| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2315000450234 |
| Дугаар | 2025/ДШМ/11 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/11
Д.О*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралд*******ыг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******д:
Прокурор М.Сайнзаяа
Шүүгдэгч Д.О*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О*******, Г.Б*******
Иргэний нэхэмжлэгч Л.Г*******, Д.Н*******,
Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнийн даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.О*******д холбогдох эрүүгийн 2315000450234 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т******* ******* овогт Д*******гийн О*******.
Д.О******* нь Х******* бны Булган салбарын харьяа Г тооцооны төвийн теллер, ахлах теллер зэрэг албан тушаалд ажиллаж байх хугац*******даа албан тушаалын байдлаа ашиглан тус сумын иргэн С.Ц-Аюушийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн данс нээж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугац*******д нийт 74 удаагийн гүйлгээгээр 511,368,800 төгрөгийг, мөн иргэн Д.Дийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн данс нээж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугац*******д нийт 5 удаагийн гүйлгээгээр 118,760,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 79 удаагийн гүйлгээгээр 630,128,800 төгрөгийг гарган авч хувьдаа авч завшсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Т******* ******* овогт Д*******гийн О*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.О*******ийг 3 / гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Энэ хэрэгт шүүгдэгч Д.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.О*******ээс 145,460,276.43 /нэг зуун дөчин т******* сая дөрвөн зуун ж******* мянга хоёр зуун далан зург******* төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, Х******* бны хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Л.Г*******, Д.Н******* нарт олгож,
Шүүгдэгч Д.О*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалах болохыг тус тус дурдаж... шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О******* нь давж заалдах гомдолдоо болон шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: “...Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар Д.О*******д 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Д.О*******ээс 145,460,276 төгрөгийг гаргуулж Х******* банд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгэх зорилгоор давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Д.О*******д хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгүүлэх тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь торгох болон хорих гэсэн сонгох сц бүхий эрүүгийн хариуцлагын төрөлтэй байна. Анхан шатны шүүх нь Д.О*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, үргэлжилсэн 79 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь тухайн гэмт хэргийн хохирогчийн хүсэл зорилго “хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авах" байдаг. Д.О******* нь банд учруулсан хохирлыг өөрийн хамгийн боломжит байдлаараа төлж барагдуулсан. Түүнд хорих ял оногдуулсан нь хохирлыг төлж барагдуулах боломжит нөхцөл хязгаарлагдаж байна. Д.О******* нь хөдөлмөрийн идэвхтэй насны, хөдөлмөр эрхэлж орлого олох бүрэн боломжтой. Мөн тэрээр бага насны 2 хүүхэдтэй, өндөр настай аав, ээж болон өнчин 3 дүүгээ харж ханддаг зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлаас харгалзан үзэх нөхцөл гэж үзэж болох юм.
Гэтэл анхан шатны шүүх Д.О*******д хорих ялыг сонгож хэрэглэсэн шалтг*******ы нэг нь “шүүгдэгч Д.О******* нь 2023 оны 8 сарын 01-ний дотор хохирлоо бүрэн барагдуулна гэж бичгээр баталгаа гаргасан боловч хохирол төлбөрийг төлөөгүй" гэж дүгнэсэн, мөн хохирогчийн итгэмжилсэн төлөөлөгч нь илэрхийлэхдээ “тэрээр байшингаа зарна гэсэн боловч зараагүй, мөнгө олж өгөөгүй, төлөөгүй, хохирол төлбөр төлөх санаачилга гаргаагүй, түүний хадам аав ээж нь 1000 малтай хохирлыг төлж барагдуулах боломжтой” байсан гэж тайлбарладаг. Д.О******* нь өөрийн санхүүгийн хамгийн боломжит нөхцөл байдлаараа банд учруулсан хохирол төлбөрийг барагдуулсаар ирсэн, цаашид ч мөн барагдуулахаа илэрхийлсээр байгаа, давж заалдах гомдол гаргах үед 22,500,000 төгрөгийг төлсөн байна. Д.О******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг төлөхийн тулд үр хүүхдийнхээ амьдарч буй байшинг зарах, хадам аав ээжийнхээ 1000 малыг борлуулъя гэж бие д******* шийдвэр гаргах боломжгүй. Учир нь тухайн нөхцөлөөс шалтгаалан гэмт этгээдээс хамаарч хүүхэд, гэр бүлийн эрх ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүснэ. Иймд хохирогчийн Д.О*******ийг байшингаа зарах боломжтой байсан, хадам тал нь мал ихтэй байсаар байхад хохирлыг төлөх санаачилга байхгүй гэсэн үндэслэлээр Улсын яллагчийн санал болгосон ялыг хүндрүүлэн зүйлчилс гомдолтой байна.
Шүүгдэгч Д.О*******ийн хувийн байдлыг илэрхийлсэн нотлох баримтыг хэргийн материалд хангалттай тусгаагүй нь түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх мөн нэг шалтг******* болсон гэж үзэж байна.
Д.О*******ийн хувьд мөрдөн шалгах ажиллаг*******ы болоод анхан шатны шүүхийн шатанд хүртэл хууль зүйн туслалцаа аваагүй, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар ямар ч баримт сэлт, нотлох баримтыг хэргийн материалд хавсаргуулаагүй байна. Хэдийгээр хууль мэдэхгүй байх нь эрүүгийн хариуцлага хүлээхэд саад болохгүй боловч Улсын яллагчийн зүгээс яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх талын бүхий л баримтыг тэгш тэнцүү цуглуулж хэргийн материалд хавсаргаж, улмаар шүүх шүүх хуралд*******д яллах талын байр суурийг илэрхийлэх хууль зүйн зохицуулалттай. Д.О*******ийн хувьд “өмгөөлөгч авах гэсэн боловч төлбөрийг төлж чадахгүй байсан” гэх мэдүүлгээс үзвэл бага ч гэсэн мөнгө олж хохирлоо төлөх хүсэл эрмэлзэл байсныг үгүйсгэхгүй юм. Харин прокурорын зүгээс түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтыг хэрэгт хавсаргуулсан бол энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх боломжтой байсан байна. Тухайлбал Д.О******* нь ам бүл 4, өсвөр насны 2 хүүхэдтэй, 70-80 насны өндөр настай ээж аавыгаа асардаг, талийгаач эгчийнхээ 3 өнчин хүүхдийг харж ханддаг, аав Д******* нь хүнд өвчтэй байнга эмнэлгийн хяналтад байдаг зэргийг нөхцөл байдлууд байна.
Анхан шатны шүүх тухайн хэргийн бодит хохирол, гэмт хэргийн хор уршгийг зэргийг нарийвчлан тодорхойлж дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал анхан шатны шүүх “2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугац*******д нийт 79 удаагийн үйлдлээр С.Ц-Аюушаас 511,368,800 төгрөг, Д.Доос 118,760,000 төгрөг нийт 630,128,800 төгрөгийг хувьдаа авч завшсан үйл баримт тогтоогдож байна" гэж дүгнэсэн.
Энэ хугац*******д Д.О******* нь бусдаас 630,128,800 төгрөгийг авсан бол түүнээс 404,114,830 төгрөгийг буц******* төлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүх Д.О*******ийг Х******* банд 226,013,970 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэжээ. Х******* бны дотоод аудитын КВ/51/04/37 дугаартай дүгнэлтээр тус мөнгөн дүнг үндсэн зээл болон хуримтлагдсан хүүгийн хамт гаргасан тооцоолол болохыг дурдсан байна.
Тэгвэл нийт хууль бусаар 79 удаагийн зээл нь тус бүртээ хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд тухайн зээл тус бүрийн хуримтлагдсан хүү хууль бус байх ёстой. Гэтэл зээлийг нь хууль бус гэж үзсэн атлаа хуримтлагдсан хүүг нэмэгдүүлж хохиролд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Д.О******* нь 630,128,800 төгрөгийг 79 удаагийн гүйгээгээр авч 404,114,830 төгрөгийг төлснөөс бодит хохирол, хуримтлагдсан хүү, гэмт хэргийн хор уршиг нь хэдэн төгрөг байх вэ. Бны хуримтлагдсан хүү бол ашиг. Гэтэл зээл нь өөрөө хууль бус байгаа тохиолдолд б ашгийг хохиролд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Б 79 удаагийн үйлдэл тус бүрийг хууль бус гэж үзэх байгаа бол яагаад ашгийг суутгаж авч байгаа, үүнийг яагаад тогтоогоогүй вэ гэдэг асуудал энэ хэрэгт маш их ач холбогдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг заавал нотолбол зохино гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т "гэмт хэргийн улмаас.. эд хөрөнгөд учирсан шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно", 2-т "гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж заасан.
Гэвч Х******* банд учруулсан шууд хохирол болон хуримтлагдсан хүү, алданги тус бүр хэчнээн төгрөг болохыг огт тогтоогоогүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байна. Хадгаламж барьцаалсан зээл тус бүр буюу 79 үйлдэл тус бүрд тухайн зээлийн хэмжээнээс хамаарч хүү болон алданги тооцогдсон байна. Зээл тус бүрийн үндсэн төлбөр нь хохиролд хамаарах бөгөөд хүү, алданги нь үндсэн хохирол хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл нийт 630,128,800 төгрөгийг өөртөө завшсан гэж үзэж байгаа бол түүний өөртөө ашигласан болон банд буц******* төлсөн, бны үндсэн болон хуримтлагдсан хүү, бны ашиг, алдангид тус бүр хэчнээн төгрөг төлсөн гэдгийг заавал тогтоож, нарийвчлан ялгаж салгах шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ учруулсан хохиролд хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хохирол, хор уршгийн талаар нарийвчлан тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
...Гэвч давж заалдах шатанд гаргасан гомдлоосоо шүүх хуралд*******д тодорхой хэсгээс татгалзаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирч байгаа хор уршиг, тодорхойлбол зохих зүйлийг нотлоогүй байна. Энэ дээр анхан шатны шүүх бодит дүгнэлт хийгээгүй байна гэдэг хэсгээсээ татгалзаж байна.
Шүүгдэгчийн аав Д*******, ээж Пагмасүрэн нар нь хүүхдүүдийг нь харж байгаа боловч энэ 2 хөгшин нь 80 настай хүмүүс байгаа. Тиймээс хүүхдүүдийг асарч чадахгүй гэдэг нь эрүүл мийн тодорхойлолтоор харагдаж байна. Шүүгдэгч Д.О******* нь талийгаач эгчийнхээ 2 хүүхдийг өөрийн 2 хүүхдийн хамт асардаг байсан. Шижирбаатар болон О******* нар өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй. Үл хөдлөх хөрөнгө барьц*******д байдаггүй, өөрийн гэсэн малтай хүмүүс. Малыг зарж борлуулаад тухайн мөнгийг өгөх боломжтой. Шүүгдэгч Д.О*******ийн хувийн байдалтай холбогдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэсэн гомдол гаргасан.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б******* нь шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: “...Д.О******* анхан шатны шүүхээр орохдоо хуулийн мэдлэг дутмаг гэхдээ мөрдөн шалгах ажиллаг*******аас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрийг төлж байсан гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүх дээр хууль зүйн туслалцаа авахгүй орсон. Өнөөдрийн хурал дээр хувийн байдалтай холбоотой баримтууд гаргаж өгсөн... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн бол ялыг хөнгөрүүлэх үндэслэл болдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд шүүх ялтны торгуулийн ялыг төлөх эсэхийг харгалзан үзээд 1-3 жилийн хугац*******д төлж барагдуулахаар хуульчилсныг харгалзаж үзээсэй. Шүүх эрх хэмжээний хүрээнийхээ хүрэ ялыг хөнгөрүүлэх боломж байгаа учраас шүүгдэгч Д.О*******ийн ар гэрийн байдал болон хохирол төлбөр төлсөн байдал цаашид төлөхөө илэрхийлж байгааг харгалзаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ял болгож өгөөч” гэв.
Шүүгдэгч Д.О******* нь шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: “Эхлээд өмгөөлөгч аваагүй. Өмгөөлөгч 2,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй байдаг гэхээр нь аваагүй, хохирол төлбөртөө бага ч болов нэмэрлэе гэж бодсон.” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Н******* нь шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 удаагийн төлөлт хийсэн байгаа. Нийт 83,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. 62,460,276 төгрөг үлдсэн байна. Энэ төлбөрийг нэхэмжилж байгаа. Ял шийтгэлийн хувьд саналгүй” гэв.
Прокурор М.Сайнзаяа шүүх хуралд*******д гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий шийтгэх тогтоол байна гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээгүй, хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлсэн нотлох баримт хангалттай тусган прокуророос ирүүлээгүй байгаа нь 3 жилийн хорих ял оногдуулах нөхцөл биш гэдэг байдлаар гомдол бичсэн байна. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хангалттай цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзэж байгаа. Шинээр гаргаж ирж байгаа баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй баримтууд байгаа. Шүүгдэгч өөрөө нотлох баримтуудаа гаргаж өгөх ёстой байсан боловч гаргаж өгөөгүй байсан. Өмгөөлөгчийн шинээр гаргаж өгч байгаа баримттай холбоотой маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халд******* хэрэглэж болохгүй гэж хуульчилсан байгаа. Шүүх хуралд*******ы явцад хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаа авах уу гэхэд эрүүгийн хариуцлагын шүүх хуралд*******ыг үргэлжлүүлсэн... Одоо үлдэгдэл 62,460,276 төгрөг үлдсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш 83,000,000 төгрөг төлснийг дурдаж шийдвэрлүүлэх саналтай байна. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж Х******* банд бичгээр баталгаа гаргаж өгсөн байдаг. Энэ баримтын хүрэ шүүх шийтгэх тогтоол дээрээ дурдаж бичсэн болохоос чи төлөөгүй байгаа учраас 3 жил хорилоо гэж хэлээгүйг анхаарч үзэх байх. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан гэдэгт хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүх бодит үнэлэлт дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. 83,000,000 төгрөгийг төлсөн дурдаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.О*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Д.О******* нь Х******* бны Булган салбарын харьяа Г тооцооны төвийн теллер, ахлах теллерийн албан тушаалд ажиллаж байх хугац*******даа албан тушаалын байдлаа ашиглан тус сумын иргэн Х******* бны харилцагч С.Ц-Аюушийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн данс нээж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугац*******д нийт 74 удаагийн гүйлгээгээр 511,368,800 төгрөгийг, мөн Х******* бны харилцагч иргэн Д.Дийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн данс нээж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугац*******д нийт 5 удаагийн гүйлгээгээр 118,760,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 79 удаагийн гүйлгээгээр 630,128,800 төгрөгийг шилжүүлэн хувьдаа авч завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******, иргэний нэхэмжлэгч Л.Гантулгын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллаг*******ы шатанд цугларсан хохирогч Д.Д, С.Ц-Аюуш, иргэний нэхэмжлэгч Ш.Жавзандулам, иргэний хариуцагч Г.Мөнхөө, гэрч Д.Хишигжаргал, яллагдагч Д.О******* нарын өгсөн мэдүүлэг, Х******* бны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн КВ/51/04/37 дугаартай дотоод аудитын дүгнэлт, Д.О*******ээс авлага үүсгэж, хохирол төлсөн тухай дотоод дансны дэлгэрэнгүй хуулга, Х******* бны 2024 оны 10 сарын 02-ны №510 дугаартай албан бичигт “хохирогч Д.Д, С.Ц-Аюуш нарын хохирлыг 2022 оны 12 сарын 28-ны өдөр бүрэн барагдуулсан тухай” хавсралт баримт, Х******* бны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хавсралт, Х******* бны захирлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаартай Д.О*******ийг “Г тооцооны төвийн теллер”-р ажилд томилсон тушаал, 2023 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал, сахилгын шийтгэл хүлээлгэж байсан тухай тушаалын хуулбарууд, Х******* бны 2024 оны 01 сарын 26-ны өдрийн №46, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №662 дугаартай Д.Д, С.Ц-Аюуш нарын харилцах болон зээлийн дансны хуулга, Д.О*******ээс гаргаж өгсөн хохиролд нийт 80,500,000 төгрөг төлсөн баримт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О******* “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ учруулсан хохиролд хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хохирол хор уршгийн хэмжээг нарийвчлан тогтоож өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралд*******ы шатанд “шүүгдэгч нь хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх байдлаар гомдлын зарим хэсгээсээ татгалзсан болно.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах, эсхүл ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.
Шүүгдэгч Д.О*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол төлбөрт төлөхөөр шийдвэрлэсэн 145,460,276,43 /нэг зуун дөчин т******* сая дөрвөн зуун ж******* мянга хоёр зуун далан зург******* төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгөөс давж заалдах шатны шүүх хуралд*******д нийт 83,000,000 /наян гурван сая/ төгрөгийг хэсэгчлэн төлсөн, цаашид үлдэгдэл 62,460,276.43 /ж******* хоёр сая дөрвөн зуун ж******* мянга хоёр зуун далан зург******* төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.О*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн хөнгөрүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Тодруулбал шүүгдэгч Д.О******* нь шүүх хуралд*******д нийт 83,000,000 /наян гурван сая/ төгрөгийг төлсөн баримтыг мөн гэр бүлийн гишүүний цалингийн тодорхойлолт, үл хөдлөх болон хувийн орон сууцны гэрчилгээ, нэр дээрх малын тодорхойлолт, газрын гэрчилгээ зэргийг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд цаашид үлдсэн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг “...шүүгдэгч Д.О*******ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Д.О*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “...шүүгдэгч Д.О*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...шүүгдэгч Д.О*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,
5 дахь заалтыг “...шүүгдэгч Д.О*******ээс 145,460,276.43 /нэг зуун дөчин т******* сая дөрвөн зуун ж******* мянга хоёр зуун далан зург******* төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг” гэснийг “...шүүгдэгч Д.О*******ээс 62,460,276.43 /ж******* хоёр сая дөрвөн зуун ж******* мянга хоёр зуун далан зург******* төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг” гэж тус тус өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О*******ийн цагдан хоригдсон 65 /ж******* тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР