2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/08046

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн *нь нэхэмжлэлийн шаардлага 175,338,156 төгрөгийн 27,760,378 төгрөгөөс татгалзаж, хариуцагч * нь 146,577,778 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 118,817,400 төгрөгийг 2025 оны 11 сарын 15-ны дотор төлж, үлдэх 27,760,378 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 445,419 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН