| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2405000000181 |
| Дугаар | 2025/ДШМ/133 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/133
2025 01 23 2025/ДШМ/133
О.Н-, Т.Т, Ч.Б-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/917 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т, Ч.Б-, О.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох 2405000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А овгийн О-ын Н-, 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:... /;
2. Т овгийн Т-ын Т, 2003 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ... тоотод оршин суух, /РД:...5/;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
3. М овгийн Ч-ын Б-, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:... /;
Шүүгдэгч О.Н- Т.Т нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12-6-р байрны гадна иргэн С.Б-оос тээврийн хэрэгслийг “өдрийн 80,000 төгрөгөөр тооцон түрээсэлье” гэж хуурч 12.500.000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Тоёота приус” 20 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлж авч залилсан,
Шүүгдэгч О.Н-, Ч.Б-, Т.Т нар бүлэглэн :
2024 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт амарч байсан Б.Э, Х.Ө, Н.Э нарын эд хөрөнгийг авах зорилгоор “энэ хэдийг нэг хутгалчих уу” гэж хэлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Э-гийн эзэмшлийн 800,000 төгрөгийн iphone 11 загварын гар утсыг, Х.Ө-ын эзэмшлийн 800,000 төгрөгийн iphone 11 загварын гар утсыг, Н.Э-ын эзэмшлийн 3,800,000 төгрөгийн iphone 15 загварын гар утсыг авахаар довтолсон,
2024 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцэс гэх газарт иргэн Л.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор өмсөж явсан малгайтай цамцных нь оосроор хоолойг нь боож, хүч хэрэглэн биет 20,000 төгрөг, 265,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S9” загварын гар утсыг, 18,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвчийг авсан,
мөн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ч-гийн эд хөрөнгийг авах зорилгоор бие рүү цохиж хүч хэрэглэж, ална шүү гэж хэлж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 2.125.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 рrо mах загварын гар утсыг авсан буюу дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Ч.Б-ы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 /гурван/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Н-, Т.Т, Ч.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-, Т.Т, Ч.Б- нарын цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан ХГ-1, ХГ-2 гэх бичиглэлтэй цус мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгахыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Н-, Ч.Б- нараас хохирогч Н.Э-д 2.533.333 төгрөг, хохирогч Л.Б-ад 12.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ж-д 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч О.Н-аас 1.350.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ө-д тус тус олгож, шүүгдэгч Т.Т бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдөр гэртээ байхад 14:00 цаг О.Н- утсаар холбогдож ярих зүйл байна уулзъя гээд уулзсан. Тэр үед О.Н- чи найздаа машин түрээслээд өгөөч надад машины хэрэг гараад байна, өдрөөр машин түрээсэлдэг газраас өөрийн нэр дээр машин түрээслээд өгөөч, мөнгө төгрөгийг нь би төлнө гээд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 126 дугаар байрны гадаа машин түрээслэхээр очсон. Тэгээд Батболд гэх хүнээс саарал өнгийн “Тоёота приус 20” загварын машин өдрийн 80.000 төгрөгөөр тохирч өөрийн нэр дээр түрээсэлж О.Н-ад өгч явуулсан. Тэгтэл 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О.Н- залгаад Чулуу овоонд хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд очтол түрээсэлж авсан машин урд талаараа мөргөлдсөн байдалтай явахааргүй болсон зогсож байсан. О.Н- надад хэлэхдээ замын хажуу талын боржуур мөргөөд ийм болсон гэж хэлсэн. Тэр үеэр дунд оврын жийп мөн ачилтын машин хоёр ирээд О.Н-тай ярьж байгаад машиныг ачаад аваад явсан. Би тэр үед юу ярьсан, ямар хүмүүс авч явсныг мэдээгүй засвар авч явж байна гэж л бодсон. Тэндээс О.Н- бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд нэг зочид буудалд хоноод маргааш нь хүмүүстэй уулзана, гадуур явах ажил байна машингүй дахиад машин түрээслээд өгөөч гээд Чингэлтэй дүүрэг Тэнгис кино театрын хажуугаас улаан өнгийн “Тоёота приус 30”, Баянгол дүүрэг Модны хоёроос хар өнгийн “Тоёота приус 30” загварын машин түрээслэн авсан. Би улаан өнгийн “тоёота приус 30” загварын машин унаж гэртээ хариад хоол идэж, хувцсаа солиод орой О.Н-тай уулзахад Ч.Б-, н.Н, н.Г хамт байсан. Намайг ирсний дараа Жанжин клуб дээр хүнтэй уулзах ёстой гээд хоёр машинтайгаа очиход Ч.Б-, О.Н- хоёр бууж Лексус загварын хар машинд орж суугаад би машинд хүлээж байтал удахгүй гарч ирээд улаан “Тоёота приус 30” загварын машинаа унаж явсан. Миний унаж явсан машинд н.Н, н.Г хамт явсаар Сонгинохайрхан дүүргийн баруун салаанд байрлах “...” амралтын газар очиход О.Н-, Ч.Б-, н.Н, н.Г нар амралт руу орж хүнтэй уулзана гээд орсон. Тухайн үед би амралт дээр болон Жанжин клуб дээр дээрмийн гэмт хэрэг болж байгааг мэдээгүй, машин барьж л явсан. Буцах замдаа Зурагтын шинэ эцэс дээр тамхи авахаар буухдаа би бага зэргийн согтолтой хүнтэй муудалцаад О.Н- Ч.Б- машинаас буухад салгаад болиулж буцаж Баянхошууны эцэст нэг гудамжинд улаан өнгийн “Тоёота приус 30” машинд амарсан. Өглөө машиндаа унтаж байтал 4-5 залуучууд машины цонх руу балбаж онгойлго гэсэн. Тухайн үед цагдаа гэж мэдээгүй машин асаагаад зугтаасан. Тэгж явсаар Ар гүнтийн бензин колонк дээр шатахуун авч байтал цагдаагийн машин болон өөр машинуудад хашуулж баригдсан. Тухайн үед би дээрмийн гэмт хэрэг болж байгааг мэдээгүй, машин барьж явсан. Мөн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тухайн дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй, гомдолтой байгаа тул дээрмийн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ийм асуудалд орсондоо маш их гэмшиж байна. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд ийм үр дагавар гарна гэдгийг ойлгоогүй явсан юм. Би эх болон хоёр настай хүүгийнхээ хамт амьдардаг юм. Эхнэр маань Япон улс руу хаяад явсан. Мөн ээж маань уушгины хүнд хэлбэрийн өвчтэй учир үе үе бие нь мууддаг, байнгын эм тариа шаардлагатай болдог. Иймд миний бие ээж, хүү хоёртоо маш их санаа зовж байна. Би батлан даалтад байх хугацаандаа ажил хийж, өөрийн үйлдсэн гэмт хэргийн хохирлоо барагдуулах гэсэн боловч эхийнхээ эмчилгээний зардалд хэрэглэж байгаад хохирлоо барагдуулж амжаагүй байсан юм. Одоогоор би ар гэрийнхэнтэйгээ ярилцаж нэн даруй хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний хувийн болон ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ийм асуудалд орсондоо маш их гэмшиж байна. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд ийм үр дагавар гарна гэдгийг ойлгоогүй явсан юм. Цагдан хоригдсон 4 сар гаруй хугацаанд маш их зүйлийг ойлгож гэмшиж байна. Миний бие үйлдсэн гэмт хэргийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа юм. Мөн батлан даалтад байх хугацаандаа ажил хийж цалингаа аваад цуг амьдарч байсан залуу болох н.Ганхөлөгт хохирол барагдуулаарай гэж хэлж өгсөн боловч намайг цагдан хорих 461 дүгээр ангид орж ирсний дараанаас ор сураггүй алга болсон байна. Миний бие даруй ар гэрийнхээ хүмүүстэй зөвлөлдөж хохирлоо маш яаралтай төлөх болно. Би эцэг, эх хоёрын хамт Завхан аймгийн Идэр суманд амьдардаг бөгөөд хотод ажил хийхээр ирсэн юм. Эцэг, эх маань 70 гарсан өндөр настай хүмүүс байдаг болохоор гэрийнхэндээ маш их санаа зовж байна. Миний эх н.Ц-ын биеийн байдал хүнд байгаа юм. Би хийсэн үйлдэлдээ маш их дүгнэлт хийж ухаарлаа. Иймд миний хувийн болон ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Миний бие хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Т.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо энэ талаар дэлгэрэнгүй бичээгүй байсан. Хэрэв бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлавал миний үйлчлүүлэгчид ч мөн адил уг хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас эхэлж шүүхийн шат хүртэл өөрийн үйлдэл, оролцоо болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлсэн. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийн тодорхой хэсгийг хохирогч нарт олгосон бөгөөд үлдсэн хохирлыг цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд Ч.Б-д холбогдох хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлчлүүлэгч О.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчид учирсан хохирол, төлбөрийг О.Н-ын ар гэрийн зүгээс бүгдийг нь төлсөн. Миний бие хохирогч н.Б-д 6,000 төгрөг, н.Э-д 1,270,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н.Ж-д 500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н.Ө-д 1,350,000 төгрөг төлсөн талаар нийт 4 хуудас баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байна. О.Н- урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа шүүхээс гэм буруутайд тооцогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд тусгагдсан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон шүүх хуралдаанд оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч О.Н-, Т.Т, Ч.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, О.Н-, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал :
2.1. Шүүгдэгч О.Н-, Т.Т нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12-6-р байрны гадна иргэн С.Б-оос тээврийн хэрэгслийг “өдрийн 80,000 төгрөгөөр тооцон түрээсэлье” гэж хуурч 12.500.000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Тоёота приус” 20 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлж авч залилсан болох нь:
- С.Бын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх 221/
- хохирогч С.Бын “...2024.02.08-ны өдөр миний утас руу ... утсаар Т-ын Т гэж хүн холбогдож машин түрээслэе гэсний дагуу БГД-н 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12-р байрны гадаа уулзаж, ... улсын дугаартай Приус-20 маркийн мөнгөлөг өнгийн машиныг 1 хоногийн хугацаатай түрээслэхээр болж, 80.000 төгрөгийг бэлнээр төлөөд машиныг унаж явсан. Маргааш нь утасдаж сунгая, цагаан сараар хэрэглэнэ гээд өдрийн 80.000 төгрөгөөр тооцож, нийт төлбөрийг өдөр өдөрт нь шилжүүлэн 640,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2024.02.16-ны өдрөөс эхлэн утас нь холбогдохгүй болсон, би машинаа эрж хайсаар JPS-н тусламжтайгаар БЗД-н 16 дугаар хорооны нутагт байрлах Цайз захаас хойшоо машин засварын газарт оруулсан байсныг олсон, тухайн хүмүүсээс тодруулахад худалдаж авсан гэсэн...” мэдүүлэг /1-р хх 227/,
- хохирогч С.Бын дансанд гүйлгээ хийсэн цахим гүйлгээний баримт /2-р xx 17-19/,
- иргэний нэхэмжлэгч Д.Ө-гийн “...2024 оны 02 дугаар сарын 15-с 16-ны өдрүүдэд миний дугаарт нэг үл таних эрэгтэй хүн залгаад “Приус-20 загварын тээврийн хэрэгсэл авах уу” гэж асуусан...02 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед нөгөө залуу дахин ... дугаараас залгаад би танд машин үзүүлэх гэж найзуудтайгаа явж байгаад машинд шахуулаад, шон мөргөчихлөө, Амгаланд гудамд зогсож байна, та ирээд үзэж хараад үнэ, ханшаа тохироод авчихаа гэж гуйсан..Машин нь эвдэрсэн байсан...Тэгээд би Хаан банкны ... дугаартай Н- гэх хүний дансанд 2.700.000 төгрөгийг “21-08 УБН” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Тэгтэл 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б гэх хүн манай засварын газарт ирээд ... улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг бусдад түрээслүүлдэг байсан гээд болсон явдлыг ярьсан. Би өөрийнхөө хохиролд холбогдуулан сольж тавьсан сэлбэгийн үнэ нийт 6,370,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх 231-233/,
- Д.Ө-гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга, /хуулгад Хаан банкны ... дугаартай дансанд ... машины үнэ гэх утгатайгаар 2,700,000 төгрөг шилжүүлсэн байв/ /2-р xx 6-8/,
- Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Бунхны 1 дүгээр гудамжны 16 тоотод орших “...” гэх нэртэй засварын газар тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, /1-р хх 244-250/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд, /2-р xx 2-4/,
- хөрөнгө хохирол даатгалын үнэлгээний дүгнэлтэд “...2005 онд үйлдвэрлэгдэж 2019 онд Монгол улсад орж ирсэн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг 12,500,000 төгрөгөөр үнэлэв...” гэх /2-р xx 11-15/,
- “Тоёота приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх 1/
- Т.Тын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...тухайн өдөр зарын дагуу машин түрээслэхээр Н- бид 2 очсон. Нэг бүдүүн ах гарч ирээд нөгөө машиныг маань өөр хүн унаад явж байгаа, та 2 автобусны буудал дээр хүлээж байгаад аваад явчих гэж хэлээд өдрийн 80.000 төгрөгөөр тохиролцож барьцаа 100.000 төгрөгийн хамт нийт 180.000 төгрөг өгөөд, өдөр өдөрт нь мөнгө өгөхөөр болж 7 хоног авахаар тохиролцсон. Тэгээд 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр хүлээж байгаад ... гэх дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан. Би бичиг баримтынхаа хуулбарыг нөгөө ахад өгсөн...Жанжин клубын ойролцоо Н- машин жолоодож яваад замын хажуугийн хашлага мөргөсөн. Н- чамд, надад ч мөнгөний хэрэг байгаа, таньдаг ченж байгаа, тэр хүнд машиныг зарчихья, янз бүрийн юм болвол би арыг нь даая гэж хэлсэн, би түүний үгийг дагахаар болсон, бид 2 машин зарсан мөнгөөрөө Да хүрээ захын ойролцоо байдаг буудалд орсон...” /1-р хх 237-238/...Бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /2-р хх 33/...гэм буруугаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /4хх-103-106/,
- О.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Т бид 2 зар харж байгаад нэг машин түрээсээр авахаар болсон....Тэр машиныг аваад бид 2 дуудлагын жолоочийн ажил хийсэн. Тэгээд бид 2 өдөр өдөрт нь сунгалт хийгээд тэр ахын данс руу Т мөнгө хийдэг байсан. Жанжин клубын ойролцоо Т машинаа барьж яваад баруун урд талаар хашлага мөргөсөн. Тэгээд машиныг зарах санааг Т гаргасан....Нэг эгчтэй холбогдоод 2,700,000 төгрөгөөр зарахаар болоод миний дансанд мөнгөө хийгээд машиныг аваад явсан. Уг мөнгийг бид 2 үрж дуусгасан...” /1-р хх 242/...Бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /2-р хх-40/...гэм буруугаа зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /4хх-103-106/ зэрэг нотлох баримтуудаар,
2.2. Шүүгдэгч О.Н-, Т.Т, Ч.Б- нар бүлэглэн :
2.2.1. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Чимэдсэрчингийн эд хөрөнгийг авах зорилгоор бие рүү цохиж хүч хэрэглэж, ална шүү гэж хэлж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, 2.125.000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 рrо mах загварын гар утсыг авсан болох нь :
- С.Ч-гийн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2-р xx 170/,
- хохирогч С.Ч-гийн “...тухайн үедээ 3 хоног фэйсбүүк чатаар холбогдсон “Sain оhin” нэртэй цахим хаягтай хүн руу чат бичээд юу хийж байна гэсэн чинь хариу бичсэн, ойрхон салхинд гарах уу гэж асуухад тэгье гээд...Жанжин клубын урдаас намайг авчих гэж хэлэхээр би 23 цаг нэлээн өнгөрсөн байх үед очсон. Очоод би автобусны зогсоол дээр зогсож байгаад видео дуудлага хийж ярьсан чинь өөрийнхөө царайг харуулахгүй яриад байсан тэгээд намайг урагшаа чигээрээ хөдлөөд явахад засмал зам тойрч эргэдэг хэсгийн баруун талд 1 эмэгтэй зогсож байсан намайг зогсоход тэр эмэгтэй шууд ард орж ирээд суучихсан. Тэгээд би цааш хөдлөөд явсан, тэр гар утсаараа оролдоод яваад байсан. Цаашаа нүхэн гарцаар гараад Дүнжингаравын замтай нийлэх гэж байх үед зүүн тийшээ эргээд шороо руу орчих, бие засъя гэж хэлсэн, ийшээ зүүн эргээд зогсчих гэхээр нь хэлснээр нь явсан...Тэгээд тэр эмэгтэй бууж бие засаад эргэж орж суугаад байж байсан чинь 2 машинтай 5 залуу бууж ирээд тухайн мэдүүлсэн асуудал болсон...Надад нэрээ хэлээгүй бид хоёр 3 хоног фэйсбүүк чатаар холбоо барьсан...” гэх мэдүүлэг /2-р xx 183-184/...Тэд нарын нэг нь нэг сая төгрөг өгчих гэхээр нь сая төгрөг олох боломж байхгүй ээ 500,000 төгрөг аргалаад олоод өгье, надад байхгүй ээ гэсэн чинь тэг гэсэн... Тэгээд залгасан хүн маань утсаа авахгүй байсан чинь нэг нь...гар утасныхаа кодыг гарга гэхээр нь өгтөл миний утсыг аваад буусан ба буухдаа “Цайзын Тулгаагийн дүү гээд намайг асуугаарай ална шүү муу гөлөг минь, ахиад таарна шүү” гэж хэлээд машиндаа суугаад явцгаасан. Тэр хумуусийн сууж явсан машин нь нэг нь хар өнгийн Приус 30 маркийн, нөгөөх нь цагаан өнгийн Приус 30 маркийн машин байх шиг санагдсан. Мөн машиныхаа ард талын улсын дугаарыг авчихсан байсан... Эхлээд жолоочийн эсрэг талд сууж байсан 20-28 орчим насны, бараан өнгийн хувцастай, аль нэг гарынхаа ар хэсэгтээ битүү, хүзүү, шанаа чамархай хэсэгтээ, аль нэг нүднийхээ доор, хэсэгт шивээстэй 167-168 орчим см өндөр. Араас боодог нь дээгүүрээ улаан хүрэн бор өнгийн оруулгатай савхин куртик, аль нэг нүднийхээ доод талд шивээстэй хүрэн хар царайтай 165-169 орчим см өндөр залуу байсан. Сүүлд ирсэн гурван хүний нэг нь бага зэрэг махлагдуу, хоёр нүднийхээ доор шивээстэй байсан. Нөгөө залуу нь 172-175 орчим см өндөр, дээгүүрээ саарал өнгийн богино куртиктэй байсан...” гэх мэдүүлэг, /2-р xx 180-182/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл гэрэл зургууд, /3-р хх 23-24/,
- Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Дүнжингаравын гудамжны автомашины зам дагуу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 171-176/,
- иргэний нэхэмжлэгч Г.Ж-ийн “...Шөнийн 02 цагийн үед нэг нь үсээ хойш нь самнасан бордуу царайтай нүүрэн дээрээ мики маусны дүрстэй шивээстэй, хар өнгийн хүрэмтэй, нөгөө нь цагаан өнгийн биеийн тамирын цамцтай хар өнгийн нарны шилтэй 20 орчим насны 2 эрэгтэй орж ирээд гар утас барьцаанд тавих гэсэн юм гээд улаан өнгийн гэртэй хөх цэнхэр өнгийн “iphone 13 рrоmax” загварын гар утас байсныг нь санаж байна ямар ч байсан би lD кодоо гаргачих гэж хэлж байсан, гар утсыг ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхээрээ тавьсан, би мөнгийг нь Хаан банкны ... тоот данс руу нь 10747 буюу гэрээний дугаарыг нь бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 188-190/,
- “Дамно“ ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх 8-11/,
- “Айфон 13 промакс” загварын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, холбогдох баримтууд /3-р хх 25/,
- эд зүйл хураан авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол, “Айфон 13 про макс загварын гар утсыг О.Н-ын нэрээр “...” ХХК-ийн Lucky нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг хүлээн авсан тэмдэглэл, холбогдох баримтууд, /3-р xx 69-74/,
- насанд хүрээгүй гэрч Б.Н-ий “...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19-20 цагийн орчим Н-, Г, Т, Б- нартай уулзсан...Т, Н- 2 хүний түрээсийн машин унаж яваад онхолдуулчихлаа яаралтай 5.000.000 төгрөг олох хэрэгтэй, шуналтахгүй 4, 5 айфоне утас авчих бол болно гээд Г бид 2-г хамт яваад өгөөч гэсэн...Тэр өдрөө дээрэм хийхээр болсон. Г нь фейсбүүк цахим орчны санхүү, авна, өгнө гэсэн групп-д санхүү авна гэж зар тавьсны дагуу бид нартай нэг эрэгтэй хүн холбоо бариад түүний дагуу бид нар Амгалан орчим Жанжин клубын тэр хавьд очсон. Тэнд Тоёота хай ландер маркийн тээврийн хэрэгсэл байсан Г тэр хүний машинд суугаад эзгүй газар руу яваад өгсөн. Араас нь бид очоод Т, Н-, Б- нар машинаас буугаад тэр машинд байсан эрэгтэйг зодоод тухайн хүнээс мөнгө өгөхийг шаардсан. Нөгөө эрэгтэй мөнгө байхгүй гэхээр нь айфоне-13 промакс гар утсыг дарамталж байгаад аваад Т хаанаас ч юм хутга гаргаж ирээд тухайн машины дугуйнд нэг удаа бүлчихээд зугтаасан. Тэгээд утсыг Модны хоёрт байрлах Lucky гэх нэршилтэй ломбарданд 1,500,000 төгрөгөөр тавиад Н-ын дансаар авсан...” /1-р хх 148-150/,
- насанд хүрээгүй гэрч Ц.Ггийн “...Н- нь хүний машин мөргөөд 5-6 сая төгрөгийн хэрэг байна хэд хоногийн дотор яаж олох вэ гэж ярилцсан...2024 оны 02 дугаар сарын 18-ны 19-20 цагийн үед Н.э фэйсбүүк чатаар холбогдоод би гарахад Н- хар өнгийн дугаар мэдэхгүй Приус-30, Т нь дугаар мэдэхгүй улаан өнгийн Приус-30 тай ирсэн...Бид нар явж байгаад 22-23 цагийн үед хуучин фэйсбүүк хаягаараа санхүү авна гэж зар оруулсан чинь чатаар нэг хүн холбогдоод би ирсэн хүний саарал өнгийн дунд гарын жийп машинд ганцаараа суугаад өмнө нь очсон газарт очоод зогсож байх үед Т, Н-, Б- нар гарч 30-40 орчим насны хүнийг зодоод Н- нь бичлэг хийгээд насанд хүрээгүй хүүхэдтэй юу хийж байгаа юм гэх зэргээр хэлээд зодсон, тэр хүн өөртөө байсан айфоне-15 загварын гар утсаа кодыг нь гаргаад өгсөн...бид нар хоёр машинтай хөдлөөд модны 2 ороод нэрийг нь мэдэхгүй ломбарданд Н-, Б- хоёр тавиад Н-ын хаан банкны дансаар 1,500,000 төгрөг авсан...” /1-р хх 158-161/,
- Т.Тын сэжигтэн, яллагдагчаар өгсөн”...бид уулзалдсан...санхүү өгнө авна гэсэн зарын дагуу нэг хүнтэй уулзая гэж чат бичээд бид нар 2 машинтайгаа Жанжин клубын эцэст очоод Г ганцаараа тухайн хүний машинд орж суугаад цаашаа явж нүхэн гарцаар гараад явж байгаад зүүн эргэж эзэнгүй газар зогсоход Н-, Б 2 бичлэг хийгээд тухайн машин руу ороод би гадаа нь хүн хараад зогсож байхад удалгүй Г машинд орж ирээд араас нь Н-, Батка хоёр айфоне-15 промакс гар утас аваад ороод ирсэн. Тухайн хүний утсыг дээрэмдсэн байх...” /1-р хх 84-85/...гэмт хэрэг үйлдсэн гэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /2-р хх 33/, үүний дараа бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баруун салаанд болон Зурагтын шинэ эцэс орчим дээрмийн гэмт хэрэг үйлдэн 02 дугаар сарын 20-ны өглөө Баянголын цагдаа нарт баригдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон....” /1-р хх 237-238, 3-р хх 96-98/,
- О.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...бид нар уулзалдаж, ярилцсан...Тэгээд тухайн үед араас нь Б-, Т, Н.э бид 4 машинтай холоос дагаж байгаад хүнгүй газар гудамжинд харанхуйд очихоор нь Гг нэг эрэгтэйтэй бэлгийн харилцаанд орохоос нь өмнө очоод шууд би гар утсаараа бичлэг хийгээд бичлэгийг нь фейсбүүк дээр тавина гээд би хэвлий рүү нь 2 удаа цохиод, Б-, Т хоёр хэд хэдэн удаа тэр хүнийг цохиж байсан. Тэгээд тэр 30 орчим насны ах шууд өөрийнхөө айфоне-13 промакс загварын цэнхэр өнгийн гар утасны кодыг гаргаад өгсөн улмаар бид нар яваад өгсөн. Тэгээд ломбарданд өөрийн бичиг баримтаараа 1,500,000 төгрөгөөр тавьсан...” /1хх-88-90/, 241-243, 2-р хх 204-205, 3-р хх 88-90/ гэх мэдүүлэг,
- Ч.Б- сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... Т нөгөө машины хаалгыг онгойлгоод дотор нь ороод, Н- бичлэг хийгээд насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн гээд бичлэгээ хийж эхэлсэн. Нөгөө залуу нь гар утсаа өгье гээд Н- нь утсыг нь аваад кодыг гаргуулаад гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 92-93/, /2-р хх 161, 3-р хх 56-57, 82-84/ зэрэг нотлох баримтуудаар,
2.2.2. 2024 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мана” амралтын газарт амарч байсан Б.Э-, Х.Өлзийбаяр, Н.Э- нарын эд хөрөнгийг авах зорилгоор “энэ хэдийг нэг хутгалчих уу” гэж хэлж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Б.Э-гийн эзэмшлийн 800,000 төгрөгийн iphone 11 загварын гар утас, Х.Өлзийбаярын эзэмшлийн 800,000 төгрөгийн iphone 11 загварын гар утас, Н.Э-ын эзэмшлийн 3,800,000 төгрөгийн iphone 15 загварын гар утсыг авсан болох нь :
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мана” нэртэй амралтын газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р xx 50-52/,
- хохирогч Б.Э-гийн “...тухайн шөнө үл таних 6-7 хүмүүс 2 охинтой хамт орж ирээд нэг эмэгтэй нь Ө-ыг “чи манай дүү С-г хүчиндсэн биз дээ” гээд алгадсан. Ар талд нь нэг залуу хутгатай зогсож байсан чинь тэр эмэгтэй “хутгаа өгч бай, энэ хэдийг нэг хутгалчих уу” гээд байсан. Тэгсэн бид гурвын 2 ширхэг айфоне 11, айфоне 15 про маркийн гар утаснууд ширээн дээр байсан чинь аваад хутгатай зогсож байсан залуу нь над дээр ирээд сүрдүүлээд, гүйгээд гараад явчихсан. Тэгээд би “Мана” амралтын газрын хүний утаснаас дуудлага өгсөн...”/2-р хх 66-67, 69 /...Манай найз залуу Х.Ө түүний найз Э- бид гурав байсан ба Э- унтаж байсан. Миний утас болон манай найз З, Ө бид гурав гар утсаа ширээн дээр тавьсан байсан.../2-р хх 69/,
- хохирогч Х.Ө-ын “...Манай найз охин Э-, Э- бид 3 байсан ба Э- унтаж байсан. Миний утас болон манай найз охин Э- бид гурвын гар утас ширээн дээр тавьсан байсан чинь “гар утсаа өг” гээд аваад явсан ... Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба миний санаж байгаагаар эхлээд 2 эмэгтэй орж ирээд араас нь 3 эрэгтэй орж ирсэн ба 2 эмэгтэй нь буцаад гараад явсан чинь араас нь орж ирсэн 3 эрэгтэй нь “энэ хэдийг хутгалчих уу” гээд байсан. Тэгсэн нэг нь гэрт ширээн дээр байсан “гар утаснуудыг ав” гээд тэр 3 залуу бид гурвын гар утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /2-р хх 77, 74-75/,
- хохирогч Н.Э-ын “...Б надад хандаж “сая бид хэдийг хутга тулгаад дээрэмдээд явчихлаа, чиний нар утас болон Э- бид хоёрын гар утаснуудыг аваад явчихлаа” гээд яриад байсан. Яг юу болсон талаар асуухад олон хүмүүс манай гэрт орж ирээд “та нар манай дүүг хүчиндсэн” гээд Баяраа руу дайраад “энийг хутгалчих уу” гэж ярьж байгаад бид хэдийн утсыг аваад явсан л гэж ярьсан. Тэгээд байж байхад Т, Н хоёр ирээд Н цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн /2-р хx 58-59, 61/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24/003 дугаартай хөрөнгийн үнийн тодорхойлолтууд /2-р хх 85-86, 88-89, 91-92/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, холбогдох баримтууд /2-р хх 53/,
- насанд хүрээгүй Гэрч Б.Н.ий “...тэгээд дараа нь бид үргэлжлүүлээд 2024.02.18-ний шөнө Баруун салаанд байрлалтай “Мана” нэртэй амралтын газарт очоод нэг гэрт ороод 2 эрэгтэй, 1 эмэгтэйг дарамталж байгаад тухайн хүмүүсээс айфоне 12 мини 2 ширхэг, айфоне 14 гар утсуудыг дээрэмдэж аваад тэндээсээ хөдөлсөн...” тухай мэдүүлэг /1-р хх 148-150/,
- насанд хүрээгүй гэрч Ц.Ггийн “... 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнө үргэлжлүүлээд Мана амралтын газарт очоод хоорондоо ярьж байгаад шууд захын гэрт орсон чинь 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан. Тэр үед Н-, Н.э нар худлаа үгээрээ манай дүүг та нар хүчиндээд зугтсан биздээ гэж хэлээд, ширээн дээр байсан айфоне-11 загварын гар утас, орон дээр ил байсан айфоне-14 загварын гар утас, тэгээд сэрүүн бйсан хоёр хүнийг нэгийг нь түлхсэн чин айфоне-11 маркийн утас гарч ирээд тэр гар утсыг аваад бид нар машиндаа суугаад зурагт дээр ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 158-161/
- Т.Тын сэжигтнээр өгсөн “... Тэгээд амралтын нэг гэрт хоёр залуу, нэг эмэгтэй байсан бөгөөд би гадна нь хүн хараад байж байхад Н-, Б 2 гэрч орж төд удалгүй Айфоне-11 мини 2 ширхэг, энгийн айфоне-12 нийт 3 ширхэг гар утсыг аваа гараад ирсэн... анх авсан гар утсыг Н- Модны 2-т байрлах ломбарданд тавьсан, сүүлийн 4 гар утсыг Н- авсан байж байгаад 7 буудал дээр цагдаа нартаас зугтааж яваад айфоне 12 загварын гар утсыг Г машины цонхоор шидсэн” /1-р хх 85-86/, үүний дараа бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баруун салаанд болон Зурагтын шинэ эцэс орчим дээрмийн гэмт хэрэг үйлдэн 02 дугаар сарын 20-ны өглөө Баянголын цагдаа нарт баригдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон....” /1-р хх 237-238/, 3-р хх 96-98/,
- О.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... би Б- ахын халаасанд байдаг бор иштэй эвхдэг хутгыг нь гаргаж эргүүлээд зогсож байх үед Н.э, Г, Т нар ширээн дээрээс 2 утсыг нь аваад цаад талд унтаж байсан эрэгтэйн утсыг нь дэрэн доороос нь авсан бөгөөд миний авсан утас саарал өнгийн айфоне-15 загварын гар устыг нь авсан. Нөгөө 2 утасны нэг нь ногоон өнгийн энгийн айфоне 11, нөгөө утсыг нь би сайн анзаараагүй... мөнгө олох гээд л тухайн дээрмүүдийг хийсэн...” /1-р хх 89-90/...хүлээн зөвшөөрч байна...” /1хх-241-243, 2-р хх 154, 204-205, 3-р хх 88-90/ гэх мэдүүлэг,
- Ч.Б-ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тэндээсээ Н.э нь амралтын газар руу яваад хэдэн гар утас олж авъя гээд хэлсэн... Н- баруун гартаа хутга, тонгорогоо барчихсан, сэгсэрээд жаахан хүүхэд хүчирхийлээд баригдахгүй гэж бодсон юм уу та нар гээд байсан. Тэр залууг алгадсаныхаа дараа шууд гар утаснуудыг авсан...” /1-р хх 93-94/...хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх 161, 3-р хх 56-57, 82-84/ зэрэг нотлох баримтуудаар,
2.2.3. 2024 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын шинэ эцэс гэх газарт иргэн Л.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор өмсөж явсан малгайтай цамцных нь оосроор хоолойг нь боож, хүч хэрэглэн биет 20,000 төгрөг, 265,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S9” загварын гар утсыг, 18,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвчийг авсан болох нь :
- хэргийн газарт үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-23/,
- Т.Т, О.Н-, Ч.Б- нарын биед үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 24-29/,
- Самсунг эс-9 маркийн гар утсанд үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 69-72/,
- хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 101-110/,
- хохирогч Л.Б-ын “...Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцэс гэх газар явж байх үед улаан өнгийн Приус 30 маркийн машин нь өнгөрч зогсоод арын суудлаас нь нэг залуу бууж иртэл нөгөө улаан приусийн ард нь 30 метрийн зайд хар өнгийн машин зогсоод арын суудлаас хоёр залуу бууж ирээд үл таних 3 залуугийн улаан өнгийн Приус машинаас бууж ирсэн залуу нь миний өмсөж явсан малгайтай цамцны оосроор хоолой боогоод миний халаасанд байсан гар утсыг авах гэхээр нь өгөхгүй гэхэд миний халааснаас ухаад булааж аваад халзан толгойтой залуу руугаа шидээд халаасанд байсан карт, түрүүвчийг авахаар нь би юм аа авах гэтэл нөгөө залуус 3-уулаа улаан Приүс 30 маркийн машиндаа суугаад хөдөлтөл араас нь хар өнгийн приүс 30 маркийн машин нь хөдлөөд явсан. Тэгээд би таксинд гараа өргөтөл нэг машин зогсохоор суугаад нөгөө хоёр машины араас нь хөөж очоод дугаарыг нь хартал 30-98 УБЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан... 2000 оны залуучууд байх шиг байсан... 3-уулаа байсан...” /1-р хх 79-81/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 112-117/,
- хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 134-137, 194-197/,
- насанд хүрээгүй гэрч Б.Н.ий“...Тэгээд баруун салаанаас уруудаад Зурагтын шинэ эцэс дээр ганцаараа явж байсан 30 орчим настай, 170 см өндөртэй залууг Т бууж очоод мөрлөсөн тухайн үед тухайн залуугийн халаасанд байсан гар утас нь унасан бөгөөд тухайн утсыг нь Б- авах гэсэн боловч тухайн дээрэмдүүлж байсан ах Б-г түлхсэн тэгээд тухайн мөчид Б- нь халаасандаа байсан хутгаа гаргаж ирээд сүрдүүлэх мөчид тухайн дээрэмдүүлж байсан залуу нь такси бариад зугтаагаад яваад өгсөн. Тухайн залуугаас бол газарт унасан байсан Самсунг-Эс-9 маркийн утсыг авсан...” /1-р хх 148-150/ гэх мэдүүлэг,
- насанд хүрээгүй гэрч Ц.Ггийн “...2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнө үргэлжлүүлээд зурагт руу ирээд зам дагуу явж байсан чинь нөгөө машинд явж байсан Б-, Т, Н- нар очоод тухайн залуутай зодолдож байгаад тухайн залууд байсан Самсунг эс-9 загварын гар утсыг нь авсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 158-161/,
- Т.Тын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... Зурагтын шинэ эцсийн ойролцоо явж байтал урд явж байсан улаан Приус-30 загварын машинаас Батка буугаад замын баруун талд доошоо уруудаад алхаад явж байсан 30-35 насны 170 см өндөртэй дунд зэргийн махлаг, ногоон фудволктой, цүнх үүрсэн эрэгтэй хүн дээр шууд яваад очсон, тэгтэл Батка тэр эрэгтэйтэй шууд зодолдоодо цохилцоод эхэлсэн бөгөөд тухайн үед тэр эрэгтэйн гар утас газар унахад би машинаас буугаад эрэгтэйг барьж авахад Батка тухайн эрэгтэйн гар утсыг газраас шүүрч аваад улмаар Батка бид хоёр машиндаа суугаад зугтаад явсан...” /1-р хх 85-86/...үүний дараа бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баруун салаанд болон Зурагтын шинэ эцэс орчим дээрмийн гэмт хэрэг үйлдэн 02 дугаар сарын 20-ны өглөө Баянголын цагдаа нарт баригдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон....” /1-р хх 237-238, 3-р хх 96-98/,
- О.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Б- ах тэр эрэгтэйтэй шууд зодолдоод цохилцоод эхэлсэн бөгөөд тухайн үед тэр эрэгтэйн гар утас газар унасан чин Т урд машинаас буугаад би хойд машинаас буугаад бид хоёр араас нь гүйгээд очтол тэр эрэгтэй Тыг цохих гэж байх үед нь би тэр эрэгтэйг түлхээд Б- ах тухайн эрэгтэйн гар утсыг газраас шүүрч аваад улмаар Б-, Т нар урд машиндаа суугаад би хойд хар өнгийн Приус-30 загварын машиндаа суугаад зугтаад явсан... мөнгө олох гээд л тухайн дээрмүүдийг хийсэн...” /1-р хх 89-90, 241-243, 2-р хх 204-205, 3-р хх 88-90/,
- Ч.Б-ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “..Автомашины зам дээр явж байхад цагаан өнгийн тэди шиг хувцастай 30-35 насны 170 см өндөртэй дунд зэргийн махлаг залуу дээр би түрүүлж очоод яриа байна гэхэд нөгөөх яах гээд байгаан гээд цааш алхахад Н-, Т хоёр гүйгээд ирсэн. Нөгөө залуу зугтах гэж ухас хийгээд эргэж хараад гүйхэд нь хар өнгийн утсаа газар унагаасан. Гар утсыг нь авах гэхэд нөгөө залуу ирээд буцаж ирээд Н-ыг түлхээд унагаасан. Н- гар устыг нь Тын зогсож байсан зүг рүү шидэхэд гар утсыг нь аваад явсан. Би гар утсыг нь булаагаад машиндаа суусан...” гэх мэдүүлэг /1хх-93-94, 3-р хх 56-57, 82-84/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Шүүгдэгч О.Н-, Т.Т нар бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Н-, Т.Т, Ч.Б- нар бүлэглэн нийт 3 удаагийн гэмт үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болохыг нотолж буй баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурт нийцсэн бөгөөд харилцан эх сурвалжаа давхар нотолсон байх тул шүүгдэгч нарт тус тус холболгдох дээрх залилах болон дээрэмдэх гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Тодруулбал, залилах болон дээрэмдэх гэмт хэргүүдийг тус тус нотолж буй бүхий л нотлох баримтууд, тухайлбал, хохирогч нарын гаргасан гомдол, мэдүүлэг, хэргийн газар бүрт үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрчүүдийн болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн удаа дараагийн мэдүүлэг зэргийг харьцуулан шалгахад :
- хохирогч ба гэрч нарын мэдүүлгүүдийн эх сурвалж нотлогдсон, хохирогч нар бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, илтэд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй,
- шүүгдэгч О.Н-, Т.Т, Ч.Б- нар дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд, мөн шүүгдэгч О.Н-, Т.Т нар залилах гэмт хэрэг үйлдэхэд гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон байхаас гадна
- дээрх бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан байх бөгөөд тэдгээрийг үгүйсгэн няцаасан үндэслэл, үйл баримт илрээгүй болно. Өөрөөр хэлбэл :
Шүүгдэгч О.Н-, Т.Т нар хамтран “иргэн С.Боос тээврийн хэрэгслийг "нэг өдөрт 80,000 төгрөгөөр түрээсэлэхээр шилжүүлэн авч, түрээсийн хугацааг сунгасан” байх боловч дахин хохирогчтой эргэж харилцаа холбоо барихгүйгээр гэнэт алга болсон, улмаар тухайн хугацаанд хохирогчийн тухайн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулсан буюу өөрсдийн өмч мэт захиран зарцуулсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг “өөрсдөд ашгийг хичээсэн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд хуурч, төөрөгдүүлэх зэрэг аргаар залилах гэмт хэрэг”-т бүлэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Мөн шүүгдэгч О.Н-, Т.Т, Ч.Б- нар дээрэмдэх гэмт хэргийг 3 удаа үйлдэхийн өмнө гэмт хэрэг хэрхэн үйлдэх гэмт санаа, зорилго, арга зэргийн хувьд санаатай нэгдсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд тус шүүгдэгч нар тухай бүр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлүүд бодитой хэрэгжсэн байх тул зүйлчлэлийн хувьд зөв болжээ.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй байхаас гадна гэмт хэрэгт хамтран оролцсон шалтгаан, үйлдлийн арга, хэлбэр, гүйцэтгэсэн үүргийн талаарх эх сурвалжууд нь тэдний мэдүүлэгт удаа дараа авагдсан байх ба гэмт хэрэг үйлдсэн болохоо зөвшөөрсөн шүүгдэгч нарын мэдүүлэг бусад үйл баримтаар давхар нотлогдсон болохыг дурдах нь зүйтэй.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Н-, Т.Т нарын бүлэглэн үйлдсэн залилах, О.Н-, Т.Т, Ч.Б- нарын бүлэглэн үйлдсэн 3 удаагийн дээрэмдэх гэмт хэргүүдэд хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тэдэнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон, энэ талаарх прокурорын санал дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч Т.Тын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /4хх-21/-д ямар үндэслэл, шалтгаан эдлэгдээгүй эсэх нь тодорхой баримтгүй байх тул анхан шатны шүүхээс тус ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэв.
Зүй нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тохиолдолд тухайн ялуудыг зөвхөн нэмж нэгтгэх үндсэн зохицуулалттай бөгөөд хэрэв нэмж нэгтгэх тухайн ялуудыг өөр хооронд нь дүйцүүлэх боломжгүй үндэслэл үүссэн бол тусад нь эдлүүлж болох утга агуулга, шалгуурыг цаашид хууль хэрэглээний хувьд анхаарахыг тэмдэглэхийн зэрэгцээ шүүгдэгч Т.Т нь дээр дурдсанаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй үндэслэл, шалтгааныг тодруулан улмаар тус ялыг гүйцэтгэх хуудсыг даруй бичүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхийг прокурорт даалгах нь зүйтэй.
4. Иймд, дээр дурдсан үндэслэл, үйл баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч О.Н-, Ч.Б- нарын “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлөх”, шүүгдэгч Т.Тын “дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй тул зүйлчлэлийг өөрчлүүлэх” тухай утга агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Шүүгдэгч О.Н- нь хохирогч Г.Ж-өд 500.000 /таван зуун мянга/ төгрөг, Л.Б-ад 6000 /зургаа мянга/ төгрөг, Н.Э-ад 1.270.000 /нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ө-д 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг тус тус төлсөн баримтыг Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх тул энэ талаарх нэмэлт өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, О.Н-, Т.Т, Ч.Б- нарын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 64 /жаран дөрөв/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцов.
7. Хэргийн үйл баримтуудыг харьцуулан шалгахад, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд насанд хүрээгүй гэх Б.Н.э, Ц.Г нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэхэд О.Н-, Т.Т, Ч.Б- нартай хамтран оролцсон гэмт үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдсон байх тул тус асуудлыг жич хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхийг прокурорт анхааруулж, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Н-, Т.Т, Ч.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/917 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч О.Н- нь хохирогч Г.Ж-өд 500.000 төгрөг, Л.Б-ад 6000 төгрөг, Н.Э-ад 1.270.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ө-д 1.350.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч О.Н-, Ч.Б-, Т.Тын нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-, Т.Т, Ч.Б- нарын тус бүр цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР