2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/06870

 


2025 09 05 192/ШШ2025/06870

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,******* дугаар хороо,******* хотхон,******* байр,******* тоот хаягт оршин суух*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Шагдарсүрэн, нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Шагдарсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 06 сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдан Хилийн цэргийн******* дугаар ангид хувиарлагдан албаа нэр төртэй хааж байгаад 1988 оны 08 сарын 18-ны өдөр цэргээс халагдсан. Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт ДЦУЕБ-ын******* дугаар ангийн 1986-1988 онд татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул миний цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед цэргийн алба хааж байсан материал байхгүй шалтгаанаар цэргийн алба хаасан хугацааны 2 жил 2 сараар хасагдах байдалд хүрээд байна. Иймд миний бие холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Намайг 1986 оны 06 сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ний өдөр хүртэл Хилийн цэргийн******* дугаар ангид алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс: 2025 оны 06 сарын 06-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт,******* дугаартай цэргийн батлах, 1983 оны 09 сарын 01-ний өдрийн 089063 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025.04.04-ний өдрийн 08/1058 дугаартай тодорхойлолт, У.Тулгын тодорхойлолт, 2 ширхэг фото зураг зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-12 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М.Шагдарсүрэн нь 1986 оны 06 сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ний өдөр хүртэл Хилийн цэргийн******* дугаар ангид цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох боломжгүй нөхцөл байдал бий болсон тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

4. Хэрэг авагдсан баримтаар М.Шагдарсүрэн нь 1986 оны 06 сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ний өдөр хүртэл Хилийн цэргийн******* дугаар ангид цэргийн алба хаасан болох нь******* дугаартай цэргийн батлахад алба хаасан хугацааг тэмдэглэсэн, 1983 оны 09 сарын 01-ний өдрийн 089063 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт дэх бичилт, гэрч У.Тулгын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.1,*******6,*******8, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар*******-ийг 1986 оны 06 сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ний өдөр хүртэл Хилийн цэргийн******* дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ