| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2109000001157 |
| Дугаар | 04 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 04
05 01 ******* 05/ДШМ/04
Б.д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Оргилболд /цахимаар/, яллагдагч Б., түүний өмгөөлөгч Х.Алтангүл, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 04 оны 10 ******* сарын 31-ний өдрийн 04/ШЗ/506 ******* шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.д холбогдох эрүүгийн 109000001157 *******тай хэргийг 04 оны 1 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 19*******9 оны 0******* ******* сарын 1*******-нд ******* аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* *******, од оршин суух хаягтай боловч, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 ******* , *******-49 од оршин суудаг,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 01 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 30 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* ******* зүйлийн 14*******. дахь хэсэгт зааснаар 0 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан,
-Баянгол дүүргийн шүүхийн 01 оны 06 ******* сарын 1-ний өдрийн *******6 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* ******* зүйлийн 14*******.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 ******* зүйлийн 145. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 0 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 15 ******* зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 70,000 төгрөгөөр торгох ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн 11 жил, 06 сарын хугацаагаар тогтоосон,
-Баянгол дүүргийн шүүхийн 013 оны 0******* ******* сарын 05-ны өдрийн 300 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* ******* зүйлийн 14*******.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 10 жил, 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 ******* зүйлийн 145. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 0 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 017 оны 07 ******* сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
-******* аймаг дахь сум дундын шүүхийн 01 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 93 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 0 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 0 жил, хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 ******* сарын 16-ны өдрийн 04/ШЗ/413 *******тай шүүгчийн захирамжаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, , РД:ФД*******90*******1*******0.
.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
3.1 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч д холбогдох 109000001157 *******тай эрүүгийн хэргийг прокурорт буцааж,
3. Хэрэг прокурорт очтол яллагдагч Б.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
3.3 109000001157 *******тай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 4 ширхэг СД дискийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Ням-Адъяад даалгаж,
3.4 Энэхүү шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт *******таан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30. ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлсэнийг хүлээн авч шалгахаар хуульчилсан. Дээрх зохицуулалтын дагуу нэр бүхий 170 хохирогчоос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана", мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан.
Гэтэл шүүхээс "... яллагдагч Б. нь 170 хохирогчоос гадна өөр иргэдийг хохироож, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэл бүхий нотлох баримт депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг/ хэрэгт авагдсан байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж, тогтоогоогүй нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Б. гийн 03, 04 онуудад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Б., , нарын эзэмшлийн Хаан банкны дансанд үзлэг хийж, орсон орлогыг /шилжүүлгийн утга хэсэгт тоо, утасны загвар, утасны *******, регистрийн ******* бичиж шилжүүлсэн/ шалгах замаар бодит байдал дээр 170 хохирогчоос өөр хохирогч байгаа эсэхийг шалган тогтоох нь зүйтэй... гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Хэрэгт Б.д холбогдох өөр гэмт хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар бүх Цагдаагийн байгууллагаас хариу албан бичиг авагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 ******* зүйлд зааснаар шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн үед "хэргийг буруу тусгаарласан", "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх", "мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан. Гэтэл шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт авагдаагүй, өөр хохирогч байгаа эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлж, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил байхгүй бөгөөд хэргийг хэрэг авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 10 ******* сарын 31-ний өдрийн 04/Ш3/506 *******тай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
5. Яллагдагч Б., түүний өмгөөлөгч Б.Алтангүл нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцэлд мөрдөгч болон прокурор нь гэмт хэргийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлснийг шалгахаар хуульчилсан гэсэн байсан. Энэ хэрэг 01 оны 9 сард Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байхад эрүүгийн хэргийн мөрдөгч Базар надтай холбогдож сүүлийн 4 сарын утсаар ярьсан тэмдэглэл, дансны хуулгыг аваад тухайн бүх хүмүүстэй холбогдоод Б.тэй өр авлагын тооцоо байгаа юу гэж асууж, өр авлагын тооцоотой хүмүүсийг цагдаагийн байгууллага дээр дуудаж гомдол гаргуулсан байсан. Тухайн үед яагаад ингэж байгаа талаар лавлахад чамд холбогдох хэргийг бүх талаас нь шалгах хуультай, ингэж шалгах ёстой гэж байсан. Би амаар болон бичгээр надад холбогдох бүх хэргийг нэгтгэн шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байсан. 04 оны 10 ******* сарын 31-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн хохирогчдын хүрээнд хийгдсэн байна. Дахин хохирогч үлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн прокурорт буцаасан. Прокурор эсэргүүцэлдээ бүх цагдаагийн байгууллагаас албан авсан гэж байгаа. Хохирогчид гомдол гаргахаар заасан тодорхой цаг хугацаа гэж байхгүй. Тухайн албан бичгийг авсан ч дараа нь гомдол гаргахыг үгүйсгэхгүй. 01 оны 06 ******* сард Туяажаргал, Мөнгөнцэцэг нар хашаа хийлгэхээр захиалга өгөөд 03 онд жил гаран хугацааны дараа энэ хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд онц хүнд зүйлчлэлээр зүйлчлэгдсэн. Дахиад хохирогч үлдэж шийтгэх тогтоолоор шийдүүлэх тохиолдолд миний эрх зүйн байдал дордоно. Би өмнө нь шүүхээр гэр бүлээ цуцлуулчихсан. Хадам ээжийн гомдлоор би зорчих эрхийг хязгаарлах ялтай байсан. Энэ хэрэг эцэслэн шийдэгдээд ял аваад дахиад хохирогч үлдээд шийтгүүлэх тохиолдолд хэдийгээр би өөрийнхөө гэм бурууг хүлээж байгаа гэм буруутай ч гэсэн миний амьдрал хувь заяа яригдах учраас өөрт холбогдох бүх хэргийг нэгтгэн шалгаж нэг шийтгэх тогтоолоор бодит хохирлоо тогтоож шийдүүлэх хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү? Прокурор эсэргүүцэлдээ нотолбол зохих бүх нотлох баримтыг хангалттай шалгаж тогтоосон эцэслэн шийдэх боломжтой гэж байгаа. Хавтаст хэргийн материалд намайг яллах хангалттай нотлох баримт байгаа боловч дахиад хохирогч үлдсэн талаарх нөхцөл байдлыг прокурор огт авч хэлэлцээгүй. Зөвхөн яллах байр суурь, хүндрүүлэх нөхцөл байдал, нэг талыг барьж байгаад миний хувьд гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би өмгөөлөгчтэй байгаагүй. Хэрэг шүүх рүү шилжсэний дараа өмгөөлөгч авсан учраас дахиад өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсгэхгүйгээр өөрт холбогдох бүх хэргээ нэгтгэн шалгуулж нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх хүсэлтийг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс яллагдагч Б.д 170 хохирогчоос гадна өөр хохирогч байж болзошгүй үндэслэл бүхий баримт байна. Өмнөх хохирогч нартай адилхан мөнгөн гүйлгээ орсон, гүйлгээний утга болон дөрвөн оронтой код ижил мөнгөн дүнгээр орлого орсон байна. 04 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн гүйлгээг харахад 3 удаагийн гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс 3 хохирогчийг шалгасан. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ прокурор, мөрдөгч нар биелүүлээгүй байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж анхан шатны шүүх урьдчилан хэлэлцүүлгээр буцаасан үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30. ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн гэж заасан. Албан тушаалтан гэдэг ойлголтод шүүгч хамаарч байгаа. Шүүгчийн зүгээс үндэслэл бүхий нотлох баримт байна. Энэ хүний гэм бурууг эргэлзээгүй тогтооход прокурор үүргээ биелүүлээгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч хэд хэдэн удаагийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээвэл эрх зүйн байдал нь улам дордоно. Илт үндэслэлтэй баримт байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
. Яллагдагч Б.г 00 оны 10 ******* сарын 5-ны өдрөөс 04 оны 0 ******* сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 170 хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, бусдад 106,054,400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, урьдын дадал зуршил болсон хэлбэрээр, залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, олсон мөнгөөрөө мөрийтэй тоглон, сугалаанд оролцож, хүнсний бараа бүтээгдэхүүн авч хэрэглэх, ахуйн хэрэгцээндээ зарцуулах зэргээр амьжиргаагаа залгуулж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх Б.д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хянан хэлэлцээд “ ... яллагдагч Б.д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон 170 хохирогчоос гадна өөр иргэдийг хохироож гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаархи нотлох баримт хэрэгт авагдсан байхад хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг байсан , нарын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт нотлох баримтаар бүрэн авагдаагүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Прокурор эсэргүүцэлдээ “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул хэрэгт 170 хохирогчоос өөр хохирогч байгаа эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Яллагдагч Б.д холбогдох өөр хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар Цагдаагийн байгууллагуудаас хариу албан бичиг авагдсан, мөрдөгч прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлж, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16. ******* зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон, ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг болно.
Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол бөгөөд түүнийг нотлох, тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал тогтоосон байх бөгөөд эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм.
4. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.гийн Хаан банкны *******тай дансанд 04 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн цаг 00 минут хүртэлх хугацаанд нийт 3******* удаагийн орлого орсон байх бөгөөд үүнээс 1 удаагийн орлогын гүйлгээ нь 3*******0,000 төгрөгөөр хийгдэж, уг гүйлгээнүүд нь “n” “, 0907, 01*******, 301, 03046*******, 0*******63, 315, 40, 170 ,0703, 0669, 101, *******004, 900, 140, 0305, 114*******, “*******0157177 эрдэнэгэрэл”, 160,170, Ri 7311163 гэсэн тоо, үгээр тэмдэглэсэн утгатайгаар,
17 удаагийн орлогын гүйлгээ нь давхардсан дүнгээр 400, 5000, 1000, 50000, *******0000, 14000,15000,15*******000,16000,1*******0000, 1*******9000, 00000, 330000 төгрөг байх бөгөөд уг гүйлгээнүүд нь 6*******, “а”, tuya409”, 14gne, 14, “Т”, 14 promax, 409, “u”, 0305 iphone 14promax, “*******0157177 эрдэнэгэрэл”, 14 гэсэн тоо, үгээр тэмдэглэгдсэн утгатайгаар хийгдсэн орлогын гүйлгээ байна. Гэтэл дээрх гүйлгээнүүдээс зөвхөн 3 удаагийн орлогын гүйлгээ буюу 04 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “170” гэсэн утгатайгаар 5*******57039436 *******тай хохирогч ийн данснаас шилжүүлсэн 3*******0,000 төгрөгийн, хохирогч Т.Отгонбаярын 5*******6365765 *******тай данснаас 04 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 0703 гэсэн утгатайгаар шилжүүлсэн 3*******0,000 төгрөгийн, 19-ний өдрийн 14 гэсэн утгатайгаар шилжүүлсэн 1*******9,000 төгрөгийн гүйлгээнүүдийг хохирогч нарын гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн атлаа бусад гүйлгээг хэн, ямар зорилгоор шилжүүлсэн, бусдад хохирол учруулсан эсэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.
Өөрөөр хэлбэл яллагдагч Б. нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “... та азтан боллоо, нотебүүк, компьютер, гар утас хожсон зохих шимтгэлийг шилжүүлснээр та шагналаа авах боломжтой..., ... та шагнал авах эрхээ баталгаажуулахын тулд үнийн дүнгийн 10 хувийг тушаах ёстой...” , ...та гүйлгээний утга дээр аз0509 гэж бичээрэй, регистрийн *******ын сүүлийн тоог бичиж шилжүүлээрэй... уг код нь нотебүүк, компьютер, гар утсаа авах код шүү... гэх зэргээр хохирогч нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн болон бусдын дансруу мөнгө шилжүүлэн өөртөө авч байсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан бөгөөд дээрхтэй нэгэн адил агуулга бүхий утгатай, ойролцоо дүнтэй хийгдсэн олон удаагийн орлогын гүйлгээг зайлшгүй шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэхээр байна.
4.3 Мөн түүнчлэн хэрэгт яллагдагч Б.гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Хаан банк дахь дансны хуулга, /04 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга авагдсан/ болон , нарын дансны хуулга бүрэн авагдаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Яллагдагч Б. нь ******* аймаг дахь сум дундын шүүхийн 01 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 93 *******тай шийтгэх тогтоолоор жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн жил, хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 ******* сарын 16-ны өдрийн 413 ******* шүүгчийн захирамжаар Б.гийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэснээр мөн өдрөөс эхлэн хорих ялаа эдэлж байгаад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 05 ******* сарын 16-ны өдрийн 410 ******* шүүгчийн захирамжаар хорих ангиас цагдан хорих төвд шилжүүлэн цагдан хорьж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Өөрөөр хэлбэл яллагдагч Б. нь 04 оны ******* сарын 16-ны өдрөөс эхлэн хорих ял эдэлж, улмаар цагдан хоригдсон тул түүнээс өмнөх хугацаанд буюу 04 оны ******* сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.гийн дансаар хийгдсэн гүйлгээ, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх , нарын дансаар хийгдсэн гүйлгээнд үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг тогтоох нь “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх” талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцэхээр байна.
4.4 Прокурор нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул хэрэгт 170 хохирогчоос өөр хохирогч байгаа эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж мэтгэлцэж байх боловч прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.5 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллагдагч түүний өмгөөлөгч нар нь “ энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон 170 хохирогчоос гадна өөр хохирогч нарт учруулсан хохирол байгаа, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид дурдсан ижил утга, үнийн дүн бүхий гүйлгээнүүд нь гэмт хэргийн улмаас олсон орлого юм. Цагдаагийн байгууллага анх миний дансанд орж ирсэн гүйлгээнүүдийг шалгаад мөнгө шилжүүлсэн хүмүүс рүү утсаар ярьж хохирогч нарыг тогтоож байсан атлаа зарим гүйлгээг шалгахгүйгээр “зөвхөн хохирогч гомдол гаргасан бол шалгана” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилсан бөгөөд хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд шүүгдэгчийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт шийтгэх тогтоол гарсны дараа дахин шийтгүүлэх тохиолдолд яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулна...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.
5. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “шүүх зөрчсөн” гэж үзэхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан зорилтод нийцсэн байх тул захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 10 ******* сарын 31-ний өдрийн 04/ШЗ/506 *******тай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ