| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0090/э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Даваасүрэн
улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Пд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.П
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сайншанд сумын 6 дугаар баг Нарлаг шанд 50 дугаар байрны гадаа иргэн Э.Цгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч М.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа архи уусан. Гэртээ орой 10 цагийн үед ирсэн. Гэртээ орчихоод унтахынхаа өмнө орцондоо суугаад тамхи татаж байсан. Гэтэл хажуу айлын залуу гарч ирээд юун хүн бэ? гээд намайг цохиод авсан. Би өөдөөс нь цохих гэсэн чинь Э.Ц гэр рүүгээ ороод явсан. Хаалгаа нээхгүй байсан. Тэгээд би гадаа тамхи татаж байгаад гэр рүүгээ орох гэтэл Э.Ц гарч ирсэн. Э.Ц машины ард сууж байхаар нь би нэг цохьсон. Тэгээд цагдаа руу яваад өгсөн. Би араас нь очиж цагдаад болсон бүх зүйлийг тайлбарлаж хэлсэн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр ахыг явахыг хүлээгээд байж байсан чинь гэнэт миний хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд л цочоод боссон чинь чи муу ямар овоо банди вэ гээд шууд миний хамар руу хоёр удаа цохиод авсан. Энэ үед миний хамраас маш их цус гарсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц гэх залуу би орцондоо танихгүй залууд зодуулчихлаа гээд хамраа барьчихсан ирсэн... Э.Цгийн хамрын орчим цус болоод хатсан өөрөө хэлэхдээ миний хамрыг хугалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн ... дугаартай: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Э.Цгийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 22/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сайншанд сумын 6 дугаар баг Нарлаг шанд 50 дугаар байрны гадаа иргэн Э.Цгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Ц, гэрч С.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Пд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч М.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Э.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Пгээс хохиролд 200000 төгрөг авсан ба өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд 500000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд /2 сарын хугацаанд / төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ц.Яын нэхэмжилсэн 1000000 төгрөгнөөс 700000 төгрөгийг төлсөн ба үлдэх 300000 төгрөгийг шүүгдэгч Д.Пгээс гаргуулан хохирогчид олгосугай.
6.Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН