2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/08667

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 32,632,572 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,719,381 төгрөгөөр нийт 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгч ******* ХК-тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 295,713 төгрөгөөс 147,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 147,857 төгрөгийг, хариуцагчаас 147,857 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН