| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0079/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/115 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Д. Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000830073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-27 тоотод оршин суух иргэн *******тай маргалдаж, улмаар гараас нь татаж унагаан гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч: *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би яллагдагчаар татсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна Би өмгөөлөгч авсан. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орой 21:30 минутын үед би хадмынхаа гэрт байсан. Тэнд хадам ээж О, хадам аав ******* болон манай эхнэр *******, *******,******* гэдэг манай 2 хүүхдийн хамт бид нар байсан. Тэгээд би гадаа тамхи татаж байгаад гаднаас орж ирсэн чинь манай том хүү ******* уйлчихсан байсан. Тэгэхээр нь яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гэж би эхнэртээ хэлэхэд ******* “буруу юман дээр нь загнасан юм” гэсэн. Тэгээд би том хүүхэд рүүгээ гэрийн хойморт байхаар нь очоод “миний ээжийнхээ үгэнд орж бай эмээ чинь буруугаар ойлгоод хэрүүл болно ш дээ” гэсэн. Тэгтэл хадам ээж намайг хүүхдээ загнаж байна гэж бодоод гэрийн зүүн талын орон дээр сууж байгаад босож ирээд “хүүхдийг хэн хэн ч өмөөрөхгүй юм даа” гээд учир зүггүй над руу хашхичаад намайг “зайл” гэж хөөсөн. Тэгтэл манай эхнэр босож ирээд “энэ хүүхдийг өмөөрөх үедээ өмөөрч загнах үедээ загнадаг юм та яагаад учир зүггүй босож ирээд хэрүүл өдөөд байгаа юм” гэж ээждээ хэлсэн. Тэгээд ээж манай эхнэртэй маргаад би хажуугаар нь тайлбарлаж хэлэх гээд ойлгохгүй байсан. Би хадам аав *******ийг ээжийг болиулалдаа гэхэд “хуц жингэрүүдээ” гээд эргэнэгийн орчимд зогсоод байсан. Ээж тэгээд миний дэргэд ирээд миний цамцны энгэрээс зуураад авахаар нь би гарыг нь болиулах гээд гарыг нь авсан чинь миний цамцыг урчихсан. Тэгээд гарыг нь энгэрээсээ болиулсан чинь ээж дахиад миний ханцуйнаас 2 гараараа зуураад авахаар нь ээжийг тавиач гээд зөндөө олон удаа хэлсэн чинь тавьж өгөхгүй болохоор Би өөрийнхөө гарыг огцом доошоо дугтарч татсан чинь ээж газар унасан. Газар унаад гар ёо ёо гэж орилсон. Тэгээд “миний гарыг гэмтээчихлээ чи” гэхээр нь би “уучлаарай гарыг чинь бариад өгье орон дээр суучих” гэсэн. Ээж уурлаад байсан би ээжийг босгож орон дээр нь суулгасан. Ээжээс би зөндөө уучлалт гуйсан боловч хүлээж авахгүй хэрүүл тасрахгүй болохоор нь би гараад явсан. Тэр шөнө би гадуур явж байгаад шөнө 02-03 цагийн үед хадам ээжийн хажууд байдаг манай эхнэрийн гэрт ирж хоносон. Үгүй би гараа угзарч татсан чинь ээж газар унасан. Би ээжийг газар унасны дараа түүнийг мөн өшиглөөгүй. Би өшиглөөгүй. Би аттулгыг алгадаж зодоогүй. Харин ч аргадсан. Тухайн өдөр 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон. Би энэ хэргийг санамсаргүй байдлаар болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэж үзэж байна. Тухайн хүний гарыг би хугараагүй гэж бодож байна Би арай тэгж хүнийг тэгж зодохгүй тэглээ гээд ч би эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Уураа би бусад эд зүйлсэд гаргадаг түүнээс хүнд гар хүрдэггүй. Надад өөр хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/
... Би өөрөө Улаанбаатар хотын харьяат хүн Баянхонгор аймагт ирээд хоёр жил бол байна эхнэр хоёр хүүхэд энд 7-16-27 тоотод Ээжийндээ байдаг юм , Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэг 13-р хороо сургуулийн 42-н 889 тоотод манай Аав ******* Ээж Оюунгэрэл нар амьдардаг 2018 оны 02-р сарын 11 ний орой би Баянхонгор аймагт хадам Ээж Оынд Эхнэр ******* хоёр хүүхдийн хамт байсан 21-н цагийн үед эхнэр бид хоёр , хоёр хүүхдээ аваад хот явна гээд хадам Ээж Од хэлсэн чинь учир зүггүй уурлаад хоосон хаяад явах гэлээ гээд ******* тэр асуудлаас болоод хадам Ээжтэй маргалдсан нэг нэг рүүгээ дайраад байхаар би салгах гээд дундуур нь орсон чинь хадам Ээж над руу дайраад миний цамцнаас зуурч заамдаж аваад гуйлгачин гээд манай Ээж аавыг оролцуулаад доромжлоод байхаар нь би цамцнаасаа гарыг нь тавиулах гээд гараараа дугтраад татсан чинь хадам Ээж О гэрт газар өнхрөөд унасан тэгээд цагдаа сэргийлэх болоод орилж хашхираад байхаар нь би гараад явсан тухайн үед би эрүүл байсан би архи дарс хэрэглэдэггүй хүн зодож зохисон зүйл байхгүй ээ надад буруу байхгүй. Өнгөрсөн жил орж иймэрхүү асуудлаар нэг шалгагдаж байсан. Надад нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* нь манай охинтой суугаад манайд ирээд 2 жил болж байгаа юм. Одоо бол хот руу явсан. ******* нь намайг үзэн ядаж байдаг. Тэгээд сая 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу битүүний өдөр ******* орж ирээд эхнэр хүүхдээ алгадаад авахаар нь би охиноо өмөөрөөд хэдэн үг хэлсэн чинь баруун гараас татаж унагаагаад өнхрөөд ойчсон чирээд гулдраад баруун гар хугалсан. Мөн зүүн хөл хүрэн няц болтол өшиглөсөн. Тэгээд цагдаад дуудлага өгч бариулсан. Одоо ******* хот руу явсан. Тухайн үед гэрт манай охин *******, ******* болон тэдний 2 хүүхэд байсан. баруун гар хугарсан зүүн хөл хүрэн няц болсон. Баруун шанаа орчим шалбарсан байсан одоо бол тэр нь зүгээр болсон. Би *******д гомдолтой байна. Манайд 2 жил болсон бөгөөд яв гээд аргаа бараад гуйхаар мөнгө байхгүй гэдэг. Хамгийн гол нь гараа эмчлүүлмээр байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
...Би хамтран амьдардаг ******* төрсөн охин *******, түүний нөхөр О. М нарын хамт Баянхонгор сумын Цахир 7-р багт амьдардаг. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн Манай хүргэн М манай охинтой гэрлээд 2 жил болж байна. Манай охин нэг дагавар хүүхэдтэй нөхөр М нь энэ сарын 11 –ний 21 цагийн үед дагавар хүүхдээ алгадаад 4-н настай дагавар хүүхдээ авдар мөргүүлэхээр нь би хүүхдээ Мэс өмөөрсөн чинь М намайг барьж авч гэрт татаж өнхрүүлээд авдар мөргүүлээд унагаж байгаад дээрээс дэвсээд мөн гар луу өшигчөөд намайг ухаан алдтал зодож цохисон би ухаангүй байсан. Би ухаангүй байсан болохоор яаж зодсоныг нь мэдэхгүй байна. Тухай үед манай гэрт манай охин *******, 4-н настай хүүхэдтэйгээ М би байсан. ******* нь зах дээр ажилдаг ажилдаа явсан байсан.М манай охинтой нийлж сууснаас хойш намайг намайг байнга дарамталж зоддог урьд өмнө зодож цохиж байсан. Манай охин намайг нөхрөөсөө өмөөрч хамгаалдаггүй нөхөртэйгөө нийлж намайг зоддог би би М гэдэг хүнд гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
... Тухайн гэмтэл нь Мд зодуулахад үүссэн байх би анзаараагүй Миний баруун гаранд учирсан гэмтэл нь М намайг татаж унагаснаасаа болсон юм. Тухайн үед М гэрийн баруун талын орон дээр ******* хойморт би зүүн орон дээр сууж ******* үүдэнд эргэнэгийн орчим байсан. ******* баруун талд буйдан дээр сууж байсан. Тэгээд ******* хүүхдээ загнаад М очоод Баттулгыг алгадаад авахаар нь би өмөөрөөд босож дэргэд нь очиж Мийг хөөж загнасан. Тэгээд М намайг татаж унагаасан. Би унахдаа эвгүй унаж гар хугарсан байсан. М намайг өнхөрч ойчсоны дараа зүүн хөл рүү өшиглөсөн. Би Мийг зуурч барьж аваагүй. Би Мийг зуурч аваагүй баймаар юм. Охин надаас салахгүй юм гомдолгүй л гэхээс. Нэхэмжлэх зүйлгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21/
Гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* нь миний хамтран амьдрагчийн хүргэн болох гэж байгаа хүн юм. ******* нь манай хамтран амьдрагч юм. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Энэ *******тэй садан төрлийн холбоо байхгүй. За ойлголоо.Би 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зах дээрээ ажиллаж байгаад аажуухан 19 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт хамтран амьдрагч *******ын гар нь хугарсан *******тэй хэрэлдээд байж байсан. Гэрт ******* болон 2 хүүхэд нь байсан юм. Тэгээд би юу болов гэж асуухаар ******* ******* орж ирээд эхнэр хүүхдээ алгадаад авахаар нь өмөөрөөд хэдэн үг хэлсэн чинь намайг зодлоо гэж байсан. Намайг ирснээс хойш О М ******* 3 хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч шалгуулсан. Өнгөрсөн жил буюу 2017 онд нэг зодоод 3 дугаар багийн хэсгийн байцаагчид шалгуулж байсан. Түүнээс өдөр бүр М Отай хэрэлддэг юм. Өнгөрсөн өвөл тусламжийн гэр авч өгсөн чинь түлш байхгүй гээд манайд байгаад байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
... Тухайн өдөр 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан байна. Би он сараа буруу хэлсэн байна. Тухайн үед гэртээ ирсэн байсан. Өмнө мэдүүлэгтээ буруу мэдүүлэг өгсөн байна. Тэр 2 хоорондоо таардаггүй юм. Тэгээд хадам ээж нь болох О М рүү хүүхдээ өмөөрч хэдэн үг хэлсэн. Тэгээд муудалцаад М Оын гараас татаад газар унагаасан. Тэгтэл гар нь хугарсан. Түүнээс цохиж хугалаагүй. О газар ойчихдоо эвгүй унасан юм. ******* ээжийгээ цохиогүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.../хх-ийн 34-35/
... Би тухайн үед ирээд эргэнэгийн орчимд хоол идэх гээд цаашаа харсан байсан. Манайд хүүхдээс болж хэрүүл болсон. Тэгтэл М ******* гэдэг хүүхдийг алгадаад нөгөө хүүхэд нь авдар мөргөөд ойчиж уйлсан. Тэгтэл О орноосоо босоод хүүхдээ өмөөрөөд М рүү очоод Мтэй хэрэлдээд Мийг О зайл гэж хэлсэн. Нэг харахад О газар ойчсон ба М Оыг татаж унагаасан. О унасны дараа М Оын гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Оыг босгоод суулгасан. Ийм л зүйл болсон. М Оыг өшиглөсөн талаар хэлэх гэхээр ******* барьж идэх гээд байдаг юм. ******* Оыг цохиж зодоогүй харин ээжтэйгээ нөхрийгөө өмөөрөөд хэрэлдэж байсан. Манайд тухайн үед гаднын хүн байгаагүй. Дараа нь орж ирсэн. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан. он сараа бид нар буруу хэлээд байна лээ. М тухайн үед Оыг зодчихоод цагдаа дуудахаар гараад явсан бөгөөд цагдаад баригдаж цагдаа дээр саатуулагдаж хоносон. Тэрийг нь би хараагүй. Оын гар хөл, хацарт нь шарх сорви байхгүй зүгээр байсан. Тухайн үедээ би анзаараагүй Оыг босгоод суулгасан. Эмнэлэг дуудаж үзүүлэхэд баруун гар нь хугарсан байсан. шөнө хувцсаа тайлаад орондоо ороход нь харахад зүүн гуя нь хүрэн няц болсон байсан. О М рүү очиж байгаа харагдсан. нь Оыг татаж унагааж байгаа харагдсан. Түрүүн би Оыг татаж унагаахыг хараагүй талаар ярьсан. Одоо санаж байна М Оыг унагаагаад дараа нь гуя руу нь өшиглөсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
...Оыг Мд зодуулаад тэр доор нь эмнэлэгт үзүүлсэн. Тэр өдрийг нь би андуураад байна. Одоо санаж байгаагаар 2018 оны 02 сарын 11-ны өдөр болж таарч байна. Би он сараа будилаад байх шиг байна. Эмнэлэгт үзүүлсэн он сар 2018.02.11-нээс 12-нд шилжих шөнө үзүүлсэн байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* бид одоогоос 2 жилийн өмнөөс хамтран амьдарч байна. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. ******* бид хоёр 2017 оны 11 сарын 02-03-ний үед хүүхдүүдээ аваад Баянхонгор аймагт очсон бөгөөд Аймгийн Засаг даргаас тусламжийн гэр өгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-27 тоотод байх манай төрсөн ээж Оын хашаанд ******* бид 2 тусламжаар өгсөн гэртээ амьдарсан. Тэгээд битүүний урд өдөр буюу 2018 оны 02 сарын 11-ны өдрийн орой 23 цагийн үед би гэртээ шалаа угаагаад байж байтал манай том хүүхэд ******* миний цэвэрлэж байсан газраас холдохгүй байхаар нь загнасан чинь миний ээж О энэ хүүхдийг өмөөрөх хүн байхгүй юм уу гээд хэрүүл хийсэн чинь манай нөхөр ******* ээжид би өмөөрөх үедээ өмөөрдөг, болохгүй зүйл дээр нь загнадаг гэхэд ээж чиний төрсөн хүүхэд биш чамд хамаагүй гээд хэрүүл хийгээд ээж *******ийг босож ирээд заамдаж аваад нүүр лүү нь нулимаад өшиглөөд байхаар нь би ээж боль гэж зөндөө хэлсэн ч ээж болихгүй байсан. Тэгтэл О. М ээж цамц урлаа гээд байсан. Тэгээд цамцаа тавиулах гээд татсан чинь ээж шалан дээр гараа дараад унасан. Тэгээд босоод ирсэн чинь зүүн гарын бугуйн хэсгээр хавдчихсан, баруун талын гуя нь хавдчихсан байсан. Тэгээд ээж уурлаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд маргааш өдөр нь манай нөхөр ******* хонох газар байхгүй хот руу гэр лүүгээ явсан. Би нэг удаагийн хамгаалах байранд байж байгаад одоогоос долоо хонгийн өмнө ирсэн. *******, ээж О, хойд эцэг *******, манай 2 хүүхэд бид хэд байсан. Хэрэглээгүй эрүүл байсан. би 2 хүүхэдтэй том хүү ******* 4-н настай, бага хүүхэд Мөнхбат 1ой 4 сартай, том хүүхэд манай Мийн хүүхэд биш. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/
... ******* нь миний нөхөр, ******* нь миний ээж юм. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Ойлголоо би мэдүүлэг өгье. Би мэдүүлэг өгөхөөр өөрөө ирсэн юм. Би болсон асуудлын талаараа бүгдийг ярьсан. Тухайн хэрэг явдал бооход манай хойд аав болох ******* байсан. Тухайн асуудлыг салгаагүй жингэрүүд гээд дуудаад байсан. Тухайн үед ээж болон ******* М болон манай 2 хүүхэдтэй зургуулаа байсан юм. Уг хэрэг явдал 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн орой хоол идэж дуусаад хөзөр тоглож байгаад унтах дөхөж байхад манай том хүү *******ас болж хэрүүл болсон. Том хүү ******* үгэнд орохгүй уйлаад шал арчаад байсан. Тэгээд би хүүхдээ загнасан чинь ээж “энэ хүүхдийг хайхрах хүн байхгүй” гэснээ М рүү давхар “чиний хүүхэд биш болохоор ад үзээд байна” гээд загнасан. Тэгтэл М би “хэлэх үедээ хэлдэг” гээд миний нуруу руу холд ээжтэйгээ хэрэлдээд гээд түлхсэн. Мөн хүү Баттулгыг үгэнд орсонгүй гээд алгадсан. Тэгтэл ээж босож ирээд М рүү очоод Мийг заамдаад авсан. Тэгсэн чинь М болиоч наад цамц урлаа гэсэн. Тэгээд М ээжийн гарыг цамцнаасаа салгах гээд ээжийн 2 гараас салсан чинь ээж гараа тавиагүй. Ээж миний биед бузар гараараа хүрээд бай гэсэн. Тэгтэл М ээжийг тавихгүй болохоор нь хажуу тийш нь гараас нь татсан чинь ээж гараа дараад газар эвгүй унасан Санаандгүй унагаасан байх. Тэгээд ээж орилоод уйлаад босож ирсэн. Гар нь гайгүй байх шиг байснаа яваандаа хавдсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгч үзүүлэн гарынх нь зургийг шөнө авхуулсан. Өмнө нь М ээжтэй хэрэлдэж маргаж байснаас зодож байгаагүй. Өнгөрсөн жил буюу 2017 онд нэг удаа хэрэлдээд цагдаад ээж Мөнх- Эрдэнийг барьж өгч байсан. Ээжийг М зодож байгаагүй. Ээжийг М зодоогүй цамцыг нь тавихгүй болохоор татаад унагаасан. Энэ явдал болсны дараа бэр орж ирсэн. Гэхдээ ээжийг унахад дэргэд нь байгаагүй. Намайг бол битгий хэрүүл хийгээд бай гээд түлхсэн. Тэгтэл ээж алгадаж цохисон гэж бодсон юм шиг байна лээ. Харин Баттулгыг М алгадсан бөгөөд түүнээс болж манай хүү *******д гэмтэл учраагүй. Надад ч бас гэмтэл учраагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
... Тухайн өдөр 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан. Гэрт М гэрийн баруун талд буйдан дээр би түүний доод талд мөн буйдан дээр, хүү ******* хойморт тоглож байсан, ээж зүүн талын орон дээр ******* эргэнэгийн орчимд цаашаа хараад больцгоо жингэрүүдээ гээд зогсож байсан. гэрт өөр хүн байгаагүй. М босоод хойморт очиж Баттулгыг авдрын дэргэд байхад нь 1 удаа алгадаад ******* унахдаа авдар мөргөсөн. ******* өөрөө эвгүй зогсож байсан юм. Тэр үед би ээжтэйгээ бас маргаж байсан. Тэгтэл ээж босоод М рүү очсон. Тэнд очоод Мийн цамцнаас нь заамдаж авсан. М тавь гэхэд ээж тавихгүй байсан. Тэгтэл М ээжийн гарыг тавиулах гэхэд ээж гараа тавиагүй тэгэхээр нь ээжийн гар орчмоос байх дугтраад татсан чинь ээж газар ойчсон. Тэгэхдээ эвгүй унаад гараа хугалсан. О бие нь зүгээр байсан. Шарх сорвигүй байсан. М ээжийг өшиглөөгүй. Зогсоод хэрүүл хийж байхдаа Мд цохиулсан байх. Би хараагүй. Би ээжтэй хэрэлдсэн түүнээс цохиж зодоогүй. Би ээжтэй таарамж муутай харилцаатай байдаг. Хойд ааваас болж муудалцдаг хойд аав ******* энд тэндгүй хов хүргэдэг. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…******* нь миний нөхрийн төрсөн эгч нь, ******* нь хадам эгч *******ын хүргэн юм. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Ойлголоо би мэдүүлэг өгье. Би мэдүүлэг өгөхөөр өөрөө ирсэн юм. Оынх манай хашаанд өнгөрсөн намар ирж буусан юм. Манайхтай нэг хашаанд айл байдаг. О өөрөө ойлгомжгүй яриатай ааштай хүн байгаа юм. О гэртээ хамтран амьдардаг *******тэй байдаг байсан бөгөөд төрсөн охин ******* хүргэн М нар нь мөн манай хашаанд тусдаа тусламжийн гэр аваад хажууд байдаг байсан. сүүлдээ бүгдээрээ нэг ганц хоёр хонох шиг болсон. Сар өдрийг сайн мэдэхгүй байна цагаан сараас өмнөхөн бөгөөд цагаан сар тулсан байсан. Би гэртээ байж байтал хажуу айлынх нь болох Оынхан л хэрэлдээд орилолдоод байсан. Тэгж байгаад гайгүй болчих байх гэтэл гайгүй болохгүй болохоор нь би гэрт нь орсон чинь гэрт нь *******, *******, *******, О болон 2 хүүхэд нь байсан Тэгээд яасан юу болов гэхэд О “М миний гарын хугалчихаа^: намайг зодчихлоо” гээд орилоод байсан. Тэгтэл Оын баруун гар нь унжчихсан юм шиг болчихсон зүүн гараараа баруун гараа барьчихсан зогсож байсан. М нь би ч зодоогүй гээд охин ******* нь дуугүй бай гэхэг дуугүй болохгүй байсан өөрөөсөө болсон гэж байсан. О нь бас ташаан толгой руу өшиглөсөн гээд байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг дуудсан. Эмнэлэг нь гар нь хугарсан байна гээд авч явж зургийг нь авхуулсан. ******* нь эрүүл байсан бөгөөд М Оыг зодчихсон гэж байсан ба нэг их юм ярихгүй байсан.Тухайн үед цаг нэлээн аажуу болсон байсан. М бол ууртай догшин зантай хүн байсан. О М нар хоорондоо таардаггүй бөгөөд хэрэлдэхээрээ М нь хадам ээжийгээ малаа гээд орилчихдог юм. Тэрийг нь бол би мэдэхгүй 2017 онд арван мянгатад байх нэлээн сүрхий зодоон хийж байсан гэж өөрсдөө ярьдаг юм. М нь дагавар хүүхдээ алгадаад авсан бөгөөд түүнээс болж хэрүүл үүсээд гарыг нь татаад хий даруулаад унагасан юм уу цохиод хугалсан юм уу мэдэхгүй өөрсдөө л нэг тиймэрхүү зүйл ярьж байсан. Миний нүдэн дээр бие биеэ цохиж зодож харагдаагүй. Орж ирэхэд л гар хугалчихлаа гээд О уйлаад орилж байсан. ******* нь бас их ааштай охин байгаа юм Уг нь ******* хүний үг аваад байдаг байсан юм гэтэл М гэдэг залуутай нийлснээс хойш шал өөр болж үг авахаа больсон байна лээ. Зүгээр алгадсан л гэж байсан. Намайг харахад зүгээр байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед баруун шуу ясны зөрөөтэй хугарал, хацарт зулгаралт, баруун шуу, бугалга, зүүн гуяд цус хуралт, баруун бугуй, шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Иргэн *******ын биед 2018.02.11-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг үгүй байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.гэх дүгнэлт /хх-ийн 53-54/
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн:
1. биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 57/, болон хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О. Мийн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 76-87 дугаар хуудсанд авагдсан, хавтаст хэргийн 05-10 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-27 тоотод оршин суух иргэн *******тай маргалдаж, улмаар гараас татаж унагаан гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Н. О, гэрч Э. *******, О. ******* Д. нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч О. Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 971/А тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн талаар бүртгэгдсэн боловч Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 128/64 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялтан *******ийн эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хассан байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3-д зааснаар хяналтын хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчөөгүй бөгөөд хяналтын хугацаа 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд “улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Нокиа” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 19 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч О. Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг хоёр зуун тавин / 250 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар шүүгдэгч *******д хоёр зуун тавин / 250 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан ******* нь хоёр зуун тавин / 250 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 19 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Нокиа” гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ