| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0094/э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ
улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнС.Хд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.Х
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Х нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газраас иргэн Б.Гын 4 тооны адууг Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 13.700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч С.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Айраг сумын Эргэнэхүү гэдэг газарт танихгүй 4 тооны адуу байсан. Тэгээд 4 тооны адууг мотоциклоор хөөж явахад 1 морь торонд орооцолдоод салаад явсан. Тэгээд 3 тооны адууг мотоциклийн үнэнд өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны орой адуугаа бөөгнүүлж үзэж орхичихоод маргааш өдөр нь адуугаа үзэхэд хонгор хязаалан шүдлэн үрээ, хонгор морь, соёолон хүрэн зүсмийн үрээ зуузай, хүрэн морь зуузай тамгатай, дэлтэй хүрэн морь саран дэвсгэртэй үржих тамгатай, дэлтэй хүрэн зүсмийн азарга саран дэвсгэртэй үржих тамгатай нийт 4 тооны адууг Аптанширээ сумын Давхар гэх газраас алдсан... Манай адуу Алтанширээ сумын Давхар гэх газарт бэлчдэг байсан бөгөөд уг Давхар гэх газар нь Алтанширээ сумын Эргэнэхүү гэх газартай залгаа байдаг Эргэнэхүү гэх газар нь нууртай болохоор манай адуу нуур дагаад Эргэнэхүү гэх газарт заримдаа очсон байдаг байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 11-12 дугаар хуудас/
Гэрч З.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хтэй Айраг сумын төвд таараад хулгай хийсэн адуугаа хаших манайхаас өөр хашаа олдохгүй байна уу гэж асуухад гэмшсэн байдалтай харин тиймээ гэж хариулж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын дунд үеэр 10-д гарсаны дараа өдрийг нь мэдэхгүй байна би Айраг сумын төв дээр гэртээ байхдаа би С.Х руу утсаар ярьж мотоциклийн мөнгөө өгөх талаар ярихад С.Х Мын зүчээнд 2 адуу хашчихсан байгаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд би Айраг сумаас ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 3 км газарт байдаг Мын адууны зүчээн дээр найз Ууганбаяр болон С.Хы хамт зүчээн дээр очиход хар голтой хөхөлтэй хул морь тамгыг нь мэдэхгүй байна, сартай хонгор хязаалан соёолон насны зөв талын гуяндаа сартай саран дэвсгэртэй зуузай тамгатай 2 тооны адуу хашчихсан байсан. Тэгээд би 1 адууг нь 450.000 төгрөгөөр бодож нийт 900.000 төгрөгөөр бодож мотоциклийнхоо 1.3 сая төгрөгний өртгөнд бодож авсан... Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа С.Х над руу утсаар адуугаа ирж ав гэж ярьж хэлсэн. Тэгээд би Айраг сумын 3 дугаар баг Будар гэх газрын зүүн урд талд С.Хы гэрт хуурай ах Лгийн цэнхэр өнгийн пронтер маркийн .... улсын дугаартай автомашинтай очиж хүрэн зүсмийн соёолон насны зөв талын гуяндаа баалсан сайн мэдэгдэхгүй тамгатай адууг авсан... Би С.Хаас худалдаж авсан 3 тооны адуугаа Улаанбаатар хот руу оруулж Хүчит Шонхор зах дээр махны үл таних ченжид зарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 сарын 08-ны өдөр Х хөдөө гэртээ очиж ирнэ гээд тухайн үед миний унаж хэрэглэж байсан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг унаад явсан юм сүүлд сонсоход миний мотоциклийг авч явахдаа айлын адуу хулгайлсан юм шиг байна лээ надад тодорхой мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 128/01 дугаартай: “...Азарга /хүрэн зүсмийн нас гүйцсэн азарга/ -1,200,000 төгрөг, Үрээ морь /зээрд зүсмийн соёолон үрээ/ 3,500,000 төгрөг, үрээ морь /хонгор зүсмийн хязаалан үрээ/ -4,000,000 төгрөг, үрээ морь /хүрэн зүсмийн соёолон үрээ/ -5,000,000 төгрөг, нийт 13,700,000 төгрөг...” гэсэн нэмэлт дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30, 34, 43, 70,71/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31, 40, 44/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.Х нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газраас иргэн Б.Гын 4 тооны адууг Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 13.700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Га, гэрч З.М, Э.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч С.Хд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч С.Хд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Х нь бусдын 4 тооны /адуу/ малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах зан үйлээ засах, хөдөлмөрлөх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.
Хохирогч Б.Гын нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Хаас хохиролд 3 унагатай гүү, 2 тугалтай үхэр, 10 хонь, 10 ямаа, 1 мөнгөн тоногтой эмээл, хос алтан ээмэг /15000000 төгрөг/ авсан ба өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч С.Хтай эвлэрсэн талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох С.Нийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийн үнэ болох 300 000 төгрөгийг шүүгдэгч С.Хаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Хд тэнссэн хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах зан үйлээ засах, хөдөлмөрлөх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Хд мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч С.Хаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 300 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6.Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН