ална шүү гээд хүрээд ирэхэд нь бид зугтааж улаан контейнерийн хажууд байж байхад Н нь буцаж Б дээр очоод нүүрэн тус газарт нь цохиж аваад хавсарч унагаад дээр нь гараад суучихсан Быг чи миний дүү гэхэд Б нь үгүй би чиний дүү биш гэхэд Н нь тэгвэл чи миний бацаан гэж хэлээд 2-3 удаа алгадаж аваад байж байхад цагдаа нар ирж авч явсан. Тэгэхэд нь цагдаагийн машинд Быг өргөж бид 2 суулгах гэхэд Б нь миний түрийвч алга байна Б Г нар авсан байх тэд нараас гарцаагүй гээд байсан. Бд бор өнгийн түрийвч байсан. Би тэрийг нь бааранд байхдаа харсан Б нь өмднийхөө баруун талын хойд талын халаасанд хийсэн байсан. Дотор нь юу байсныг нь мэдэхгүй миний сонссоноор Б нь 200,000 төгрөг байсан гэж орилж байсан. Энэ талаар цагдаа нар бас сонссон.******* нь нэлээн согтуу байсан. Нүүр царайнд нь ямар нэгэн хөхөрсөн зүйл байхгүй байсан. Б бид хоёр , Б, Н нар дээр ирээд араас залгаад удаагүй шууд Г нь намайг Б зодчихлоо гээд ирсэн.******* нь Б намайг зодсон талаар хэлж ирээгүй тэгээд бас барилцаж аваагүй бол ийм асуудал гарахгүй байсан. , Б, Н нараас гадна Отгонболд гэж хүн байж байгаад Бтэй жоохон маргаж байгаад явж байгаа харагдсан.Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй хэвийн зүгээр зогсож байсан.*******ийг Б нь цээж рүү нь түлхээд газарт унагачхаад яваад өгсөн. Тэрнээс цохиж зодоогүй шууд явсан. Тэгэхэд араас намайг зодлоо гэж хэлж энэ асуудал болсон. Миний хувьд ямар нэгэн зодоонд оролцоогүй. Н нь Быг чи миний найзыг хамт зодсон 2 хүнээ дууд гээд байсан нь үнэн ямар учраас тэгж хэлж байсныг нь мэдэхгүй байна.*******ийг Б цээж рүү нь түлхэж газарт унахад нь би хамт байсан надаас өөр хүн байгаагүй. болохоор Б, Н нартай хамт байсан юм. Би хэн нэгэн түрийвчийг нь авч байхыг нь хараагүй намайг ойртуулаагүй байсан. Миний хувьд эмнэлэг дээр байхдаа******* нь тэнд байхад газраас нэг юм авч байсан тэр түрийвч чинь байгаад******* нь авсан юм биш биз дээ гэж хэлсэн. Тэрнээс******* түрийвчийг нь авч байхыг нь хараагүй. Газраас авсан зүйл нь яг түрийвч байсан эсэхийг нь мэдэхгүй.******* нь Б намайг зодчихлоо гэж хэлж ирснээс ийм асуудал болсон тэрнээс тэнд дээрэмдэх гэж цохиж зодсон зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний биед ямар нэгэн байдлаар халдаагүй. Зодоон болохоор*******, *******,*******,******* нарын хооронд болсон. Миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг / хх-ийн 46-49/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 492 дугаартай шинжээчийн:

1.        *******-н биед хамарт хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2.         Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.         Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэх дүгнэлт / хх-ийн 67-68/,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 511 дугаартай шинжээчийн:

1.*******ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / хх-ийн 74-75/, хавтаст хэргийн 136-141 шүүгдэгч нарын ял шийтгэлгүй гэх тэмдэглэл, багийн даргын тодорхойлолт хх-ийн 110-111,120, шүүгдэгч нарын эд хөрөнгө хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 159-183 / болон шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Д.Мэндээгээс 5 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгснийг тус тус шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******,*******,******* нар нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 2017 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ХААН банкны хажууд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон, шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 2017 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ХААН банкны хажууд*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч*******,******* нарын мэдүүлэг, гэрч Ж.гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 492, 511 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын болон хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхээс шүүгдэгч *******,*******,******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******,*******,******* нарын үйлдсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч*******ын үйлдсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж үзэж тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******,*******,******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч *******,*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэнсэж болно” гэснийг баримтлан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, харин тэдэнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тэнсэх хугацаатай адил хугацаагаар хамрагдах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч******* нь урьд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэнийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахдаа өмнө нь оногдуулж байсан торгох ялаас дээгүүр хэмжээгээр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******,*******,******* нарын эзэмшлийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолуудыг, шүүгдэгч*******ын гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх гар утас тус бүрийг эзэмшигч Б. Н,*******,*******,******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* нь шүүгдэгч *******иас далан мянган төгрөг, шүүгдэгч*******ээс таван зуун дөчин таван мянган төгрөг авсан талаар мэдүүлж, цаашид хамарт эмчилгээ хийлгэхэд хоёр сая төгрөг нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч *******,*******,******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч******* нь хамраа эмчлүүлэхэд хоёр сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт хавсаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул шүүх хэлэлцэхгүй орхисон болохыг дурдав.

Харин хохирогч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт тус бүрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт*******, ******* овогт******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт*******, ******* овогт******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт*******ыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1000000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар ялтан *******,*******,******* нарт нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан *******,*******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан *******,*******,******* нар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг хүний хувийн байдал хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1000000 / төгрөгийг ялтан*******ыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний дотор төлөхөөр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар ялтан******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч*******ын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                     

9. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.            

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарын эзэмшлийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг, шүүгдэгч*******ын гар утсыг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утаснуудыг эзэмшигч *******,*******,*******,******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                       

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******,*******,*******,******* нарт авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ*******АТЦЭНГЭЛ