Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 10

 

 

    2025       04          01                                            2025/ДШМ/10

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, хохирогчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүгдэгч Ш.Баярсайхан, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батсүх (цахимаар),  цагаатгагдсан этгээд *******гийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 сарын 26ы өдрийн 2025/ШЦТ/04 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2336000450358 тай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мон******* Улсын иргэн, 1984 оны 07 сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* ******* төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ийн Баярсайхан, ,

Мон******* Улсын иргэн, 1972 оны 10 сарын 31-ний өдөр Ховд аймгийн т ******* төрсөн, 52 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн т сумын ******* , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, , ,

Мон******* Улсын иргэн, 1982 оны 08 сарын 21-ний өдөр Ховд аймгийн т ******* төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, аймгийн т сумын ******* , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, , дугаар ,

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын " " багийн нутаг дэвсгэр " " гэсэн нэртэй газарт байрлах асфальтан зам дээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой өөрийн улсын тай "Норд венз" загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Мон******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 зүйлд заасан "хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас ΧΟΥ улсын тай "Киа Рино" загварын тээврийн хэрэгсэл араас нь мөргөж, үүний араас улсын тай "Приус-20" загварын тээврийн хэрэгсэл мөргөж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол,

Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын " " багийн нутаг дэвсгэр " " гэсэн нэртэй газарт байрлах асфальт зам дээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой улсын тай "Приус-20" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу мон*******ын тухай хөдөлгөөний дүрмийн 12.2 зүйлд заасан "Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 18.3 зүйлд заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын тай "Киа рино" загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол,

Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын " " багийн нутаг дэвсгэр " " гэсэн нэртэй газарт байрлах асфальт зам дээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой улсын тай "Киа Рино” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Мон******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 зүйлд заасан "Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 18.3 зүйлд заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт зогсолт хийсэн байсан улсын тай "Норд венз” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, улсын тай "Приүс-20” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан , нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн прокурорын газраас дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2336000450358 тай эрүүгийн хэргээс д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

4.2 Шүүгдэгч Бичгээ мээрэн ийн Баярсайхан, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 нарыг зүйлийн дахь хэсгийн 2.3-д заасан "тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар шүүгдэгч ийн Баярсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 10 (арав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц. Баярсайханд оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд шүүгдэгч *******од эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Ховд аймгийн т сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******од сануулж,

4.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс, шүүгдэгч *******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,

4.8 Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******аас 39,511,770 төгрөгийг, шүүгдэгч *******оос 15,219,330 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч т, шүүгдэгч *******аас 6,575,000 төгрөгийг, шүүгдэгч *******оос 2,675,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч ид олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

4.9 Шүүгдэгч ******* нь хохирогч т 7,609,650 төгрөгийг 2025 оны 03 сарын 01-ний өдрийн дотор, 7,609,650 төгрөгийг 2025 оны 05 сарын 01-ний өдрийн дотор, хохирогч ид 2,675,000 төгрөгийг 2025 оны 6 сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар хохирогч нартай тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдаж,

4.10 Цагаатгагдсан этгээд *******, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгагдсан этгээд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.11 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.12 Цагаатгагдсан этгээд ******* нь хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

4.13 Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогч т 3,000,000 төгрөг, хохирогч ид 2,000,000 төгрөгийн, шүүгдэгч ******* нь хохирогч т 3,000,000 төгрөгийн, хохирогч ид 1,000,000 төгрөгийн хохирол, хор уршгийг тус тус төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.14 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ослын тэмдгийн хагархай 14 ширхэг, 1 ширхэг ослын тэмдгийн хагархай суурийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссод даалгаж,

4.15 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтөгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсүх нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогдож байна. Тодруулбал Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18,3 дахь заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шүүх хуралдааны явцад нотлох үүрэгтэй. Шүүгдэгч ******* гэрчээр өгсөн мэдүүлэгтээ... гэх газар явж байгаад Урдаас хурц гэрэлтэй машин гэрэл шилжүүлээгүй өнгөрөөд явсан, тэгтэл гэнэт урд нэг том юм гараад ирсэн, тэгэхээр би зүүн талдаа дараад машинаа эргүүлсэн, тэгээд түс тас гээд явсан, би тэгээд ухаан алдчихсан байсан, нэг ухаан ороод сэрсэн чинь машинаасаа буучихсан байсан, өөрөө машинаасаа яаж бууснаа санахгүй байна/ гэх мэдүүлэг, /1хх-н 47- 49x/, ******* хохирогчоор шүүх хуралдаанд... дээрх мэдүүлгийг өгөөд нэмэлтээр Хэрэв энэ машин 1 метр зайтай зам чөлөөлөөд зогссон байсан бол би дараад гарах боломж байсан гэх мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, мөн замын бүдүүвч зургаар эхлэл болон төгсгөлд хэсгийг хэмжсэн байдаг.*******ын хувьд аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авсан нь нотлогддог. Шүүгдэгч ******* нь урдаас ирсэн тээврийн хэрэгслийн гялбанд орсон үед ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоох байтал араас ирж байгаа тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байгааг мэдсээр байж хөдөлгөөнд нь саад учруулж эсрэг урсгалд орж Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэдгийг зөрсөн, 18.3-т хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэснийг зөрчсөн гэжээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* ...би тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би эсрэг урсгал руу орох үйлдэл хийгээгүй. Урдаас ирж байсан машиныг өнгөрөөгөөд холын гэрлээ асаахад гэнэт том хар юм гараад ирсэн, урдаас ирж байсан машины гэрэлд нүд гялбаагүй гэж мэдүүлсэн.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт өрөөсгөл юм. Учир нь цагаатгагдсан ******* нь урд явж байсан улсын тай автомашинтай ойрхон явж байсан гэх мэдүүлэг, дээр дурдсан шүүгдэгч *******ын мэдүүлгээс дүгнэхэд Замын Хөдөлгөөний дүрмийн 18.3-т зааснаар аль алиных нь нүд эсрэг урсгалын автомашины гялбаанд ороогүй, *******ын хувьд шүүгдэгч *******ы автомашиныг мөргөөд ухаан балартсан үед дохионы гэрлээ асаах боломжгүйн дээр эзэлж явсан эгнээгээ өөрчлөлгүйгээр урдах саадыг тойрч гарах оролдлого хийж, хурдаа хасах буюу зогсоох aрга хэмжээ авсан нь замын бүдүүвч зургаар мөн адил нотлогдоно.

Түүнчлэн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүгдэгч *******ыг Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 зүйлийн 1-д  зааснаар хүний халдашгүй байх эрхийг хангаагүйн дээр мөн хуулийн 1.15 зүйлийн 2-д зааснаар *******ын хувьд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцох дээрх нөхцөл байдлууд байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэсний дагуу уг зам тээврийн ослын шалтгаан болсон нөхцөл байдлын талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр техникийн дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй юм. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Шүүгдэгч *******ын хувьд хохирлын зохих хэсгийг төлж үлдсэнийг төлөхөө илэрхийлсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй үйлдэл биш юм. Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэхийг хүссэн явдал юм.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг *******ын хувьд гаргасанд гомдолтой байна.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн №2025/ШЦТ/04 шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу шүүгдэгч *******ын гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч тод 3.000.000 төгрөгийг, хохирогч ид 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байхад 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч ******* нь мөрдөгчийн магадлагаагаар замын хөдөлгөөний дүрэм замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь тогтоогдсон байхад цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж шүүгдэгч *******ыг тэнсэж өгнө үү гэв.

7. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2024/Ш3/213 тай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ "ослын улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул хохирогчоор тогтоон, шүүх хуралдаанд оролцуулж хуульд заасан эрхийг эдлүүлэх нь зүйтэй" гэж дүгнэн *******ыг хэрэгт хохирогчоор тогтоож, яллагдагч *******ыг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн байна.

Улмаар анхан шатны шүүх 2024 оны 05 сарын 29-ний өдөр хэргийг ердийн журмаар хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулахдаа "*******, Д. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, уг тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авах, яллах дүгнэлтийг шинээр үйлдэж, хувийг шүүгдэгч нарт гардуулах гэсэн үндэслэл заасан хэсгийг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй... гэсний дагуу шүүгчийн 2024 оны 05 сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2024/ШЗ/264 тай захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчаас эсэргүүцэл гаргасан боловч 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 2024/Ш3/273 тай эсэргүүцлийг буцаан хүргүүлэв гэсэн агуулга бүхий захирамжаар улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн аваагүй нь Прокурорын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан "... Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй..." гэсэн эрхийг ноцтой хязгаарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 зүйлийн 7- д зааснаар   .. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй... тухай заасан боловч захирамжийн 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар "... эсэргүүцэл бичих эрхгүй" гэсэн үгийг хуульд нэмж дурджээ. Дээрх асуудлын хүрээнд улсын яллагч эсэргүүцэл гаргах эрх нээлттэй гэж дүгнэхээр байна.

7.2 *******, Д. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт гардуулан "яллагдагч" гэсэн статустай байхад яллагдагч *******, Д. нарын шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхгүйгээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцуулж гэм бурууг хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх журам зөрчигдөж, *******, Д. нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалт, мөрдөн шалгах ажиллагааны явцад эдлэх мөн хуулийн 15 бүлэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил үүсэж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад "...шүүх шийдвэр гаргахдаа хуулийн 16.3 зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 зүйлд заасан нотлох баримтыг ашигласан" бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохоор заасан.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ дээрх байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрхийг хангахгүйгээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэлэлцүүлж, үнэлэн шийдвэр гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй гэж үзлээ.

Нөгөө талаар шүүхийн дээрх процесс нь шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлогдсон гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох зарчмыг алдагдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "...дугнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол" давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж дүгнэхдээ "... Харин хэрэгт авагдсан дээр дурдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, зам тээврийн ослын газрын бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар жолооч буюу шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогдож байна. Тодруулбал, шүүгдэгч ******* нь урдаас ирсэн тээврийн хэрэгслийн гэрлийн гялбанд орсон үед ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсох байтал араас ирж байгаа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгааг мэдсээр байж хөдөлгөөнд нь саад учруулж эсрэг урсгалд орж Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 зүйд заасан "харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 18.3 зүйл "хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэснийг зөрчсөний улмаас "Норд бенз" загварын тээврийн хэрэгслийн араас нь мөргөсөн, түүний араас жолооч ******* мөргөж зам тээврийн осол гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна..." гэж Замын заалтуудыг зөрчсөн гэж буруутгасан боловч хэрэгт жолооч ******* нь хэрэг учралын үед хэчнээн км/цагийн хурдтай явсан нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт авагдаагүй болно. Жолооч ******* нь хэрэг учралын үед хэчнээн км/цагийн хурдтай явсан нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдтай холбоотой заалтуудыг зөрчсөн гэж гэм буруутайд тооцсон нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/04 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

8.Хохирогчийн өмгөөлөгч Г.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийн хувьд ямар нэгэн тайлбар байхгүй байна. Миний хувьд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Уг хэргийн хувьд маш их удаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль болох хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд маш хүнд гэмтэл авсан бөгөөд 2-3 удаа Солонгос улс руу байнгын эмчилгээнд явдаг. Хохирогчийн хувьд орон байраа зарчихсан, ажил хийхгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болох үед анх удаа гэм буруутайгаараа тогтоогдсон этгээдээс 2-3 сая төгрөг авсан болохоос биш, нийт гарсан хохирлуудаа гаргуулаагүй. Гэмт буруутай этгээдээс хохирлоо гаргуулж эмчилгээгээ хийлгэмээр байна гэв.

9. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч ******* нь  Ховд аймгийн Буянт сумын “ ” багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газар асфальтан зам дээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой өөрийн улсын тай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Мон******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 зүйлд заасан “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ХОА улсын тай “Киа Рино” загварын тээврийн хэрэгсэл араас нь мөргөж, үүний араас улсын тай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл мөргөж, улмаар уг улсын тай тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

- шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын “ ” багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газар асфальтан зам дээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой өөрийн 80 улсын тай “Киа рино” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Мон******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 зүйлд заасан “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3 зүйлд заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”  гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт зогсолт хийсэн байсан улсын тай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, улсын тай тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

- шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын “ ” багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газар асфальтан зам дээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой улсын тай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Мон******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 зүйлд заасан “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3 зүйлд заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”  гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас улсын тай “Киа рино” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Прокурорын газраас шүүгдэгч *******, *******,  *******  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******г замын хөдөлгөөнд оролцож явахдаа “урдаас ирсэн машины гэрлийн гялбаанд орсон, зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээс өмнө зам дээр саад байгааг буюу “Норд бенз”загварын машин зогсож байгааг мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна” гэх агуулгатай дүгнэлт хийж, *******д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй”  гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

- шүүгдэгч ******* нь өөрийн жолоодож явсан “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт зогсоож зам чөлөөлөөгүйн улмаас шүүгдэгч ******* Киа рино загварын тээврийн хэрэгслээр мөргөж, үүний араас шүүгдэгч *******гийн жолоодож явсан Приус-20 загварын тээврийн  хэрэгсэл нь *******ын Киа рино загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн,

мөн шүүгдэгч ******* нь урдаас ирсэн тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орсон үед ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсох байтал араас ирж байгаа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгааг мэдсээр байж хөдөлгөөнд саад учруулж эсрэг урсгалд орж Норд бенз загварын тээврийн хэрэгслийн араас нь мөргөсөний улмаас түүний араас Приус-20 загварын тээврийн  хэрэгслийн жолооч ******* мөргөж зам тээврийн осол гаргасан гэсэн дүгнэлт хийж *******, ******* нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар,

 

шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  1 жилийн хугацаагаар Ховд аймгийн т сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

5. Прокурор эсэргүүцэлдээ: “... анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар яллагдагч *******ыг шүүхэд шилжүүлэхдээ *******ыг хохирогчоор тогтоож шийдвэрлэсэн, гэвч 2024 оны 05 сарын 29-ний өдөр хэргийг ердийн журмаар хянан хэлэлцээд “...*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, мэдүүлэг авах, яллах дүгнэлтийг шинээр үйлдэж, хувийг шүүгдэгч нарт гардуулахыг даалгаж..." шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Улмаар уг захирамжид прокурор эсэргүүцэл бичих эрхгүй гэж заасан нь улсын яллагч, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичих эрхийг ноцтой хязгаарласан. Мөн *******, Д. нар нь яллагдагч гэсэн статустай байхад тэднийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхгүйгээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцуулсан нь яллагдагчийн шүүхэд шилжүүлэх хуульд заасан журам зөрчигдсөн, шүүхийн шийдвэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив..” гэжээ.

5.1 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны  05 сарын 29-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцээд *******, ******* нарыг тус хэрэгт яллагдагчаар татаж гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Өөрөөр хэлбэл дээрх заалтад “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан байх бөгөөд шүүгчийн захирамжид нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай дурдаагүй байна. Харин шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол гэсэн агуулга нь зөвхөн тухайн хэргийн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл хүндрэхээр бол гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах зохицуулалт юм. Харин шүүх  *******, ******* нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь хуульд нийцэх байжээ.

Энэ тохиолдолд прокурор эсэргүүцэл бичих, яллагдагч түүний өмгөөлөгч нар гомдол гаргах эрх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нээлттэй болно.

Иймд “прокурорын эсэргүүцэл бичих хуульд заасан эрхийг хязгаарласан” гэх агуулгатай эсэргүүцэл үндэслэлтэй байна. Гэвч энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь “ач холбогдолгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.2 Харин “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн бол 34.16 зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасныг мөн адил “прокурор эсэргүүцэл бичих эрхгүй” гэж ойлгоно. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

5.3 Прокурор *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагч гэсэн статустай байхад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхгүйгээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулж гэм бурууг хэлэлцсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж эсэргүүцэлдээ дурдсан байх боловч Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/544 тай “Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан , нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж дүгнэлээ.

5.4 Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тус шүүх хуралдаанд оролцсон прокурор нь  “жолооч ******* нь хэрэг учралын үед хичнээн км/цагийн хурдтай явсан нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад Замын хөдөлгөөний хурдтай холбоотой заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гэм буруутай”-д тооцсон  нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан" гэх агуулгатай эсэргүүцлээсээ татгалзсан тул энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тухайлбал, Тоёота приус-20 загварын 30-84 улсын тай тээврийн  хэрэгслийн жолооч ******* нь Мон******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан , нарын биед хүнд гэмтэл тус тус учирсан болох нь: 

-2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганзоригийн "Эрх бүхий албан тушаалтны магадлагаа",

-2023 оны 2 сарын 13-ны өдрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнхтуяагийн "мөрдөгчийн магадлагаа",

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Сэргэлэнгийн  2023 оны 3 сарын 15-ны өдрийн 3499 тай "шинжээчийн дүгнэлт",

-Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 2 сарын 01-ний өдрийн 105 тай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******г "урдаас ирсэн машины гялбаанд орсон, зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээс өмнө зам дээр саад байгааг буюу Норд бенз загварын машин зогсож байгааг мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна" гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, осол гаргасан гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

7. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батсүхийн "*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү" гэх агуулгатай гомдол, шүүгдэгч *******ы өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн "*******ыг тэнсэж өгнө үү" гэх агуулгатай гомдлуудад тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/04 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Батсүх, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч *******д шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 сарын 26-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 96 (ерөн зургаа) хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Мон******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                               

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

     ШҮҮГЧ                                           Д.КӨБЕШ 

 

     ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ