2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/08788

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 30

192/ШШ2025/08788

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, Зайсан /17029/, Дүнжингарав гудамж, 51/3 байр, ****тоот хаягт оршин суух, ****овогт *** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, Могул таун, 95 байр, *** тоот хаягт байрлах, *** ХХК /РД:***/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ: ...**** миний бие 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр****ХХК-тай Баянзүрх дүүрэг, 11-р хороо Бумбатын аманд байрлах 43 айлын АОС Бумбат Хотхоны Харгана /13091/ 4-р блок ****тоот 144 м.кв талбайтай 1 давхар амины орон сууцыг захиалан бариулахаар гэрээ байгуулсан.

Миний бие энэхүү гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан боловч хариуцагч****ХХК нь гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгөөгүй байгаа болно. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй бөгөөд цагдаагийн байгууллагаар шалгуулсан хэдий ч Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон, иргэний журмаар ханд гэсэн. Тухайн тогтоол дээрх гэрчийн мэдүүлгүүд нь тайлбар ба баримтаар нотлогдсон гэж үзэхгүй.

Тиймээс амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу тохирсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, мөн гэрээний 7.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 316,800,000 төгрөгийн 50 хувь буюу 158,400,000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбартаа: ...***** ХХК нь ****ХХК-ийн хэрэгжүүлж буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бумбатын ам, Бумбат вилла төслийн туслан гүйцэтгэгчээр тухайн үед ажиллаж байсан ба одоо хамааралгүй болсон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын АОС бумбат хотхоны 4-р блок, **** тоот хаягтай, 144 м.кв амины орон сууц нь манай компанид байхгүй, гуравдагч этгээдэд зарагдсан болно. Эхний гэрээний төлбөрт 2 машин, үл хөдлөх эд хөрөнгө гэж тохиролцсон боловч орон сууцаа өгөөгүй тул нэмж 4 машин өгөхөөр тохиролцсон. Ингээд 6 машин өгснөөс 1 машиныг буцааж өгсөн. Гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон талаар хэлээд төлбөрийг буюу машины мөнгийг буцааж өгөх талаар ярилцсан, өөр орон сууц өгөхөөр ярилцсан хэдий ч тохиролцоонд хүрээгүйгээс маргаан эхэлсэн. 2 гэрээний талаарх үйл баримт прокурорын тогтоолд байгаа гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдох юм.

Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу ямар ч төлбөр төлөөгүй тул тухайн гэрээний дагуу алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 949,950 төгрөг төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэл, амины орон сууц захиалан бариулах гэрээ.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****гаас хариуцагч ****ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс ...2019 оны 9 сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу тохирсон орон сууцны өмчлөх эрхийг одоог хүртэл шилжүүлээгүй тул энэ үүргээ гүйцэтгэхийг даалгаж, хугацаандаа гүйцэтгээгүйн хариуцлага болох алдангийг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсныг хариуцагчаас эс зөвшөөрч ...туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан, тухайн орон сууц манайд байхгүй. Эхний гэрээний төлбөр 6 машины асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэлд дурдсан гэрээний дагуу ямар ч төлбөр төлөөгүй тул алданги шаардах эрхгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцдэг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

3.1. Хариуцагч ***ХХК-д холбогдуулан гаргасан ****гийн нэхэмжлэлийг шүүх 2025 оны 6 сарын 25-ны өдөр хүлээн авч 7 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлийн хувийг 2025 оны 8 сарын 11-ны өдөр хариуцагчид гардуулж хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг, нөлөөлийн мэдүүлгийг, хэргийн материалыг танилцуулсан байна.

3.2. Шүүхээр хэргийг хянан хэлэлцэх өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчид олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан, нотлох баримт бүрдүүлэхэд нь ямар нэг хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй бөгөөд талууд шүүх хуралдаан хойшлуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн болно.

 

3.3. Нэхэмжлэгч талаас ...2017 оны 12 сарын 15-ны өдөр хариуцагч компанитай байгуулсан гэрээ тусдаа асуудал, 2019 оны 9 сарын 27-ны өдрийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэх тайлбарыг, хариуцагч тал эхний гэрээг байгуулсан, төлбөрт 6 машин өгсөн, 2 дахь гэрээгээр ямар нэг төлбөр мөнгө өгөөгүй, гэрээнд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө байхгүй гэх тайлбарыг тус тус гаргадаг ба 2019 оны 9 сарын 27-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, уг гэрээнд нэг талаас Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бумбатын аманд байрлах, 43 айлын АОС, Бумбат вилла хотхоны **** тоот 144 м2 талбайтай, 1 давхар амины орон сууцыг барьж гүйцэтгэх, 2019 оны 12 сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх, орон сууцны үнэ 316,800,000 төгрөг байна, төлбөрийг Seqoia, Toyota Althard, Mazda6, Toyota Hiase автомашинуудаар бүрэн хийсэн гэж харилцан тохиролцсон үйл баримтыг дурдсан байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт, хууль хэрэглээний талаар:

4.1. Талуудын хооронд Амины орон сууц захиалан бариулах гэрээ гэх нэртэй ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 9 сарын 27-ны өдөр байгуулжээ. Гэвч хэн аль нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, хүчин *** хэлцэл байгуулсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бумбатын аманд байрлах, 43 айлын АОС, Бумбат вилла хотхоны **** тоот 144 м2 талбайтай, 1 давхар амины орон сууцыг барьж гүйцэтгэх, уг ажлын хөлсийг төлөх /төлсөн/ талаар тохиролцохдоо тухайн орон сууцны барилгын зураг, төслийг гэрээнд хавсаргаагүй, хэний эзэмшлийн газарт, хэний хөрөнгөөр барилгыг барьж гүйцэтгэх нь тодорхой бус, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин талуудын тайлбараас үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх хэдий ч энэ харилцаа нь 2017 оны 12 сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэг хэсэг гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал тусдаа гэрээний харилцаа гэж тайлбарладаг ч тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

4.2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 5 сарын 06-ны өдрийн 941 дугаартай ...Иргэн **** нь Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын АОС-нд 144 м2 орон сууцыг 316,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж тээврийн хэрэгсэл өгч залилуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааны явцад

Хохирогч ****гийн ...Би 2017 оны 12 сарын 15-ны өдөр ***ХХК-ийн захирал ****гэрээ байгуулж 3 давхар амины орон сууцыг бартераар худалдан авахаар тохиролцсон. 300,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож төлбөрт нь Тоёота Сикояа, Тоёота Вейлфайр автомашин өгсөн, үлдэгдэл төлбөрт ...103.5 м2 талбайтай орон сууцыг өгнө гэж гэрээг байгуулсан. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн, элдэв шалтаг тоочиж явсаар захиалсан хаус бүтэхгүй боллоо гээд Бумбат вилла хотхоны **** тоот 144 м2 амины орон сууцыг ав гэсэн. Би саналыг хүлээн аваад дахин гэрээ байгуулсан. Эхний гэрээг **** байгуулсан. Гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 316,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрт Тоёота Секояа, Тоёота Алпард, Мазда6, Тоёота Хайс маркийн автомашин шилжүүлсэн гэх мэдүүлэг,

Гэрч ****ын ...***ын барьцаанд тавьсан 2 ш хаусыг зарахаар шийдсэн, ***аас гэрчилгээ авчиж болно гэж бодож байсан. Зар байршуулсан, 2017 оны 12 сард М.*** гуай ирж уулзаад авахаар болсон. Тоёота Секуай маркийн машиныг шилжүүлж аваад гэрээгээ хийсэн, дээр нь 4 өрөө орон сууц, дахин 1 машин авахаар тохиролцсон. ***аас ордероо, мөнгөө авч чадахгүй хүнд байдалд орсон. ...Би *** ахтай холбогдоод үнэнээ хэлсэн бөгөөд *** ах надад байраа өгөхгүй, 4 машин байна авбал ав гэсэн. Байрны оронд 4 машин авахаар тохиролцсон. *** гуай чи надаас авсан 4 машиндаа баталгаа болгож Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлах аминий орон сууцаас 1 хаусны гэрээг манай эхнэртэй гэрээ хий гэхээр нь зөвшөөрсөн. ...асуудал үүслээ та *** эгчтэй гэрээ хийсэн сууцаа авахуу гэхэд би баруун талд амьдрахгүй, эсхүл авлаа гэхэд Богины аманд байрлах хаусны гэрээнд тусгасан 2 машиныг гаргаж өгөөд ***тай гэрээ хийхэд шилжүүлсэн 4 ширхэг машинд Бумбатын аманд байрлах сууцаа өг гэсэн. Үүнээс эхлээд үл ойлголцол үүссэн. ...Сүүлд ***тай хийсэн гэрээнд тусгагдсан 4 ширхэг тээврийн хэрэгсэл нь Богинын аманд баригдаж байсан *** гуайтай хийсэн гэрээний 4 өрөө орон сууцны оронд шилжүүлэн өгсөн 4ш машин юм. Харин Бумбатын аманд баригдаж байсан хаусны гэрээ нь надтай баталгаа болгож хийсэн гэрээ юм, сүүлд хийсэн гэрээнд тусгагдсан хаусыг огт сонирхохгүй байсан гэх мэдүүлэг,

Гэрч А.***ын ...Бумбатын аманд байрлах Бумбат вилла гэх төслийг хэрэгжүүлж байхад миний өөрийн мэдлийн **** дугаартай 145 м2 байшинг ***т шилжүүлж өгөх эрхийг ****т өгсөн. Учир нь **** надад *** гэх хүнд байшин зарахаар гэрээ хийсэн боловч байшинг нь өгч чадаагүй би ***өөс хэдэн машин авсан гэхээр нь өр ширнээсээ гар гэж хэлээд тухайн байшинг ****ын компанийн нэрээр захиалгын гэрээ хийхийг зөвшөөрсөн. Би байшинг барьж дуусгаад ****т хэлэхэд *** наад байшинг чинь авахгүй гэж байна гэсэн. Би тэр байшинг *** авахгүй гэхээр нь бусдад зарсан гэх мэдүүлэг... зэрэг баримтуудаас дүгнэхэд ...гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэд хоорондын маргаан байна, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаасугай гэх прокурорын тогтоол буюу бичмэл баримтаас үзэхэд хариуцагч талын ...2 гэрээ хамааралтай, сүүлийн гэрээний дагуу төлбөр төлсөн зүйл байхгүй гэх агуулга бүхий тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүрэгт нийцсэн, үндэслэл бүхий тайлбар байна.

 

4.3. Харин талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа 2017 оны 12 сарын 15-ны өдөр үүссэн байх бөгөөд уг гэрээний үүргийн биелэлтийн талаар харилцан тохирч 2019 оны 9 сарын 27-ны өдөр дахин АОС захиалан бариулах нэртэй гэрээг байгуулсан үйл баримт нотлогдож байна. Энэ талаарх хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хэдийгээр гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөн ч төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгөөр үүргийг гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн цаг хугацаанд хариуцагч амины орон сууцыг нэхэмжлэгчид худалдах, шилжүүлэх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч уг үүргээ гүйцэтгэхийг, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг шаардах учиртай.

 

4.4. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75.2.2 ...хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан.

 

Талуудын тайлбар болон 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн амины орон сууц захиалан бариулах гэрээ буюу нэмэлт гэрээ байгуулсан үеэс нэхэмжлэгч шаардах эрхтэй байсан, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргааүй тул гэрээний үүргийг шаардах эрхийн хугацаа хэтэрсэн гэж үзнэ.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлтэй, ****ХХК-д холбогдох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 949,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 158,400,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 949,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ