| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0100/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/122 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В. Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000890088 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 18 дугаар гудамжны 10 тоот хашааны үүдэнд *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа. Би яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/
... Би өмгөөлөгчөөр Л.Батбаярыг авсан учир одоо мэдүүлэг өгнө. Би өмнө нь өмгөөлөгчгүй танилцсан учраас хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллагдагчийн эрхийг уншиж танилцаж эрүүгийн хуулийн өөрт холбогдох зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин сая өмгөөлөгчтэй хэргийн зүйлчлэлийг танилцаад ойлгосон учраас өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа гэр рүүгээ ажлынхаа газрын хүний цагаан өнгийн жижиг тэргээр очоод буцаад гарах гэтэл эхнэр хамт гараад дэлгүүр ороодохъё гэсэн. Тэгээд эхнэрийнхээ хамт машинаар хөх толгойн голд байдаг дэлгүүрт очсон. Дэлгүүрийн нэрийг нь санахгүй байна. Тэгээд дэлгүүрийн үүдэнд очиход манай хамар хашааны Д машиндаа сууж байсан. манай эхнэр дэлгүүр рүү ороход Дгийн эхнэр гарч ирсэн бөгөөд Д хөдлөхгүй машиндаа суугаад байснаа манай эхнэр дэлгүүрээс гарч ирээд машиндаа суугаад намайг гэр рүүгээ хөдлөхөд араас дагаад хөдөлсөн. Тэгээд замдаа миний араас тулж ирээд сигналдаад байсан зэрэгцэж ирээд урдуур ороод хашааныхаа үүдэнд очсон. Би ч хашааных нь үүдэнд зогссон. Манай хашаа Дгийн хашааны цаана нь байдаг юм. Тэгээд би зогсоод цонхоороо Дг “яагаад байгаа юм бэ” гэхэд Д урдаас согтуу гарч ирээд намайг заамдаж авсан. Би тэгээд машинаас бууж Дтэй зууралдаад манай 2 эхнэр биднийг салгах гээд гүйгээд байсан. Д бид 2 заамдалцаад би машиныхаа ар руу татаад ухарсан чинь Д татагдаад унасан. Тэгэхээр нь би шанаа хэсэгт нь хальт 1 удаа өшиглөсөн. Тэгээд би түүнийг татаад босгож ирсэн чинь Д над руу орилоод дайрсан тэгж байтал ах нь цаанаас нь гарч ирээд миний араас гараараа боож татсан. Тэгтэл Д намайг цохих гээд ухаан мэдрэлгүй дайраад байсан ба гартаа түлхүүрийн оосроо атгасан байсан. Д миний толгойн ар хэсэгт гар нь хүрч байсан. Тэгж байгаад урд хашааны хүмүүс гарч ирсэн ба хойд хашааны хүмүүс гарч ирсэн бөгөөд бид салсан. Тэгээд тэнд машинтайгаа явж байсан Насанжаргал гэдэг залуу цагдаа дуудсан. Миний өмсөж явсан ажлын, комбинзоны малгай нь урагдсан байсан гэхдээ би хувцсаа төлүүлэхгүй. ******* гэдэг нь ах нь миний араас гараараа тохойгоороо хүзүүгээр оруулж өөр рүүгээ татаж шахаж боож барьсан түүнээс намайг цохиогүй.
Би ахыг нь салгах байх гэж бодсон. Д над руу дайраад байсан ч би гараараа арай хийж салгасан. Гэхдээ миний толгойн ар хэсэгт цохиод байсан. надад одоо бол гэмтэл байхгүй. Тухайн үед би гомдол саналгүй гэж байсан. Би Дгийн толгой руу дэвсээгүй харин Дг унах үед нь толгойн шанаа хэсэгт нь 1 удаа хальт өшиглөсөн. Гараараа бол цохиогүй. Бид 2 хамар хашааны улсууд бөгөөд би нэрийг нь ч мэдэхгүй. Өмнө нь 1 удаа Д хашааны гадаа согтуу Гөө ална шүү гээд орилж байсан. Анх манайх нүүж ирэхдээ дунд талын хашааг буулгасан байснаас болж Д хашааг барь гэж асуудал үүсгээд би маргаагүй уучлалт гуйгаад хашаагаа барьж байсан. Одоо бол би Дтэй дахин хэл ам болж маргахгүй эв түнжинтэй шиг л баймаар байна. Урд хашааны нэрийг нь мэдэхгүй манай хамаатны Монхор гэж дууддаг ах найзтайгаа, арын хашааны ******* гэдэг залуу гарч ирсэн бөгөөд эдгээр хүмүүс намайг Дг унагааж өшиглөөд боссоны дараа Дгийн ах намайг араас боож татаж байх үед гарч ирсэн. Тэгээд тэр ах нь намайг тавьж салсан. Гэхдээ эдгээр хүмүүс Д бид 2-ын зодоон цохионыг хараагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 78-90/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16-н цагийн орчим гэрээсээ гараад машинаараа “Баянхангай” гэдэг дэлгүүр орчхоод буцаад гэр лүүгээ явж байсан ирж явсан. Тэгтэл гэр лүүгээ явах замд миний машины урд цагаан машин явж өгөхгүй болохоор нь би сигналдаад хажуугаар гүйцэд түрүүлээд гарсан. Тэгээд хашааны гадаа ирээд би гэртээ орсон. Тэгтэл эхнэр гарчхаад орж ирээд “чамайг гадаа үүдэн дээр цагаан машин ирчихсэн дуудаад байна” гэсэн тэгээд би гарахад манай хажуугийн хашааны Г гэдэг залуу машинаасаа бууж ирээд “чи намайг гүйцэж түрүүлдэг хэн бэ дайрах нээ” гээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд бариад авсан. Тэгтэл Г миний хамар луу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон тэгтэл миний хамар цус гоожоод би бөхийсөн чинь намайг хавсарч унагаагаад толгой руу өшиглөсөн. Тэгтэл манай эхнэр гараад ирчихсэн юу болоод байгаа юм болиоч гээд Гийг надаас салгасан. Тэгтэл эхнэрийн хажуугаар над руу дайраад өшиглөөд байсан. Манай хашаанд байдаг миний төрсөн ах ******* тухайн үед бас гарч ирээд Ган төгс бид 2-г салгасан. “Г чи буруу хүнээрээ оролдлоо” гэж байснаа хашаа руугаа яваад орсон. Тэгж байтал цагдаа манайд ирээд намайг аваад явсан. Би тухайн үед архи уусан байсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж торгуулсан. Би Гийг цохиж зодоогүй манай ах ******* ч Гийг цохиж зодоогүй бид 2-г салгасан. Харин ахыг бас Г зодох гээд гараа далайгаад байсан. Би шинжээч эмчид үзүүлсэн надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Одоо бол зүгээр байгаа хааяа л толгой өвдөхөөр эм уучихдаг. Намайг Г зодсонд гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/
... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн гэр болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цахир” 7 дугаар багийн 18 дугаар гудамжны 10 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт байж байгаад 16 цагийн орчимд дэлгүүр орох гээд өөрийн эзэмшлийн 27-17 БНХ улсын дугаартай автомашинаа жолоодоод 7 дугаар багийн “Баянхангай” дэлгүүр орж бэлэн гоймон, хүүхдүүд зайрмаг авчхаад буцаж гэр рүү явсан. Гэр рүү явж байхад миний машины урд нэг цагаан өнгийн автомашин удаан яваад байхаар нь би сигналдаад хажуугаар гүйцэж түрүүлээд явж гэртэй очсон. Гэртэй ороод байж байхад миний шүд өвдөөд байхаар нь 0.33 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архинаас амаа зайлсан. Гэрт ороод удаагүй 15 орчим минутын дараа эхнэр “гадаа цагаан өнгийн машин ирчихсэн дуудаад байна” гэхээр нь би хашаанаас гартал манай баруун талын хашааны Г гэх залуу байсан ба машинаасаа бууж ирээд “яаж яваад байгаа, чи намайг гүйцэт түрүүлдэг хэн бэ” гэж хэлээд бариад авсан. Би өөдөөс нь яасан юм гэж хэлээд мөн барилцаж авсан. Гэтэл Г миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ба хамраас цус гарахаар нь би доош тонгойтол намайг Г унагаагаад толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Манай эхнэр гарч ирээд салгах гэхэд Г над руу дайраад байсан. Сүүлдээ манай эхнэр хашаанд байдаг миний ах *******ыг дуудаж байж ******* гарч ирж салгасан. Би гэртэй ороод би хамрын цусаа угаачхаад амаа зайлсан архины үлдэгдлийг уусан. Тэгээд орон дээрээ хэвтэж байтал Замын цагдаа ирээд намайг дагуулаад явсан. Цагдаа дээр ирээд би багаж үлээхэд 1.81 хувийн согтолттой гарсан. Би жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан. Манай эхнэр намайг Г газар унагаасан зодож байхад гарч ирсэн. Дараа нь миний ах ******* гарч ирж салгасан. Өөр хүн байгаагүй Би Гийн биед гар хүрч зодсон зүйл байхгүй. Би түүнийг хажуу хашааны айл гэдгээр нь зүс мэднэ. Өмнө 2 жилийн өмнө байхаа манайхыг эзгүй байхад хашааны хамар буулгасан байсан ба ба яаж байгаа юм гэхэд граж барих гээд манай хашаанд багтахгүй танай хашаа руу оруулаад барина” гэхээр нь би зөвшөөрөөгүй бариулаагүй. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр миний толгой өвдөөд байхаар нь би аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж 103 орж үзүүлсэн. Манайхаас бол өгөөгүй. Г л дуудлага өгсөн юм шиг байна. Би Гөд зодуулсандаа гомдолтой байна. Гэрт байгаа хүнийг дуудаж гаргаж ирээд зодчихоод дараа нь цагдаа дуудаад өгчихсөн. Миний баруун бөөр бага зэрэг өвдөх, толгой хааяа өвдөж хүзүүгээр хөшиж байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/
... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн эзэмшлийн 27-17 БНХ улсын дугаартай автомашинаа жолоодоод гэр лүүгээ явж байсан чинь урд нэг цагаан машин тооромслоод явахгүй болохоор нь би сигналдаад гүйцэж түрүүлээд гэртээ харьсан. Тэгээд би гэртээ хариад шүд өвдөөд байхаар нь архиар амаа зайлсан. Тэгээд удаагүй манай гэрийн гадаа цагаан машин ирээд дуудаж байна гэхээр нь гартал манай хажуу айлын Г гэдэг залуу байсан бөгөөд “Чи намайг гүйцэж түрүүлээд дайрах нээ” гээд бариад авахаар нь “би яасан юм” гээд барилцаад авсан тэгтэл Г миний хамар луу цохисон тэгээд хамрын цус гоожоод тонгойсон чинь толгой руу өшиглөж зодсон. Манай эхнэр гарч ирээд салгах гэтэл дайраад салахгүй байсан, манай ах гарч ирж салгасан. Тэгээд гадаа надаас салаад гэртээ оронгуутаа цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд машиныхаа түлхүүрийг өгөөдөх гээд түлхүүр аваад, машины үнэмлэх аваад намайг машинд суулгаад цагдаа руу аваад явсан.Би цагдаа дээр ирээд согтуурал шалгах багаж үлээсэн 1.81%-тай гарсан. Ийм гарах шалтгаан нь би гадаа Гт зодуулчхаад гэрт шүд зайлаад үлдсэн байсан архийг аяганд хийж уучхаад орон дээрээ хэвтэж байтал цагдаа ирээд намайг авч яваад үлээлгэсэн түүнээс би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зүйл байхгүй миний нэг араа тав болчхоод өвдөөд байгаа юм. Толгой дүйнгэтэж, хүзүү хөшөөд байна. Бусдаар бол өвдөж зовуурилаад байгаа зүйл нь гайгүй. Мөн нуруу бөөр өвдөж байна. Зүгээр байж байгаад Гт зодуулсан гомдолтой байна. Зодуулсан үйлдлийг нь шалгуулах хүсэлтэй байна. Мөн архи уугаагүй мөртөө эрхээ хасуулсандаа гомдолтой байна. Би өдөр тутамдаа таксиндаа явж амьдралдаа нэмэр болдог. Гол нь эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/
... Намайг гэр рүү ороод эхнэр араас орж ирсэн, Тэгэхэд эхнэр гадаа цагаан машин ирсэн дуудаж байна гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Надад тайлбарлан өгсөн гэрчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би Д гэдэг хүчийг огт танихгүй, харин Г гэдэг хүнийг танина, гэхдээ садан төрлийн болон найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. 2018 оны 02 дугаар сарын 06 ний өдөр тус цагдаагийн газрын замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байх үед жижүүрээс “ Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Д гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн чиглэл өгсөн Үүний дагуу заасан хаягт очиход Г гэдэг залуу хашааныхаа үүдэнд зогсож байсан, тэр хэлэхдээ “ би танай цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм, Д нь сая машинаа хашаандаа оруулчихлаа " гэж хэлсэн Дг гэрээс нь дуудаж уулзахад тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэрээр машиныхаа түлхүүрийг гартаа атгасан байсан, ингээд а/ч Мөнгөнбаганы хамт тээврийн хэрэгслийн хашаанаас нь гаргаж журмын хашаанд байрлуулан бүртгэлжүүлж хүлээлгэн замын зохицуулагчид хүлээлгэн өгсөн. Ингээд тэр үйлдэлдээ Д Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн байсан. Би тэр хүнээс таны нүүр яачихаа гэхэд Г цохисон гэсэн, харин Г болохоор би наадахыг чинь зодоогүй, наадах чинь өөрөө эхэлж намайг цохисон газар унагааж байгаад ахтайгаа нийлж зодсон гээд байсан. Энэ асуудлаа холбогдох тасгаар нь шалгуулах шаардлагатай гэж хэлж байсан. Гийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, харин Д согтуу байсан. Г хэлэхдээ “Д дэлгүүрийн үүдэн дээрээс намайг машинтайгаа явж байхад урдуур хойгуур хөндөлсөж явсаар хашааны үүдэнд зогсоод чи яаж байгаа юм бэ гэхэд машинаасаа бууж ирээд чамайг ална гээд дайрч давшлаад” байсан гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын ЗЦТ-т цагдаа зохицуулагчаар 1 жилийн хугацаанд ажиллаж байна. 2018 оны 02 дугаар сарын 06 ний өдөр тус цагдаагийн газрын замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байх үед жижүүрээс “ Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Д гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн чиглэл өгсөн Үүний дагуу заасан хаягт очиход Г гэдэг залуу хашааныхаа үүдэнд зогсож байсан, тэр хэлэхдээ “ би танай цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм гэж хэлсэн. Ингээд хашаанд нь ороход саарал өнгийн “ниссан вингроуд” гэдэг машин байсан. Хашаанд байх гэрт ороход ахынх нь гэсэн бөгөөд жолоочийг нь асуухад урд талын гэрт байгаа гэсэн. Дг гэрээс дуудаж гаргаж ирэхэд нэлээн согтуу байдалтай байсан бөгөөд хүүхдээ тэвэрчхээд явахгүй байсан, хүүхэд нь уйлаад байсан бөгөөд ахыг нь хамт хамт дагуулаад өөрийг нь машинд хамт суулгаад Мөнхбаяр машиныг нь унаад цагдаагийн газар авчран согтуурал шалгах багаж үлээлгэхэд 1.81% хувийн согтолттой гарсан, өөрийг нь саатуулж, тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийсэн. Г хэлэхдээ “Д бид 2 хоорондоо маргалдаж муудалцсан, барилцаж авсан” намайг цохисон гэж хэлсэн. Харин Д хэлэхдээ “Г намайг цохисон, бид заамдалцсан” гэсэн түүний биед ил харагдах ямар нэгэн ноцтой гэмтэл байгаагүй, харин ямар ч байсан цус нөж хэн хэнээс нь гарсан зүйл байгаагүй. Гийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, харин Д согтуу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай аавыг толгой дээр нь Г хөлөөрөө дэвссэн. Г манай хажуу талын хашаанд байдаг. ******* ах эмээгийнд унтаж байхаар нь би аавыг хүн зодоод байна гээд дуудсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би нөхөр Дгийн хамт машинаараа 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхангай гэдэг дэлгүүр рүү орчхоод буцаж явтал урд цагаан өнгийн машин явж өгөхгүй байсан Тэгээд хажуугаар нь сигналдаад өнгөрч хашаа руугаа очоод гэртээ орсон Тэгтэл манай хашааны гадаа цагаан өнгийн автомашинтай хүн ирээд манай нөхрийг дуудаад байсан. Тэгэхээр би нөхрийгөө гадаа хүн дуудаж байна гэж хэлсэн чинь манай нөхөр гараад явсан. Би Г байна гэж мэдээгүй юм. Тэгээд удалгүй араас нь гарахад хашааны үүдэнд манай нөхрийг Г газар унагаачихсан толгойн дээр нь дэвсчихсэн зодоод байж байсан. Тэгэхээр нь би салгах гэхэд салгаж чадахгүй байсан. Тэгтэл ******* ах гарч ирээд юу болцгоогоод байгаа юм больцгоогооч гээд гарч ирээд салгасан. Тэгтэл Г ******* ахлуу бас дайраад байсан. Гэхдээ ******* ахыг зодоогүй, ******* ах ч Гийг зодоогүй. Манай нөхөр тухайн үед жаахан юм балгасан байсан бөгөөд Гийг цохиогүй. Г тэгээд хашаа руугаа орсон. Тэгтэл удалгүй цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан. Г цагдаа дуудсан юм шиг байна лээ. Манай нөхөр тэгээд жолоодох эрхээ хасуулж торгуулсан. Г манай нөхрийг зодож байхад Гийн эхнэр бас байсан. Харин дараа нь маргалдаж байхад Г урд хашааны хүнийг дуудаж гаргаж ирээд байсан. Түүнээс зодоонд оролцоогүй. Г манай нөхрийг зодчихоод дараа нь хэрэлдэж маргалдах үедээ дуудсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 35-36/
Гэрч Н.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тухайн өдөр буюу 2018 оны 02 дүгээр сард ээжийнд ирсэн унтаж байсан. Манай ээжийнх Дгийнхтэй хамт 1 хашаанд байдаг юм. Тэгээд унтаж байтал Дгийн охин орж ирээд намайг дуудаж “ахаа гадаа аавыг зодоод байна гээд уйлаад орж ирсэн. Тэгэхээр нь би гараад хашааны гадаа гарахад Дгийн нүүр нь нил цус болчихсон 2 авгай нь бас зууралдаад салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгэхээр нь би Д болон нөгөө залуу 2-ыг салгасан. Нөгөө залууг нь би танихгүй тэнд цагаан машин л байсан Д нөгөө залуутайгаа босоод зууралдчихсан байсан. Гэхдээ намайг гарахад бие биеийгээ цохиогүй зууралдчихсан байсан Тэгээд салгаад би дүүгээ гэр рүү нь оруулсан. Нөгөө залууг нь авгай нь аваал явсан Тэр залуу бас над руу цохиж авах гээд бас дайрч л байсан. Би ч тэр залууг цохиогүй. Намайг гарахад Д нэг залуутай зууралдчихсан. Дгийн эхнэр болон нөгөө залуугийн эхнэр бололтой эмэгтэй бас салгах гээд зууралдаад байж байсан. Ойр орчимд хүн байгаагүй. Тухайн үед байгаагүй Д нөгөө залуу 2-ыг салгасны дараа урд хашаанаас хүн гарч ирж байсан Тэгээд би Дг гэрт нь оруулахад нүүр ам нь нил цус болчихсон байсан Г гэж Дг зодсон залуу гэдгийг сүүлд нь мэдсэн ба хамар хашааных нь залуу гэсэн. Д Гийг миний нүдэн дээр лав цохиж зодоогүй би гараад тэр 2-ыг зууралдсан байхаар нь салгасан. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 35-38/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Г нь миний нөхөр байгаа юм, гэсэн хэдий бид гэрлэлтийн баталгаа байхгүй. 2013 оноос эхлэн хамтран амьдарч байгаа юм.
Манайх 2016 онд Баянхонгор сумын 7 дугаар баг 18 дугаар гудамжны 11 тоот хашаанд нүүж очсон, манай зүүн талд буюу 10 дугаар хашаанд Дгийнх 3 гэрээрээ амьдардаг. Нүүж очсоныхоо дараахан манайх граш барих болоод дунд талын хашаагаа блокоор өрье гэсэн саналыг Дд тавихад тэр үгүй гэж эсэргүүцсэн, түүнээс болоод бид нэг их харьцдаггүй, энд тэнд тааралдсан ч дуугардаггүй юм. Нэр усыг нь ч сайн мэдэхгүй, харин 2017 оны зун манай 3 настай охиныг хүүхэд дуудлаа гэдэг шалтгаанаар “ яах гээд байгаа гичий вэ хүүхэд дуудаад “ гээд байсан. Бид тухайн цаг хугацаанд юу ч хэлэлгүй л өнгөрсөн. 2018 оны 02 дугаар сарын 06 ний өдөр 16 цагийн орчим шиг санагдаж байна би нөхөр хүүхдийнхээ хамт Баянхангай гэдэг дэлгүүр орох гээд явж байтал Д эхнэрийнхээ хамт дэлгүүрээс гарч ирээд машиндаа сууж байгаа харагдсан. Ингээд би дэлгүүр рүү орчхоод гарч ирэхэд тэд дэлгүүрийн гаднаас хөдлөөгүй байсан бөгөөд манай нөхөр машинаа асаагаад гудамж руугаа ороход Д бидний хойноос хөдлөөд зам хашаад манай машиныг шахаж, урдуур ч ороод хойно ч гараад байсан. Тэгээд хашааныхаа үүдэнд очоод зогссон, биднийг ч гэсэн хашиж зогсоосон, би нөхөртөө “ чи зогс, наадах чинь явуулахгүй дайрах нь байна ш дээ “ гэж хэлээд тэдний хашааны үүдэнд манай нөхөр ч машинаа зогсоосон. Нөхөр маань машинаасаа буугаад “ чи яагаад байгаа юм бэ “ гэж хэлэхэд Д “ яадаг юм бэ “ гэж хэлээд манай нөхрийн өмсөж явсан хувцасны энгэрээс заамдаад авсан. Манай нөхрийг дугтарсан чинь ажлын хувцасны малгай, чээжин хэсэг оёдлоороо урагдсан. Би тэдэн рүү очоод боль гэж хэлэхэд миний үгэнд орохгүй юм билээ, эхнэр нь ч гэсэн машинаасаа буугаад ирсэн. Тэр залуу улаан галзуу нөхрийг маань “ чамайг алаад хаячихъя “ гээд машиныхаа түлхүүрийн сурыг гартаа атгачхаад нөхрийн маань толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Манай нөхөр түүний гараас мултарч арагш ухартал тэр залуу нөхөр рүү минь дайрахдаа мөсөн дээр халтираад унасан, Г ч түүний сэрвээн дээрээс нь татаж босгоход бас л манай нөхөр рүү дайраад байсан, яг тэр үед хашаанаас нэг эрэгтэй хүн гараад ирсэн, би түүнд наад хоёрыгоо салгаадхаач “ гэхэд манай нөхөр рүү очсоноо араас нь хүзүүгээр нь гараа оруулан боосон байдалтай тэврэхэд Д манай нөхрийн нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон. Тэр үед манай нөхрийн танил нь Насаа гэдэг залуу хүрч ирсэн, цагдаа дуудъя гээд 102-т дуудлага өгсөн байх удалгүй 2 цагдаа ирсэн, тэр үед Д ч хашаа руу орсон. Цагдаа дуудангуут тэр залуу манай нөхөр рүү дайрч давшлахаа больсон.Тэр залууд зодуулаад манай нөхрийн чихнийх нь ар талд хэд хэдэн газарт эсгэгдсэн байсан, гэхдээ бид тухайн цаг хугацаанд эмнэлэгт үзүүлээгүй, эр хүмүүс аль маргалдаж муудалцахыг тэр гэхэв гэж бодоод орхисон. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа манай нөхөрт холбогдуулан гомдол гаргасан байсан. Үүнийг хэзээ хойно мэдсэн. Д тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, их догшин байдалтай байсан, харин манай нөхөр Г согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Урд өмнө нь маргалдаж муудалцаж хэрэлдэж байгаагүй бөгөөд энэ явдал болсноос хойш хэд хоногийн дараа манай нөхрийн хар өнгийн спорт загварын машиныг хашааны гадаа байхад нь 2 дугуйг нь хутгаар хэд хэдэн удаа сийчсэн байсан, үүнийг бид Дг хийсэн үйлдэл гэж бодож байгаа. Манай нөхөр тэр залууг зодоогүй, харин ч түүнд зодуулсан, гэхдээ эмнэлэгт үзүүлж бичиг баримт бүрдүүлж гүйгээгүйдээ л өнөөдөр Дг зодсон гэх хэрэгт холбогдчихоод байна. манай нөхөр машин тэрэг засдаг нь үнэн, олон хүн түүгээр үйлчлүүлдэг, гэсэн хэдий ч хэн нэгэн хүнд давуу байдал олгож худал үнэн зүйл яриад явах хүн биш. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн39-42/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 02 дугаар сарын 06 ний өдөр 16 цагийн орчим би Гөөр машинаа оношлуулахаар явж байтал тэдний гудамжинд буюу Гийн хашааны зүүн талын хашааны үүдэнд 2-3 хүмүүс маргалдаад байгаа бололтой байсан. Би эхлээд нэг их анзаараагүй, Гийг ч таниагүй дэргэдүүр нь өнгөрөөд явсан, Гийн хашааны үүдэнд очтол зүүн талын хашаан үүдэнд Гийн машин харагдсан, би тэдэн рүү очиход Г ажлын комбинзонтойгоо, түүний ар талд туранхайвтар өндөр нуруутай 40 гаран насны бараан царайтай эрэгтэй хүн баруун гараараа хоолойг нь ороосон байдалтай тэвэрчихсэн, урд талаас нь согтуу эрэгтэй хүн Г рүү давшлаад толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэдний хэн хэнийх нь хувцас хунар, нүүр нь шороо болчихсон байсан. Согтуу эрэгтэй хүний зүүн шанаа орчим мөн шороо болчихсон байсан, тэдний дэргэд 2 эмэгтэй байсан бөгөөд эхнэрүүд нь юм болов уу гэж би сүүлд нь бодсон, тэр эмэгтэйчүүд нөгөө 2-ыг хориглоод дийлэхгүй байгаа бололтой байсан. Би тэднийг салгасан ба Гийг цохиод байсан залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй нөхрийнхөө хувцаснаас татаад “ чи боль л доо “ гээд байсан, нөгөө залуу ч эхнэрийнхээ үгэнд орохгүй улаан галзуу хүн “ алнаа чамайг “ гээд Г рүү давшлаад байсан. Ингээд би Гийн хоолойг боосон байсан ахад “ наад хүнээ аваач, цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд дараа нь өөрийнхөө 88732886 дугаарын утаснаас цагдаагийн газрын 102 дугаарын утас руу дуудлага өгсөн, намайг утсаар залгахад нэг эмэгтэй хүн утасны харилцуур авсан ба би түүнд “ 7 дугаар баг 18 дугаар гудамжинд зодоон болоод байна, согтуу хүн, хүн зодоод байна “ гэсэн дуудлага өгсөн. Тэр эмэгтэй “ одоо цагдаа явууллаа “ гэж байсан. Гийн болон нөгөө залуугийн хувцас хунар нүүр ам нь шороо болсон байснаас өөрөөр хэн хэнийх нь биед ил харагдах бэртэл гэмтэл, шарх шалбархай гээд байх зүйл байгаагүй. Харин Гийн өмссөн байсан ажлын хувцас нь оёдлоороо урагдсан, мөн малгай нь оёдлоороо салсан байсан. Гийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, нөгөө залуу нь нэлээн согтуу байдалтай байсан. Гийн хоолойгоор гараа ороож арагш нь татсан байсан эрэгтэй хүнээс ч гэсэн архи үнэртэж байсан. Би Гөөс “ юу болсон юм бэ “ гэсэн чинь тэр “ машинтай явж байсан чинь энэ залуу урдуур хойгуур машинтайгаа давхиад, миний машины өмнүүр орж хэрж намайг зогсоосон “ гэж байсан, өөрөөр би нарийн ширийн зүйл асуугаагүй. Гөөр машинаа үзүүлж харуулна гэж байснаа больсон, тэр маргааш болъё гэхээр нь тэндээс явсан. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 02 дугаар сарын 06 ний өдөр би тус цагдаагийн газрын саатуулах байранд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн орчим цагдаагийн ахлах ахлагч Д.Мөнхбаяр нь иргэн *******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчлөөр тус саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Дг хүлээн авахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, догшин авирласан байдалтай байсан бөгөөд согтуурал шалгахад 1.81 хувийн согтолттой байсан. Ингээд түүний биед үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал хэвийн асуултад чөлөөтэй хариулна, зүүн талын шанаа, чамархай орчим бага зэрэг хавдсан байдалтай байсан Өөрөөр биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй 23 цаг 25 минутад ах нь гэх *******аваасүрэн дугаарын утастай / гэдэг хүн Дг хүлээн авахаар ирсэн тул түүнд хүлээлгэн өгч явуулсан. Дахин манай байгууллагаар үйлчлүүлээгүй. Дгийн зүүн талын шанаа, чамархай орчим бага зэрэг хавдсан байдалтай байсан, гэхдээ арьсны бүтцэд өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл шалбарсан зулгарсан, урагдсан, зүсэгдсэн гэмтэл шархнаас цус гарсан зүйл байгаагүй. Бага зэрэг хавдсан, тэр хэсэгтээ улайсан л байдалтай байсан. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/
Гэрч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би *******тэй эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Ойлголоо, би одоо мэдүүлэг өгнөө. Манайх *******ийн яг арын гудамжинд харалдаа хаалганд байдаг юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр урд гудамжинд нохой хуцаад хүмүүс орилолдоод хүүхэд уйлж байсан. Тэгэхээр нь би хашаан дотор байдаг турник дээрээ гараад урагшаа харахад *******ийн хажуугийн хашааны үүдэнд хүмүүс бужигнаж байхаар нь *******ийн хашаагаар дамжаад урагшаа гарч ирэхэд *******ийн хажуугийн хашааны залуугийн ах нь бололтой туранхай хүн Гийг араас нь 2 гараас нь барьчихсан хажуугийн хашааны залуу нь согтуу Г рүү учир зүггүй дайрсан байдалтай байсан ба 2 эхнэр нь салгах гээд 2 талаас нь татаж байсан. Тэгээд салсан ба намайг очиход зодоон болоогүй зогсоцгоож байсан. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгээс үзэхэд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 60-61/
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 66 / болон хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 08-12 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Самсунг S-6” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчоос гаргаж өгсөн эвлэрлийн нэг хуудас материал гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 18 дугаар гудамжны 10 тоот хашааны үүдэнд *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гийн мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, гэрч мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч Д.Нандин-эрдэнийн мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 143 дугаартай нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ж. Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ..
Уг хэрэгт шүүгдэгч Ж. Гийн эзэмшлийн “Самсунг S-6” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Самсунг S-6” маркийн гар утсыг эзэмшигч Ж. Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж. Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж. Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч 2018 оны 06 дугаар сарын 20-ний дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж. Гийн эзэмшлийн “Самсунг S-6” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж. Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж. Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ