| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10370/И |
| Дугаар | 191/ШШ2025/11582 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/11582
| 2025 12 15 | 191/ШШ2025/11582 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах ******* ******* *** дүгээр ******* ******* (РД:*******)-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК (РД:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* *** дүгээр ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК (РД:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
******* ******* *** дүгээр ******* ******* нь ******* ******* ХХК-тай 2022.01.03-ны өдөр ГКТ22/01 дугаар Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан. ******* ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2023.09.15-ны өдөр гэрээ цуцлах тухай албан мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар хариуцагч талаас 2023.10.03-ны өдрийн ТКТ/01/133 тоот албан бичгээр нэмэлт хугацаа хүссэн тул хүсэлтийг харгалзан үзэж тодорхой хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч талын зүгээс 2022.05.06-ны өдөр ******* ******* ХХК-ийн менежер О.Отгондалайтай газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар батлуулан 1,266 м.кв, 839 м.кв барилга барих газрыг шилжүүлсэн. Үүний үр дагаварт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас дээр дурдсан хоёр газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг ******* ******* ХХК-аас шаардах болсон.
Иймд хариуцагчийн оршин суух хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.15-ны өдрийн 191/ШЗ2025/37774 дүгээр захирамж, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2024.04.22-ны өдрийн 07/367, 07/366 тоот албан бичиг, ******* ******* ******* дүгээр ******* *******-ын 2025.04.16-ны 127 тоот, 2023.09.15-ны өдрийн 2/406 тоот албан бичиг, Батлан хамгаалах сайдын 2021.12.13-ны өдрийн 1а/3925 тоот албан бичиг, Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, ******* ******* Жанжин 2018.05.16-ны өдрийн Б/574 дүгээр тушаал, Газар эзэмших, ашиглах гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024.04.08, 2024.04.09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2023.10.03-ны өдрийн ТКТ/01/133 тоот албан бичиг, Б. иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.******* ******* ХХК (РД:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ******* дүгээр ******* *******-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд; ******* ******* ******* дүгээр ******* ******* нь ******* ******* ХХК-тай 2022.01.03-ны өдөр №ГКТ22/01 дугаар Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй, оршин суух хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжилж өгнө
6.******* ******* ХХК болон ******* ******* ******* дүгээр ******* *******-ын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр тогтоогджээ.
******* ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгал*******йн зам, 144 тоот хаягт байрладаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.15-ны өдрийн 191/ШЗ2025/37774 дүгээр захирамжаар тогтоогдсон байна.
Мөн шүүхийн журмаар ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс ******* ******* ХХК-ийн хаягийг тодруулахад Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгал*******йн зам, 144 болон Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 170 хаягт оршин суудаг гэх лавлагаа ирүүлсний дагуу тус 2 хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгал*******йн зам, 144 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 170 хаяг тус хороонд байдаггүй гэх шуудан хүргэгч магадалгаа, хорооны Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК (РД:*******)-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК (РД:*******)-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ******* дүгээр ******* ******* (утас:95933710, 89332*******)-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА