| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0083/э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ
Хохирогч Д.Н
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Д.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрийг нь маажин, хана мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 08.30 минутанд Н орж ирж намайг маажаад юм шидсэн. Төмөр иштэй алхаар цохьсон. Гадуур ажил хөөцөлдөөд гарахад хүн болгон намайг яасан юм гээд байсан. Тэгээд би үдээс хойш ажил дээрээ очиход Н шатнаас бууж явахад нь би очоод 2 удаа маажичхаад буугаад явсан. 03.16 ны өдөр 36 дугаар байрнаас цай уугаад гарч ирэхэд Н над руу дайрч байсан. гэсэн мэдүүлэг
Хохирогч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Б нь энэ хүүхэнтэй холбогдсноос хойш ийм догшин авир гаргадаг болсон. Б тухайн үедээ улангассан байдалтай орж ирсэн. Алхаар цохьсон гэдэг нь худлаа. хүүхэд нь өлсөж байхад Б нөгөө хүүхэнтэйгээ бод идсэн боохой шиг гарч ирэхээр нь би тэр үед хүүхэнд хүний амьдралаар тоглуулаад яасан санаа зовдоггүй юм гэхэд надад хохь чинь гэж хэлсэн. Б намайг хориглож байсан. Маргааш 9 цагт гэрт ирэхэд Б ажил дээрээ байхад би тэр хүүхнийг өмөөрсөн талаар маргалдсан. Би юм шидсэн. Тэгэхэд Б намайг гар гээд чирэхэд нь би түүнийг маажсан. Тэгэхэд гадаа хүн захиалга өгье гэж ирэхэд нь би гэртээ орсон. 16 цагийн үед Б чи намайг ийм болголоо гээд дайраад миний нүүрийг маажаад дахин маажих гэхэд би хамгаалаад хөл алдаад шатан дээр суухад намайг хана руу түлхсэн. Би тэгээд хүүгээ болон хүүгийн багшийг дуудсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн орчим гэртээ очоод хот явах гээд авч явах юмнуудаа бэлдэж юм хумаа аваад гэрээс гарах гэсэн чинь Б орж ирээд би чиний нүүрийг ийм болгоод өгнө гээд миний нүүрийг маажихаар нь би хойшоо ухраад хана мөргөсөн чинь миний нүдний шил шат руу унасан тэгэхээр нь би Бад цагдаа дуудлаа гээд хэлсэн чинь Б дуудаж л байхгүй юу гээд цех рүүгээ яваад орсон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2014 оны үед Б бид 2 эр эмийн харьцаатай болж хүү Хыг 2015.12.30-нд төрүүлсэн. ....Тухайн үед Б бухимдаж байгаад гарч яваад ирэхдээ Нг маажчихлаа гээд ирсэн гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн: ...2018 оны 03 р сарын 16 ны өдрийн 13 цагт Нгадаа иряихсэн Т руу хараагаад Тыг цохих гээд айраад байхаар нь би Нг хориглоод дундуур нь орсон чинь Н миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. 2018 оны 03 р сарын 17 ны өглөө ажлын байран дээр байж байсан чинь Н орж ирээд миний утсыг өг гэхээр нь би чиний утсыг аваагүй гэсэн чинь Нймсүрэн ширээн дээр байсан эд зүйлсийг авч шидээд над руу цаасны хутга шидэхээр нь би гараараа хаахад зүсэгдсэн. Комьютер луу сэнжтэй аяга шидээд хагалахаар нь би болиулах гээд Н рүү ойртсон чинь миний хувцаснаас зуураад нүүр ам маажаад байхаар нь би өөрөөсөө холдуулах гэсэн чинь ширээн дээр байсан төмөр алхаар миний толгой салтаа руу цохиод ноцолдож байхад гаднаас хүн орж ирэхэд Н болиод гараад явсан. Тэгээд би 10 цагийн орчим ажлаасаа гараад гадуур явж байсан чинь таарсан хүн болгон чи наад нүүр ээ яасан гээд байсан. 16 цагийн орчим ажлын байранд дээрээ орж ирсэн чинь Н гэрээсээ шатнаас бууж байхаар нь би Нг чи миний нүүрийг яахаараа ийм болгодог юм бэ хамаг юм маажаад гээд хлэсэн чинь Н шатан дээр суухаар нь би Нгийн хацар дух 2-г нэг удаа гарынхаа хумсаар маажсан чи цагдаа дуудна гэхээр нь би ажлын байрлуугаа орсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,
Яллагдагч Н.Б, хохирогч Д.Н нарын нүүрэлдүүлж өгсөн: ....Д.Нгийн:... миний толгойг Б гараараа уургалсан асуудал байхгүй. Б нь миний нүүрийг маажаад дахиад нүүрийг маажих гээд 2 гараараа миний толгой руу дайраад намайг хана мөргүүлсэн. Н.Бын: ....Н шатан дээр суухаар нь би баруун гараараа Нгийн толгойг уургалж зүүн гараараа маажсан чинь нүдний шил нь шатны гишгүүр дээр унаж байсан. Би гараа аваад боссон чинь Н цагдаа дуудна гээд гэр лүүгээ орсон гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 15/
Шинжээч эмч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 03 сарын 21-ний өдөр Д.Нгийн биед үзлэг хийхэд тархи доргилт, дух, баруун хацарын зулгаралт, баруун бугалга, баруун бугуй, зүүн гуяны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүссэн байсан бөгөөд уг гэмтлүүд нь 2018 оны 03 сарын 17-ны өдөр буюу хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байсан. Мөн гэмтлүүдийн талаар 2018 оны 03 сарын 17-ны өдрийн Дорногвь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд тодорхой бичигдсэн байсан гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай:
1 . Д.Нгийн биед тархи доргилт, дух, баруун хацарны зулгаралт, баруун бугалга, баруун бугуй, зүүн гуяны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ.
2. учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой
3. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17, 79-80, 81/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... тоот:
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай :
1.Н.Бын биед баруун зүүн чих, баруун , зүүн бугалга, цээж, нуруу баруун шуу, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо
2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 81 /,
Хохирогч Д.Нгийн биед үзлэг хийсэн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18/
Цагдаагийн эрх бүхий албан хаагчийн бичсэн хохирогч Д.Нгийн гэр бүлийн хүчирхийлэлийн талаарх Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 43-48/,
Шүүгдэгч Н.Бын биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 84-89/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт / хх-45 /
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-105/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Д.Нг гэр бүлийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргалдан нүүрийг нь маажин, хана мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Тэгээд би үдээс хойш ажил дээрээ очиход Н шатнаас бууж явахад нь би очоод 2 удаа маажаад буугаад явсан. гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 16 цагийн үед Б чи намайг ийм болголоо гээд дайраад миний нүүрийг маажаад дахин маажих гэхэд би хамгаалаад хөл алдаад шатан дээр суухад намайг хана руу түлхсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....Тухайн үед Б бухимдаж байгаад гарч яваад ирэхдээ Нг маажчихлаа гээд ирсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн: ... Тэгээд би 10 цагийн орчим ажлаасаа гараад гадуур явж байсан чинь таарсан хүн болгон чи наад нүүр ээ яасан гээд байсан. 16 цагийн орчим ажлын байранд дээрээ орж ирсэн чинь Н гэрээсээ шатнаас бууж байхаар нь би Нг чи миний нүүрийг яахаараа ийм болгодог юм бэ хамаг юм маажаад гээд хлэсэн чинь Н шатан дээр суухаар нь би Нгийн хацар дух 2-г нэг удаа гарынхаа хумсаар маажсан чи цагдаа дуудна гэхээр нь би ажлын байрлуугаа орсон гэсэн мэдүүлэг ,Яллагдагч Н.Б, хохирогч Д.Н нарын нүүрэлдүүлж өгсөн: ....Д.Нгийн:... миний толгойг Б гараараа уургалсан асуудал байхгүй. Б нь миний нүүрийг маажаад дахиад нүүрийг маажих гээд 2 гараараа миний толгой руу дайраад намайг хана мөргүүлсэн. Н.Бын: ....Н шатан дээр суухаар нь би баруун гараараа Нгийн толгойг уургалж зүүн гараараа маажсан чинь нүдний шил нь шатны гишгүүр дээр унаж байсан. Би гараа аваад боссон чинь Н цагдаа дуудна гээд гэр лүүгээ орсон гэсэн мэдүүлгүүд, Шинжээч эмч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 03 сарын 21-ний өдөр Д.Нгийн биед үзлэг хийхэд тархи доргилт, дух, баруун хацарын зулгаралт, баруун бугалга, баруун бугуй, зүүн гуяны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүссэн байсан бөгөөд уг гэмтлүүд нь 2018 оны 03 сарын 17-ны өдөр буюу хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай Шинжээчийн дүгнэлт , Хохирогч Д.Нгийн биед үзлэг хийсэн Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь хохирогчийн нүүрийг 2 удаа маажсан гэх боловч хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч биед тархи доргилттой холбоотой хөнгөн гэмтэл учруулсан байдал нь нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Д.Нг биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлийг Улсын яллагч нь Аюулын зэргийн үнэлгээний маягт , Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргийг үндэслэн яллах дүгнэлтээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна .
Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; гэж заасан байдал нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг хэвийн амьдралыг алдагдуулах зорилгоор хохирогчийн эсрэг дарамтлах, зодох, аливаа эрхийг хязгаарлах байдлаар идэвхитэй үйлдлээр илрэх байдлаар зохицуулсан байдаг.
Харин шүүгдэгч Н.Б нь хохирогчоос тусдаа амьдрах явцдаа гэр бүлийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан хохирогч Д.Нд өөрийн нүүрээ маажуулсан болон биедээ гэмтэл авсан байдал нь Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 18 ны өдөр өглөө 08.30 минутанд Н орж ирж намайг маажаад юм шидсэн. Төмөр иштэй алхаар цохисон. Гадуур ажил хөөцөлдөөд гарахад хүн болгон намайг яасан юм гээд байсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Маргааш 9 цагт гэрт ирэхэд Б ажил дээрээ байхад би тэр хүүхнийг өмөөрсөн талаар маргалдсан. Би юм шидсэн. Тэгэхэд Б намайг гар гээд чирэхэд нь би түүнийг маажсан. гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... тоот шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед халдахдаа хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан хариу үйлдэл гаргасан гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Бын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжийг агуулаагүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг бус харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүнийг хөнгөн гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдэл улмаас гэмт хэрэг үйлдэгдснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Бад холбогдох хэргийн зүйлчлэлийг Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун маянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6.Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ГАНБОЛД