| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0096/э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Ан толгой тус газар чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 6 сарын 13-ны өглөө 9 цагт блок ачаад байж байтал А ирсэн. Манай найз болох Б Аг блок ачилцаад өгөөч гэхэд 1 пиво аваад өгчих гэсэн. Блок ачиж байхдаа пивоо хувааж ууж дуусгасан. Тэгээд блокоо ачаад, 2 шил архи аваад хөдөө явсан...А согтчихоод та намайг тоодоггүй гээд агсам тавьж байгаа байдалтай дайраад байсан. Тэгээд би ойлгуулж хэлэх гэтэл миний үгийг тоохгүй дайраад байхаар нь газраас чулуу аваад толгой хэсэг рүү нь хоёроос гурван удаа цохьсон. Найз Б бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Н.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг Б чи М шиг байж чаддаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та яагаад намайг хүнээс дорд үздэг юм бэ гэхэд намайг шууд хуцаад бай гээд миний баруун шанаа руу алгадаад дараа нь цохьсон. Тэгээд би унаад өгсөн. Босож ирээд шууд газраас чулуу аваад миний толгой хэсэг рүү чулуугаар 4 удаа цохьсон, тэгтэл миний толгойны орой хэсгээс цус гарсан...надад одоо ямар нэгэн санал, хүсэлт гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Атай юм ярьж сууж байсан, би машин янзлах гээд дотор орсон байхад гэнэт тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд би машинаас бууж очоод салгасан, тэгтэл Ан толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...Яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Н.Агийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0207 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/
Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 12, 16/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23-24/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Ан толгой тус газар чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.
Энэ гэмт хэргийг шүүгдэгч Н.Б нь хохирогч Н.Атай маргалдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... А согтчихоод та намайг тоодоггүй гээд агсам тавьж байгаа байдалтай дайраад байсан. Тэгээд би ойлгуулж хэлэх гэтэл миний үгийг тоохгүй дайраад байхаар нь газраас чулуу аваад толгой хэсэг рүү нь хоёроос гурван удаа цохьсон. гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг Б чи М шиг байж чаддаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та яагаад намайг хүнээс дорд үздэг юм бэ гэхэд намайг шууд хуцаад бай гээд миний баруун шанаа руу алгадаад дараа нь цохьсон. Тэгээд би унаад өгсөн. Босож ирээд шууд газраас чулуу аваад миний толгой хэсэг рүү чулуугаар 4 удаа цохьсон, тэгтэл миний толгойны орой хэсгээс цус гарсан...надад одоо ямар нэгэн санал, хүсэлт гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Атай юм яриад сууж байсан, гэнэт тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд би машинаас бууж очоод салгасан, тэгтэл Ан толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/0207 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Бд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Н.Ад 1 200 000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 23-р тал/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Н.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.