Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 984

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр д*******ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, Г.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******, хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, гуравдагч этгээд Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, гуравдагч этгээд “Улаанбаатар *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Э.Ж*******, Б.А*******, Т.Батж******* нарыг оролцуулан “Г т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “Улаанбаатар *******” ХХК-д олгогдсон 3000 м.кв талбайтай газрын эзэмших эрх болон Нийслэлийн засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох” шаардлалга бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Г т” ХХК /РД:/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,  Чингисийн өргөн .

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,  

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Чингис хааны нэрэмжит талбай.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөлөөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 тоот захирамжаар “Улаанбаатар *******” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сарны титэм худалдааны төвийн баруун талд байршуулан 3000 м2 талбайтай газрын эзэмших эрхийг олгосон.

Дээрх газар эзэмших эрхийг Г худалдааны төвийн урд талын хаалганы шатнаас ердөө 1 метрийн зайтай олгосон явдал нь Монгол Улсын барилгын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-Д “Барилга байгууламжийн хоорондын зай хэмжээний норм нь барилга барих орчны байь цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйл асуудлууд, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөлөөлөл, дулааны энергийн эерэг сөрөг талууд болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусын үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалтыг зөрчихгүй байх, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт” БНбД 30-01-04-ийн 2.11-т заасан 16 давхар барилгын тууш талуудын хоорондын зай хэмжээний норм нормативыг 45 м байна зэрэг шаардлагуудыг зөрчсөн.

Улаанбаатар ******* нь 2015 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Г худалдааны төвийн урд талын хаалганы шатнаас ердөө 1 метрийн зайтай уг барилгын хашааг хүч түрэмгийлэн барьсан. Манай худалдааны төвийн шатанд хашаа тулгаж барьснаар тус худалдааны төвийн орон зайн хэвийн ашиглалтыг хязгаарлаж, “Улаанбаатар *******” ХХК-ийн цаашид баригдах барилга нь манай худалдааны төвийн барилгын нарны гэрлийн тусыг хаах нь тодорхой болоод байна.

Компанийн зүгээс дээрх асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж, Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар хандаж зохих хариуг авч нэхэмжлэлд хавсаргасан болно.

“Улаанбаатар *******” ХХК-ийн дээрх үйлдэл нь хууль бус үйл ажиллагаа төдийгүй манай худалдааны төвийн түрээслэгч, үйлчлүүлэгч болон нийт ажилтан албан хаагчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, барилгын ажлын явцад ажилчид, үйлчлүүлэгчдийн дээрээс төмөр унах бодит аюул тулгарч, эдийн засгийн хямралтай өнөө үед худалдааны төвийн хэвийн үйл ажиллагаа доголдоод байна.

Түүнчлэн барилга байгууламжийн үүд хаалгыг хааж, автомашины зогсоолгүй болгож, нийтийн эзэмшлийн талбайд барилга зөвшөөрөл олгож, манай байгууллага болон үйл ажиллагаа явуулж буй иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тул хууль зөрчиж гаргасан газрын захирамж, уг газартай холбоотой гарсан шийдвэр, кадастрын зургийг хүчингүй болгуулж, барилгын хашааг багадаа 10 метр татуулах хүсэлтэй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 тоот захирамжаар “Улаанбаатар *******” ХХК-д олгогдсон 3000 м2 талбайтай газрын эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү.”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан ннэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ:  Нэхэмжлэгч “Г т” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/133 тоот захирамж”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Г трөйд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******, Т.О******* бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэл, шаардлагаар нэмж байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрг байршуулан 1000 м2 газрыг конторын зориулалтаар Нийслэлийн газрын албанд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжаар дээрх маргаан бүхий газрын хэмжээг 3000 м2 болгон ихэсгэж, “Нийслэлийн өмчийн харилцаанлгазар”-т эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн өмчийн харилцааны газарт газрын газрын хэмжээг ихэсгэсэн 2013 оны А/1050 тоот захирамж гаргахдаа тухайн газар нь төрийн байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар мөн эсэх, тухайн газар нь Шдүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөнд хамрагдсан эсэх, нийтийн эзэмшлийн цэцгийн мандал, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэргийг хамруулан газар олгох 1хууль зүйн үндэслэл байсэн эсэхийг хянан үзэлгүйгээр газар олгосон явдал нь ; хууль бус болсон гэж үзэж байна.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж,

байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, руудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг Зөрчсөн байна. Учир нь газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалт буюу конторын зориулалтаар тухайн газрын хэмжээг томруулан Всэсгэх тохиолдолд зайлшгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлах шаардлагатай болно. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2013 оны д/1050 тоот захирамжийн “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-т  холбогдох хэсгийг гаргахдаа төсөвт байгууллагад газар эзэмшүүлэхэд хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчсөн байх тул захирамж хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/Ю50 тоот захирамжийн “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.

“Г т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 490 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Г т” ХХК-ийн оффис, үйлчилгээний зориулалттай төвийн хаалганы шатнаас “Улаанбаатар *******” ХХК нь 1 метрийн зайтай хашаа барьсан. Тус хашааг газар эзэмших кадастрын зургийн дагуу барьсан гэж тайлбарладаг. Тус газрыг анх 2008 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 490 тоот захирамжаар Нийслэлийн газрын албанд олгосон байдаг бөгөөд одоогийн “Улаанбаатар *******” олгосон байгаа 3000м2 газар нь дээрх газрыг бүхэлдээ хамаарч байгаа болно. Газрын байршил, зориулалт яг адил байдаг.

490 тоот захирамжаар газрын эзэмших эрхийг Нийслэлийн газрын албанд олгоогүй байсан тохиолдолд өнөөдрийн энэхүү маргаан үүсэхгүй байсан. 2008 онд 490 тоот захирамжаар Нийслэлийн газрын албанд олгогдсон газар дамжин явсаар өнөөдрийн байдлаар “Улаанбаатар *******” ХХК-д олгогдоод байгаа билээ.

Анхнаасаа төрийн байгууллагад хууль зөрчин газар эзэмших эрх олгосон 490 тоот захирамж нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр түүнийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр, акт байхгүй байна. Тиймээс тус захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 тоот захирамжийн “Улаанбаатар *******” ХХК-д холбогдох хэсгийг шүүхээр хүчингүй болгууллаа гэхэд маргаан бүхий газрын эзэмших эрх нь дахин төрийн байгууллагад шилжих, төрийн байгууллагаас бусдад шилжүүлэх, ингэснээр худалдааны төвийн үйл ажиллагааг доголдуулах, ашиг орлогыг бууруулах өндөр магадлалтай байгаа тул

 Нийслэлийн Засаг даргын 2008 оны 490 тоот захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл Г худалдааны төвд тулгаж газрын эзэмших эрх олгогдох гол нөхцлийг бүрдүүлсэн захирамж нь 2008 оны 490 тоот захирамж гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 490 тоот захирамж гарснаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050, 2014 оны А/113 тоот захирамж гарах гол үндэс суурь болсон. Дээрх захирамжууд нь бүгд Г худалдааны төвийн үйл ажиллагааг догодуулж, ашиг орлогыг бууруулахад нөлөөлсөн болно.

Нэхэмжлэгч талаас 2008 оны 490 тоот захирамж нь тус компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдийг 2016 оны 7 сарын 18-ний өдөр мэдсэн болно” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан  тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2001 оны 519 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 560 м2 газрыг үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмшүүлж, 2004 оны 455 дугаар захирамжаар талбайн хэмжээг баригдсан барилгын сууриар буюу 750 м2 болгон нэмэгдүүлж эзэмшүүлсэн, 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 750 м2 газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Улаанбаатар *******инд бусдаас шилжүүлэн 3000 м2 газрыг эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн болон Улаанбаатар ******* ХХК-нд эзэмшил газар ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ хариуцагчийг Улаанбаатар ******* ХХК-нд газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын барилгын норм ба дүрэм БНбД 30-01-04-д заагдсан барилгын норм стандартуудыг зөрчсөн бөгөөд барилгын ажлын явцад тус үйлчилгээний төвийн түрээслэгч, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Газар эзэмшүүлэх ба барилга барих зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь өөр өөр хуулиар зохицуулагдсан тусдаа харилцаа бөгөөд хариуцагч нь Улаанбаатар ******* ХХК-нд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч энэ газарт цаашид Улаанбаатар ******* ХХК-ийн барих барилга нь “манай худалдааны төвийн барилгын нарны тусыг хаах нь тодорхой болоод байна” гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах тухай заасантай нийцэхгүй байна.

Иймд Г ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

“Г т” ХХК-ийн захирал Г.Л Нийслэлийн засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “Улаанбаатар *******” ХХК-д олгогдсон 3000 м.кв талбайтай газрын эзэмших эрх болон Нийслэлийн засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 490, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр Улаанбаатар ******* нь “Г т” худалдааны төвийн урд талын хаалганы шатнаас 1 метрийн зайтай барилгын хашаа барьсан нь тус худалдааны төвийн орон зайн хэвийн ашиглалтыг хязгаарлаж, барилга байгууламжийн хоорондын зай хэмжээний норм дүрмийг зөрчсөн, төрийн байгууллагад хууль зөрчин газар эзэмших эрх олгосон ингэснээр худалдааны төвийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого буурах нөхцөлийг бүрдүүлсэн гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Маргаан бүхий газарт Нийслэлийн засаг даргын “Барилгын байршил тогтоох тухай” 2005 оны 75 дугаар захирамжаар Нийслэлийн газрын албанд 1000 м.кв газар эзэмшүүлж, уг газрыг 2007 оны 577 дугаар захирамжаар Газрын албанаас “Шинэ зууны хөгжил нийгэмлэг”-т шилжүүлсэн бөгөөд 2008 оны 497 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар дээрх газар эзэмших эрхийг цуцалжээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 490 дүгээр захирамжаар нийслэлийн газрын албанд олгосон 1000 м.кв газрыг, 2013 оны А/1050 дугаар захирамжаар  3000 м.кв болгон нэмэгдүүлж Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлж, 2014 оны А/113 дугаар захирамжаар уг газрыг “Улаанбаатар *******” ХХК-д шилжүүлсэн маргаан бүхий захирамжууд нэхэмжлэгч “Г т” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Г т” ХХК-д 2001 оны 519 дүгээр захирамжаар олгосон 560 м.кв газрыг үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмшүүлж, 2004 оны 455 дугаар захирамжаар талбайн хэмжээг баригдсан барилгын сууриар буюу 750 м.кв болгон нэмэгдүүлж эзэмшүүлсэн ба 2010 оны 416 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 750 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх нь 2010 онд баталгаажсан бөгөөд түүнээс өмнө буюу 2008 онд Нийслэлийн газрын албанд 1000 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 490 дугаар захирамж “Г т” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх боломжгүй байна.

Хариуцагч анх нийтийн эзэмшлийн талбай, авто зогсоол бүхий газрыг Нийслэлийн газрын албанд эзэмшүүлсэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар *******” ХХК-д тус тус шилжүүлсэн талаараа маргаан бүхий газарт газар эзэмшихээр хүсэлт гаргаагүй “Г т” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийг шилжүүлсэн талаар мэдэгдэх үүрэггүй бөгөөд газар эзэмшихэд иргэд, хуулийн этгээдийн оролцоог хангах нь зөвхөн тэдний хүсэлтээр хязгаарлагдаж байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, өөрийн эзэмшиж байгаа газрын талбай давхцалтай эсэх талаар маргаагүй байна. 

Харин анх өөр этгээдэд үүссэн газар эзэмших эрхийг хүсэлт гаргасан этгээдэд шилжүүлэх эрх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар зөвхөн тухайн шатны Засаг даргад олгогдсон байна. 

Үүнээс дүгнэхэд анх маргаан бүхий талбайд газар эзэмших эрх өөр этгээдэд үүсэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн  гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй:” гэснийг баримтлан цуцалсан бөгөөд энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “...төсөвт байгууллагад зайлшгүй шаардлагатай газар...” гэж үзэж  хуулийн 38 дугаар зүйлд зааснаар 2008 онд Нийслэлийн газрын албанд, газрын хэмжээг нэмэгдүүлэн төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийн өөрчлөлтийн дагуу 2013 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний /хуучин нэрээр/ газарт тус тус шилжүүлсэн Засаг даргын захирамжууд хууль зүйн үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2013 оны А/1050, 2014 оны А/113 дугаар захирамжууд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сарны титэм худалдааны төв орчмыг газар зохион байгуулалтын хувьд олон нийт, ажил хэргийн бүс байхаар төлөвлөж шийдвэрлэсэн нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн /хх-130/ Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем дэх  зургаар тодорхойлогдож байна.

Нөгөөтэйгүүр газар эзэмших эрхийг шилжүүлэх, газрын талбайн хэмжээг өөрчлөх, хугацаа сунгах зэрэг үндэслэлээр шийдвэр гаргахад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй, энэ талаар  хуульд тусгайлан зохицуулаагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэргэжлийн байгууллагын ажил хариуцсан мэргэжилтний тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий дээрх захирамжууд өөрийн харьяа төрийн байгууллагууддаа Газрын тухай хуулийг зөрчиж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ерөнхий болон тухайн жилүүдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

Маргаан бүхий газрыг эзэмшигч “Улаанбаатар *******” ХХК нэхэмжлэгч компанийн урд талын үүднээс 1 м-ийн зайтай хашаа хатгаж түрээслэгчдийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлж, худалдааны төвийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, бизнес эрхлэгчдэд хохирол учирсан, нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, ашиг орлого олох үндсэн эрхийг зөрчөөгүй бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд Нийслэлийн засаг даргын маргаан бүхий 2008 оны 490, 2013 оны А/ 1050, 2014 оны А/113 дугаар захирамжуудыг нэхэмжлэгч “Г т” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэл гүй бөгөөд энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар....гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”   гэсэн хуулийн зорилттой нийцээгүй байна.

Тодруулбал хариуцагч Нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2,3, 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4-д заасан эрхийн хүрээнд гаргасан маргаан бүхий захирамжууд нэхэмжлэгч “Г т” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байна.   

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан  Нийслэлийн засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “Улаанбаатар *******” ХХК-д олгогдсон 3000 м.кв талбайтай газрын эзэмших эрх болон Нийслэлийн засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох “Г т” ХХК-ийн захирал Г.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР