| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436001920227 |
| Дугаар | 09 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 09
2025 03 18 2025/ДШМ/09
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436001920227 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн 1994 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, эх 2 дүүгийн хамт амьдардаг. Ховд аймгийн ******* ******* ******* *******од суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, ******* ******* *******ын Батболд,
Монгол Улсын иргэн 1996 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эх дүүгийн хамт амьдардаг, Ховд аймгийн Тахилт ******* *******од суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, ******* ын Энхбат Урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан. Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ244 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Ховд аймгийн ******* *******од архи согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Ховд аймгийн Буянт ******* нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч ыг хавсарч унагаан, цээж хэсэгт 2-3 удаа хөлөөрөө дэвсэж, нүүр хэсэгт 1-2 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* *******од *******ыг "...хөгшин хүнийг зодсон" гэх шалтгаанаар зодож түүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ургийн ******* *******ын Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Сэнхэр ургийн ******* ын Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн ******* *******ын Батболдыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Сэнхэр ургийн ******* ын Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 500,000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
4.6 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, тус тус дурдаж,
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 687,960 төгрөгийг гаргуулж Иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Цагдаагийн газарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 хэсэг хугарсан улаан өнгийн гэрийн унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Эд мөрийн баримт устгах комиссод даалгаж,
4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэж,
4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******ын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур татаж ялыг оногдуулж өгнө үү. *******ын уушги нь эмчилгээ хийлгэхгүй удаад байх юм бол сэргэх магадлал бага гэж хорих байгууллагын эмч хэлж байсан учраас шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг анхаарч үзнэ үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатын шүүхийн шийдвэр нь бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн үйл явцын хувьд гомдол гаргах хугацаанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан 687,960 төгрөгийг төлж барагдуулсан нотлох баримтыг давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргаж ирүүлснийг прокурорын хувьд танилцлаа. Прокурорын хувьд бол өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлтээс татгалзах зүйлгүй байна. Давж заалдах шатын шүүх хэрвээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал эрүүл мэндийн шалтгаантай байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлах боломжтой гэж үзэх юм бол прокурорын зүгээс татгалзахгүй зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
3. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т. Батболдыг 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* *******од архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Ховд аймгийн Буянт ******* нутаг дэвсгэрт согтууруупах ундаа хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч З.Чинбатыг хавсарч унагаан, цээж хэсэгт 2-3 удаа хөлөөрөө дэвсэж, нүүр хэсэгт 1-2 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Xовд аймгийн ******* *******од хохирогч *******ыг ‘...хөгшин хүнийг зодсон” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* *******од архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч гийн мэдүүлэг, гэрч , , шинжээч эмч Д.Тогтохын мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаартай хохирогч гийн биед гэмтэлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт (Iхх-77-81х), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч Ц.Ононбатын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх-145-147х), шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1879, 1880,1881,1877,1878 дугаартай “гийн ДНХ-ийн тогтоц тохирч байна” гэх дүгнэлтүүд, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын кримналистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын шинжилгээний лабораторийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1162 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1161 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, (1хх-124-135х), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-7х), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-9-16х), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-56-61х),
мөн ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Ховд аймгийн Буянт ******* нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч З.Чинбатыг хавсарч унагаж, цээж хэсэгт 2-3 удаа хөлөөрөө дэвсэж, нүүр хэсэгт 1-2 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч З.Чинбат, Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 431 дугаартай хохирогч З.Чинбатын биед гэмтэл тогтоосон дүгнэлт (2хх-64-65х),
шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Xовд аймгийн ******* *******од хохирогч *******ыг ‘...хөгшин хүнийг зодсон” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ын мэдүүлэг (2хх-238,239х), гэрч ын мэдүүлэг, Ховд аймгийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 287 дугаартай *******ын биед гэмтэлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, байна.
5.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ”...******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирол хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа *******ын нь эрүүл мэндийн байдал сайнгүй, 2024 оны 4 дүгээр сард биедээ хүнд гэмтэл авч уушги нь гэмтсэний улмаас бүрэн амьсгалж чадахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,*******ын хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж *******од оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч З.Чинбатыг хавсарч унагаж, цээж хэсэгт 2-3 удаа хөлөөрөө дэвсэж, нүүр хэсэгт 1-2 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.
8.Прокуророос шүүгдэгч*******ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан байна.
9.Шүүгдэгч ******* нь “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 687.960 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Цагдаагийн газарт нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Тодруулбал шүүгдэгч түүний өмгөөлөгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авч шүүгдэгч *******од анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг багасгаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял болгон хөнгрүүлэн өөрчилж шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс үнэлж дүгнэж шүүгдэгч ******* ******* нарт холбогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд ямар үр дагавар бий болох талаар, мөн шүүгдэгч *******ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаварыг тайлбарлаагүй байхаас гадна нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх асуудлыг ямар байгууллага гүйцэтгэх талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байх тул энэ үндэслэлээр хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан,” гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 болон 4 дэх заалтын “2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэснийг “ нэг жил зургаан сарын хугацаагаар” гэж өөрчилж, 6 дахь заалтын “хоноггүй” гэсний дараах “шүүгдэгчээс”гэснийг хасч
-Тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1511дүгээр зүйлийн 1511.1-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хаалттай 457 дугаар ангид даалгасугай ” гэсэн нэмэлт заалт оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА