Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ,  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч З.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэнханд овогт Загдсүрэнгийн Оюунболдод холбогдох эрүүгийн 1819001660086 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар баг, Дампилын 4-411 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Цэрэнханд овогт Загдсүрэнгийн Оюунболд /ЕВ89010712/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Оюунболд нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар баг, 80 айлын 4 дүгээр орцонд хохирогч Ж.Батсайханы нүүрэн тус газарт ир, үзүүртэй зүйлээр зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.Оюунболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 сарын 31-ний өдөр гэрээсээ гараад явж байтал Хүдэрээ гэх танил залуу гэрийнхээ полкон дээрээс дуудсан. Гэрт нь ороход  Батсайхан,Улаанаа нар архи ууж байсан. Тэнд 1 шил архи хувааж уусан. Батсайхан намайг өөрийнхөө гуталтай адилхан гутал өмссөн байна гээд бид 2 муудалцсан. Би бэлэн гоймон идэж байсан, гоймонгийн сэрээгээр Батсайханы нүүрэнд цохьсон. Батсайхан нь миний гар, нуруунд 3 удаа хазсан. Би Батсайханыг болиулах гэж нүүрэнд нь цохьсон. Надад ямар нэг хутга байгаагүй,тэр үед би шорттой явж байсан,кармангүй шорт. Батсайханы ээж  эмчилгээний зардал гээд надаас 50000 төгрөг авсан. Гэм буруугаа ойлгож байна,маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Ж.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...миний өвдөг жоохон өвдөж байна. Хацрын шарх бол овоогоод дотроо хатуу байгаад байгаа...гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Алтанхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдсэн чинь Батсайхан, Оюунболд 2 байхгүй болсон байсан. Тэгснээ орцонд чимээ гарахаар нь би Наранбатыг босгоод гараад харсан чинь Батсайханы хацарнаас цус гарчихсан Оюунболд халаас руугаа нэг хар иштэй зүйл халааслаад зогсож байхаар нь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Оюунболд гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...Ж.Батсайханы биед зүүн хацрын шарх, зүүн нүдний дээд, доод завхины цус хуралт, баруун сарвуу, нуруу, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Ж.Батсайханы биед учирсан зүүн хацрын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун сарвуу, нуруу, баруун зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн 02/0195 дугаартай дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

           2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар баг, 80 айлын 4 дүгээр орцонд хохирогч Ж.Батсайханы нүүрэн тус газарт ир, үзүүртэй зүйлээр зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

            Энэ гэмт хэргийг шүүгдэгч З.Оюунболд үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох  хохирогч Ж.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи ууж дуусаад Болдоо намайг тэврээд халааснаасаа нэг юм гаргаж ирээд миний зүүн хацрыг зүсэхээр нь би гарыг нь барьж аваад тэр зүйлийг тавиулах гээд хазаад ноцолдож байсан чинь Алтанхишиг,Наранбаатар нар салгасан чинь Болдоо гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Алтанхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдсэн чинь Батсайхан, Оюунболд 2 байхгүй болсон байсан. Тэгснээ орцонд чимээ гарахаар нь би Наранбатыг босгоод гараад харсан чинь Батсайханы хацарнаас цус гарчихсан Оюунболд халаас руугаа нэг хар иштэй зүйл халааслаад зогсож байхаар нь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Оюунболд гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг ,гэрч Б.Наранбатын мөрдөн шалгах ажиллаганд өгсөн “...би тэр хоёрыг маргалдаж муудалцсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь гадаа орцонд чимээ гарахаар гараад харсан чинь Батсайхаы зүүн хацарнаас цус гарчихсан,бие нь цус болчихсон зогсож байсан..” гэсэн мэдүүлэг,  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/0195 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч З.Оюунболдод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Цэрэнханд овогт Загдсүрэнгийн Оюунболдыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал , гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оюунболдод 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.       

Хохирогч Ж.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ ...эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг  ирүүлээгүй тул энэ хэргийн улмаас эрүүл мэндэдучирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар  гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч З.Оюунболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Шүүгдэгч З.Оюунболд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь    мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.