Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж

Улсын яллагч: Д.Цогжавхлан

Нарийн бичгийн дарга: *******оёлмаа

Шүүгдэгч *******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1814000380053 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, Дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн *******гийн эзэмшлийн S7 Еdgе маркийн гар утас, жолооны үнэмлэх зэргийг хулгайлж бусдад 412.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2018 оны 01 дүгээр сарын 08 ний орой 17 цаг өнгөрч байхад М ах дуудсан. Тэгээд би 18 цаг болж байхад амьчуулд 5-5-40 тоотод очсон. Тэгээд очоод М ах бас ******* гэх 2 хүнтэй тэр гудамжинд нь байх хамаатных нь айл руу ороод би машиныг нь бариад гадаа машинд нь үлдсэн. Тэр 2. тэр айлдаа үлдээд ууцгаасан. Тэр хооронд би машиныг нь бариад ахын хүүхдийн шүдийг үзүүлэхээр дүүгээ дагуулаад шүдний эмнэлэг орсон. Тэгээд би 19 цаг өнгөрч байхад нөгөө 2 дээрээ очоод М ах ******* 2 гарч ирээд дахиад айл руу явна гээд амьчуулын 5-8-27тоотод айл руу хүргүүлсэн.тэгээд би тэр 2 той цуг орцгоосон. Тэр нээх согтуу байгаагүй. Тэр 5-8-27 тоотод ******* гэх айлд бид шагай харваад 21 цаг өнгөрч байхад гэрээс нь гарсан. ******* ах М ах 2 Тумбааш дэлгүүрээс 2 шил архи авсан. Тэгээд буцаад ******* гэх айлд иргэж очиход ******* ах байхгүй байсан. Тэгээд М ах үлдээд би ******* ахыг хүргэж өгөхөөр машиныг нь гуйж унаад найз охинтойгоо уулзахаар явсан.Тэгээд шөнө 00 цагийн үед М ах дээр 5-5-40 тоотод ирсэн. Тэгсэн ******* ах Түвшин гэх хүнтэй архи хувааж уусан гээд ******* ах ганцаараа сууж байсан. М ах бас сэрүүн сууж байсан. тэгээд бид үлдсэн архиа хувааж уугаад, ******* ахыг дуудаад машинаа бариулаад Тээврийн товчоо ороод хоол захиалж идээд иргээд ******* ахынд 5-5-40 тоотод ирцгээсэн. Тэгэхэд бид бүгд нэлээд согтуу байсан. Тэгээд тэд нар унтаад өгсөн.Би тэнд хоноогүй. ******* ахаар Соёмбо буудалд хүргүүлсэн.М ахын утас нь машинд байсан болохоор би буухдаа гар утсыг нь аваад буусан нь үнэн.их муухай юм болчихлоо. Би 2015 онд шагай харваагаар хичээллэж эхлэхэд анх танилцсан. Шагай харваагаар хичээллэдэг хүмүүс байгаа юм. бид зав чөлөөгөөрөө энэ тэнд цуглаад шагай харвадаг.тэгээд тэндээс эхлэн танилцаад аймгийн аваргаар оролцоод хуурай ах дүүс болцгоосон. ******* ахын гэр хүмүүс согтуу өөрөө ч ухаангүй согтуу байсан. тэгээд алга болчих байх гэж бодоод авсан. Тэгээд маргааш нь авчраад өгнө гэж бодоод анх байсан. Харин тиймээ. Миний буруу муухай юм боллоо.Ийм газар орж ирээгүй анх орж ирж байгаа болохоор эвгүй байна.Зөвшөөрч байна.Миний буруу.М ахаас уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 /

...Би одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өмгөөлөгч нартай уулзаад аль нэгийг нь авсан тохиолдолд хамт мэдүүлэг өгнө. Аваагүй тохиолдолд өөрөө ганцаараа мэдүүлэг өгнө. Надад нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

... Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн ‘уулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ******* ахын гар утсыг авахдаа ямар нэгэн байдлаар бусдын орон байранд хууль бусаар нэвтрээгүй. Би энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх саналтай байна гэснээр Мэдүүлсэн нь Миний хувьд ******* ахтай анх 2012 онд шагайны нэг багт ороод -анилцаж байсан. Үүнээс хойш байнга шагайн тэмцээнд хамт орж хамт тоглодог байсан юм. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байсан чинь 15 цагийн үед байх ******* ах над руу утсаар залгаад ах нь согтуу архи уусан байна чи хүрч ирээд ахынхаа машиныг бариад яваадах гадуур гарах гэсэн юм гэхлээр нь би нэлээн байж байгаад ******* ахын байна гэх айлд нь буюу Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамж 40 тоот хашаанд очиход ******* ах ******* гэх ахтай хамт архи уусан байдалтай байж байсан. Тэгээд намайг ирэхэд надаар машинаа бариулж дэлгүүр орж архи авч буцаад нөгөө ******* гэх айлд ирсэн. Ингээд би найзтайгаа уулзах гээд тэр 2-г үлдээгээд ******* ахын машинтай явсан. Намайг машин хэрэгтэй бол явж байгаад ир гэж хэлж би явсан юм. Ингээд би гадуур ажилтай явж байгаад шөнийн 01-02 цагийн хооронд ******* ахын машиныг нь өгөх гээд ******* ахын гэрт ирэхэд *******, ******* ах нар байсан тэгээд намайг ирэхэд машинаа оруулж ирээд хашаанд тавьчих гээд архи хамт ууя гэсэн. Тэгээд задлаад орхисон. Ерөөл нэртэй 0,75-тай архийг уусан. Тэгээд архи уусны дараа бараг үүр цайх дөхөж байхад ******* ах хоол идье гээд гарах болсон. ******* ах болохоор архи уугаад согтоод унтаад өгсөн. Ингээд ******* ахынхаас гарч ******* ахын гэрт очиж дуудаж гаргаж ирээд

******* ахын машиныг унаж Тээврийн товчоо орж хоол идээд буцаад явахдаа намайг Соёмбо нэртэй буудлын гадаа хүргэж өгсөн. Ингэж явахад Х.М ах жолоочийн хажууд урд суудалд би арын суудалд сууж явсан бөгөөд намайг хүргэж өгөх гээд явж байхад Х.М ахын S7 Еdgе маркийн гар утас машины шалавч дээр газарт унасан байхаар нь хэлэхгүй аваад буусан. Гар утас нь Х.М ахын халааснаас нь унасан байх. Ингээд би машинаас бууж буудалд орж унтаад маргааш нь гэртээ очиж 2-3 хоноод гарч Х.М ахын гар утасны кодыг нь тайлуулах гэж Булган худалдааны төв дээр засварчинд өгчхөөд аваагүй явж байтал гудамжинд Х.М ахтай тааралдаж надаас гар утсаа асууж эхнэр нь цагдаагийн албан хаагч дагуулаад ирсэн. Миний хувьд Х.М ахын гар утсыг гэрт байхад нь аваагүй харин машин дотор унасан байхад нь зөвшөөрөлгүй өөрт нь хэлэхгүй авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Х.М ахын гар утсыг газарт унасан байхыг нь аваад нэг өгөх гэснээ буудлын мөнгө байхгүй барьцаанд тавьчхаад маргааш нь аваад өгчихье гэж бодоод хэлэхгүй машинаас аваад буусан юм. Уг гар утсыг Соёмбо буудалд өрөөний тооцооны барьцаанд тавьж хоноод маргааш нь авч чадаагүй байж байгаад нөгөөдөр нь мөнгө олж очоод гар утсыг авсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл алга би зөвшөөрөлгүй бусдын гар утсыг авсандаа маш их харамсаж байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

... Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Би ******* ахын гар утас болон жолооны үнэмлэх зэргийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Надад энэ хэрэгтээ холбоотой цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2018 оны 01 дүгээр сарын 06 ний өдөр 5-5-40 тоотод найз ******* гэх найзындаа очоод архидаад хоносон. Бид сайн яривал хамаатан хүмүүс байгаа юм. Би гэр бүлийн хүнтэйгээ хэрүүл хийгээд муудалцаад анх тэднийд очсон.тэгээд т.эдний хашаанд нь машинаа тавьчхаад гэрт нь ороод унтсан. Тэгэхэд 19 цаг болж байсан байх. Бүрэнхий болчихсон байсан Тэднийд ороход ******* ганцаараа байсан. Тэгээд би тэднийд хоночхоод маргааш нь ууцгаасан. *******гийнхоос нааш 2 дахь хашаа алгасаад Базарваань гэх айлын банди Түвшин гэх залуу, бас нэг залуу, бид 4 нийлээд 2 шил архи уусан. Тэгээд хамт байсан хүмүүс яваад өгсөн. ******* бид 2 хоёулаа үлдсэн.Шөнө 23 цагийн үед хүн дуудаад машинаа бариулаад дэлгүүр хаахаас өмнө гээд Тумбааш дэлгүүрээс 0.750 граммын Хараа архи аваад *******гийнд ороход ******* байхгүй байсан. Тэгээд би ганцаараа тэр архийг ууж чадалгүй унтаад өгсөн байсан. Тэр хооронд ******* гэртээ ирэхэд би унтаж байсан гэсэн. Тэгээд хоовон нөгөө Түвшин гэх салууг дуудаад миний авчирсан Хараа архийг уусан гэсэн. Тэгэхэд миний утас миний хажууд байсан гэсэн. Тэр Түвшин гэх залуу эрүүл учраас миний утсыг үзээд түгжээтэй, цоожтой байсан учраас үзэж байгаад буцаагаад тавьсан гэсэн Тэгээд тэр 2 архиа хувааж уучхаад шөнө Түвшин нь харьсан гэсэн. тэгээд намайг унтаж Сайхад миний машиныг барж явсан залуу гадуур шөнө тоглож яваад миний машиныг өгөх гээд ирэхдээ намайг дуудаад Таны утас чинь холбогдохгүй байна гээд ороод ирсэн. Тэгээд л би сэрээд утсаа алдсанаа мэдсэн. Тэгээд намайг сэрэхэд ******* унтаж байсан.тэгээд *******г дуудаж сэрээгээд асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд шөнө тэр Түвшний гэрт очоод асуусан. Тэгээд бас мэдэхгүй таны утас байсан гээд байгаа.тэгээд утсаа алдсанаа мэдсэн. Миний утас 8-7 маркийн гар утас анх авахдаа хуучивтар утас 400,000 мянган төгрөгөөр авсан. Хүнээс авсан. Сая шинэ жилээр, шинэ жилийн баярын зураг авхуулах гээд 250,000 төгрөгөөр сайн засвар үйлчилгээ хийлгэсэн. Дэлгэц янзлахад 250,000 төгрөг орсон газар унагаагаад дэлгэц нь хагарсан байсан учраас дэлгэц солиулсан анх хүнээс авсан байсан болохоор баталгааны хуудас сериал дугаар гэж юм байгаагүй мэдэхгүй. Миний дугаар Юнителийн дугаар байгаа юм. 89897374 дугаартай сим байгаа. Одоо хүртэл холбогдохгүй байгаа.Тэр Түвшин гэх залууг сэжиглэж байгаа. Намайг унтаж байхад ******* тэр 2, архи хувааж уухад миний утас байсан гэсэн. Тэгээд шөнө 03 цагийн үед миний машиныг унаж явсан залуу над руу залгахад миний утас холбогдохгүй болсон байсан гэсэн. Тэгээд миний машиныг тавьчхаад Таны утас чинь холбогдохгүй байна гээд намайг сэрээсэн Тэр хооронд л алга болсон байна лээ Тэгэхээр шөнө тэр айлд хэн орж ирэх вэ, тэр Түвшинээс гарцаагүй гэж бодож байгаа.Тэр залууг сэжиглээд байгаа. Миний утасны гэр, утас хоёрын хооронд хийсэн байсан.Тэгээд утастай хамт алга болсон. Надад хэлэх зүйл алга байна....гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 /

... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найз Ховооны Баянхонгор сумын 5 дугаар багийн 5-40 тоот хашаанд байх гэрээс өөрийн s 7 edgе маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Миний хувьд болохоор Ховооны гэрт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр очсон юм. Тус өдөр тэндээ бүтэн өнжөөд маргааш оройн 17 цагийн үед байх өөрөө архи уусан болохоор хуурай дүү болох Сг, ховооны гэрт нь дуудаж машинаа бариулсан юм.

Тэгээд С ирээд ******* бид хоёрыг айлд хүргэж өгөөд өөрөө гадуур миний машинтай явж байгаад 2 цагийн дараа байх буцаж ирээд ******* бид хоёрыг Ховооны гэрт нь хүргэж өгсөн юм. Тэдний гэрт ******* бид хоёр ганц шил юм хувааж уугаад унтсан байсан юм. Тэгээд унтаж байхад хаалга дугаархаар нь сэрсэн чинь С ганцаараа орж ирсэн байсан. Тэгээд сэрээд гар утсаа хайсан чинь алга байхаар нь за за маргааш олдох байлгүй гэж бодоод унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь дахин хайсан боловч олдоогүй юм. С болохоор миний машиныг хүргэж өгчхөөд яваад өгсөн ******* бид хоёр тэдний гэрт нь хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь гэртээ очсон чинь эхнэр архи ууж явж байгаад утсаа хайсан байна гээд цагдаад дуудлага өгсөн. Би өөрийнхөө утасны дэлгэцийг өмнө солиулж байсан юм. Тухайн үед гар утасны дэлгэцийн төв хэсэгт хар өнгийн бөөрөнхий хэлбэрийн толбо, баруун талын хэсэгт ягаан өнгийн зураас үүссэн байсан ба би тэрүүгээр нь таньсан юм. Засварын газрын хүн болохоор энэ утсыг С гэх залуу утасны кодыг гаргуулахаар авчирч өгсөн гэж хэлсэн. Тэр талаар юм хэлээгүй. Би өөрийнхөө гар утсыг гэрт оруулж ирснээ сайн санаж байна. Сууж байсан орны ойролцоо тавьсан байсан юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

... Өмнөх мэдүүлэг дээр Иса байцаагч ******* гэхийг ******* гэж бичсэн байсан. ******* нь одоо Баянхонгор аймагт байхгүй хөдөө айлын мал маллах гээд явсан сурагтай байсан. Уг газарт нь ямар нэгэн утасны сүлжээ байхгүй бас яг тэнд энд байгаа талаар нь мэдэх хүн байхгүй байна. ******* нь болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байсан бөгөөд юм асуухаар би мэдэхгүй байна гээд байсан. Шөнө унтаж байхад ******* нь миний машиныг өгөх гээд ирсэн энэ чимээгээр нь би сэрсэн. Ингээд ******* нь орж ирээд явах болоход хүргэж өгөхөөр болж замаараа хоол идэх гээд Товчоо орох болсон. Ингээд замаараа ******* гэж найзынхаа гэрээр нь очиж дуудаж гаргаад машинаа бариулж тээврийн товчоо орж хоол идээд эхлээд *******г буулгаад *******гийн гэрт очиж унтсан. Энэ хооронд ******* гэртээ байсан. Ингээд маргааш өглөө нь би босоод гар утсаа *******гоос асуухад мэдэхгүй шөнө ******* манайд ирсэн гээд *******ын гэрт нь очиж асуусан чинь шөнө утас чинь байсныг аваад авдар дээр байсан хувцсан дээр чинь тавьсан гэж байсан. Тэгээд миний утасны сураг алдраад байгаа юм. Би миний утсыг яг хаана байхад нь яаж авсан талаар мэдэхгүй. ******* нь тэндээс эндээс авсан талаараа хэлэх байх. Миний хувьд гар утас болон жолооны үнэмлэхээ бүрэн бүтэн буцаан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй Надад нэмж хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

Гэрч Ж.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би эрх үүргээ ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын эхээр он гараад удаагүй байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. S7 еdgе маркийн хар өнгөтэй саарал хүрээтэй гар утас байсан юм. Түүнийг өндөр, таргандуу залуу кодыг гаргуулахаар авчирч өгсөн юм. Авчирч өгөөд 2 хоносон юм.Тухайн залуу өөрийнхөө утас гэж хэлсэн юм. Гүүгль аккаунтаа мэдэхгүй байна нээгээд өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд тус утсыг янзлах гээд сууж байхад надад нэг залуу ирсэн юм. Тэр залуу болохоор миний хажууд суудаг залуугаас S7 еdgе маркийн гар утсаа алдчихлаа энэ хавиар ирээгүй биз кодыг нь гаргадаг юм уу гэхэд намайг үзүүлсэн юм шиг байна лээ Тэгээд надаас ирээд асуухаар нь үзүүлсэн юм. Тэгсэн тэр залуу миний гар утас байна гээд тэгээд удаа ч үгүй цагдаа ирээд аваад явсан юм. Утасны дэлгэцэд толбо үүссэн байсан. Утсыг авчирч өгсөн залуу утасны дэлгэцийг солиулахад ийм толботой болчихлоо арилах болов уу гэж асууж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй байна.... гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр бид хоёр хоорондоо маргаж муудалцаад тэгээд манай нөхөр гэрээс гарч ярьсан юм. Гэрээс гараад гадуур 3 хоног хоночхоод ирсэн юм. Тэр ирэхдээ утсаа болон бичиг баримтаа алдсан гэж хэлсэн юм. Би тухайн үед түүнийг худлаа хэлж байгаа байх гэж бодсон юм. Тэгээд нөхрөөсөө асуухад байхгүй гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаад дуудлага өгчхөөд Булган төв рүү очоод бичиг баримтаа канондуулаад байж байхад хажуу талд нь утасны засварын газар байсан юм. Тэгсэн манай нөхөр утас засварын газраас нэг утсыг хараад өөрийнхөө утас болохыг таньж мэдсэн юм. Тухайн утас болохоор 5-7 маркийн гар утас байсан юм Мөн утасны дэлгэцийн гол хэсэгт хар толбо үүссэн байсан юм Тэгээд засварын газрын хүнээс утасны талаар асуухад би мэдэхгүй. Утасны эзэн нь 2-3 хоногийн өмнө авчраад өгсөн юм аа гэж хэлсэн. Энэ утасны эзэн нь тэр сууж байгаа залуутай сая мэндлээд байсан Наадах хүн чинь таньдаг юм биш үү гэхээр нь тэр хүнээс нь асуухад би нээх сайн танихгүй юм. Шагай харваад яваад байдаг шүү дээ гэж хэлэхэд манай нөхөр бүлтгэр нүдтэй мөн үү гэхэд тийм гээд тэр хоёр хоорондоо ойлгосон юм. Тэгээд би энэ талаар хэсгийн байцаагч, ц/д/ч Төмөрсүхэд хэлсэн юм Би болохоор гадуур өөр ажлаар явсан юм Утсыг байцаагч ирээд аваад манай нөхөрт өгөөд утсыг авсан залууг олоод ир гэж явуулсан юм шиг байна лээ Тэр залууг болохоор С гэдэг гэж хэлсэн. Форматлуулах гээд өгсөн гэсэн. Улаанбаатар хотод байгаа. Холбогдох утасгүй байгаа юм Надад нэмж хэлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Миний хувьд өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны 1-р сарын эхээр юм даг. Манай хажуу талд байх ******* гэж дууддаг Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамж 40 тоотод оршин суудаг залуу шөнийн 23-24 цагийн үед манай гэрт халамцуухан орж ирээд надтай уулзаж манайд хамт оръё гээд орсон. Тэгээд *******гийн гэрт ороход ******* нь унтаж байсан бөгөөд *******той гэрийнх нь хойморт нь байсан хагас шил архийг хувааж уугаад гэртээ харсан юм. ******* нь болохоор намайг гаран гартал унтаад босоогүй сэрээгүй. Маргааш өглөө нь манай гэрийн хаалгыг хүн цохиод байхаар нь онгойлгоод өгсөн чинь ******* байсан бөгөөд надаас шөнө чи *******гийнд ирсэн байна миний гар утас байсан уу ******* мэдэхгүй байна гэж асуухад нь би байсан талаар нь хэлсэн. Учир нь намайг *******гийн гэрт ороход ******* нь баруун талын орон дээр хувцастайгаа унтаж байсан. Харин гар утас нь бололтой хар өнгийн мэдрэгчтэй дэлгэцтэй ухаалаг гар утас /загварыг нь хэлж мэдэхгүй байна/ унтаж байсан орных нь доор газар хэвтэж байхад ******* хариугүй харахгүй гишгэх гэж байхад нь би хараад энийг чи хариугүй бяц гишгэх гэж байна гэж хэлж аваад янзын гоё утас байна гээд дэлгэцийг нь хуруугаараа нээгээд үзэхэд нээгдэхгүй түгжээтэй байхаар нь авдрынх нь урд талд *******гийн хувцас дээр тавьчхаад суугаад архи уусан юм. Ингээд маргааш нь би *******д энэ талаар хэлж бас *******гоос чи хариугүй гишгэхээ шахаад би авч тавьсан биз дээ гэхэд ******* санахгүй байна мэдэхгүй байна гэж байсан. Миний хувьд *******гийн гэрт архи уугаад гэртээ буцаад ороход шөнийн 01 цаг 30 минут болж байсан. ******* М нар нь унтаад үлдсэн. Гэрийнх нь хаалга онгорхой байсан. Намайг байх хугацаанд гэрт ямар нэгэн хүн орж ирээгүй. Бас хашаанд болон хашааны гадаа ямар нэгэн машин байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга.... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний хувьд өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны 1-р сарын эхээр үүрээр манай гэрт *******, ******* нар нь ороод ирсэн. Тэгэхэд багцаагаар 05-06 цагийн үед байх. *******, ******* нарын хэн нь хэлсэн юм одоо сайн санахгүй байна ******* ахаа та машин бариадах Товчоо ороод ирье гэхлээр нь би гарч *******гийн машиныг барьж явсан. *******, ******* нар нь жоохон архи уусан та машин бариад яваад өгөөч гэж гуйж орж ирсэн байсан. Ингээд тээврийн товчоо орж хоол идээд буцаад явсан. Тэгэхэд ******* нь Соёмбо нэртэй зочид буудлын гадаа буусан. ******* бид 2 болохоор ******* гэдэг манай найзын гэрт очсон. ******* гэртээ унтаж байсан би машиныг нь хашаанд нь оруулж өгөөд гэр лүүгээ явсан. ******* согтуу унтаж байсан. Маргааш нь энэ утас алга болсон талаар хэлж ярьж байхад ******* мэдэхгүй байна гэж байсан. ******* нь хөдөө мал төллүүлэх гээд явсан сурагтай байгаа ямар утастай хаана байгаа талаар надад мэдэх зүйл алга уул нь надтай хамт ажил хийдэг юм. Манайд ирж намайг дагуулж явахад утас алга болсон талаар юу ч яриагүй байж байгаад маргааш нь өдөр болсон байхад ******* нь миний утас алга болсон байна гэж байсан. Миний хувьд *******г гар утастай явсан эсэхийг нь мэдэхгүй огт хараагүй. Миний хажууд ямар нэгэн гар утас гаргаж ирээгүй. Би жолоо барьж ******* урд жолоочийн хажууд суугаад ******* арын суудалд ганцаараа суусан. ******* арай илүү согтуу харин ******* нь бага зэрэг үнэртүүлсэн байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/ болон Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн “ ... S7 edge маркийн гар утас 400.000 мянган төгрөг, Жолооны үнэмлэх 1 ширхэг 12.500 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 44-45/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 19-22/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-7/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Б. Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 75/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2018.03.30-ны өдрийн 98 тоот тодорхойлолт /хх-ийн 74/, шүүгдэгч Б. Сгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 76/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн *******гийн эзэмшлийн S7 Еdgе маркийн гар утас, жолооны үнэмлэх зэргийг хулгайлж бусдад 412.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч Ж.Гантулгын мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10- дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн гинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6 .Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д. БАТЦЭНГЭЛ