Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 100

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Даваасүрэн

улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ван овогт Мөнхтүвшингийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 1819000710045 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Алтайн Хүдэр” ХХК-ний охин компани “Их говь энержи” ХХК-д уулын мастер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг Дампил 17-4-1 тоотод бүртгэлтэй бөгөөд Сайншанд сум 2 дугаар баг Нарлаг шанд 50-10 тоотод түр оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон ван овогт Мөнхтүвшингийн Пүрэвсүрэн /ЕС92072116/

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч  М.Пүрэвсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сайншанд сумын 6 дугаар баг Нарлаг шанд 50 дугаар байрны гадаа иргэн Э.Цолмонгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч М.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа архи уусан. Гэртээ орой 10 цагийн үед ирсэн. Гэртээ орчихоод унтахынхаа өмнө орцондоо суугаад тамхи татаж байсан. Гэтэл хажуу айлын залуу гарч ирээд юун хүн бэ? гээд намайг цохиод авсан. Би өөдөөс нь цохих гэсэн чинь Э.Цолмон гэр рүүгээ ороод явсан. Хаалгаа нээхгүй байсан. Тэгээд би гадаа тамхи татаж байгаад гэр рүүгээ орох гэтэл  Э.Цолмон гарч ирсэн. Э.Цолмон машины ард сууж байхаар нь би нэг цохьсон. Тэгээд цагдаа руу яваад өгсөн. Би араас нь очиж цагдаад болсон бүх зүйлийг тайлбарлаж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр ахыг явахыг хүлээгээд байж байсан чинь гэнэт миний хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд л цочоод боссон чинь чи муу ямар овоо банди вэ гээд шууд миний хамар руу хоёр удаа цохиод авсан. Энэ үед миний хамраас маш их цус гарсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч С.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цолмон гэх залуу би орцондоо танихгүй залууд зодуулчихлаа гээд хамраа барьчихсан ирсэн... Э.Цолмонгийн хамрын орчим цус болоод хатсан өөрөө хэлэхдээ миний хамрыг хугалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Э.Цолмонгийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 22/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

   Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Сайншанд сумын 6 дугаар баг Нарлаг шанд 50 дугаар байрны гадаа иргэн Э.Цолмонгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Цолмон, гэрч С.Энхтөр  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Пүрэвсүрэнд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч М.Пүрэвсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хохирогч Э.Цолмон нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Пүрэвсүрэнгээс хохиролд 200000 төгрөг авсан ба өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь    мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.