2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/08816

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 31 192/ШШ2025/08816

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: К ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,953,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч К ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 19,953,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,325,601.33 төгрөг,

2026 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарыг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,325,601.33 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3,325,601.33 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийн баталж, холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,718 төгрөгийн 50 хувь болох 128,859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 128,859 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамжид 128,859 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХК -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ