Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 13

 

 

2025     04        15                                                2025/ДШМ/13

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 14ий өдрийн 2025/ШЦТ/25 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2436002330351 тай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* оршин суух хаягтай, Урьд Ховд аймгийн 2 шүүхийн 2000 оны 06 сарын 13-ны өдрийн 117 тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т заасан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг тэнссэн, Ховд аймаг дахь сум дундын Нэгдүгээр шүүхийн 2009 оны 05 сарын 28-ны өдрийн 63 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 258 зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 350 цагийн албадан ажил хийлгэх ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/80 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 төгрөгөөр торгох ял, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, ******* ******* ******* Одгариг, ******* ,

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 Дугаартай шийтгэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэгдсэн үедээ согтуугаар буюу 1,71 хувийн согтолттойгоор улсын тай тээврийн хэрэгсэл жолоодож, Ховд аймгийн Жаргалант ******* Рашаант багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* ******* ******* Одгаригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* Одгаригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3 Шүүгдэгч *******т Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 199 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг шүүгдэгч *******т сануулж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээг хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн тоолохоор тогтоож,

4.7 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.8 2436000000393 тай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.9 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үедээ дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болно.

*******ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 зүйлийн 2 дахь заалтад "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй юм. Анхан шатны шүүх *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасан "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэсэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүчингүй болгож ял оногдуулаагүй нь үндэслэлгүй болсон.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/25 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие Ховд аймгийн Жаргалант ******* ******* багийн 9-6 тоотод 1998 оноос хойш оршин сууж байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолоор намайг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаагаар гаргахыг хязгаарласанд гомдолтой байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант ******* Рашаант багийн нутаг дэвсгэрт согтуугаар буюу 1,71 хувийн согтолттойгоор улсын тай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            2. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

            3. Прокурор эсэргүүцэлдээ “шүүгдэгч ******* нь тэнсэнтэй байх хугацаандаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлаж хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

            3.1 Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан байна.

            Гэтэл тэрээр тэнсэн хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант ******* Рашаант багийн нутаг дэвсгэрт согтуугаар буюу 1,71 хувийн согтолттойгоор улсын тай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.

            3.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна.

             Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд санаатай, шууд бус санаатай гэж ангилах бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бол шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

            Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасах ял авсан байна.

            Энэ шийтгэх тогтоол 2024 оны 8 сарын 27-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж 2024 оны 8 сарын 28-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 нээлттэй, хаалттай хорих ангийн хяналтанд авагдсан байна.

            Мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 тай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан байна.

            Иймд шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, мөн тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авагдсан байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.71 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг “гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь хууль бус гэдгийг ухамсарлаж мэдсээр байж 1.71 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэрэгт тооцохоор байна.

            3.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан байна.

            Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шинжийг дүгнэж бичээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг тайлбарлаж хэрэглээгүй байна.

            3.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж заасан байна.

            Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 тай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан үедээ 1.71 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн” байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, урьдах шийтгэх тогтоолын эрх зүйн үр дагавар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг тайлбарлаж хэрэглээгүй байна.

            4. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” алдааг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

            5. Шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гарын үсгээ зурсан атлаа тамга дараагүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад ерөнхий ангийн хэм хэмжээг журамлаж ял оногдуулсан зэргийг цаашид анхаарах нь зүйтэй.

            6. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******ийн “миний бие Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг байхад шүүх Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласанд гомдолтой байна” гэх агуулгатай давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/25 шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

         

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР