Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уронгоо

Хохирогч Г.Д

Шүүгдэгч Б.Э нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод иргэн Г.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би хууль ёсны нөхрийнхөө араас явж байгаад ийм хэрэгт холбогдлоо. Хуулиар гэрлэлтээ цуцлуулаагүй байхад гэр бүл хүчин төгөлдөр байдаг гэсэн. Зүгээр байсан хүнийг би зодоогүй. Өөрсдөө буруутай. Би ноднин намраас хойш олон удаа гуйсан,гэтэл Д нь манай нөхөртэй гэр бүлийн харилцаа тогтоож намайг доромжилсэн явдалд гомдож байдаг юм. Гэхдээ би хүн зодож хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Г.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...... ” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би Дгийн гэрт байж байсан чинь цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан өдөр Д, Дгийн охин Б бид гурав сууж байсан чинь Б Эг ирж байна гээд хөшиг хаагаад тэгээд цонх тас хийгээд дуугарсан чинь Д гараад Этай маргалдаж байх хооронд би гараад явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

           Насанд хүрээгүй гэрч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд ...гэрт ээж, Н ах 2 байж байсан. Тэгсэн чинь манай урд талын хашааг нэг эгч хашаа даваад ороод ирэхээр нь би харсан чинь урьд манай гэрт ирж ээжтэй муудалцаж байсан Н ахын эхнэр нь байхаар нь би хөшгөө хаагаад хаалгаа түгжих гэсэн чинь ээж намайг яах гэж байгаа юм бэ гээд гарсан чинь тэр эгч ээжийг чи хаалгаа түгжлээ гээд зодсон...” гэсэн мэдүүлэг,   

 

            Шинжээчийн ... дугаартай: “...Г.Дгийн биед зүүн бугалга, зүүн сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, баруун бугалганы зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Г.Дгийн биед учирсан гэмтлүүд нь нийлбэр хэлбэрээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт

 

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 11/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод иргэн Г.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.

 

             Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож санаатай үйлдсэн болох нь хохирогч Г.Дгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....................” гэсэн мэдүүлэг, гэрч   Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б Эг ирж байна гээд хөшиг хаагаад тэгээд цонх тас хийгээд дуугарсан чинь Д гараад Этай маргалдаж байх хооронд би гараад явсан...гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд ...гэрт ээж, Н ах 2 байж байсан. Тэгсэн чинь манай урд талын хашааг нэг эгч хашаа даваад ороод ирэхээр нь би харсан чинь урьд манай гэрт ирж ээжтэй муудалцаж байсан Н ахын эхнэр нь байхаар нь би хөшгөө хаагаад хаалгаа түгжих гэсэн чинь ээж намайг яах гэж байгаа юм бэ гээд гарсан чинь тэр эгч ээжийг чи хаалгаа түгжлээ гээд зодсон...” гэсэн мэдүүлэг,   Шинжээчийн ... дугаартай дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Эд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч Б.Э нь прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тул түүнд холбогдох  эрүүгийн хэрэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ял оногдуулах шүүх хуралдаан явуулж хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж Б.Эд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэхээр 2018 оны 07 дугаар сарын ....ний өдөр .... тоот захирамжаар  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  тухайн зүйл хэсэгт заасан  ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч Б.Эд  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Эд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Б.Э урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 26-р тал/ тогтоогдож байна.

 

            Хохирогч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “зүүн гарын 2 дугаар хуруу хугарсан эмчилгээний зардал нэхэмжлэнэ” гэжээ.

 

Шинжээч эмчийн 200 дугаартай дүгнэлтэнд хохирогч Г.Дд зүүн бугалга, зүүн сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, баруун бугалганы зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон ба хохирогчийн зүүн сарвууны 2 дугаар хуруу хугаралтай болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

  Хохирогч Г.Д нь эмийн үнэ нэхэмжлэнэ гэж мэдүүлж байх боловч нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхойгүй,энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нь энэ хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь    мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эд 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд /2 сарын хугацаанд/ төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

7.Хохирогч Г.Д нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН