| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/01310/И |
| Дугаар | 192/ШШ2025/09821 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/09821
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 192/ШШ2025/09821 |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: ************ дүүргийн *** дүгээр хороо *********** байр ******** тоот хаягт оршин суух ******** овогт ************ *********РД:*********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,400,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *********,
Хариуцагч ************,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
************* нь 2023 оны 11 дугаар сарын 10-ны өдөр ******** надад нэг сарын 1,800,000 төгрөгийн төлбөртэй байраа түрээслүүлсэн. Нийт төлбөр болох 3 сарын төлбөр, барьцаа мөнгө 7,200,000 төгрөгийг хөлслүүлэгч ********** хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Байранд орсны маргааш нь усанд орох явцад банны доороос их хэмжээний ус алдсан. Энэ тухай байрны эзэн болох ********** хэлж байсан.
Мөн байр хүйтэн тав тухгүй, хүйтэн байсан учраас байрнаас гарах хүсэлтээ хэлсэн. ************* нь зөвшөөрсөн боловч мөнгөний буцаан олголт өгөхгүй бүтэн сар байрандаа суулгасан. Ингээд байрнаас нь гарах үед банн цоолсон байна гэж гүтгэж барьцааны мөнгө болох 1,400,000 өгөөгүй. Иймд миний барьцааны төлбөр болох 1,400,000 төгрөгийг ************* гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ********** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь нэхэмжлэгч нь гэрээ хийж, миний өмчлөлийн орон сууцанд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 3 сар түрээсэлж, амьдарсан. Ингээд тус байрнаас нэхэмжлэгчийн өгсөн төлбөрөөс ашиглалтын зардал хасаад 1,400,000 төгрөг үлдсэнийг банны төлбөрт суутган авсан. Би байраа нэхэмжлэгчид түрээслүүлэхэд манай байрны банн цооролгүй байсан бөгөөд энэ хүмүүсээс байрыг хүлээж авах үед банн цоорсон байсан гэв.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, орон сууц хөлслөх гэрээ /хх-4-6/, ************хх-4/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч нь хэрэгт нотлох баримтыг өгөөгүй байна.
5. Шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашид билгүүн ХХК-иас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт /хх-57-67/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ нь хариуцагч ************холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, түүний өмчлөлийн орон сууцыг хөлсөлсөн. Гэтэл тус орон сууц хүйтэн байсан тул орон сууцнаас гарахад хариуцагч нь орон сууцны төлбөрөөс 1,400,000 төгрөгийг буцааж өгөөгүй гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгч нь миний өмчлөлийн орон сууцыг 3 сарын хугацаанд хөлслөхдөө ванныг цоолсон байсан тул 1,400,000 төгрөгийг суутгаж авсан гэх агуулгаар тайлбарлан, мэтгэлцэж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 Талууд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн ******** дүүргийн ******** дүгээр хороо, туул гол, ******байрны ********* тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206046199 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 1 сарын 1,800,000 төгрөгийн төлбөртэйгөөр 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна.
4.2 Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг 3+1 сарын нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 7,200,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.
4.3 Талууд харилцан тохиролцож, дээрх гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тус гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ дуусгавар болсон гэх үйл баримтын талаар зохигч мараагүй.
Мөн нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт төлсөн 7,200,000 төгрөгөөс орон сууцыг хөлсөлсөн 3 сарын төлбөрт 5,400,000 төгрөг, ашиглалтын зардал болох 400,000 төгрөгийг хасаад 1,400,000 төгрөг үлдсэн гэх тооцооллын талаар талууд маргаагүй.
Харин талууд тус орон сууцыг хөлслүүлэх үед ванн цоорсон байсан эсэх, ванны үнэд 1,400,000 төгрөгийг тооцон авч үлдсэн хариуцагчийн үйлдэл үндэслэлтэй эсэх талаар маргаантай байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг хүлээлгэж өгөх үед банн цоорсон байсан гэх үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь гэрээ байгуулж, тус байранд орох үед банн цоорхой байсан, энэ талаар хариуцагчид хэлсэн гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь орон сууцыг хүлээлгэж өгөхөд банн бүтэн байсан гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үед банн цоорхой байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус орон сууцыг хүлээн авах үед банн цоорхой байсан гэх үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
7.Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.
Иймд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авах үед банн цоорхой байсан гэх байдал тогтоогдоогүй, харин хариуцагчид тус орон сууцыг хүлээлгэн өгөх үед банн цоорхой байсан гэх байдал тогтоогдож байх тул гэрээний зүйл болох орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд байх хугацаанд тус орон сууцны банн-ыг цоорсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч нь тус банны үнийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтээр маргааны зүйл болох ванны зах зээлийг үнэлгээг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилоход ванны үнийг 664,250 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд тус шинжээчийн ажлын хөлс болох 150,000 төгрөгийг хариуцагч тал төлсөн байна.
9. Дээрх шинжээчийн дүгнэлтийг шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн гаргасан байх тул шинжээчийн зардлаас 100,000 төгрөгийг хариуцагчид, 50,000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.
10.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид тус ванны үнэд 664,250 төгрөгийг, шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 50,000 төгрөгийг, нийт 714,250 төгрөгийг төлөх нь Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
11.Дээрх үндэслэлээр хариуцагчийн банны үнэ гэж авч үлдсэн 1,400,000 төгрөгөөс 714,250 төгрөгийг хасаад, үлдэх 685,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************ 685,750 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 714,250 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************с улсын тэмдэгтийн хураамжид 21,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА