Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 03

 

 

2025     01        21                                            2025/ДШМ/03

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, хохирогчийн өмгөөлөгч Д.Алимаа, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 25ы өдрийн 2024/ШЦТ/299 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436000000259 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаяын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдрах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт гийн Мягмарсүрэн, регистрийн дугаар: *******.

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт ******* ******* ******* 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "ээжтэй муухай харилцлаа" гэх шалтгаанаар тэй маргалдаж түүний зүүн чих орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* овогт гийн Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт гийн Мягмарсүрэнг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,

4.5 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

4.6 Хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан нэхэмжлэх эрхтэйг дурдаж, сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх журмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 3,293,000 төгрөг гаргуулж хохирогч д олгож,

4.7 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, хөрөнг эд мөрийн баримтаар тооцогдож

4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* нь давж заалдах гомдолдоо: Би оюутан сэтгэцэд учирсан хохирлыг төлөх боломжгүй гэжээ.

6.Хохирогчийн өмгөөлөгч Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч  намайг өөрийг нь доромжилсон гэж ойлгож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа ухамсарлахгүй. Хохирогчоос уучлалт гуйх, гэмших ёсгүй гэдэг байдлаар шүүх хуралдаанд хандсан учир өөрт нь хандан залуу хүн гэм буруугаа хүлээж гэмших ёстой гэж хэлсэн нь таагүй санагдсан байна. Хохирогч санхүүгийн боломжгүй учир одоо болтол чихээ эмчлүүлж чадаагүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар цугларсан үйл баримтуудад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь бүрэн дүүрэн тогтоогдсон тул анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэж байна. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/299 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******г Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт ******* ******* ******* 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “ээжтэй муухай харилцлаа” гэх шалтгаанаар тэй маргалдаж түүний зүүн чих орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “ээжтэй муухай харилцлаа” гэх шалтгаанаар тэй маргалдаж түүний зүүн чих орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “хохирогч гийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг тогтоосон шинжээч эмч, цагдаагийн  дэслэгч Я.Мөнхнасангийн  2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлт”, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******гээс сэтгэцэд учирсан хохирол 3,293,000 төгрөгийг гаргуулан хохирогч д олгож шийдвэрлэсэн байна.

6. Шүүгдэгч ******* нь “сэтгэцэд учирсан хохирол 3,293,000 төгрөгийг би төлж чадахгүй” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 6.1 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэж тогтоосон байна.

Анхан шатны шүүх хохирогч гийн сэтгэцэд учирсан хохирлыг “Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолыг баримтлан 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,000 төгрөгөөр тогтоосон” нь үндэслэл бүхий болсон байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ299 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

          

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР