| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/02864/И |
| Дугаар | 192/ШШ2025/09094 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09094
| 2025 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 192/ШШ2025/09094 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *********** дүүрэг, ****** дугаар хороо,**** дугаар бичил хороолол, ******байр, **** тоот хаягт байрлах, “**********” ХХК /РД:*************/
Хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Хэрэг гүйцэтгэгч ************
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“************” нь ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"*********" ХХК нь анх 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэг гишүүнтэйгээр Гадаад худалдаа, цайны газрын үйлчилгээ, үсчин, гоо сайхын үйлчилгээ, фермерийн аж ахуй эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, барилгын засвар, засал чимэглэлийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байсан хуулийн этгээд юм. Компанийн хувьд сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн зүгээс болон бусад этгээдийн хувьд хөрөнгө оруулалт хийгдээгүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөөц бололцоогүй болсон, удирдлагын оновчгүй менежментийн үр дүнд их хэмжээний өр төлбөртэй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй байна. "*********" ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны байдлаар аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас шалтгаалж цаашид бусдад төлөх өр, төлбөр нэмэгдэж болзошгүй, хувьцаа эзэмшигчийн зүгээс хөрөнгө оруулалт хийж компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болсон тул "*********" ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Компанид 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 15 төрлийн үндсэн хөрөнгө байгаа ба 15,062,201 төгрөгөөр үнэлж байгаа, компанийн хувьд бусдаас авах авлагагүй. Хүсэлт гаргагч нь нийт 1,038,715,024.49 төгрөгийн өртэй, нэхэмжлэгчийн нэр, хаяг авлагыг жагсаалтаар гаргасан болно гэв.
2. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс харахад бараа материал 2022 он 0, 2023 он 0 гэж байгаа юм. Тэгтэл өнөөдрийн манай байгууллагаас гаргаж өгсөн баримтад 2023 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бараа материалын зардал гээд 4,000,000,000 төгрөгийг тусгачихсан. Тэр нь нэмэгдсэн өртгийн албан татварын бичилт, төлбөрийн баримт, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.5, 4.6 дээр ерөөсөө нягтлан бодох бүртгэлд бүх орлого, бүх зардлыг заавал бүртгэж тусгана гэж заасан. Энэ нь ерөөсөө санхүүгийн тайлан, татварын тайлан орлого зардал нь ерөөсөө хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй ерөөсөө тохирохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн тайлан буюу 2023 онд 2,000,000,000 төгрөгийг орлогоор шивээд, 600,000,000 төгрөгийн зардал тусгачхаад, ерөөсөө сүүлийн 3 жил бид нар үйл ажиллагаа явуулахад хэцүү байна гээд байгааг ойлгохгүй байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг дэмжихгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"*********" ХХК нь Баянгол дүүргийн татварын хэлтэст Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 813,089,531 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 48,004,810 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 24,720,314.81 төгрөг, татварын торгууль 2,700,000 төгрөг, татварын алданги 1,800,000 төгрөг, нийт 890,314,655 төгрөг 82 мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагч "*********" ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа :
Нэхэмжлэлд тайлбар байхгүй. Манай компанийн зүгээс татварын өр төлбөр, бусад өр төлбөр дээр маргасан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
5.Хэрэг гүйцэтгэгч ********* шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг дүгнэлтээ тайлбарлахдаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 102/ШЗ2024/****** дугаар захирамжаар “**********” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг дахин гаргаж шүүх, зохигч нарт танилцуулж байна
НЭГ. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:
“*********” ХХК-ийн танилцуулга
“***********” ХХК нь Улсын бүртгэлийн 9011260024 дугаартай, 5446961 тоот регистртэй, Улаанбаатар хот, ****** дүүрэг, ******** хороо, ******* бичил хороолол, *******байр, ********** тоотод байрлаж ажиллахаар 2011 оны 02-р сарын 10-ны өдөр 1 гишүүнтэй, гадаад худалдаа, цайны газар, үсчин гоо сайхны үйлчилгээ, фермерийн аж ахуй эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болон ********-ын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд бүртгэгдсэн өөрчлөлтөөр:
• 2011 оны 11 сарын 28-ны өдөр өөрийн хөрөнгийн хэмжээг 300,789,800 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 301,789,800 төгрөг болж өөрчлөгдсөнийг,
• 2013 оны 10 сарын 31-ний өдөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлд барилгын засвар, засал чимэглэл эрхлэгчээр шинээр тус тус бүртгүүлсэн байна.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь***** овогтой ******** /РД:********/
Дүрмийн сангийн эзэмшил:
Эзлэх хувь: **************** 301,789,800.00 100%
БҮГД 301,789,800.00 100%
Улсын бүртгэлийн гэрчилгээнд Голомт банкны ****** тоот төгрөгийн, Худалдаа хөгжлийн банкны ******** тоот төгрөгийн харилцах дансыг тус тус эзэмшдэг болохыг бүртгэсэн байна.
Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 – 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход “Вестернконсол” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 100-21900 гаруй дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:
Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7 – 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. “****” ХХК-ийн 2023 оны тайлан дахь харьцааны утга 0.005 гарч байгаа нь эргэлтийн хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа алдагдсан, мөнгөн хөрөнгө байхгүй болсон байгаа нь хүлээгдэж буй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна.
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Тус компани нь 2021-2022 онуудад өр төлбөрийн 25%-57%-ийг барагдуулах мөнгөн хөрөнгөтэй, 2023 онд өр төлбөрийн 0.5%-ийг л барагдуулах мөнгөн хөрөнгөтэй байгаа нь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахад огт хүрэлцэхгүй байгааг илэрхийлж байна.
Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. “Вестернконсол” ХХК ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.124...-55.619 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс хэт бага үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.
Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 – 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -14.08...2.04 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд хүрэхгүй, уг харьцаа бүрэн алдагдсан болохыг илэрхийлж байна.
Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. “******” ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 7.04... -1.02 гарч байгаа нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ өөрийн эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг харагдуулж байна.
Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд “*******л” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.
ХОЁР. ********” ХХК-ийн өр төлбөр
“В********” ХХК-ийн 2021-2023 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар болон ****** дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 08 сарын 01-ний өдрийн 01/852 дугаартай шүүхэд гаргасан нэхэмжлэлээр:
ГУРАВ. Төлбөрийн чадварын талаар дүгнэлт:
1. *********” ХХК-ийн 2021-2023 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2. 2021-2023 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон “*********” ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 1,084,645,605.87 төгрөг болж өөрийн хөрөнгийн 703.76%...-101.80%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “Вестернконсол” ХХК нь 2021 оноос өөрийн хөрөнгийн 703.76%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
4. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна.” гэж тайлбарласныг үндэслэн санхүүгийн бусад баримт бичгээр баримтуудаар тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол “Вестернконсол” ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараахь байдлаар илэрхийлэгдэж байна.
5. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.
6. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Мөн зүйл, хэсгийн "…төлбөрийн чадваргүйд тооцно" гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно” гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг “***********” ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.
7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/17295 дугаар захирамжаар “***********” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
ДӨРӨВ. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан:
“**********” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2021-2023 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараахь нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.
1. **********” ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөр санхүүгийн тайлангаар 2021 онд 8,207,356,300 төгрөг, 2022 онд 4,921,713,900 төгрөг, 2023 онд 1,234,858,702 төгрөг болж, нийт -1,556,037,646 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна.
2. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар бүрэн алдагдаж мөнгөн хөрөнгө байхгүй болсон, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр маш бага буюу онолын зохистой харьцаанаас 21,9 мянга дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотлож байна.
3. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүйгээс үйл ажиллагааг сэргээн явуулах боломжгүй болсон нь “**********” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох хүчин зүйл болсон байна.
ТАВ. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт:
“***********” ХХК-ийн удирдлага, хувьцаа эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, аж ахуй удирдан явуулах мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх арга зам, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэнд удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
ЗУРГАА. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд:
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа “*******” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.
• 2024 оны 06 сарын 03-ны өдөр 01 тоотоор лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/12547 дугаар захирамжаар ханган шийдвэрлэж, холбогдох газруудаар лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт авсан болно. Үүнд:
******** ХХК-ийн эзэмшилд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй байна
ДОЛОО. Хуваарилагдах эд хөрөнгийн талаар:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/*** дугаар захирамжийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа бусад нотлох баримтуудаар “*********” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараахь үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
2. Хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй.
3. “************” ХХК-ийн эргэлтийн бус хөрөнгөд бүртгэлтэй, 15,062,201 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй 15 төрлийн үндсэн хөрөнгө.
НАЙМ. Нэхэмжлэлийн талаар:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/******* дугаар захирамжаар “Вестернконсол” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2024 оны 10 сарын 03- ний өдрийн №189 /8004/ дугаарт нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс өөр иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд: Дүгнэлт: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ИХШХШТХуулийн 13-р бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч “********” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.
ЕС. Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/****** дугаар захирамжаар “Вестернконсол” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 11.00 цагт зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.
1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар;
2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар тус тус шийдвэрлэсэн.
3. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ. Дээрхи шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон. /Хурлын шийдвэр, тэмдэглэл хэргийн материалд хавсаргасан/
АРАВ: Дампуурлын шинжилгээний загварууд:
1. Альтманы 5 хувьсагчтай загвар ZA=1.2X1+1.4X2+3.3X3+0.6X4+1.0X5
2. Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL=0.063X1+0.092X2+0.57X3+0.001X4
3.Таффлерийн 4 хувьсагчтай загвар ZT=0.53X1+0.13X2+0.18X3+0.16X4
4. Беликовын 4 хувьсагчтай загвар ZB = 8.38X1+X2+0.054X3+0.63X4
5. Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH=0.3872+0.2614X1+1.0595X2 Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар “********” ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:
Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь
“*****” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
АРВАН НЭГ. “*******” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож, татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт:
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн “*********” ХХК нь хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээдээс “********” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35 – 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэв.
6. Хүсэлт гаргагчаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, хуулийн этгээдийн гэрчилгээ хуулбар /хх-5/, Компаний дүрэм /хх-6-7/, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-8/, үүсгэн байгуулагчийн хаягийн лавлагаа /хх-9/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх10-11/, компанийн эхлэлтийн баланс /хх-12-17/, 2021, 2022, 2023 оны сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, тэнцэл /хх-18-78/, татварын тодорхойлолтууд /хх-79-80/, дансны хуулгууд /хх-81-84/, Үндсэн хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаархи санал, эд хөрөнгө байхгүй /хх-85-98/, Нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээний жагсаалт /хх-98/, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-99/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа /хх-100/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2024/07189 дугаартай захирамж /хх-101/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.
7. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс татвар төлөгчийн гэрчилгээ /хх-164-165/, татварын удирдлагын нэгдсэн системээс гаргасан татвар төлөгчийн өрийн мэдээлэл /хх-166/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.
8. Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/12547 дугаартай захирамжаар /хх-139-161, 217-250, 2хх-1-40, 2хх-58-59, 2хх-64-68, 2хх-70-76/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *****” ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг, нэхэмжлэгч **** дүүргийн Татварын хэлтэс нь “***********” ХХК-аас 890,314,655 төгрөг 82 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
1.Шүүх хүсэлт гаргагч “********” ХХК -ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг болон хариуцагч ******” ХХК-аас 890,314,655 төгрөг 82 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэгч*******дүүргийн Татварын хэлтсийн
нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэв.
2. “*********” ХХК нь хүсэлтийн үндэслэлээ ...манай компани анх 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэг гишүүнтэйгээр Гадаад худалдаа, цайны газрын үйлчилгээ, үсчин, гоо сайхын үйлчилгээ, фермерийн аж ахуй эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, барилгын засвар, засал чимэглэлийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байсан хуулийн этгээд юм. Компанийн хувьд сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн зүгээс болон бусад этгээдийн хувьд хөрөнгө оруулалт хийгдээгүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөөц бололцоогүй болсон, удирдлагын оновчгүй менежментийн үр дүнд их хэмжээний өр төлбөртэй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн... гэж тодорхойлсон.
3.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус компанийн манай татварын хэлтэст төлөх татварын нийт өр төлбөр 890,314,655 төгрөг, 80 мөнгө байгаа бөгөөд уг төлбөр өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй гэж тайлбарласан.
Хариуцагч “********** ХХК нь 240801146344 дугаар бүхий татварын төлөгчийн гэрчилгээтэй татвар төлөх үүрэг бүхий этгээд байх бөгөөд Баянгол дүүргийн татварын хэлтэст Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 813,089,531 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 48,004,810 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 24,720,314.81 төгрөг, татварын торгууль 2,700,000 төгрөг, татварын алданги 1,800,000 төгрөг, нийт 890,314,655 төгрөг 82 мөнгөний татварын өр төлбөртэй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч ******** дүүргийн татварын хэлтсийн нэхэмжилсэн 890,314,655 төгрөг 82 мөнгөний тооцооллын талаар маргаагүй, уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Иймд хариуцагч “********” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ********* дүүргийн татварын хэлтсийн 890,314,655 төгрөг 82 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Улсын бүртгэлийн 9011260024 тоот гэрчилгээтэй, хуулийн этгээдийн 5446961 тоот регистрийн дугаартай “******” ХХК нь анх 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 гишүүнтэйгээр, гадаад худалдаа, цайны газрын үйлчилгээ, үсчин, гоо сайхын үйлчилгээ, фермерийн аж ахуй эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдсан байх бөгөөд үүсгэн байгуулагчаар Лхамаа овогтой Амаржаргал бүртгэгджээ.
2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 300,789,800 төгрөгөөр нэмэгдэж, нийт 301,789,800 болж өөрчлөгдсөнийг, 2013 оны 10 сарын 31-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-д заасан шаардлагыг хангасан тул “4330”Барилгын засвар, засал чимэглэл эрхлэгчээр тус тус бүртгэжээ.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь ***** овогтой ******* /РД:*****/ болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хуулийн этгээдийн тухай лавлагааны баримт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
5.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Вестернконсол” ХХК -ийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2024/08781 тоот шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн.
2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2024/**********дугаар шүүгчийн захирамжаар тус хэрэгт түр хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэд “******” ХХК-ийн 2021-2023 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2021-2023 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон “******** ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 1,084,645,605.87 төгрөг болж өөрийн хөрөнгийн 703.76%...-101.80%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “********” ХХК нь 2021 оноос өөрийн хөрөнгийн 703.76%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэжээ.
6.Түр хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг үндэслэн, шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/****** дугаартай захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “*********” ХХК -ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.
Шүүх 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Өнөөдөр” сониноор нийтэд энэ тухай мэдээлж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд “*******” ХХК -аас өр авлагатай иргэн, аж ахуй нэгж байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэйг нийтэд зарласан.
7. Тус хэрэгт Баянгол дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэл гаргаж оролцсон бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэгчийн хурлаар тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр *********ыг томилсны дагуу хэрэг гүйцэтгэгч нь тус компанийг татан буулгах тухай санал, дүгнэлт гарган шүүхэд ирүүлжээ.
8. “************” ХХК -ийн өмчлөлд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, бусдад төлөх төлбөр болон татварын өр төлбөрт нийт 1,084,645,605 төгрөг 87 мөнгөний өртэй, Гаалийн байгууллагад татварын өргүй, тус компанийн нэр дээр хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй байх бөгөөд тус компанийн Голомт банкны ******* тоот дансанд 28,928 төгрөг, Хаан банкны ****** тоот дансанд 11,455 төгрөг 18 мөнгө, Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансанд 15,026 төгрөг 38 мөнгө, нийт 61,399 төгрөг 56 мөнгөний үлдэгдэлтэй, бусад арилжааны банкуудад хадгаламж болон харилцах данс эзэмшдэггүй болох нь дээрх байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа бүхий баримтуудаар тогтоогдож байна.
9.Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр “*********” ХХК-ийн бусдад төлөх 1,084,645,605 төгрөг 87 мөнгөний өр төлбөр нь компанийн өөрийн хөрөнгийн 703.76%...-101.80%-тай тэнцэнэ гэж дүгнэсэн, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй, арилжааны банкуудад эзэмшдэг хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэл нь 61,399 төгрөг, 2023 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэргийг үндэслэн “*********” ХХК-ийг энэхүү төлбөрийн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заажээ.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх боловч хүсэлт гаргагч өөрөө болон нэхэмжлэгчээс, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул **********” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн *********1 регистртэй “********” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2.Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “********” ХХК-д холбогдох нэхэмжлэгч ******** дүүргийн Татварын хэлтсийн 890,314,655 төгрөг, 80 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасугай.
3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу “********” ХХК -ийг дампуурсанд тооцон, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /*******/-д шилжүүлсүгэй.
4. “********” ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж, дуусгавар болгож, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч /********/-д даалгасугай.
5.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “*****л” ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч “*********” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******** дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг тус тус олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА