Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Баттөр

           Шүүгдэгч Л.Очирмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсанжамцын Очирмөнхөд холбогдох эрүүгийн 1819001610082 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэгт муу, мужаан мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-1-2 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Лувсанжамцын Очирмөнх /ЕЭ77011576/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Л.Очирмөнх нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Пүрэвбаатарын төмсөг рүү өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Очирмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018.05.27-ны өдрийн 15 цагт амбульторийн байранд Бямбажав ахынд байж байгаад Бадрах өргөө буудал руу Даваажав ахтай уулзахаар явсан. Тэнд Даваажав ах, Пүрэвбаатар, Шонх нар архи ууж байсан. Тэнд архи ууж байгаад Энхтайван түрүүлээд гарсан, дараа нь Даваажав ах гарсан. Пүрэвбаатар, Шонх хоёрыг буудлаас гарахаар нь Шонхоос та 2 хаашаа явах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь нөгөө залуу хаашаа явах нь чамд ямар хамаатай юм бэ чи яагаад дагаад байгаа юм бэ гэхээр нь би чи муу пизда юу гээд байгаа юм бэ гэсэн чинь чи амжихгүй шүү, чамайг нутаг дээр чинь ална шүү гээд маргалдаж байгаад би шууд өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Г.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очирмөнх ирээд та 2 хаачих гэж байгаа юм бэ чи ер нь юу хийдэг, хаана байдаг хулгайч вэ гээд надаас хэрүүл өдөөд байхаар нь чи яах гээд байгаа юм бэ гээд маргалдаж байсан чинь Очирмөнх миний салтаа руу өшиглөхөөр нь чи яаж байгаа юм бэ гээд маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

 

             Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “...Г.Пүрэвбаатарын биед төмсөгний няцрал, үрийн сувгийн няцрал, хуйхнаг доторх судасны тасрал цус хуралт, баруун гуя, зүүн гуя, хэвлийн доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Пүрэвбаатарын биед үзлэг хийх үед илэрсэн хуйхнагны шарх гэмтэл нь мэс заслын үед үүссэн шарх байх ба учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдах нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэсэн  02/0190 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

                Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 13/

                Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

          Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Пүрэвбаатарын төмсөг рүү өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.

 

           Энэ гэмт хэргийг шүүгдэгч Л.Очирмөнх хохирогч Г.Пүрэвбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсанаас учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Л.Очирмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Шонхоос та 2 хаашаа явах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь нөгөө залуу хаашаа явах нь чамд ямар хамаатай юм бэ чи яагаад дагаад байгаа юм бэ гэхээр нь би чи муу пизда юу гээд байгаа юм бэ гэсэн чинь чи амжихгүй шүү, чамайг нутаг дээр чинь ална шүү гээд маргалдаж байгаад би шууд өшиглөсөн. гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очирмөнх ирээд та 2 хаачих гэж байгаа юм бэ чи ер нь юу хийдэг, хаана байдаг хулгайч вэ гээд надаас хэрүүл өдөөд байхаар нь чи яах гээд байгаа юм бэ гээд маргалдаж байсан чинь Очирмөнх миний салтаа руу өшиглөхөөр нь чи яаж байгаа юм бэ гээд маргалдсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/0190 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Очирмөнхөд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд  ирүүлжээ.

Шүүгдэгч Л.Очирмөнхөд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Лувсанжамцын Очирмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Очирмөнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Л.Очирмөнх нь хохирогч Г.Пүрэвбаатарын нэхэмжилсэн 1500000 төгрөгийн нэхэмжлэлээс 500000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байна. Үлдэх 1000000 төгрөгийг 45 хоногийн дотор төлж барагдуулахаар хохирогч, шүүгдэгч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Очирмөнхийг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000  төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Очирмөнх нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Л.Очирмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Очирмөнх урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44-р тал/ тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Л.Очирмөнхөд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.