2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/06958

 

 

 

 

 

                                                         2025             09            09  

                                       192/ШШ2025/06958

              

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 44,759,854.23 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 14,900,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14,900,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14,913,354.23 төгрөг тус тус төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг....улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,949 төгрөгөөс 225,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 225,974 төгрөг, хариуцагчаас 225,974 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                              А.ЗҮМБЭРЭЛ