Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 05

 

 

2025     02        11                                                2025/ДШМ/05

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, хохирогч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал/цахимаар/, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 2024/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2436000000160 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 26-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******од оршин суудаг, хувиараа тээвэр эрхэлдэг, ******* ******* , регистрийн дугаар:

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* 0******* *******од 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчимд тэй маргалдаж улмаар түүнийг цохиж биед нь олон тооны зулгаралт, няцрал, хамар ясны далд хугарал, доод эрүүний баруун талын II-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1200000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн 2436000000160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

4.5 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******аас 6655113 / зургаан сая зургаан зуун тавин таван мянга нэг зуун арван гурав/ төгрөг гаргуулж хохирогч д олгож, нэхэмжлэлээс 101000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хамар ясны далд хугарал, доод эрүүний баруун талын II-р шүдний сулрал гэмтлээ эмчлүүлэхэд гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан.... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялтан торгох таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино..  гэх журмыг шүүгдэгч *******т мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.7 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж

4.8  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 427 дугаартай дүгнэлтэд гэмтлийн хөнгөн зэрэгт орно гэж тогтоосон. Мөн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хамар ясны далд хугарал, доод эгнээний баруун талын хоёр шүдний сулрал, элэгний алат нэмэгдсэн нь тогтоогдсон. Элэгний алат нэмэгдэх олон төрийн шалтгаанаас хамаарах учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

 Эдгээр дүгнэлтүүд гарсан байхад анхан шатны шүүх хохирлын баримтыг гаргахдаа Улаанбаатар хот руу шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй элэгний алаттай холбоотой эмчилгээнд явсан зардлыг шүүгдэгчээс гаргуулсан нь буруу юм. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн сэтгэцэд гэмтлийн стресст үзүүлэх хариу урвал дунд түвшинд илэрч байгаа нь түүний нөхөр нас барснаас үүдэн илэрч байна гэх дүгнэлт гарсан нь эргэлзээтэй байна.

Хохирогч ажил эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй нотлох баримт байхгүй байхад   хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалинг 660,000 төгрөгөөр тооцон хохирол гаргасан зэрэг үндэслэлүүдийг хянуулахаар гомдол гаргасан гэв.

6. Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь намайг ямар нэг буруу зүйл хийгээгүй байхад шалтгаангүй зодсон.

 Миний бие онлайнаар бараа зарах мөн хүнсний дэлгүүр ажиллуулж хувиараа бизнес эрхэлдэг. Иймд миний мөнгө олж байгаа баталгаа нь дансны хуулга юм. Би 23 хоног гэрээсээ гарч ажлаа хийж чадаагүй. Миний элэгний асат ихэссэн нь шүүгдэгчийн цохилтын улмаас болсон гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Сэтгэцэд учирсан хор уршгийг журамд заасны дагуу 7 дахин нэмэгдүүлсэн нь мөрдөж баримтлаж байгаа хууль, журамд нийцсэн. Хохирогч нь шүүгдэгчид зодуулсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс эмчилгээний зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3. Шүүгдэгч *******т холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******од  2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчимд тэй маргалдаж улмаар түүнийг цохиж биед нь олон тооны зулгаралт, няцрал, хамар ясны далд хугарал, доод эрүүний баруун талын II-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан нь тогтоогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчимд тэй маргалдаж улмаар түүнийг цохиж биед нь олон тооны зулгаралт, няцрал, хамар ясны далд хугарал, доод эрүүний баруун талын II-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “хохирогч гийн цагдаагийн газарт гаргасан гомдол, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч , , нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн хохирол”-ыг тогтоосон шинжээч эмч, цагдаагийн  дэслэгч Я.Мөнхнасангийн  2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт” зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч *******аас 6,655,113 төгрөгийг гаргуулан хохирогч д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

7. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь “анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өндөр  тогтоосон тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

 7.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн зэргийг тогтоосон 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал “хохирогчийн биед учирсан олон тооны хөхрөлт няцралт, үүдэн доод шүд, хамарт гэмтэл учирсан эсэх, уг гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн эсэх, элэгний асат, алат нь нэмэгдсэн нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, хохирогчийн биед учирсан гэмтэл бэртлүүдийн улмаас элэгний асат, алат нэмэгдэх боломжтой эсэхийг” тодруулах зорилгоор мөрдөн байцаагч дахин шинжилгээ хийлгэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн биед урьдах шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан олон тооны гэмтлээс гадна хамрын ясны далд хугарал, доод эгнээний баруун талын II дугаар шүдний сурал” гэх гэмтлийг тогтоосон байна.

Иймд “шинжээчийн дүгнэлтүүд хоёр өөр эргэлзээтэй гарсан байна” гэх гомдол үндэслэлгүй байна.

7.2 Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 4,620,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

7.3 Мөн анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн эмчилгээний зардал 1,375,113 төгрөг,  22 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 660,000 төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж  заалдах журмаар  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

           

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР