| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0115/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/141 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.*******,
Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,
Арван найман насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000040097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багт байрлах Номуун элч дунд сургуулийн хичээлийн байранд Амьдрах чадвар нэртэй хичээл зааж байхдаа насанд хүрээгүй *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 11-р сарын 17 -ны өдөр 7-р цаг буюу хичээлийн 3-дахь оролт дээр 8-а,ангийн сурагч нар хичээл дээр дэвтэр номоо авчраагүй хичээл хийх сонирхолгүй байсан болохоор хичээлийг цааш идэвхтэй байлгахын тулд багш хүний үүрэг хариуцлагаа биелүүлэх үүднээс дэвтрээ гаргаж ирэх, хичээлд идэвхтэй оролцох шаардлага тавьсан боловч дэвтрээ гаргаж ирэхгүй багшийг үл хүндэтгэсэн харьцаа гаргахаар нь тухайн үед хичээл орох номоо барьсан байснаар хүүхдүүдийг гар мөр лүү нударч зарим хүүхдүүдийг гарын алганы ар талаар нударсан өөр юм болоогүй цааш нь хүүхдүүд хичээлийн бэлтгэлгүй байсан тул Галуут сумын байгалын үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудын талаар хичээл орж, сургууль болон сурагчдад тулгамдаж байгаа асуудал сэдвээр судалгаа авсан. Би *******гийн баруун гар луу нь гарын араар нэг удаа нударсан өөр юм болоогүй тэр өдрөөс хойш хичээлдээ явж байгаа харагдсан 14 хоногийн дараа Згийн ангид хичээл ороход З алга байхаар нь багшаас нь асуухад акттай байгаа хөлөө гэмтээсэн гэж хэлсэн. 2018 оны 01 сарын 10 ний үеэр ээж ******* нь дуудаад хүүхдийн гар гэмтээсэн байна бариач дээр очно гэхээр сумын бариач *******гийнд очиход хамт аав ,ээж хоёр нь хамт явсан. ******* бариач баруун гарын дээд хэсгээр цуурсан байна түрдээ боогоод өгье гээд боож өгөөд зургийг нь авхуул эмнэлгээр яв гэхээд гаргасан. 2018 оны 04 сарын 12-нд хот явж эмчилгээ хийнэ гэхээр нь 2 сая 250 төгрөг бэлнээр тоолж өгөөд гурвалсан гэрээ байгуулсан цаашид эвлэрч гомдолгүй эвлэрсэн гэсэн баталгаа гаргаж эвлэрлийн гэрээ байгуулсан. Надад нэмж хэлэх зүйл алга гэхдээ байнга мөнгө нэхдэг янз бүрийн утсаар ямар эмч .цагдаатай хуйвалдаад байна мөнгө өгөхгүй бол шоронд чинь явуулна, уулзах тоолондоо хүн дарамталсан харьцааны соёлгүй хүмүүс байсан, хот руу хамт авч явъя эмчлүүлье гэхээр мөнгөө өг бид нар өөрсдөө эмчлүүлнэ гээд хашгачиж загнаад байдаг.Сүүлд нь мөнгө төгрөг өгөөд хамт явж эмчилгээ хийлгэе юу яриад байгаа юм гээд бид өөрсдөө явна гэсэн мөн хэсгийн төлөөлөгчийг зодсон хүнээрээ хот авч явж эмнэлгээр дагуулж яв гэхэд миний хажууд хэсгийн төлөөлөгчийг хүүхэд эмчлүүлэхэд өөрт чинь хамаагүй бид өөрсдөө мэдье гээд ******* гуай хашигчаад байсан өөр зүйлгүй, Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/
... Би яллагдагчаар татсан ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 147-149/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Арван найман насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Баянхонгор аймгийн Галуут сумын Ерөнхий боловсролын 8-а ангид суралцдаг юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бич хичээлдээ сууж байгаад би тэр өдөр О багшийн орох Амьдрах чадвар нэртэй хичээлийг тэр өдөр орохыг нь мэдээгүй дэвтрийг нь орхичхоод ирсэн байсан тэгээд би өөр дэвтрийн голын хуудас дээр хийе гэж бодоод хуудсаа эргүүлж байгаад нэг шинэ дэвтэр байгаа санагдаад цүнхэндээ үзсэн чинь тэр шинэ дэвтрээ би мартсан байсан. Тэгээд дахиад нөгөө хуучин дэвтрээ гаргаад голын хуудсыг нь гаргах гээд хуудсыг нь эргүүлж байсан чинь О багш над дээр ирээд чи наад дэвтрээ хэдэн удаа эргүүлдэг юм бэ хурдан юмаа хийгээч гээд гартаа барьж байсан номоо бөөрөнхийлж барьсан чигээр нь миний баруун гар талын мөрний доохон тал руу цохисон, тэгээд би гар бадайраад байхаар нь баруун гараа дараад сууж байсан чинь О багш чи бие даалтаа ч хийгээгүй байж яасан их зантай юм бэ гээд О багш гараараа өмнө нь номоороо цохисон гар луу гараараа нэг удаа цохисон. Тэгээд хичээлээ тарж ирээд би ээжид үзүүлсэн юм. Тэгээд ээж чи байж бай гээд ээж тэр багштай чинь уулзчихаад ирье гэж яваад тэр багшийг олоогүй ирсэн. Тэр өдрийн маргааш нь О багштай уулзаж хэлсэн гэсэн. Тэгээд тэрнээс хойш миний баруун талын гар бадайраад гараа өргөхөөр хөндүүр оргиод байсан ба үүнээс 7 хоногийн дараа хичээл дээрээ О багшийн хичээл дээр бие даалтаа үзүүлэх гэж байгаад хүүхдүүд О багшид хичээлээ танилцуулж байсан ба миний зүүн талын хөл гэмтэлтэй байгаа бөгөөд олон хүүхдүүдийн хамт багш дээр очвол хүүхдүүд хөл хөндчих байх гээд ангийн ширээнүүдийн ар талын ширээн дээр сууж байсан чинь О багш ирээд чи дахиад л юм хийхгүй байна уу гээд миний баруун гар талын мөрний доохон тал руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэрнээс хойш хөндүүрлээд яваад байсан ба хэлсэн чинь манай ээж зүгээр зүгээр шар ус хураа биз, хөдөлгөвөл гайгүй болох байх гэж хэлсэн. Тэгээд өнөөдрөөс 10 хоногийн өмнөөс гар хавдаад, бэлцгэрдүү болоод гар өргөж болохгүй болоод байсан. Тэгээд сумынхаа ******* гэдэг бариач дээр очоод гараа үзүүлсэн чинь гарын чинь яс нь цуураад зөрөөд жаахан бороолох маягтай болсон байна гэж хэлсэн. Ер нь яагаад гэмтсэн юм бэ гэхээр нь би энэ гар луу багш цохиод гэмтээчихсэн юм гэсэн чинь би барьж өгөхгүй гэж хэлээд багшийгаа аваад ир гэж хэлээд О багшийг дагуулж ирээд үзүүлсэн. Тэгээд бариачийн хэрэгтэй гэсэн тэмээний ноос билүү дээ тэр зүйлүүдийг олж ирэх гээд явснаа эргэж ирээд эмнэлгээр явъя гэж хэлсэн. Тэгээд намайг бариачийнхаас гараад явж байхад О багш араас ирээд бариачаар бариулъя гээд намайг дагуулж очоод бариачид бариулсан юм. Миний одоо энэ гэмтсэн байгаа баруун талын гар луу О багшаас өөр хүн цохиж зодоогүй ээ, энэ гар өмнө нь ерөөсөө бэртэж гэмтэж байгаагүй, зүв зүгээр байсан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О багш эхлээд миний энэ гэмтсэн байгаа баруун талын гарын мөрний доохон тал руу номоор нэг удаа цохисон, ямар ном байсныг нь би анзаараагүй, тэр өдрөө үүнийхээ дараа нь гараараа бас тэр гар луу нэг удаа цохисон, үүнээс хойш яг тэр өдрөөс 7 хоногийн дараа Тоосжилт гэдэг хичээл дээр гараараа тэр урьд нь цохисон гар луу дахиад нэг цохисон. Манай ангийн Саранцэцэг гэдэг хүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О багш намайг эхлээд номоор цохиод, дараа нь гараараа цохихыг харсан, үнээс хойш 7 хоногийн дараа О багш намайг гараараа цохихыг хүүхдүүд анзаараагүй байх, би ангийн хамгийн хойд талын ширээн дээр ганцаараа сууж байсан юм. Тийм зүйл байхгүй, би ерөөсөө багшийн урдаас хэрэлдээгүй, эсэргүүцээ ч үгүй, яагаа ч үгүй байсан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ын өдөр болсон асуудал нь манай сургуулийн биологийн ангид болсон, үүний дараагийн цохисон асуудал нь Газарзүйн ангид болсон. Тэр хоёр ангид хоёулаа хяналтын камер байдаггүй ээ. Гараа л хурдан эдгээмээр байна. Тийм. Хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч нар асуух асуулт байхгүй байна гэв. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/
4. Арван найман насанд хүрээгүй хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хичээлийн дэвтрээ мартчихсан байсан. Цүнхээ онгойлгоод дэвтрийн гол хуудас гаргах гэж байсан чинь ******* багш ирээд наад дэвтрээ хэдэн удаа эргүүлдэг юм бэ гээд гар руу цохисон. Тэгээд удалгүй ирээд хичээлийн хэрэгслээ бэлдэж ирээгүй бие даалтаа хийж ирээгүй байж сүртэй юм гээд дахиад цохисон. Үүнээс хойш миний гар байнга өвддөг болсон гэв.
5. Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* нь манай хүүхэд байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 217-ны өдөр манай тохин З хичээлээ тарж ирэхдээ царай нь сонин болчихсон ирэхээр нь би хүүхэд зодсон уу яасан бэ, юм юмнаас уначихсан юм уу гэж асуусан чинь би хичээлийн дэвтрээ мартаад явсан байсан чинь О гэдэг шинээр ирсэн багш миний гар луу цохичихсон гэхээр нь би гарыг нь харсан чинь баруун гар нь мөрнөөс доош хэсэгтээ улайгаад хавдчихсан байсан. Тэгэхээр нь ээж нь багштай нь очиж уулзъя гайгүй байлгүй дээ чи урдаас нь эсэргүүцсэн үү гэсэн чинь би яагаа ч үгүй гэсэн. Тэгээд тэр өдөртөө О багштай уулзах гэж яваад олоогүй, тэгээд маргааш нь О багштай нь тааралдаад миний дүү яагаад манай хүүхдийн гар луу нь цохиод хавтгачихсан юм бэ гэсэн чинь эгчээ ямар хүүхэд вэ, хэддүгээр анги вэ эрэгтэй юу эмэгтэй юу гэж асуугаад би чинь тэр хүүхдүүдийг сургахын төлөө л тэгж байгаа ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь сургахын төлөө юу гэж ингэж хүүхдийг цохиж зодож харьцах вэ дээ гэж, дөнгөж ирээд хүүхдүүдтэйгээ танилцаа ч үгүй байж сургах гэж байгаа нь энэ гэж ингэж харьцаж болохгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ алхаад явсан чинь эгчээ яах вэ гээд араас дагаад манай гэрийн гадаа ирсэн ба би гэрт орж ирэх гэж байгаа юм байх гэсэн чинь манай гэрт орж ирээгүй, яваад өгсөн. Тэгээд үүнээс , 2 хоногийн дараа Галуут сумын Сургуулийн захирлыг орлож байсан ******* багшид очиж хэлсэн. Тэгээд 2017 орны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 7 хоногийн дараа манай хүүхэд З дахиад нөгөө багш чинь намайг дахин цохилоо гэхээр нь би зүгээр байлгүй дээ би алийн болгон хэл ам хийж явах вэ гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш манай хүүхэд З гар өвдөөд байна, шөнө гар өвдөөд би гараа цээжин дээрээ тавьж хонож байгаа гэхээр нь би шар ус хурсан байлгүй дээ гайгүй байх гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ гар өвдөөд гээд үглээд байхаар нь би гарыг нь харсан чинь Згийн баруун талын гар нь хөхрөөд хавдах маяг орчихсон байхаар нь ******* гэдэг бариачид аваачиж үзүүлсэн чинь тэр бариач гарын яс нь цуураад бороолох маяг орчихсон байна гээд яагаад ингэж бэртсэн юм бэ зүгээр байж байгаад ингэж бэртэхгүй ш дээ гэхээр нь би багш нь цохичихсон гэнээ гэсэн чинь тэгвэл тэр багшийг нь дагуулаад ир би барихгүй ээ гэсэн. Тэгээд би О гэх багшийг нь дагуулаад ******* бариач дээр очоод ******* бариач гарын яс нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь О багш харин ийм л юм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд ******* бариач бариулах юм уу эсвэл эмнэлгээр явах юм уу гэж асуухаар нь О багш яах вэ гэхээр нь би чи л мэд би хүүхдийнхээ эрүүл мэндийг л бодож байна гэсэн чинь бариулчихъя гээд ******* бариачаар гарыг нь бариулахаар болсон чинь ******* бариач чиг тавьж боох юм олоод ир гэхээр нь О багш бид нар цуг гараад боох юм олж ирье гэсэн чинь О багш би бариулахаа болилоо эмнэлгээр явъя гэсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой О багш манай гэрт ирээд би нөгөө бариачийг гуйчихлаа очиж бариулъя гээлд бид нарыг дагуулаад ******* бариач дээр аваачаад гарыг нь бариулсан. Тэгээд гарыг нь бариулаад зүгээр болохгүй байхаар нь би аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтсэн байгаа юм. Би цохих үед нь яг хамт байгаагүй болохоор яаж цохиж зодсоныг нь би хараагүй ээ. Згийн баруун талын гар нь өмнө нь гэмтэж байгаагүй, зүүн талынхаа хөлийг 2017 оны 10 дугаар сард мөсөн дээр халтирч унаад хөлийнх нь яс цуурсан байсан, тэрийгээ сумынхаа******* гэдэг эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн, тэр үед бол гар нь зүгээр байсан. Тэр хөлөө гэмтээх үедээ бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, сумынхаа эмнэлэгт гадуур стор нээлгээд эмчилгээ хийлгэж байсан. Хүүхдийнхээ гарыг л хурдан эмчлүүлмээр байна. О багш Згийн гарыг бариулсны дараа 3 ширхэг өвчин намдаах лаа, 2 ширхэг эм авч өгсөн өөр ямар нэгэн эмчилгээнд тусламж үзүүлсэн зүйл байхгүй ээ.Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
5. Хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүхдийнхээ гарыг эдгээж авмаар байна. Өвчин намдаах эм байнга хэрэглэдэг гэв.
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд байдаг юм. Тэгээд өнөөдөр манай хамаатны хүн болох ******* нь хүүхэд нь багшдаа зодуулаад аймагт ирээд Мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хаана хандаж, яаж шалгуулдаг юм бол гэхээр нь би Цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. *******ы хүүхэд болох З гэдэг хүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр л зодуулсан гэсэн. Би яг зодуулах үед нь хамт байгаагүй болохоор яг юу болсныг нь би мэдэхгүй ээ. Ээж ******* нь л надад багш нь зодсон гэнээ л гэж хэлсэн, яг яаж зодсон, юунаас болоод зодсоныг нь би мэдэхгүй ээ, надад ч тэгж зодсон, ингэж зодсон гэж тодорхой зүйл хэлээгүй ээ. Би хүүхэдтэй нь уулзаагүй, биед нь ямар гэмтэл учирсныг нь би мэдэхгүй ээ, аймагт ирээд Мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа л гэсэн. Згийн ээж ******* нь өнөөдөр л надад хэлсэн, тэгээд яаж шалгуулдаг юм бол гэхээр нь би Цагдаагийн газарт болсон асуудлын талаар хэлж дуудлага өгсөн юм. Өмнө нь бол би энэ талаар ерөөсөө мэдээгүй ээ. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
7. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай мэс заслын тасагт 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анх ирж надад үзүүлсэн. Ирэхдээ ээжийн хамт ирсэн. Эхлээд үзлэг хийхэд баруун гараа сойгоод" боож сойлт хийсэн. Багшдаа цохиулсан бариачид бариулаад яс нь цуурсан байна гээд боолт хийлгэчхээд гарын сарвуу нь хавдартай ирсэн. Тэгээд шинжилгээ авхуулж зургийг нь авхуулж үзэхэд ясандаа хугарал гэмтэл байгаагүй. Мөн мултрал байхгүй харин тохой өвдөөд байна гэж байсан. Гараа боолгоод тэр чигтээ хавдсан байсан учир боолтыг нь аваад эмнэлэгт хэвтүүлсэн. Ямар нэг байдалд цохигдоод ясны идээт үрэвсэл үүсэж магадгүй гэж бодоод хэвтүүлсэн. Эмнэлэгт 6 хоносон. Хэвтэж байх хугацаанд хаван буулгах уусмалаар боолт хийгээд 2 хоноод ямар хавангүй болж хаван буусан. Тэгсэн хэр нь бугалга тохойгоор өвдөөд байна гэж байсан. Эмийн эмчилгээ хийгдэж байсан боловч өвдөөд байна гэсэн зовир нь арилахгүй байсан болохоор онош тодруулахаар 3 дугаар шатлал руу явуулъя гэсэн шийд би гаргасан. Тэгээд Улаанбаатар хот руу явах унаа гарахаар нь явах уу гэхэд өөрсдөө явахгүй гэсэн. 3 дугаар шатлал гэдэг нь Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гэсэн үг юм. Тэгээд 6 хоноод эмнэлгээс гарсан. Би баруун бугалгын гэмтлийн шалтгаантай ясны хальсны өрөвсөл гэсэн онош тавьсан. *******гийн гарын хаван буусан ясны цуурал, хугарал байхгүй байсан Би болохоор 2 сарын дараа над дээр ирсэн учраас зөөлөн эдэд ямар гэмтэл учирсныг мэдэхгүй. Зөөлөн эдийн гэмтэл надад ажиглагдаагүй. Ер нь бол цаашдаа хот руу очиж онош тогтоолгох хэрэгтэй байх. Эмнэлэгт хэвтүүлээд үр дүн өгөөгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
8. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 сарын 10-ны өдөр 7-р цаг дээр О багш амьдрах чадвар гэдэг хичээл орж байгаад багш дэвтрээ гарга гэхэд манай ангийнхан дэвтрээ орхисон байсан чинь О багш , Саран гэдэг 2 хүүхдийн мөр рүү /зүүн/ нь гараараа цохисон өөр юм болоогүй хичээл цааш үргэлжилсэн. З 3-н долоо хоног буюу 21 хоног хичээлдээ ирсэн мөр гар өвдлөө гэж яриагүй харин ус түрж яваад хөлөө гэмтээчихлээ гээд доголоод байсан тэгээд ээж нь ирээд Зг аваад аймаг явсан. Байхгүй ярьсан зүйл бүгд үнэн гэх мэдүүлэг./хх-ийн 29-30/
9. Арван найман насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 сарын 10-ны өдөр 7-р цаг дээр О багшийн хичээл орохыг мэдээгүй дэвтрээ аваагүй хичээлдээ сууж байхад О багш бүх хүүхдийн зүүн мөр лүү нудраад авсан тухайлбал багш зүүн талаар ширээний голоор явж байсан. Тэгээд хичээл цааш үргэлжилсэн. Зг гараа зангидаж байгаад зүүн мөр лүү нь цохисон цохихдоо нэг л удаа цохисон. Хичээлдээ явдгаараа яваад зүгээр л байсан харин усанд явж байгаад хөлөө гэмтээсэн гээд доголж байгаад ээж нь ирээд аймаг явсан тэрнээс хойш ирээгүй. Номоор цохиогүй. Байхгүй ярьсан зүйл бүгд үнэн гэх мэдүүлэг./хх-ийн 31-32/
10. Арван найман насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 сарын 20-ны өдөр байх сайн санахгүй байна О багшийн хичээл орохыг мэдээгүй дэвтрээ авчраагүй байсан чинь хичээлдээ сууж байсан чинь багш манай ангийн бүх хүүхдүүдийг мөр лүү нь нудраад авсан. Дараа нь хүүхдүүдийг хаана цохисныг мэдэхгүй байна. З бид хоёр нэг ширээнд суудаг, багш ирээд бид хоёрын зүүн мөр лүү нэг удаа гараа атгаж байгаад гарын араар цохисон тухайн үедээ яваагүй. 21 хоног хичээлдээ ирсэн гар өвдлөө гэж яриагүй харин усанд явж байгаад хөлөө гэмтээсэн гээд доголж байгаад ээж нь ирээд эмч авчраад аймаг авч явсан дахин хичээлдээ ирээгүй. Үгүй харин үймүүлээд байсан зарим хүүхдүүдийг дэвтрээр цохисон. Байхгүй ярьсан зүйл бүгд үнэн гэх мэдүүлэг./хх-ийн 33-34/
11. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ын З гэдэг охин 2017 оны 11 сарын эхээр зүүн талын хөл өвдлөө гээд ирж үзүүлсэн,үзүүлэхэд өөрөө явж чадахгүй байна гэсэн үзэхэд ямар нэгэн хөхөрсөн, улайсан,хавдсан юм байхгүй байсан тэгээд өвчин намдаах эм бичиж өгсөн. 2 хоногийн дараа ээж нь дагуулсан өвдөөд байна зүгээр болдоггүй гэхээр нь аймаг явж зургийг нь авхуулж оношийг нь тодруул гээд аймаг руу явуулсан харин тэгтэл аймгийн гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ унасан гэж хэлсэн байсан буцаж сумандаа эмчилгээ бичүүлж ирэхээр нь хэвтүүлэх гэсэн чинь хэвтэхгүй гэхээр нь гадуур стор нээж гэрээр нь эмчилгээ хийсэн ,гарч орохдоо заавал хүнтэй байдаг болохоор хэцүү гэхээр нь гадуур стор нээсэн тэгээд 2 хонож байтал хөл нь гайгүй боллоо одоо баруун гар нь өвдөөд байна гэхээр яасан юм гэхэд яагаа ч үгүй гэхээр нь өвчин намдаах эм бичиж өгөөд аймаг явж зургийг нь авхуул гэсэн тэгээд аймаг руу яваад чимээгүй байж байгаа сүүлд нь ээж нь багш нь цохисон гэж хэлсэн . Хичээлдээ суух гэхээр хөл өвдөөд байна, гэхээр үзээд сургуулийн эмчээс актаа ав гээд явуулсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 35-36/
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Згийн аав 11 сард хүүхдийг амралт эхлэхийн өмнө охиноо дагуулсан, хүүхэд нь хөлөө чирээд явж чадахгүй ирээд сумын эмч*******д үзүүлсэн танаас акт ав гэхээр 3 хоногийн акт өгсөн ,акт өгөхдөө аймаг явж хөлийн зураг авхуулаарай гэж зөвлөгөө өгсөн дахиж үзээгүй. Хүүхэд юм хэлээгүй харин аав нь манай охин юманд тээглэж унаад хөлөө гэмтээчихлээ гэсэн. Надтай энэ талаар үзүүлж харуулсан юм байхгүй сүүлд нь сургуулиар гараа гэмтээсэн гэсэн сураг сонсогдсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 37-38/
13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Яг он сарыг нь мэдэхгүй байна 2018 оны 01 дугаар сарын 23,24 ний үеэр сумын төвд гэртээ байхад багш Оийн хамт орж ирээд Багш нь болон ээж ******* нар бариад өгөөч гэхээр нь эмнэлгээр явахгүй яасан юм гэхэд ээж ,багш 2 -нь ийм тийм байхгүй бариад өгөөч гэсэн мөн хамт охины аав хамт байсан барихад зүүн гарын дунд чөмөг цууралттай байсан тэхээр нь үнэхээр бариулах бол тэмээний ноос бургас нелонон даавуу олоод ир гэхэд багш аав хоёр гарч яваад олоод ирэхээр нь барьж өгөөд гаргасан. Мөн чиг тавьж өгсөн. Ер нь бол цууралт хугаралттай гэдгийг бариач хүний гарын барилтаар мэдрэгдсэн тухайн үед охины гар хавдартай байсан, цаашид эмнэлгээр яваарай гол нь хөхөрч хойшоо хавдвал болохгүй шүү гэж хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
... Баруун гарын дунд чөмөг Цууралт буюу Бүрэн тасарч хугараагүй цууралттай яс нь жаахан зөрсөн байсан. 2018 оны 01-р сарын 23, 24 ний хавьд байхаа эхнэртэйгээ, О, З гээд дөрвөн хүн орж ирсэн хоорондоо зохисон зохиогүй гэж маргаж байсан тэгэхлээр нь би барьж өгөхгүй та нар ийм маргаантай юм бол эмнэлгээр яв гэхэд та бариад өгчих бид нар ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь надад байхгүй Тэмээний эм ноос бургас 2 олж ир гэхэд , О нар явж олж ирсэн тэгээд боож өгөөд явуулсан 7 хоногийн дараа хүүхдийн бие нь яаж байна гэхэд урагшаа хавдвал зүгээр хойшоо хавдвал болохгүй гэж би хэлсэн. Би сайн мэдэхгүй ямар ч байсан 7 хоног дотор юм уу л гэж бодсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
14. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Надтай 2-удаа уулзсан эхний удаа ******* гуай танай сургуулийн багш О манай хүүхдийг дэвтрээ авчраагүй гэж гар луу цохисон байна та бүхэн сануулж хэлээч гэж уулзсан, тэр өдрөө О багшийг дуудаж уулзаад чамд хүүхэд цохих эрх байхгүй шүү дахиж ийм асуудал гаргахгүй талаар сануулж хэлсэн тухайн үе нь 2017 оны 10 сарын сүүлээр ээж ******* гуай ирээд манай хүүхдийн хөл гэмтээд явж чадахгүй байна хөлөө хөндчихөөд байна чөлөө өгөөч гэхээр 5 өдрийн чөлөө өгсөн тэгээд хүүхдийн амралт эхлэх гэж байсан амралтаа дуусгаад хичээлдээ сууна гээд явсан дахиж уулзаагүй. Тийм асуудлаар надтай юм яриагүй . Надад нэмж хэлэх зүйл байхгүй мэдүүлэг /хх-ийн 41-42/
... 2017 оны 11-р сарын амралт дуусахаас 7 хоногийн өмнө буюу 10 сарын сүүлийн 7 хоногийн үеэр сургууль дээр ирж өрөөнд орж ирээд хүүхдийн акт дууссан хөл нь гэмтсэн хөндчихөөд байна чөлөө өгөөч гэхээр нь 5 өдрийн чөлөө олгосон амралт дуусаад хичээлдээ нь явуулна гэж хэлсэн гарын талаар надтай огт юм яриагүй.Харин өмнө 10 сард байх яг тодорхой өдрийг нь санахгүй байна Згийн ээж ******* гуай өрөөнд ирж уулзаад О багш манай охиныг дэвтэргүй ирлээ гээд аль гар луу нь цохисон талаар яриагүй ямар ч байсан гар луу нь цохисон байна энэ багшдаа хэлж ярьж өгөөч гэсэн, тэхээр нь О багшийг дуудаж дахиж ийм асуудал гаргахгүй байх талаар сануулсан О багш би яасан болдоо цохисон юм байхдаа гэхээр нь та нар хүүхэд рүү муухай харах эрх байхгүй шүү гэж хэлсэн .Згийн ээж тухайн үед О багшид хүүхдийн гар луу цохилоо гэж хэлсэн гэж надад ярьсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
15. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Яг хэдийд гэдгийг сайн мэдэхгүй байна 11 сард байх би хөдөө айлын мал маллаад байж байхад манай охины гарыг багш нь цохисон байна гэж ээж нь хэлсэн тухайн үед би гайгүй болчих байх гэж харзнасан охины баруун мөрний булчин хавьд жаахан цайгаад хавдсан байсан бич гайгүй байх гээд хөдөө мал руугаа яваад 16 хоноод ирэхэд манай охин З эмчээс акт авсан гар өвдөөд гээд баруун гараа сойсон байсан тэгээд би багш О хамт бариач ******* гэдэг хүн дээр очоод бариулахад баруун гарын булчингийн хэсэгт 2 газар цуурсан байна гээд чиг барьж боож өгсөн. Мөн цуураад бороолсон байна гэж хэлсэн, 2 хоноод эмнэлэгт хэвтээд 20 гаруй хоног аймагт эмчилгээ хийлгэчхээд буцаж хэвтсэн би яг, он, сар өдрийг санахгүй байна. Хөдөө байсан болохоор, харин он гараад нэг сард аймгийн цагдаад гомдол гаргасан. Үнэндээ ээжийнх эгч Эрдэнэчимэг 2 охины гомдол, эмчилгээг аймаг, хотод хариуцаж байсан.Би хөдөө мал дээр байдаг учраас нарийн ширийн асуудлыг мэдэхгүй хааяа утсаар ярихад эмчилгээ хийж байна гэж ярьдаг байсан надад өөр мэдэх юм байхгүй. Улаанбаатар хотод эмчлүүлж үзүүлж байгаа, мөн шинжилгээ хийлгүүлж байгаа. Надад эхнэр хэлэхдээ сая гаруйхан төгрөг авлаа бид нар хот явлаа гэснээ төрсөн эгч аваад хот руу явууллаа гэж надтай утсаар ярьсан. 2017 оны 11 сард охиныг маань хичээл дээр дэвтрээ мартчихаад очиход нь О багш баруун гарын булчингийн хэсэгт цохисон, яг юугаар, хэдэн удаа цохисон гэж юм яриагүй. Миний хувьд гомдолтой дээр нь эмчилгээ хийх мөнгө төгрөг хэрэгтэй байна. Мөн өмгөөлөгч авах талаар бид нар хоорондоо ярилцаж байгаа. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/
16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн:
*******гийн биед баруун буглаг, шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 53-54/
17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед баруун буглаг, шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 58-59 / болон хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 12-15 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Самсунг галакси нөөт 1” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчээс 2 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багт байрлах “Номуун элч” дунд сургуулийн хичээлийн байранд амьдрах чадвар нэртэй хичээл зааж байхдаа арван найман насанд хүрээгүй хохирогч *******г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан арван найман насанд хүрээгүй хохирогч *******гийн мэдүүлэг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.*******ы мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч гийн мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч , мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч ийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 89, 298 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ..
Уг хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Самсунг галакси нөөт 1” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Самсунг галакси нөөт 1” маркийн гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д. О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал гурван сая дөрвөн зуун мянган төгрөг бүрэн төлөгдсөн тухайгаа амаар болон бичгээр илэрхийлсэн тус бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч цаашид хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодорхой дурдаагүй тул цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгийг шүүгдэгч *******ийг 2018 оны 07 дугаар сарын 02-ний дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогч ******* болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан эмчилгээний зардалд гарах зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Ноүт-1” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ