| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/10994/И |
| Дугаар | 192/ШШ2025/09834 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/09834
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 192/ШШ2025/09834 | Улаанбаатар хот |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “********** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох 25,218,877 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “*********банк” ХК-ийн нэхэмжилсэн 25,218,877 төгрөгийг хариуцагч *********** нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,101,600 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,101,277 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,044 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 142,022 төгрөг, улсын төсвийн орлогоос 142,022 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “********банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА