2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08071

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08071

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б РД /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө /РД /,

Хариуцагч: И // нарт холбогдох,

60,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Бөхшандасын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тнь хариуцагч Б.Өлз, И ХХК нарт холбогдох 60,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 5,500,000 төгрөгөөс татгалзаж, 55,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Ө, И ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд сар бүр 11,000,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзийжаргал, Ийст энд жэм ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бөхшандаст олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ