Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 317/ШШ2025/00318

 

2025 03 19 317/ШШ2025/00318

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Залуус гудамжинд байрлах Сгазрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Боржигон овогт Мягмарсүрэнгийн Мхолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 124.762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Сгазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.М нь согтуугаар 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хүй 7 худагт хохирогч Б.Ммаргалдаж цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж дэвсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон... 124.762 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг гаргуулсан. ... Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор уруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийг буюу бусад хуулийн этгээдэд төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэжээ.

2.-Хариуцагч М.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Сгазар нь хариуцагч М.Мхолбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 124.762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага 124.762 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор Сгазарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага 124.762 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор Сгазарт төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сгазар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4.550 төгрөгийн тал хувь 2.275 төгрөгийг хариуцагч М.Маас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН