| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10340/И |
| Дугаар | 192/ШШ2025/09304 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/09304
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ********** дүүрэг, ******* хороо, *********** цогцолбор хотхон, ****** оффис, ******* тоот хаягт оршин байрлах, Н ХХК /рд: ***************/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК нь иргэн Г.Б- /РД: *******/-тэй 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ21/653 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,326,233.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан боловч 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №317/11132025/02094 дугаар баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч иргэн Г.Б- оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/ итгэмжлэл /хх 4/ Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 317/ШЗ2025/02094 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 5-6/, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21-653 дугаартай Зээлийн гэрээ /хх 7-9/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 10/, зээл хүсэгчийн анкет /хх 11/, иргэн Б.Оргилуунболдын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 12/-ыг тус тус өгсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. ы
Н ХХК нь Г.Б-өд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 317/ШЗ2025/02094 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Н ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Н ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тэрсэгваагийн Цэцгээ /рд: нэ84091300/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Б-ийг эрэн сурваылжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Н ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцоож, утас: 89881042
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН