Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уронгоо

Хохирогч Г.Дулмаа

Шүүгдэгч Б.Энхтуяа нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин соён овогт Бор-Өвгөний Энхтуяад холбогдох эрүүгийн 1819001790081 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1959 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурын зуухны химийн лобарант мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын Шинэ зууны 3 дугаар гудамж 313-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржгин овогт Бор-Өвгөний Энхтуяа  /ЕЮ59092402/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Энхтуяа нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 547 тоотод иргэн Г.Дулмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би хууль ёсны нөхрийнхөө араас явж байгаад ийм хэрэгт холбогдлоо. Хуулиар гэрлэлтээ цуцлуулаагүй байхад гэр бүл хүчин төгөлдөр байдаг гэсэн. Зүгээр байсан хүнийг би зодоогүй. Өөрсдөө буруутай. Би ноднин намраас хойш олон удаа гуйсан,гэтэл Дулмаа нь манай нөхөртэй гэр бүлийн харилцаа тогтоож намайг доромжилсэн явдалд гомдож байдаг юм. Гэхдээ би хүн зодож хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Г.Дулмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...... ” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Т.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би Дулмаагийн гэрт байж байсан чинь цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан өдөр Дулмаа, Дулмаагийн охин Бат-Отгон бид гурав сууж байсан чинь Бат- Отгон Энхтуяаг ирж байна гээд хөшиг хаагаад тэгээд цонх тас хийгээд дуугарсан чинь Дулмаа гараад Энхтуяатай маргалдаж байх хооронд би гараад явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

           Насанд хүрээгүй гэрч Д.Бат-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд ...гэрт ээж, Нарангэрэл ах 2 байж байсан. Тэгсэн чинь манай урд талын хашааг нэг эгч хашаа даваад ороод ирэхээр нь би харсан чинь урьд манай гэрт ирж ээжтэй муудалцаж байсан Нарангэрэл ахын эхнэр нь байхаар нь би хөшгөө хаагаад хаалгаа түгжих гэсэн чинь ээж намайг яах гэж байгаа юм бэ гээд гарсан чинь тэр эгч ээжийг чи хаалгаа түгжлээ гээд зодсон...” гэсэн мэдүүлэг,   

 

            Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаартай: “...Г.Дулмаагийн биед зүүн бугалга, зүүн сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, баруун бугалганы зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Г.Дулмаагийн биед учирсан гэмтлүүд нь нийлбэр хэлбэрээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт

 

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 11/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 547 тоотод иргэн Г.Дулмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.

 

             Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Энхтуяа нь хохирогч Г.Дулмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож санаатай үйлдсэн болох нь хохирогч Г.Дулмаагийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....................” гэсэн мэдүүлэг, гэрч   Т.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Бат- Отгон Энхтуяаг ирж байна гээд хөшиг хаагаад тэгээд цонх тас хийгээд дуугарсан чинь Дулмаа гараад Энхтуяатай маргалдаж байх хооронд би гараад явсан...гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Д.Бат-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд ...гэрт ээж, Нарангэрэл ах 2 байж байсан. Тэгсэн чинь манай урд талын хашааг нэг эгч хашаа даваад ороод ирэхээр нь би харсан чинь урьд манай гэрт ирж ээжтэй муудалцаж байсан Нарангэрэл ахын эхнэр нь байхаар нь би хөшгөө хаагаад хаалгаа түгжих гэсэн чинь ээж намайг яах гэж байгаа юм бэ гээд гарсан чинь тэр эгч ээжийг чи хаалгаа түгжлээ гээд зодсон...” гэсэн мэдүүлэг,   Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаартай дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Энхтуяаг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Энхтуяад аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч Б.Энхтуяа нь прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тул түүнд холбогдох  эрүүгийн хэрэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ял оногдуулах шүүх хуралдаан явуулж хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж Б.Энхтуяад холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэхээр 2018 оны 07 дугаар сарын ....ний өдөр .... тоот захирамжаар  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Энхтуяа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  тухайн зүйл хэсэгт заасан  ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч Б.Энхтуяад  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтуяа нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Энхтуяад нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Б.Энхтуяа урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 26-р тал/ тогтоогдож байна.

 

            Хохирогч Г.Дулмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “зүүн гарын 2 дугаар хуруу хугарсан эмчилгээний зардал нэхэмжлэнэ” гэжээ.

 

Шинжээч эмчийн 200 дугаартай дүгнэлтэнд хохирогч Г.Дулмаад зүүн бугалга, зүүн сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, баруун бугалганы зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон ба хохирогчийн зүүн сарвууны 2 дугаар хуруу хугаралтай болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

  Хохирогч Г.Дулмаа нь эмийн үнэ нэхэмжлэнэ гэж мэдүүлж байх боловч нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхойгүй,энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нь энэ хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Энхтуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь    мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.