| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10488/И |
| Дугаар | 191/ШШ2025/11566 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/11566
| 2025 12 15 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Усны гудамж *-т тоот хаягт байрлах ******* ******* ХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бэлхийн ** гудамж, *** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:ЧЗ*******)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,754,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 27,754,207 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд;
Б.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024.09.04-ний өдөр MN030030003095028045 дугаар зээлийн гэрээ байгуулан 29,185,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар олгож, ******* ******* ХК дахь түүний эзэмшлийн 3095028045 тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээл төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргаагүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,681,952 төгрөг, зээлийн хүү 2,994,714 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 77,541 төгрөг, нийт 27,754,207 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
Миний бие 2024.09.04-ний өдөр ******* ******* ХК-аас онлайн зээл авсан. Зээлийн эргэн төлөлт буюу 27,754,207 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус төлбөрийг 1 дор төлөх боломжгүй тул 24 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Б.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Талууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан эвлэрэх санал гаргасан тул эвлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:
Нэг.Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 27,754,207 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа;
Хоёр.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* овогт ******* *******ийн зээлийг 24 сарын хугацаанд, сар бүр буюу ижил дүнтэйгээр төлөх санал гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн;
Гурав. Хариуцагч дээрх төлбөрийг 24 сарын хугацаанд ******* *******анд эзэмшдэг өөрийн 3095028045 тоот дансанд дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
1. 2026.01.20-ны өдөр 1,150,000 төгрөг
2. 2026.02.20-ны өдөр 1,150,000 төгрөг
3. 2026.03.20-ны өдөр 1,150,000 төгрөг
4. 2026.04.20-ны өдөр 1,150,000 төгрөг
5. 2026.05.20-ны өдөр 1,150,000 төгрөг
6. 2026.06.20-ны өдөр 1,150,000 төгрөг
7. 2026.07.20-ны өдөр 1,150,000 төгрөг
8. 2026.08.20-ны өдөр 1,150,000 төгрөг
9. 2026.09.20-ны өдөр 1,150,000 төгрөг
10. 2026.10.20-ны өдөр 1,150,000 төгрөг
11. 2026.11.20-ны өдөр 1,150,000 төгрөг
12. 2026.12.20-ны өдөр 1,150,000 төгрөг
13. 2027.01.20-ны өдөр 1,150,000 төгрөг
14. 2027.02.20-ны өдөр 1,150,000 төгрөг
15. 2027.03.20-ны өдөр 1,150,000 төгрөг
16. 2027.04.20-ны өдөр 1,150,000 төгрөг
17. 2027.05.20-ны өдөр 1,150,000 төгрөг
18. 2027.06.20-ны өдөр 1,150,000 төгрөг
19. 2027.07.20-ны өдөр 1,150,000 төгрөг
20. 2027.08.20-ны өдөр 1,150,000 төгрөг
21. 2027.09.20-ны өдөр 1,150,000 төгрөг
22. 2027.10.20-ны өдөр 1,150,000 төгрөг
23. 2027.11.20-ны өдөр 1,150,000 төгрөг
24. 2027.12.20-ны өдөр 1,304,207 төгрөгөөр төлнө. Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,754,207 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 27,754,207 төгрөгийг 2026.01.20-ны өдрөөс 2027.11.20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,150,000 төгрөг, 2027.12.20-ны өдөр 1,304,207 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* ******* ХК-ийн төлөөлөгч Х. 2025.10.07-ны өдөр Б.д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасныг дурдав.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн урьдчилан төлсөн 296,721 төгрөгөөс 148,360.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 148,360.5 төгрөг болон хариуцагч Б.*******ээс 148,360.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 27,754,207 төгрөгийг 2026.01.20-ны өдрөөс 2027.11.20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,150,000 төгрөг, 2027.12.20-ны өдөр 1,304,207 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,364 төгрөгөөс 148,360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 148,360 төгрөг болон хариуцагч Б.*******ээс 148,360 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА