| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/10129/И |
| Дугаар | 192/ШШ2025/09819 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/09819
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 192/ШШ2025/09819 | Улаанбаатар хот |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч:*********дүүрэг, ****** дугаар хороо, ****** чөлөө гудамж, ****** байр **** тоот хаягт оршин суух, ******* овогтой******** /РД************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 17,201,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч************
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...
Миний танил болох *********** нь 2024 оны 05 дугаар сарын 2 өдөр над руу утсаар залгаж мөнгөний хэрэг гараад байна, та надад мөнгө зээлээч би танаас 3 хувийн хүүтэй зээлж авъя, би танд найдвартай буцааж өгнө гэж гуйсан. Ингээд би түүнд итгэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ***********ийн Хас банкны ******** тоот дансанд нийт 5,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25 өдөр мөн хариуцагчийн дансанд нийт 6,000,000 төгрөг шилжүүлж, мөн тухайн өдөр 21-р хорооллын Миний дэлгүүрийн гадаа миний суудлын машин дотор бэлэн 5,000,000 төгрөг шилжүүлж өгсөн, тухайн үед миний хадам эгч болох ******, хариуцагч ******** бид гурав хамт байсан. Хамгийн сүүлд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч **********ийн Дээрх Хас Банкны данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Нийт *********д 16,700,000 төгрөг шилжүүлсэн. ********** нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг зээлж авахдаа нийт 16,700,000 төгрөг зээлж авсан 3 хувийн хүүтэй буцааж өгнө гэж цаасан дээр баталгаа болгож надад өөрийн гараар бичиж өгсөн.
Би **********аас мөнгөө эргүүлэн төлөхийг сар болгон шаардсан боловч ********* нь 6 сараас хойш надаас зугтаж утсаа авахаа больсон. Иймд ******нь одоо хүртэл зээлж авсан мөнгөө хүүгийн хамт эргүүлэн төлөхгүй байгаа учир хариуцагчаас зээлж авсан үндсэн 16,700,000 төгрөг, хүүнд 501,000 төгрөг нийт 17,201,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч ********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.
Миний танил болох ********* нь 2024 оны 05 дугаар сарын 2 өдөр над руу утсаар залгаж мөнгөний хэрэг гараад байна, та надад мөнгө зээлээч гэж гуйсан. Ингээд би түүнд итгэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **********ийн Хас банкны ********** тоот дансанд нийт 5,000,000 төгрөг өгсөн бөгөөд надад уг 5,000,000 төгрөг дээр нэмж 5,600,000 төгрөгийн хүү төлнө гэж тохиролцсон. Дараа нь ************ 2024 оны 06 дугаар сарын 25 өдөр дахин надаас 6,000,000 төгрөгийг зээлж авсан. Ингээд уг мөнгийг өгөөгүй байхдаа ********* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг зээлж авсан.Эдгээр мөнгөнийхөө хүүнд надад 501,000 төгрөгийг нэмж өгнө гэж тохирсон.
Би *********аас мөнгөө эргүүлэн төлөхийг сар болгон шаардсан боловч * нь 6 са**********раас хойш надаас зугтаж утсаа авахаа больсон. Иймд *аа нь одо**********о хүртэл зээлж авсан мөнгөө хүүгийн хамт эргүүлэн төлөхгүй байгаа учир хариуцагчаас зээлж авсан үндсэн мөнгө 16,700,000 төгрөг, хүүнд 501,000 төгрөг нийт 17,201,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч ********** нь дээрх мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас 15,201,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч * нь шүүхэд **********болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Гантөмөр овогтой ********* миний бие ********** эгчээс 11,700,000 төгрөг зээлэн авсан. Түүнд би аавынхаа байрны ордерыг барьцаалсан. Би уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг өгсөн. Би хүү төлнө гэж тохиролцоогүй. Намайг 16,600,000 төгрөг төлнө гэж бичээд өгөөч нөхөртөө тэгээд хэлсэн юм гэж гуйгаад бичүүлж авсан. Би нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө авч байгаагүй, дандаа дансаар авдаг байсан. Иймд зээлж авсан 11,700,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн тул 9,700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Нэхэмжлэгч нь дансны хуулга /хх5-7/, хариуцагчийн гарын үсэг бүхий гараар бичсэн барим /хх-8/, иргэн ******** үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-9/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
5. Хариуцагч нь хас банкны дансны хуулга /хх-29/-ыг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *********д холбогдуулан 17,201,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нийт 15,201,000 төгрөгийг шаардаж байна.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... хариуцагч ********аас зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 15,201,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгчээс 11,700,000 төгрөгийг дансаар зээлж авсан бөгөөд хүү тохиролцож зээлээгүй, харин аавынхаа байрны ордерийг нэхэмжлэгчид өгч зээлж авсан. Нэхэмжлэгч нь намайг 16,600,000 төгрөг зээлсэн гэж бичээд өгөөч, нөхөртөө тэгж хэлсэн юм гэж гуйсны дагуу би бичиж өгсөн. Би авсан 11,700,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн тул 9,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 ******* Хаан банкны гэх хүний ***** дугаар данснаас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6,000,000 төгрөг 5002434455 дугаартай данс руу, *******ийн Хаан банкны ********* дугаартай данснаас ******** тоот данс руу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байхаас гадна **********ийн Голомт банкны ******** дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,000,000 төгрөгийн зарлага “TARIA, *********** **********, ХАС БАНК” гэсэн гүйлгээний утгатай гарсан байна.
4.2 Дээрх шилжүүлгүүдийн дагуу нийт 11,700,000 төгрөгийг хариуцагч ******** нь нэхэмжлэгч Ж.Алтантариагаас зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй.
5. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй.
Харин талууд тус зээлийн гэрээний үнэ хэдэн төгрөг болох, хүү төлөхөөр тохиролцсон эсэх талаар маргаж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ...хариуцагчид дансаар 11,700,000 төгрөгийг, бэлнээр 5,000,000 төгрөгийг, нийт 16,600,000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн хүү болох 501,000 төгрөгийн хамт нийт 17,201,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... хариуцагч нь эхний 5,000,000 төгрөгийг зээлэхдээ түүний хүүнд 5,600,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон, мөн 2024 оны 06 дугаар сарын 25 өдөр зээлсэн 6,000,000 төгрөгийг зээлэхдээ хүү тохиролцоогүй зээлсэн, харин 700,000 төгрөгийг зээлэхдээ 100,000 төгрөг нэмж өгнө гэж тохиролцсон, хариуцагч нь зээлсэн мөнгөнөөсөө 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн тул 15,201,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөрүүтэй байдлаар тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч талаас хэрэгт хариуцагчийн гарын үсэг бүхий бичгийн баримтыг өгсөн бөгөөд уг баримтад ...******* би ******* эгчээс 3 хувийн хүүтэй 16,600,000 төгрөгийг авсан нь үнэн болно гэж бичээд хариуцагч гарын үсэг зурсан байна.
Энэхүү нотлох баримтын талаар хариуцагч нь тайлбарлахдаа ...********** нь ингэж бичээд өгөөч нөхөртөө үзүүлэх хэрэгтэй байна гэж гуйсны дагуу бичиж өгсөн юм. Би нэхэмжлэгчээс 16,600,000 төгрөгийг хүүтэй зээлээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй.
7.Дээрх байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд нь зөрүүтэй байхаас гадна нэхэмжлэлийн үндэслэл нь түүний бичгээр гаргасан дээрх нотлох баримттай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл ...нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан нэхэмжлэл хоорондоо зөрүүтэй байхаас гадна хариуцагчийн гаргасан... ******** нь надаас “16,600,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэв гэж бичээд өгөөч нөхөртөө үзүүлэх хэрэгтэй байна гэж” гуйсны дагуу бичиж өгсөн юм гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй.
8.Тиймээс шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох дансны хуулга, хариуцагчийн тайлбарыг үндэслэн, хариуцагч ****** нь нэхэмжлэгч ***********аас нийт 11,700,000 төгрөгийг зээлж авсан гэж дүгнэв.
9.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь ...хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөрүүтэй байдлаар тайлбарлаж байхаас хариуцагчид мөнгө зээлүүлэхдээ ямар хугацаанд хэдий хэмжээний хүү тооцохоор тохиролцсон болох нь тодорхойгүй, хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй.
10.Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн гэх 11,700,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас 9,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
11.Дээрх үндэслэлээр хариуцагч *********аас 9,700,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,501,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ************аас 9,700,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,501,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********аас улсын тэмдэгтийн хураамжид 88,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА